Гадаадын хөрөнгө оруулалтын адал явдлууд
Оросын төмөр замын босс Якунин гэгч Монголын Ерөнхий сайдад дугтуйлсан захидал явуулжээ. Захидал хаягласан эзэндээ хүрэхээс хэд хоногийн өмнө Монголын нэгэн өдөр тутмын сонинд орчуулагдан хэвлэгдсэн байна. Хаяглагдсан эзэн уурлан тусгаар улсын Засгийн газрын Ерөнхий сайдад хаяглагдсан захидлыг замаас нь задалж хэмээн үүнийг шалгахыг Тагнуулын газартаа даалгажээ.
Оросын төмөр замын босс Якунин гэгч Монголын Ерөнхий сайдад дугтуйлсан захидал явуулжээ. Захидал хаягласан эзэндээ хүрэхээс хэд хоногийн өмнө Монголын нэгэн өдөр тутмын сонинд орчуулагдан хэвлэгдсэн байна. Хаяглагдсан эзэн уурлан тусгаар улсын Засгийн газрын Ерөнхий сайдад хаяглагдсан захидлыг замаас нь задалж хэмээн үүнийг шалгахыг Тагнуулын газартаа даалгажээ. Тагнуулынхан нь хэвэлсэн сонинг очиж багалзуурдаад авч. Мэдээж хэрэг сониныхон хэвлэлийн эрх чөлөөний талаар шуугиан үүсгэн заргалдлаа. Үүнийг нь сөрөг хүчин өлгөн авч Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг парламентад тавив. Яг энэ үеэр өнөөх Якунин гэгч нь элчин сайдаараа дамжуулан Монголын Ерөнхий сайдтай яаралтай биечлэн уулзах хүсэлтээ тавив. Уг нь өнөө задардаг захидал Орос улс Монголд шинээр төмөр зам барих асуудалд дахиж оролцохгүй хэмээн тунхагласан тунирхсан мэдэгдэл агуулж байсансан.
Үнэхээр тусгаар орны засгийн тэргүүнд ирэх ёстой захидал түрүүлээд хэвлэлд гардаг нь буруу. Ерөнхий сайд хүнийхээ хувьд уурладаг нь ч аргагүй. Тагнуулын байгууллагадаа үүрэг өгдөг нь ч зөв. Урагшгүй ноёнд дандаа ухаангүй зарц таардаг учир жанцантай болохоор өнөөдүүл нь хэвлэлийг багалзуурдан байцаадаг нь ёс. Уул нь тагнуулын байгууллага нь эрүүгийн цагдаа биш учир анализ л хийх ёстой юм л даа. Энэ бол анхны тохиолдол биш. Урьд нь ч Якунин гэгчийн захидал факс эхлээд Монголын сонинд орчуулгатай гарч дараа нь эзэндээ очдог байсан. Бодоход өөрийн тагнуул төлөөлөгчдөөрөө дамжуулан Монголын төрийг хутган үймүүлэх гэж ийм юм хийдэг биз дээ. Түүнд тэгэх шалтгаан их бий. Бүр дэндүү их. Уул нь хариугүй болхи арга л даа. Гэхдээ болхи байх тусмаа монголчуудад яв цав таарсан эм болдог.
Хөршийн тагнуул мэдээлэгч ч манайд ховор биш. Өнгөрсөн жил би Оросын стратегийн газрын дарга дэслэгч генералтай албан уулзалт хийж байсан. 1993 оны хоёр орны тагнуулын байгууллагын хэлэлцээр ёсоор бие биенээ тагнан турших ажиллагаа явуулахгүй ёстой атал агент нь Монголд баригдсаныг ярианы далимд сануулсан юм. Генерал дүрсхийн уурлаж “Танайх шиг хөгийн орныг тагнаж байх хэрэгцээ бидэнд байхгүй, танайд нууц гэж юу байдгийм!” гэлээ. Бидэнд нууц гээд байх юм байхгүйг би зөвшөөрсөн, гэхдээ манай хөгийн орны амьхандаа нууц гэсэн бичигтэй мэдээллийг олж авахын тулд мөнгө зарах хэрэггүй, зүгээр надад хэлчихэд би үнэгүй хэлээд өгнө гэлээ. Баригдан шүүхээр орсон танай агент монгол хүн барагцаагаар 100 мянган доллар авсан байж болзошгүй, юутай ч баталгаатай мэдэгдэж байгаагаар танайхан нэлээд хэдэн жилийн турш тэр агентад15 мянган доллар төлж манай төрийн удирдагчдын бусад гурав дахь оронтой хийгдсэн ярианы тэмдэглэлийн протоколыг удаа дараа авсан байна билээ гэж хэлээд эрхмийг улам уурлуулж байсан. Хятадын талд агент хийж байгаад баригдсан эрийг саяхан шүүх цагаатгаад л өнгөрнө билээ. Бүр 1998 онд Тагнуулын газрын офицер Хятадын нууц албанаас 15 мянган доллар аваад гэртээ хадгалж байгаад баригдсан. Бие даасан ганцаарчилсан сөрөг тагнуулын ажиллагаа хийж байсан, цааш нь яахнав гэж улам судлаж байсан юм гэж гүрийсээр байгаад ажлаасаа халагдаад л өнгөрч байсан. Их хөгийн, энэ тухай даргадаа яагаад хэлээгүй юм гэхээр “манай дарга өөрөө Хятадын агент байж магадгүй гэж сэжиглээд би хэнд ч мэдэгдэлгүй дагнасан сөрөг тагнуулын ажиллагаа явуулж байсан” гэдэг байгаа. Манай тагнуулын байгууллагынхан хүртэл өөрснөө гадны агент болчиж байгаа юм чинь Якунины зориуд явуулсан өдөөн хатгалгыг биечлэн үйлдэх хүн хаана л мундав гэж?
Орос улс нь дэлхийн хамгийн урт төмөр замтай орны нэг. Энэ асар том төвлөрсөн аж ахуй нуль алдагдалтай ажилладаг. Ураалаас зүүн тийшхи төмөр зам эдийн засгийн утгаараа ашиглалтгүй шахам. Ямар ч тооцоогүйгээр зөвхөн үзэл суртлын зорилгоор босгосон Зүүн Сибирийн БАМ хэмээх төмөр замын шугам өнөөдөр коммунизмын гэрэлт хөшөө, дурсгал болон үлджээ. 2005 онд урьдын КГБ-ийн ажилтан бөгөөд Путинд итгэгдсэн Якунин гэгч энэ салбарыг хариуцах болов. Түүний тухай Оросын хэвлэлд “Ашигтай ажиллаж байсан салбарыг аваад богино хугацаанд алдагдалтай болгоход маш их хөдөлмөр орно” гэж бичиж байсан. Тэрээр төмөр зам гэхээсээ геополитик, геостратеги гэх юм сонирхох хоббитой ба энэ талаараа хэд хэдэн ном туурвиж, жар гарсан насандаа энэ сэдвээрээ дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Түүний бүтээл монгол хэлээр ном болон гарсан. Хүйтэн дайны сэтгэлгээгээр бичсэн уг бичвэр 100 гаруй жилийн өмнөх хаант Оросын геополитик, геостратегийн бодлогод тулгуурлажээ. Манжуурт хэн нь нөлөөллийн бүсээ тогтоох дээр Япон, Орос хоёр удтал шөргөөцөлдөж байгаад 1905 онд дайтан оросууд ялагдсан гунигт дурсамж, өширхөл, сургамж дээр XXI зууны хүчирхэг гүрний төмөр замын даргын геостратеги суурилсан аж. Орос, Японы 50 жил үргэлжилсэн Алс дорнодын нөлөөллийн бүсийн наймааны гол хэрэгслэл нь Дорнод Хятадын төмөр зам ба Гадаад Монгол хоёр байсан нь түүхийн бодит үнэн нь үнэн л дээ. Гэхдээ өнөөдөр стратегийн тээвэрлэгч нь төмөр зам биш долоовор хуруугаараа дардаг товчлуур болоод олон жил болжээ.
Геополитикч Якунин Оросын төмөр замыг толгойлох болсон цаг нь Монголын байгалийн ашигт малтмал зах зээлд үнэ орохтой давхцсан байна. Хуучирч муудан ашиглалт даахгүй болсон Дорнод Сибирийн төмөр замыг шинэчлэх хөрөнгө оруулалтын талаар тэд япон, солонгосчуудтай ярилцан дээгүүр нь өнгөрөх ачааны талаар янз бүрийн панаал бодон хайх болов. Сибирийн төмөр замыг ачаагаар хангана гэвэл хамгийн гол тээвэр нь нүүрс байх болно. Овор жин ихтэй учраас шүү дээ. Сибирь дахь хамгийн том орд нь Кемерова хавийн Кузнецкийн нүүрсний бассейн. Жилд 200 хүртэл сая тонн нүүрс гаргадаг энэ цогц орд нь хэрэглэгчдээсээ хэтэрхий хол, хоцорсон технологиосоо болоод өртөг өндөртэй, аваар осол их гардаг гэсэн хэдэн том дутагдалтай. Коксжих нүүрс бага хэмжээгээр Номхон далайн эрэг хүргэн гадагш экспортлодог авч ихэнх нь дотоодын гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд явдаг. Өөр нэг том бассейн Якутад нээгдсэн боловч цэвдэг ихтэй тул техник технологийн онц хүндрэлтэй. Гурав дахь том орд Тувад нээгдсэн боловч Сияаны нурууны өвөр талд тул төмөр замын өртөг хэтэрхий өндөр гарна. Ингээд Монголын гадагш зөөх учиртай асар их нүүрсний баялагийг Сибирийн төмөр замаар Номхон далай руу таван мянга шахам км урт зайнд тээвэрлэх панаал бодож олжээ. Манай нэг мангардуу сайд төмөр замын асуудал ярих гэхээр геополитикийн нууц алдчих гээд байна гэж учиргүй хийрхсэн нь Якунины ярианаас хагас дутуу юм олж сонсон, тэрнээсээ дор хагас дутуу ойлгосны үр өгөөж л дөө.
Тавантолгойн ордод хөрөнгө оруулах Оросын оролцоо их л төмөр замлаг маягаар тодорхойлогдов. Оросууд “Улаанбаатар” төмөр замыг цахилгаанжуулан хос замтай болгох ба өртөг нь гурван тэрбум доллар. Тавь тавин хувийн хөрөнгө оруулалттай уг замын өртгийн хагас нь Монголд ноогдох учир оросууд бүх мөнгийг гаргаж түүнээ Тавантолгойн орд газрын хувьцааг эзэмших байдлаар шийдвэрлэнэ. Гэтэл Оросын төмөр замд ийм их мөнгө байхгүй, харин монголчуудаар зөвшөөрүүлэх ажлыг гүйцэтгэсэн учир үүнд зээл олгохыг хүссэн гуйлт Хятадын талд Якунин тавьсан байдаг.
Якунин өөрийн геополитик гэгдэх асуудлаа Путинд их л итгэл үнэмшилтэй тавьсан бололтой. Юу гэвэл Оросын Зам тээврийн яам Монголын төмөр замын бодлогод оролцох сонирхолгүй, ямар царигтай зам хаагуур татах нь зөвхөн Монголын асуудал хэмээн уулзах болгонд нэгэн утгаар хэлдэг. Гэтэл урьд нь Зам тээврийн яамны дэд сайд асан Якунины геополитик их л өөр бололтой. Тэрээр Монголд ирээдүйд тавигдах бүх төмөр зам “Улаанбаатар” төмөр замын харъяанд байлгах ба хоёр орон ирээдүйгээ ч тавь тавин хувиар эзэмшиж байх ёстой гэсэн хатуу шаардлага тавив. Нэг үгэндээ Монгол нь бие дааж, эсвэл Оросоос өөр оронтой хамтарч буюу тэднээр төмөр зам тавиулах, хөрөнгө оруулахыг яагаад ч зөвшөөрөхгүй аж. Монголд ирээдүйд байгуулагдах бүх төмөр зам орос стандарт байх ёстой гэнэ. Үнэхээр Сталины геополитик бодлогоор орос төмөр зам дэлхийн аль ч улсынхаас өөр, өргөн царигтай байдаг. Орчин үеийн тив алгасагч пуужин байтугай олигтой онгоц байхгүй байсан тэр үед төмөр зам нь зэвсэг техник зөөвөрлөх ганц найдвартай хэрэгсэл байсан. Харин XXI зууны Якунины тэчъяадал нь Оросын төрийн бодлого гэхээсээ Путины толгойг эргүүлсэн өөрийн хий пантаазаа биелүүлэхгүй бол царь-ийн өмнө буруутан болно гэсэн боярын айдас бололтой байдаг. АНУ-ын “Мянганы морилын сан”-д Монгол хамаарч 280 сая долларын буцалтгүй тусламж авах болсон ба үүндээ одоо байгаа төмөр замыг үарим талаар шинэчилж хэд хэдэн зүтгүүр худалдан авах болов. Хэрэв ингэх юм бол бараг л Орос Монгол хоёр байлдааны бэлэн байдалд орох шахуу юм ярин айлгасаар Якунин энэ төслийг зогсоож чадсан. Төслийг хүчингүй болгосны дараа “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэсэн алдарт сургаалиа айлдлаа. Ахын сургаал алт! Харин сүрдүүлэг нь хутга. Монголд ирж хэлэлцээ хийгээд авахуулсан фотод салаавч зангидсан байсан нь хэвлэлээр гарч л байсан.
Монголын төмөр замын ирээдүйн асуудлаар хоёр талын санал зөрөлдөж эцэст нь Монгол - Оросын хамтарсан төмөр замын компани буй болгов. Оросын талын төлөөлөгч нь Морозов хэмээгч. Улаан -Үдийн мах комибинатыг хувьчилахад оролцсон, эндээс улбаалан Монголоос мах оруулах бизнес эрхэлдэг байв. Мафийн толгойлогч гэж яригддаг, хүн амины хэрэгт орж оргож зайлж байсан тухай нь ч махны ченж монгол хамууд нь ярьдаг. Оросын жудогийн холбоог таван сая доллараар худалдаж аван жудоч Путин руу гарах гарцаа хийсэн ба тэндээсээ уламжлан Орос-Монголын засгийн газар хоорондын комиссийн дарга, Хөдөө аж ахуйн яамны сайдын улс төрийн зөвлөх болж Монгол руу “албан ёсоор” гарах гарцаа бэлджээ. Нэгэнт Монголын бодлого хариуцах болсон тул хар аяндаа геополитикч Якунинтай зам нийлсэн бололтой.
Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн ашиглах тухай монголчууд бараг тавин жилийн турш таван мянган янзын санал гарган хоорондоо хэрэлдэн зодолдож ямар ч шийдвэр гаргаж чадахгүй яваа намтар бол тусдаа сэдэв, энэ тухай дараа бичнэ. Харин сүүлийн таван жилд энэ сэдвийн маргааны голлох тоглогч, шийдвэр гаргуулахгүй байх жинхэнэ хүчин зүйлийн эзнээр мөнөөх Морозов хэмээх бага гарын жулик тодорсон юм. Засгийн газрын дэргэд Тавантолгойд гадны хөрөнгө оруулах асуудал хариуцсан комиссорхуу юм хэдэн жилийн өмнө байгуулагдсан ба тэнд хөрөнгө оруулах сонирхолтой талуудын уулзалт байнга болно. Хятад, АНУ, Энэтхэг, Бразил, Япон, Солонгосын компаниуд янз бүрийн сонирхлоор Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой. Бүгд уул уурхайн компаниуд. Төмөр замчин Морозов л ганцаараа сондгой. Юу сонирхоод ямар хэмжээний хөрөнгө оруулах гээд байгаа нь даанч тодорхойгүй, тэгсэн мөртөө хамгийн том хувийг авна л гэж дайрна. Зүгээр авах гээд байгаа ч юм шиг. Нэг л тодорхой зүйл гэвэл Тавантолгойн ордыг ашиглах явдлыг саатуулах. Ийнхүү юу ч шийдэж чадалгүй таван жилийг барав. Тавантолгой ч байхгүй, төмөр зам ч байхгүй.
Асар их баялагтай хүчирхэг Орос оронд эдийн засгийн утгаараа Монголд сонирхох юу ч байхгүй. Тэдэнд Тавантолгойн нүүрс л дутав гэж? Монголын төмөр замыг эзэмшээд юутай ч өнөөдөртөө алдагдалтай болохоос олох юм байхгүй. “Улаанбаатар” төмөр замын 2007 оны ашиг ердөө 300 мянган доллар гарч байсан ба үүний хагас нь л Орост ноогдож байв. Харьцуулахад нэгэн улс төрч бөх оросын хаягдсан локомотивыг будаж янзлаад төмөр замд долоон сая доллароор шахаж чадаж байсан шүү дээ. Монголын төмөр замыг өргөтгөөд ч, шинээр нэмж бариад ч дэлхийн эхний арван том эдийн засагт багтдаг Оросын их хөрөнгө дунд шүлс шиг л юм шүү дээ. Монголд голлон шатахуун, нефтэн бүтээгдэхүүн борлуулдаг ч тэр нь “Роснефть” компаний бүтээгдэхүүний ууршилтын алдагдлаас ч бага. Харин Их Оросын геополитик бодлогын хүрээнд Монгол нь газар зүйн байршлын утгаараа их ач холбогдолтой. Лавтай 150 орчим жилийн турш ийм л байсан. Стратегийн энэхүү ач холбогдолтой байрлалд гурав дахь сонирхогчийг оруулахгүй байх нь Якунин стратегичийн гол зорилго. Ийм байх ёстой гэдгийг тэрээр Муравьёв, Виттье, Сазонов, Чичерин, Громыко нарын үлдээсэн тэмдэглэлээс олж уншсан бололтой. Вакумжуулах! Ертөнцөөс тусгаарлагдсан, амь тавих гэхээрээ зөвхөн Орос, Хятад хоёроос л царай алддаг, жийргэвч бүс. Иймээс Монгол нь хөгжихгүй, гэхдээ үхэхгүй тийм хэмжээнд л байх ёстой. Үлгэрлэвээс Хойд Солонгос лугаа адил.
Зочин
Зочин
болдоо
naraa
naraa
For you
Зочин
хөрөнгө оруулал тын булхайг эхлүүлэгч нь баавар
Зочин
ha ha
Зочин
Зочин
yahoo
Зочин
Зочин
haha
mongol
mongol
mongol
Зочин
БӨӨН ОНИГОО
БҮҮБУРЫН ГЕОПОЛИТИК ХА ХА ХА
unshigch
Зочин
Зочин
HUUHED
Зочин
Batkhuu
Зочин
ХУВЬ ТАВИЛАН
Хувь тавилан
Зочин
Зочин
Yah ve
tamir.b
socialist said
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Ганаа
mn
хм
GARAH GARTS
Батнэрэн
Зочин
Yostoi yaltai ch bilee
tumuruu
Баабар
zahidal
Sain unsh ergetsuulj bod
Teneg ivanuud
Teneg ivanuud
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
тогтох
baabar
Зочин
Зочин
odoo
Oyutolgoi
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
hh
zochin
залуу хүмүүнд
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
dog
dog
Зочин
baabart
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
zochin
bat
шар
Зочин
Орос
Зочин
Зочин
Bar
МӨНГӨНИЙ ЗОХИОЛЧ БААБАР
Зочин
Zochin
hulree
bilgee
Зочин
Зочин
Зочин
!!!Алтай Констракшен
Зочин
medej bsan yum bol erthen helehgui yasan yum be
Зочин
Зочин
Сүрэн
tsagiin um tsagtaa
tsagiin um tsagtaa
Зочин
Зочин
zochin
Зочин
Altanchimeg
Якунину
tj
Зочин
Зочин
Tulga
Зочин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
Zochin
Zochin
Solongosoos
Зочин
zochin
ы
Unshigch sonsogch
Unshigch sonsogch
Unshigch sonsogch
Коммунизмын гай
Үнэн
irgen
үнэн
нано
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
нано
Зочин
unshigch
hudalch baabard
Эрдэнэ
Зочин
TGT
õýðëýí
õýðëýí
Зочин
Зочин
Зочин
oros hujaag ustaga
Зочин
Зочин
Genco
bi
Зочин
Би
Зочин
Зочин
Demjigch
Demjigch
demjigch
зочин
8tyg
Би
Zochin
Зочин
Баярхүү
Зочин
Зочин
33
Зочин
Зочин
Зочин
Баагий
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ta saihan
Зочин
Tulga
Tulga
Зочин
Tulga
Уншигч
Зочин
Зочин
та нээрээ сайхан
Зочин
үзэн ядалт
2010 онд
Ajaa taij
Ajaa taij
Ajaa taij
unen
Зочин
irgen
Монгол хүү
Монгол хүү
Монгол хүү
Монгол хүү
Зочин
bayaraa
Zochin
oyun
Зочин