Намайг хурцалсан таны санал
Сая нэг компаниас хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагч хэн бэ гэсэн санал хураалт явуулав. Түрүүлсэн нь Англи явж Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг үзнэ. Сайхан арга хэмжээ. Санал хураалт ч явдгаараа явлаа, хэн нь Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгийн тайлбарлагч вэ гэдэг нь зурайгаад гараад ирсэн.

Ийм олон хүн санал өгөхөд Балжаа ах түрүүлэх нь ойлгомжтой. Надад ямар хүмүүс санал өгч байгааг ч сайн мэднэ. Энэ тухай Балжаа ах бид хоёр санал хураалтын үеэр ярьж л байсан. Хөдөөнийхөн өгвөл ах нь авчих байх гэж өөрөө надад хэлж билээ. Монголд хөлбөмбөг хөгжөөд удаагүй учраас энэ нь аргагүй. Өвөр Монголын манайхтай ойр хиллэдэг газруудаас ТВ9 үздэг хүмүүс “Танай ар монголын алдарт тайлбарлагч байгаа юу” гэсэн яриа гарсан нь үүнтэй холбоотой. Тиймээ Балжаа ах Монголын хамгийн шилдэг тайлбарлагч. Цаашдаа ч хамгийн шилдэг хэвээрээ байна. Харин намайг энэ нийтлэлийг бичихэд юу хүргэвээ.
Санал хураалтын хамгийн гол зарчим бол хэн шилдэг вэ? Хүмүүс энэ асуултанд хариулах ёстой байсан. Үнэхээр шилдэг гэж бодоод өгөх өөр л дөө. Гэтэл тэр настай, тэр гадаад явж үзээгүй, тэр олон жил хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориуллаа гэнэ. Би өөрөө энэ санал асуулгад орсон ч гэсэн, миний хувьд утгагүй санагдсан. Таны хувьд хэн шилдэг вэ гэсэн юм уу? Гадаад явж үзээгүйгээ шалгаруулах гэж байгаа юм уу? Эсвэл настайгаа явуулах санал хураалт юм болов уу? Эсрэгээр гадаад явсан нь ахиад яв? Хэн залуу нь явсан нь дээр гээд санал өгвөл ялгаагүй. Миний хувьд утгагүй санагдана. Яг хэнийг нь чи үзэх дуртай юм, хэн нь чиний хувьд шилдэг юм гэсэн өөрөөсөө асууж, өөрийн мөн чанараа уудлаж гаргах санал хураалт юм. Өөрийнхөө эсрэг битгий санал өг. Чи өөрийн мөн чанараа үгүй хийгээд байна. Өөрийгөө санаатайгаар устгаж байна. Энийг санаатай ялзрал гэж ойлгодог. Монголчуудын энэ зан олон юмны чөдөр болж байгаа.
Жишээлбэл би гадаад явснаараа биш, бас залуугаараа ч биш зөвхөн чадвараа үнэлүүлэхийг хүссэн. Бодвол гадаад явж үзэхээсээ өмнө, нас ахисан үедээ ийм санал хураалтанд орох ёстой юм болов уу!!! Миний шийдвэр цаашдаа ороод дэмий юм байна. Ундралын хувьд бүр утгагүй. Лондонд очсон, бас хамгийн залуухан. Ундрал бид хоёр өрсөлдөөд олон жил тайлбарласан, ах, Лондон явж үзээгүй гээд хэн нэгэн надад санал өгвөл миний дургуй хүрнэ. Энэ тэнэг логикоор Ундрал хичнээн сайн байсан ч явахгүй. Хэд дахин тааруу хүн нас, газар нутаг үзээгүйгээрээ үзэгчдийн санал авна. Юү Би Эсээр явдаг дууны тэмцээнд яг үүн шиг дүр зураг харагддаг. Таны насыг хүндлээд тэнцүүлье. Би лав ийм тэнэглэлийг хараад шууд сувгаа сольдог. Тэр хүнийг хэр сайн дуулах вэ шалгаж байгаа болохоос нас, биеийн байдлыг шалгах гээгүй. Өөр нэгэн юм гарч ирсэн нь энэ хүн насаараа хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулсан, Аваргуудын лиг үзэхийг мөрөөддөг, мөрөөдөл нь биелэг гэсэн тайлбар. Тэрийг мөрөөддөггүй хүн байдаг юм уу? Хөлбөмбөгт бүх амьдралаа зориулсан олон хүн бий. Хэн нэгний мөрөөдлийг биелүүлэх биш хэн шилдэг гэдгээ л тодруулна. Надад санал өгсөн хүмүүс Лондон яваад үзэг гэхээсээ илүү миний хувьд энэ шилдэг гэж л өгсөн. Бусад хүмүүст ч адил ингэж өгөөсэй гэж хүссэн. Эцэст нь нас өндөр болж, хийж бүтээх насаа өнгөрөөчихсөн өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй амьтан болсныхон дараа боломж олгодог сэтгэхүй чинь энэ. Ийм бодол агуулж санал өгсөн хүмүүст ирээдүйд ийм л үр дүн ирнэ.
Жишээлвэл хэн морь сайн тайлбарладаг вэ гээд санал хураалт явуулья. Хэн олон санал авсан нь Дубай явж мэргэжлийн морин уралдаан үзнэ. Санал болгоё. Гүрбазар, Оюунбаатар хоёр нэр дэвшлээ. Оюунбаатар ТВ9-өөс одоо ETV-д орсон. Тухайн морины өнгө зүс, гарал угсаа, даагандаа ингэж уралддаг байсан, өвлийн уралдаанд ингэсэн, давуу тал нь энэ, уяа сойлго нь ингэж таарсан, эцэг нь тэр нутгийнх ийм түүхтэй, эх нь ийм гээд мэдээлэл өгнө. Гүрбазар 15 жил морь тайлбарласан. Тайлбарын утга хээр алаг үрээ минь ингэсэн тэгсэн гээд ер нь шүлэглэх аястай. Оюунбаатарынх мэргэжлийн тайлбар. Чадвар ч өндөр, олон жил тухайн салбараа судалсан, ойлголт нь харьцангуй том. Гүрбазар бол яруу найрагч, хөтлөгч. Ардын наадам гэдэг утгаараа иймэрхүү зүйл байлгүй яахав. Гэхдээ эндээс ямарч хөгжил, ямарч мэдээлэл ирэхгүй. Санал хураалтын дүн ойлгомжтой. Гүрбазар тасархай тэргүүлнэ. Бараг 90 хувьтай. Тэнд очоод баахан явж ирснээ ярина. Гэтэл нөгөөх нь тухайн салбараа тодорхойлж буй. Манайд мэргэжлийн хүнийг үнэлдэг механизм байхгүй, хэн дуртай сонирхогч, яруу найрагч нь цойлж болдог юм бол бүгд сонирхлоороо ажлаа хийсэн нь дээр. Надад ийм бодол аль дээрээс л бий болсон.
Санал хураалттай холбоотой телевизын нэвтрүүлэгт оролцох болжээ. Надаас бусад нь орсон. Улс төрчид өөрсдийгөө рекламдах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Угтаа бол хийж буй ажлаа улам сайн хийх ёстой биз дээ. Нэвтрүүлэг дээр Ундралын ой тогтоолт сайн, бусдаасаа илүү мэдээлэл өгдөг гэнэ. Балжаа ах бид хоёр ой тогтоолт, мэдээллээр дутна гэж үү! Энхбаяр ахыг Монгол үг хэллэг бусдаасаа сайн гэнэ! Харин ч хөлбөмбөгийн үг хэллэгийн зөв сонголтыг Ундрал бид хоёр илүү мэднэ. Хүмүүсийг хэн нэгнээс давуу талтай болгохын тулд ингэж доромжлох шаардлага байгаа юм уу? Санал хураалт нь ч тэр, нэвтрүүлэг нь ч тэр тайлбарлагчдыг бусдаас хараат, хэн ч биш болгож байсан. Өрөвдөөд санал өгөх, хөөрхий гадагшаа явж үзээгүй, ахиж ийм боломж олдоо ч уу, залуу хүмүүст боломж олдоно ч гэх шиг. Хөлбөмбөгийг бид өөрсдөө л гутааж байна. Тайлбарлагчдыг ч тэр. Танд үздэг хүндээ сайн гэж өгч, өөрийн мөн чанараа гаргаж тавихын хүссэн. Монголд уран бүтээлчид нь ийм доогуур үнэлгээтэй байгаа нь ойлгомжтой.
Твиттэр дээр энэ тухай бичсэний дараа чи ялагдчихаад ингэлээ, Лондон явсангүй дээ ингэлээ гэх хүмүүс байна. Уучлаарай надад энэнээс өмнө гадаад явах боломж байсан. 19 настайдаа шигшээд багтаж Зүүн Азийн аваргын урьдчилсан тоглолтонд оролцох урьдчилсан мэдүүлэгт DF Batzaya Bayasgakh гэсэн нэр минь бий. Би яваагүй. Шалтгаан нь ийм муухай хөлбөмбөгийн холбооны өмнөөс, худлаа хэлж хулгай хийхээс сийхгүй дарга, дасгалжуулагчтай явахаас ой гутсан юм. Надад өөрийн гэсэн мөн чанар, өөрийгөө хүндлэх хүндлэл, зарчим бий. Ингэн ингэн өөрийгөө гутааж, Монгол гэж тоглохоос (явсан ч тоглох үгүйг хэлж мэдэхгүй юм), хэлүүлэхээс гутсан. Энэ тухай надаас өөр мэдэх хүн үгүй байх. Сайн шүүж үзвэл гараад л ирнэ. Хэрвээ гадагшаа явсан бол миний хөлбөмбөгийг харах чадвар, олон улсын тэмцээн, тоглолт (том туршлага), дараа нь гадагшаа сургуульд явахад минь том баримт болно. Гэхдээ энэ бүхний өмнө надад зарчмаасаа урвах, өөрөөсөө урвах нөхцөл үүссэн. Надаас өөр хэн ч энэ тухай мэдэхгүй үед, явж л орхино. Гэхдээ би өөрийгөө хуурахыг хүсдэггүй. Тухайн үед өөр нэг зүйл надад нөлөөлөв. 14 насны шигшээ багийн бэлтгэл. Гадагшаа явсан хүүхдүүд дунд арын хаалгаар, эсвэл хэн нэг дасгалжуулагчын хүүхэд багтчихсан Монголын шигшээ гэж явахыг харсан. Бүр арван настай дасгалжуулагчын хүүхэд. Үнэхээр чаддаг бол нас хамаагүй. Шалтгаан нь хэнд ч ойлгомжтой. Өөрсдөө эвдэрчихсэн байж болно, хүүхдээ давхар эвдэж байгаагаа, хөлбөмбөгийг гутааж байгаагаа ойлгодог болов уу!!! Намайг 14-тэй байхад минь шигшээ багт нэр дэвшсэн гэдгийг хэлсэн ч, гадагшаа авч явах битгий хэл, бэлтгэлд ч хамруулаагүй юм. Миний өмнүүр ийм л хүүхдүүд шигшээ багийн бэлтгэл хамрагджээ гэсэн бодол зурс хийн орж, хүүхэд насны тэрхэн үе минь бодогдсон. Тухайн үеийн шигшээд арын хаалгаар багтсан хүүхэд хэд хэд байсан. Торгуулийн цохилт хийж мэдэхгүй, бөмбөгөө 10 метр ч цохиж чадахгүй хүүхдүүд. Ийм л хоёр шалтгаан намайг шигшээ багаас сайн дураараа татгалзахад хүргэсэн. Удалгүй Үндэстний лигт тоглох сонирхол байхгүй болж 21 настайдаа тоглохоо больсон. Хоёр удаа гараа хугалж, дутуу эдгэсэн (одоог хүртэл) шагайны гэмтлээс минь илүү өөр бусад шалтгаанууд саад болсон. Урмыг нь хугалахаар, ууцыг нь хугал гэдэг нь үнэн бололтой.
Хэрвээ хэн шилдэг дасгалжуулагч вэ гээд гадагшаа сургалтанд явуулах санал хураалтыг хөлбөмбөгчид дундаас авбал хөгшин нь түрүүлнэ. Яагаад гэвэл насаараа дасгалжуулагч хийсэн, гадагшаа сургалтанд явах нь энэ хүний мөрөөдөл гэсэн тайлбарууд урсаж өгнө. Бусад нь насаараа зүтгээгүй, гадагшаа явах мөрөөдөлгүй юм шиг. Халамж, буяны сэтгэхүй нь дэндүү давамгайлчихсан. Волтэр Айзаксоны Стив Жобсын намтар ийм нэг жишээ байдаг: Манайд компанид хэрүүл гарч эхэлсэн. А зэрэглэлийн хүн С зэрэглэлийн хүнтэй ажиллаж байгаа үед ингэх нь аргагүй юм байна. А зэрэглэлийн хүн С зэрэглэлийн байх сонирхолгүй учраас би С, В зэрэглэлийн хүмүүсийг халсан. Би тэднийг өрөвдсөн бол манай компани хэзээ ч ийм амжилтанд хүрэхгүй”. Хорт хавдар тусчаад гэртээ ирэхэд 6 настай хүү нь өөр дээр нь ирэхэд маш их өрөвдсөн гэдэг. Гэтэл тухайн өдөр ажлаас халсан ажилтан нь бас л гэртээ очоод хүүдээ ажлаас халагдсанаа хэлэх нь ямар хэцүү байсан бол гэж бодогдсон. Хэрвээ би чадварыг нь биш өөр бусад зүйлээр өрөвдөөд эхлэх юм бол манайх буяны байгууллага болно. Хүн бүрт л зовлон бий. Гэхдээ нэг л зарчимыг барих ёстой.
Тиймээ өрөвдсөн сэтгэхүй ийм л байдал руу түлхэнэ. Ийм л байдлыг үүсгэнэ. Уг нь надаас өөр хүн энэ нийтлэлийг бичих ёстой байх.
Ямар ард түмэн байна, тийм хүн сонгогддог шиг, одоо цагт улс төрчид нь халамжлаад байх нь аргагүй. Халамж, буяныг дээдэлдэг тийм л ард түмэн байгаа юм чинь. Хөлбөмбөгийн холбооны сонгосон Герман руу явсан дасгалжуулагчийн курст ахимаг настайнууд нь явж л байлаа. Тэр хүмүүс өнөөдөр хаана байгаа юм бэ? Гадагшаа явсан нэртэйгээ өөр юу ч үлдээгүй. Хэрвээ чадварыг нь харсан бол үр дүн өөр байж, гол нь шударга хөрс бий болно. Тэр Монголын хөлбөмбөгийн холбооны сонголт байсан. Ард түмэн ч сонголтоо хийлээ. Ямар ард түмэн байна, тийм холбоо байх нь аргагүй юм байна.
Намайг өөрийнхөө тухай бичихэд эзэн бие, үйлдэл хоёрыг ялгахгүй байгаа хүмүүст том асуудал үүснэ байх. Тэрийгээ ч үүсгэх байх. Балжаа ахад, хөлбөмбөг сонирхогчдод зориулж, яваагүйдээ харамсаж бичээгүй, хөлбөмбөгт ийм юм байж болохгүй гэж л бичлээ. Би хэн нэгэн ингэчих болов уу гэж нийтлэл бичиж, тайлбарладаггүй. Хэрэглэгч, уншигчдын судалгааг ч хийдэггүй. Хөлбөмбөг гэдэг өнцөгөө бариад л тайлбарладаг. Хэрвээ машин гарахаас өмнө Форд хэн нэгнээс та морио ямар байгаасай гэж хүсэж байна гэвэл, илүү хурдан байгаасай л гэж хэлнэ. Машин гарч ирээд хурдан болчихоосой гэж бодохгүй. Форд машин бүтээсний дараа хэрэглэгч энэ бүхнийг олж харна. Мэргэжлийн хөгжил гэдэг энэ. Би ийм л аргыг хэрэглэхийг хүсч, хөлбөмбөг сонирхогчдыг ийм л юм руу хөтлөхыг хүсдэг. Монголын үзэгчдэд зориулж тайлбар хийх надад амархан. Гэхдээ Форд шиг байхыг хүссэн учраас үзэгчид надтай хамт хөгжиж буй.
Чадвартай байгаад нэмэргүй, чадварыг үнэлдэг механизмгүй, өөрийнхөө мөн чанарын эсрэг зогсдоггүй ийм хөлбөмбөгөөс хурдхан шиг яв. Саналаа өгөхдөө хөгшин, залуу, гадагшаа явсан яваагүйгээр нь ялгадаг ийм санаатай ялзарал хийдэг нөхдүүдээс холдсон нь дээр. Чиний чадварыг уусгаж хэн ч биш болгохоос нь өмнө яв. Би энэ үгийг өөртөө байнга хэлдэг. Энэ удаагийн санал хураалт надад бүр ч их юмыг ойлгууллаа. Намайг хурцаллаа. Баярлалаа.
Хамгийн хэцүү зүйл юу гээч: Эргэн тойронд минь ямар ч авьяас чадваргүй хүмүүсийг харж хичнээн их зүйлийг хийж бүтээж, гэхдээ маш сайн хийж болохыг мэдэж байсан ч тэгэх эрх мэдэл байхгүй гэдгээ ойлгоод дотор минь бачууран орилж хашгирмаар болдог үе. Айн Рэнд