С.Баярцогтын хэлсэн, бас хэлээгүй үг
УИХ-ын дэд дарга С.Баярцогт өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв.
УИХ-ын
дэд дарга С.Баярцогт өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр албан
тушаалаасаа чөлөөлөгдөв. Өмнөх парламентын үед С.Баярын тэргүүлсэн
Засгийн газарт Сангийн сайдын албан тушаал хашихдаа Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээний “автор”-аар ажиллаж, сайн муугийн алинаар ч түүхэнд
нэрээ үлдээсэн түүнийг 2012 оны сонгуулиар сэлэнгэчүүд хол тасархай
саналаар УИХ-д гаргаж ирсэн ч нам дотроо нөлөө бүхий гэгддэг “Алтан
гадас” фракцийн тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн Засгийн газарт
багтаагаагүйд багагүй гомдолтой үлдсэн нь лавтай.
Н.Алтанхуягийн хувьд түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дагасан олон нийтийн хардлагаас болж танхимдаа багтаасангүй гэхээс өөрөөр хамтарсан Засгийн газрын ачааны хүндийг үүрч ирсэн өөрийн хүнээ хажих шалтгаан байхгүй. Харин хожим сул шахам тавьж өгсөн УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, сул гишүүн боллоо.
С.Баярцогтын оффшор бүсэд бүртгүүлсэн компани, Швейцарь дахь данс нь илчлэгдсэний дараа парламент дахь сөрөг хүчний зүгээс “Дэд даргын суудлаас буулаа гээд хангалтгүй, гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой” хэмээн шаардаж байсан ч одоо манайд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тийм боломж байхгүй. Учир нь УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, эсвэл гэмт хэрэгт холбогдсон болохыг нь хуулийн байгууллагууд нотолсон” тохиолдолд л гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх учиртай. С.Баярцогтын хувьд Швейцарийн банкинд нууц данстай байсан нь “хөрөнгө орлогоо мэдүүлээгүй” гэх зөрчлийн асуудал болж байгаа бөгөөд энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь хамгийн багадаа сануулга өгөх болон цалингийн тодорхой хувиар торгох, хамгийн ихдээ л албан тушаалаас нь бууруулах болон чөлөөлөхөөр хуульд заасан байгаа.
Харин С.Баярцогт гишүүний хувьд наанадаж хүссэн хүсээгүй хэзээд нүүр тулах хүмүүсийн дургүйцлийг намжаах, цаанадаж нэр төрөө эрхэмлэх үүднээс өөрийн хүсэлтээр хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг сонгосон хэрэг. Үнэндээ бол “Би гэмт хэрэг хийгээгүй, гэхдээ ёс суртахууны хувьд алдаа гаргалаа. Тиймээс сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна” гэж хэлж байсан улстөрч өмнө нь манай парламентын түүхэнд гарч байгаагүй. Бүр 1991 онд Засгийн газрын 20 дугаар тогтоол гарч, төгрөгийн ханшийг хоёр дахин сулруулахаар шийдвэрлэсний дараа тухайн үеийн УБХ-ын гишүүн Б.Дамдин уг тогтоолыг хэрэгжиж эхлэхээс урьтан дэлгүүрээс их хэмжээний бараа материал худалдаж авсаныхаа төлөө “төрийн албан тушаалыг хувийн зорилгоор ашигласан” гэдэг үндэслэлээр сайн дураараа бага хурлын гишүүнээсээ татгалзаж байсныг эс тооцвол.
УИХ-ын дэд дарга С.Баярцогтын хувьд гадаадын банкинд нууц данстай байсан, гадаадад бүртгүүлсэн компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй зэрэг нь УИХ-ын гишүүний хувьд байж болшгүй алдаа хэдий ч тэр мөнгө нь хууль ёсны байсан уу, хууль бус замаар олсон орлого уу гэдгийг хуулийн байгууллагууд хараахан тогтоогоогүй байгаа. Хэдийгээр түүний хувьд 250 мянга байтугай сая ам.долларыг хувиасаа гаргаад данс нээчих хэмжээний бэлтэй, бизнестэй хүн хэдий ч /АТГ-т 2008 онд гаргаж өгсөн ХОМ-тээ тэрээр 400 сая төгрөгийн орлого, тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн байна. Харин түүний өмнөх жил буюу 2007 онд хийсэн хөрөнгө оруулалт, хувьцааны үнэлгээ нь 986 сая төгрөг байжээ/ гол хардлага “Оюутолгойн гэрээг байгуулсан хүн гадаадад нууц данстай байжээ” гэдэгт байгаа. Энэ тухай тэр “Би 2008 оны тавдугаар сард, УИХ-ын сонгуулийн өмнө, Сангийн сайд болох тухай сураг ч үгүй байхдаа хувьцааны бизнест хөрөнгө оруулах зорилгоор уг компанийг байгуулсан. Энэ бол Оюутолгойн гэрээтэй холбоогүй зүйл” хэмээн мэдэгдсэн ч үүнд итгэх итгэхгүй нь иргэдийн өөрсдөө шийдэх хэрэг. Харин үүнийгээ баримтаар нотолно гэвэл өөр хэрэг.
Хэрвээ уншигчид мартаагүй бол С.Баярцогт гишүүн өөрийнх нь асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлэх үед “Хаалттай компанид нь хөрөнгө оруулсан найз нарынхаа нэр усыг зөвхөн хуулийн байгууллагад гаргаж өгнө. Компанийн данс, орлого зарлагатай холбоотой мэдээллүүдийг ч мөн АТГ-т шалгуулахаар өгсөн” гэдгээ хэлсэн. Түүний энэ үг үнэн бол С.Баярцогт гэдэг хүн үнэхээр Оюутолгойн гэрээ хийснийхээ төлөө хөрөнгө оруулагчдаас авлига авсан уу, үгүй юу, түүний гадаадад бүртгүүлсэн компани гэх зүйлд нь гэмт хэргийн бүрэлдэхүүн байсан уу, үгүй гэдгийг АТГ-ынхан л үнэнээр нь хэлэх ёстой болж байна. Үнэхээр тэр дансанд “но”-той, ноцтой мөнгө орсон байвал жинхэнээсээ УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудал тавигдана, үгүй бол өдийг хүртэл Оюутолгойн гэрээг хийснийхээ төлөө мөнхийн хардлага дагуулж явсан нэрээ цэвэрлэж авна. Нэр хугарахаар яс хугар ч гэж үг бий.
ganaa
захиалгын нийтлэл
baagii
baagii
baagii
Зочин
Зочин
zz
zz
zz
Зочин
Зочин
батболд
хөдөө
zochin
TD
b
b
teneg
zochin
Өлзий
hhh
Зочин
zochin
yamar yumnii hamtarsan dans ve, bolioch
ккк
С Э М Ү ҮН Д
hereglegch
Зочин
hujaagiin erliizuud zailtsgaa
unshigch
unshigch
bo
bo
bo
нэргүй
Зочин
123
Зочин
Партизаан
Me
Me
zochin
Зочин
Зочин
tt
shal t1
shal t1
hardagch