Ялын хэмжээг нэмж өгөөч...
Эрүүгийн хуулийн 111 гэж айхтар зүйл анги бий. Түүнийг “Гүтгэх” гэдэг юм. Хүн гүтгэсэн нь тогтоогдвол тэр зүйл ангиар шийтгэгдэнэ. Голдуу сэтгүүлчид тэр зүйл ангиар яллагддаг. Шүүгч “За яахав дээ, хөөрхий” гэж бодвол доод тал нь 10 гаруй сая төгрөг, тэгж бодохгүй бол шууд шорон руу “марш”.
-ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ-
Эрүүгийн хуулийн 111 гэж айхтар зүйл анги бий. Түүнийг “Гүтгэх” гэдэг юм. Хүн гүтгэсэн нь тогтоогдвол тэр зүйл ангиар шийтгэгдэнэ. Голдуу сэтгүүлчид тэр зүйл ангиар яллагддаг. Шүүгч “За яахав дээ, хөөрхий” гэж бодвол доод тал нь 10 гаруй сая төгрөг, тэгж бодохгүй бол шууд шорон руу “марш”. Сэтгүүлчдэд халгаатай энэ зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасуулахаар бидний эрхийг хамгаалах гэж олон жил хичээж буй ганц байгууллага болох “Глоб интернэшнл” хөөцөлддөг. Ерөнхийлөгч энэ заалтыг Эрүүгийн хуулиас хасч өгөхийг дэмжсэн байсан. Миний бодлоор энэ бол буруу юм. 2013 он гарахын өмнөхөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн нэгэн хэлэлцүүлэгт очсон намайг үг хэлэхийг хүсэхэд би “Эрүүгийн хуулийн сэтгүүлчдийг хорьдог заалтыг улам бүр чангаруулж, хо¬рих ялын хэмжээг нэмж өгөөч” гэж хэлсэн юм. Тэр хуралд оролцож байсан шүүх, прокурор, цагдаагийн тө¬лөөлөл миний үгэнд их гайхах шиг болсон. Харин би өөрийгөө зөв бөгөөд үнэнд нийцсэн ганц үг хэлсэн гэдэгтээ өнөөдрийг хүртэл итгэлтэй байдаг юм. Яагаад, ямар учраас ялын хэмжээг нэмж өгөхийг гуйснаа, өнөөдөр ч дахин гуйж байгаагаа одоо тайлбарлая.
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 3. Дэлхийн сэтгүүлчдийн эрх чөлөөний баяр.
Эрх чөлөөтэй сэтгүүлчид бас л эрх чөлөөгөө чамлан хуралдаж, жагсаж байгаа үзэгддэг. Харин манай оронд бол өөр. Эрх чөлөөгүй атлаа эрх чөлөөтэй юм шиг харагдахыг хүсдэг. Баярлан хөөрдөг. Хүлээн авалт хийдэг. Бие биеэ шагнадаг. Нэгэнт тогтсон хэв шинж учраас яахав. Нэг нэгэндээ баяр хүргэж ямар нэгэн хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлээд заншчихаж. За, энэ ч яахав. Үнэхээр бид хэвлэлийн эрх чөлөөтэй улс уу, үгүй юү. Би бол “Хэвлэлийн эрх чөлөө манай улсад байхгүй ээ” гэж хэлнэ. Ингэж хэлэхээр хүмүүс гайхна. Дургүйцнэ. “Сэтгүүлчид шиг эрх чөлөөтэй хүмүүс хаана байгаа юм бэ”,”Хүнийг дураараа муулна”, “Хэн дуртайгаа гүтгэнэ”, “Ерөнхийлөгчөө ч шүүмжлэх эрх нь байгаа юм чинь энэ бол хэвлэлийн эрх чөлөө, ардчилал”. Ингэж хэлэх хүн алхам тутам таарна. Тийм ээ үнэн. Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг, ер нь хэнбугайг ч шүүмжлэх эрх надад бий. Үүгээрээ бид том. Үүгээрээ бид гоё. Харин тэр шүүмжилсэн шигээ том бөгөөд гоёороо байж чаддаггүй. Энэ нь л харуусал. Томчуудыг шүүмжилсэн мундаг сэтгүүлч маргааш нь шүүх, цагдаагийн үүдэнд жижигрэнэ. Яагаад гэвэл тэднийг гүтгэчихжээ. Хүн гүтгэсэн юм чинь шүүхэд очилгүй яахав. Ял авалгүй яахав. Шоронд суулгүй ч хаачих вэ. Өөр сонголт байхгүй. Ингээд шоронд хоригдохгүй, шүүхээс ял авахгүйн тулд сэтгүүлч дахин тэднээр оролдохоо болино. Амь биш, заяа биш. Хэдэн бор хүүхдэдээ, хөгшин ижий аавдаа харагдаж явах минь. Би бичлээ гээд нийгэм өөрчлөгдөх биш. Тэрэнд орвол дуугүйхэн гэм зэмгүй юм бичээд, хүнээс асуулт асуучихаад “Хариулахгүй ч байж болно” гээд тал засаад явж байсан нь дээр. Эсвэл зүгээр л хэл амтай юм хийхгүй мөрөөрөө явсан нь зөв. За, одоо уншигч таны дургүй хүрч байгаа. Яагаад гэвэл сэтгүүлчийг хорих заалтыг Эрүүгийн хуулиас хасч өгөөч гэж намайг “новшрох” гэж байна гэж бодож байгаа. Үгүй юм аа. Харин Эрүүгийн хуульдаа сэтгүүлчийг хорих заалтыг үүрд мөнх хадаж, ялын хэмжээг нэмж өгөх ёстой. Сэтгүүлчдэд хүн гүтгэх боломж олгож огтхон ч болохгүй. Гэхдээ үнэнийг бичдэггүй, албан тушаалтай, мөнгөтэй хүмүүсээс айдаг, тэдний халаасанд багтсан сэтгүүлчдээс нийгэм айх ёстой юм. Тэгвэл үүнийг яаж зохицуулах ёстой вэ. Хүн гүтгэхгүйгээр, албан тушаалтнаас айхгүйгээр үнэнийг бичдэг сэтгүүлч өнөөгийн нийгэмд тун ч хэрэгтэйсэн. Тийм сэтгүүлчдийг хаанаас олох вэ. “Гадны сэтгүүлчид ёс зүйтэй үнэхээр мундаг юм. С.Баярцогтын нууц дансыг хүртэл олчихож байна. Манай сэтгүүлчид мөнгөнд худалдагдсан новшнууд”... Та бүхэн ингэж л дүгнэдэг. Бидний нэг хэсэг нь мөнгөнд худалдагдаж, нөгөө хэсэг нь айж, үлдсэн нь зүгээр л мөрөөрөө амьдарч яваа юм. Хэрэв бидэнд боломж олговол бид С.Баяцогтын дансыг илрүүлсэн сэтгүүлчдээс ч илүү байж чадна. Нээрээ шүү, Монголын сэтгүүлчдэд тийм чадвар бий. Харин бидэнд МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ ЧӨЛӨӨ олго. 1990 онд ардчилал ялахдаа хэвлэл мэдээлэлд эрх чөлөө олгосон гэж тэд өөрсдөө боддог, бүр ярьдаг. Хэн дуртай нь өнөөдөр сонин, сайт гаргаж болно. Арай мөнгөжүү нь телевиз ажиллуулж болно. Хэнийг ч юу ч гэж бичиж болно. Ардчилал бидэнд ийм л “эрх” олгосон. Үгүй дээ, энэ бол хэвлэлийн эрх чөлөө биш юм. Энэ бол анархизм. Энэ бол доромжлол бүтээх эрх. Энэ бол гүтгэх урлаг. Жинхэнэ хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол сэтгүүлчдэд “мэдээлэл авах эрх чөлөө”-г олгохыг хэлдэг юм. Хүссэн сэтгүүлч дуртай мэдээллээ хаанаас ч авч болдог тэр эрхийг бидэнд нээж өг. Монголд өнөөдөр бүх мэдээлэл хаалттай байдаг. Сэтгүүлчид хүссэн цагтаа Ерөнхийлөгчөөс, Ерөнхий сайдаас, УИХ-ын даргаас тэр байтугай зарим гишүүдээс ярилцлага авч чадалгүй дөрвөн жилийг бардаг. Та бүхэн бодоод үз. С.Баярцогт Монголынхоо сэтгүүлчдэд одоо хүртэл ярилцлага өгөөгүй байгааг сана. Ерөнхий сайдын дүүгийн компани тендерт ялсан тухай сэтгүүлч түүнээс асуувал хариулахгүй. Түүний оронд сөрөг хүчин парламент дээр гаргаж ирээд яривал “ам ангайна”. Яг үнэндээ хэвлэл мэдээллийн үүрэг гүйцэтгэх ёстой дөрөвдэх засаглал дампуурсан учраас авлига цэцэглэж, улстөрчдийн увайгүй ааш хэрээс хэтэрч байгаа хэрэг юм шүү. Харин Шведийн сэтгүүлчид Ерөнхий сайдынхаа мэйл хаягийг нээх эрхтэй байдаг. Ерөнхий сайддаа хаяглагдсан албан болон хувийн захиаг түүнээс түрүүлж нээх эрхтэй ганц л хүн байдаг. Тэр нь сэтгүүлч. Ингэж мэдээлэл авах эрх чөлөөг нь тунхаглан дархалж өгсөн газар сэтгүүлчид хүн гүтгэж чадахаа байдаг. Бүх мэдээлэл нээлттэй байхад гүтгэе гээд ч гүтгэж чадахгүй болдог. Хэрэв ийм орчинд хүн гүтгэвэл тэр сэтгүүлчийг шорон байтугай гянданд хорьсон ч яахав дээ. Эрүүгийн хуульд байгаа тэр муу 111 дүгээр зүйлийнхээ ялыг 20-30 жил болгоод нэмсэн ч яахав. Тэгвэл бид үнэний төлөө ажиллаж өгье...
LqlqKVuBdH
Зочин
ГЭНЭТ ЦООРСОН НЬ
МӨНХБАЯСГАЛАНГААС АСУУХ НЭГ АСУУЛТ
МӨНХБАЯСГАЛАНД
Гэрэл
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
би
bat
212 193 95 63-d
hehe
Ashgui dee
Батнэрэн
CA
Зочин
202. 21. 113. 139 & 122. 201.18. 15 -aas asuult
Зочин
зочин
Зочин
Зочин
MCS
Зочин
Зочин
Zarim erhem-d
demjij baina
Зочин
Baagii
Зочин
Зочин
Зочин
202 179 14 36-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Enik
Зочин
çî÷èí
Zov
Зочин
Зочин
Шведийн сэтгүүлч?
Зочин
ug ni
Зочин
Зочин
HH
Зочин