“Тавь”-тай залуус
Монголчууд улс үндэстнийхээ бахархал болсон хүмүүсийн нэрийг үр хүүхэддээ өгдөг уламжлалтай. Чингэс хааныг дурсах хориотой байсан тэр жилүүдэд ч хүүхдэдээ Тэмүүжин нэрийг яаж ийгээд өгч байж. Жишээлэхэд, өдгөөгийн хууль Зүйн Сайд Тэмүүжин 1990 оноос өмнө төрсөн нь гарцаагүй. Гэхдээ нам улсын хариуцлагатай ажилтан хэн нэгний хувьд бол “Хүүхэддээ Чингэсийн нэрийг өгсөн этгээд.
Монголчууд улс үндэстнийхээ бахархал болсон хүмүүсийн нэрийг үр хүүхэддээ өгдөг уламжлалтай. Чингэс хааныг дурсах хориотой байсан тэр жилүүдэд ч хүүхдэдээ Тэмүүжин нэрийг яаж ийгээд өгч байж. Жишээлэхэд, өдгөөгийн хууль Зүйн Сайд Тэмүүжин 1990 оноос өмнө төрсөн нь гарцаагүй. Гэхдээ нам улсын хариуцлагатай ажилтан хэн нэгний хувьд бол “Хүүхэддээ Чингэсийн нэрийг өгсөн этгээд. Иймд дэвшүүлэх, сургуульд явуулах тал дээр асуудалтай” хэмээн бүртгэгдэж, буруутах бүрэн үндэстэй байсан цаг.
Түүнчлэн төр улсын түүхэнд гарсан үйл явдал, олныг баясгасан сайхан тохиолдлыг ч алгасдаггүй. 1939 оны Халхын голын ялалт, 1945-оны чөлөөлөх дайны жилүүдэд төрөгсдөд Ялалт гэдэг нэр олноор өгсөн гэдэг. Чухам энэ үеэс монгол хүний нэрийг санд “Ялалт” орсон нэрүүд баттай байр эзлэх болжээ. Өдгөө Бат-ялалт, Ган-Ялалт, Ялалтбаяр зэрэг нэр өргөн дэлгэр түгжээ.
Түүнчлэн нийгмийн амьдралын хэв маягийг өөрчилсөн хувьсгалт үйл явц болох Соёлын довтолгоо, Соёлжилтын аянуудыг бэлгэдэн Соёлмаа, Соёлсүрэн, Соёл-Эрдэнэ, Соёлхүү гэгчлэнгийн нэрүүдийг өгч эхэлжээ. ХХ зуун болон монголчууд хүн төрөлхтний нийтлэг соёл өрнөдийн аж төрөх ёсонд суралцсан зуун байлаа.
1960-аад онд Атар эзэмших,газар тариалан хөгжүүлэх их үйлс эхэлжээ. Мянга мянган жил мал адгуулан аж төрж ирсэн монголчуудын амьдралд зарчмын өөрчлөлт гарч, газрын шим, ургацыг хүртэх болсон нь цоо шинэ үзэгдэл байлаа. Атархүү, Атарбаяр, Атармаа хэмээх нэр чухам эндээс эхтэй.
Харин атар эзэмшихтэй зэрэгцэн хийгдсэн нэгдэлжүүлэх, нийгэмчлэх ажлын түүх монгол хүний нэрэнд шингэж үлдээгүйг бодоход нийтийн санаанд тийм ч таатай мөр үлдээгээгүй юм шиг байна. Нэгдэлсүрэн, Нийгэмчлэлмаа гэж огт дуулдаггүй.
Харин манай Үнэнбатынх 1990 онд хүүтэй болсон юм. Ардчилал ялж, эрх чөлөөт сайхан цаг ирснийг бэлгэдэн хүүдээ Шинэтөр гэж нэр өгчээ.Ер нь бол Баттөр, Энхтөр, Мөнхтөр зэрэг нэрийг улс орныхоо тусгаар тогтнол батжин, бэхжихийн бэлгэдэл болгон өгсөөр ирсэн уламжлалтай. Ү.Шинэтөр хүү аль хэдийнэ эрийн цээнд хүрч өрх толгойлон хүүхдийн аав, гэргийн хань болоод шинэ төр, шинэ ёсыг бүтээлцэн аж төрж байна.
Ү.Шинэтөр бол өөрөө монгол нэрийн эрх чөлөөний эхлэл байлаа. Түүнээс өмнө ард түмэнд үр хүүхдээ нэрлэх эрх чөлөө өөрийн хил хязгаартай байсан. Хүүхдийн нэрийг эхэндээ өрнөдийн анагаах ухаан нэвтрүүлж байсан орос доктор өгч байж. Нэгэн үеийн Юүраа, Сайшаа, Батаанов тэндээс эхтэй. Гадаад нэр өөрийн хязгаартай. Ухаандаа, социалист монголын хүүхэд Майкл, Иохан байж таарахгүй. Ленинмаа, Молотов хэмээж болох ч Трумэн, Черчилль болохыг зөвшөөрөхгүй.
Орос эмчийн дараагаар, төрөх газрын эмч нэр өгөх эрхийг залгамжлан авлаа. Тэд их төлөв хувьсгалт ёсонд нийцсэн нэрүүдийг эцэг эхэд санал болгоно. Эсвэл аяганд олон нэр бичиж хийгээд эцэг, эхээр сугалуулж ирээдүйн иргэний дуудах нэрийг сонгуулна. Хэрвээ ийм аргаар, алтан бумбанд хийсэн хүүхдийн нэрсээс сугалж Далай лам, Банчин богд энэ тэрийг тодруулдгийг мэдсэн бол сүйд болох байсан биз.
Хамгийн гол нь эцэг эх нь дур мэдэж нэр өгвөл хүчингүйд тооцно. ХХ зууны дундуур орон нутагт хоёр нэртэй хүүхэд элбэг байсан. Энэ нь эцэг эхээс өгсөн албан бус нэр ба эмнэлгээс олгосон албан ёсны нэр хоёр юм. Багадаа Лхагвасүрэн гэдэг найзтай байсан юм. Сургуульд орсон чинь Цогтгэрэл болчихсон. Мань хүн ламын болон ардын засгийн хос нэртэй байсан хэрэг. Гэртээ ламын нэрээр, анги дээрээ очоод засгийн нэрээр явна. Алинаар нь ч дуудсан андуурна гэж үгүй, “айн” гээд хардаг байсан.
Нэрийн моод бас сул талтай. Зарим газарт амьдай нар хэт олширсноос болоод хочоор нь ялгахаас өөр аргагүйд тулдаг байж. Манай Ц.Доржготов гуайн “Цоодол” гэж хошин өгүүллэг байдаг. Яагаав, ажилтан Цоодолыг Цоодол дарга дуудаад “Цоодолыг олоод ир” гэж үүрэг өгдөг. Нөгөө Цоодол нь Цоодолтой цуг ирснээ, Цоодолтой уулзачихаад Цоодолын очно гээд явчихсан байдаг ч бил үү?
Харин Ү.Шинэтөрийн мэндэлсэн, тэр цагаас хойш монголчууд “Би энэ нэрийг чинь авахгүй” гэж төрд хэлэх эрхтэй, өвөг дээдсийнхээ нэр усыг айхгүй зүүх боломжтой, ер нь юү хүсснээрээ үр хүүхдээ, алд биеэ нэрлэх эрхтэй, өөрөө л ичихгүй гэвэл Иди Амин гэсэн ч болохоор цаг үе эхэлжээ.
Шинэ нэртэн, шинэ хувь тавилантангуудын үе өсч бойжоод нэгэнт эрийн цээнд хүрчээ.
Шинэ үеийн ахмадууд
Манай Ү.Шинэтөрийн төрж байхад шинэ төр, шинэ замыг сонгож байсан хүмүүс их төлөв залуус байлаа. Энэ үеэс Ардчиллын хүүхдүүд, сайндаа л “ардчиллын залуучууд” гэдэг нэр томьёо нийгэмд хэвшжээ. Үнэн хэрэгтээ дарвиж давхих насаа үдчихсэн, аль хэдийнэ гэрлэж, дор хаяж нэг хоёр хүүхэдтэй болоод авсан, юм буруугаар эргэлээ гэхэд “алдах амьдрал, ард хохирох гэр бүлтэй” насан дээрээ ирсэн залуус байсан юм.
Ардчилын хүүхдүүд, залуучууд гэдэг хэллэг хоёр утгатай хэрэглэгдэж ирсэн.Тэднийг улс үнэстний шинэ үе, бидний залгамж гэж харж байв. Ийм хүмүүс дээр дооргүй байсан юм. Тухайлбал, 1990 оны өвөл Налайх дүүрэгт сүүлчийн томилолтоороо ажилласан, Намын- төрийн тэргүүн Ж.Батмөнх “Ардчилсан холбоо гэдэг бол та бидний хүүхдүүд. Тэд томоохон өөрчлөлтийг шаардаж байгаа” хэмээн хэлж байжээ.
Харин нэг талаас нь харахад нэг л их хайрлаж эвийлсэн гэмээр энэ үг хэллэгийг их төлөв тэднийг голсон, басамжилсан өнгөөр их хэрэглэгдэг бүлэг бас байлаа. Нийгмийн тогтоцыг шинэтгэх хөтөлбөрүүдийг “Хэдэн хүүхэд л тэгээд байгаа юм” хэмээн үл ойшооно. Зах зээлийн амин чухал шинэтгэлүүдийг мөн л хүүхдийн гэнэн томоогүй явдал, хөнгөн хуумгай шийдвэр хэмээн гутаах ба амжилт ололтыг тохиолдол, аз дайрсан хэрэг мэтээр сурталчилна.
Өөрсдийнх нь үзэл санааны болон санхүү эдийн засгийн эрх ашгийг хөндсөн шинэтгэлүүдийг гацааж, зогсоож, ухрааж буй үйлдлээ “ахмад үеийн хашир туршлагатай зан, болгоомжтой хандлагын илрэл” болгон тайлбарлана.
Хэрвээ “Малыг хувьчлах л юм бол маргааш нь гулууз мах болоод айл айлын тагтан дээр очиж бид модоо барина. Монголын заяагаар ч хэдэн хүүхэд тоглолоо л доо “ хэмээн хуучин дарга нарыг хоороор нь гаслуулж байсандаа. Гэвч эзэнтэй болсон мал гуч, дөчин сая болж өслөө. Айл бүр тагтан дээрээ биш юмаа гэхэд хөргөгчиндөө байнга махтай байх болов.Үүнийг “Хүүхдүүд ч самрах дөхсөн л дөө. Яахав, монголын заяа дийллээ” өөрийнхөөрөө тайлбарлана. Хүүхдүүд нь монголын заяа бус харин мал нь монголын заяа юмуу, хаашаа юм бэ?
Цаг хугацаа хэнийг ч залуу хэвээр нь хадгалаад байх биш. 2003 онд Ардчиллын “залуучууд” бөөн баяр хийлээ.Тэдний хамгийн ахмад нь байсан, БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, Улсын бага хурлын дарга асан Р.Гончигдорж сая нэг юм 50 нас хүрэв. Хэдийгээр ой тэмдэглэж, ёслож сүйд болоогүй ч Гончигдорж 50 хүрснийг зарлах, ярих нь ардчиллын залуусын хамгийн чухал ажил байлаа. Хүүхдээрээ, залуугаараа басамжлуулж, хийснээ нураалгаж явсаар байгаад халширчихсан хэрэг. Ардчиллын партизанууд таних танихгүй хамаагүй тааралдсан болгондоо “Дуулсан уу, цаад Гончигоо чинь тавь хүрлээ. Цаг хугацаа мөн хурдан аа” хэмээн сонин болгож явсны цаана “Бид хөөрсөн хүүхдүүд, тэр ч бүү хэл дарвисан залуус ч байхаа больсон” гэсэн учирлал байлаа. Гончигдоржийн араас Да.Ганболд,Баабар, тэгээд Бат-Үүл тавин насыг зооглов.
Гончигдорж 50 хүрч хамтрагчдаа баярлуулснаас арван жилийн дараа ардчилын хамгийн залуугийн нэг асан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50 насныхаа төрсөн өдрийг даруухан тэмдэглэж, дэмжиж талархдаг зарим хүн цахим шуудан, твиттер хуудсаар дамжуулан баяр хүргэв.Ардчиллынхан 50 хүрэх нь сонин биш болжээ. Тэдний ерөнхий иймэж 50 нас буурал толгой хоёр болж.
Тэдний настай цуг манай нийгэмд залуу, ид нас гэсэн ойлголт ч өөрчлөгдсөөр байгаа нь харагдана. Өнөөгийн ажил хөдөлмөр, улс төр, бизнесийн ид “залуу” нас, эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдөх зааг мөн л 50 нас, бууралтаж эхэлсэн толгой хоёроор хэмжигдэх болж байх шиг байна.
Зочин
Зочин
Doorhi nuhurt
Ийм л байна даа гуай сонс
Ийм л байна даа гуай сонс
Anhkny SOTS DEC seheetnuud
bat
Зочин
Зочин
Everyday.mn
[Everyday.mn маш]
Iim l bn daa...
Зочин
зочин
unen
Цэнддоогийн бие нь 50 настай, толгой нь 5 настай!
Зочин
182 160
50 t
50 t
Tuvshin. A
zochin
Зочин
Зочин
Зочин
болд
зочин
Зочин
Зочин
Uka
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
455
zochin
Зочин
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
91.77.171.240
Зочин
Зочин
зөгий
zochin
zochin
д тэмүүжин
д тэмүүжин
Батнэрэн
я.баяраа
hehe
Зочин
Цагаан сар
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
iii
zochin
Зочин