Бидний өндөр IQ
Улс маань IQ –аараа дэлхийд айргийн тавд жагсав, хөгжлийн түвшнээр хол тасархай хэдэн орон бидэнтэй зэрэгцсэн байсан. Өндөр технологи, шилдэг боловсролтой улсууд мэдээж IQ өндөртэй л биз, харин бид яагаад? Чингисийн удмын айхтар супер гени ч байж магад. Гэхдээ арай илүү үнэмшилтэй шалтгаан бодож олоё л доо.
Жишээ нь Японд 5 цагаас ажлын уулзалт товлосон бол 5 цагтаа л уулзана, их амархан. Харин манайд 5 цагт болзсон бол 5 гэж уулзах магадлал 30 хувь, 6 гэж уулзах магадлал 30 хувь, бүүр уулзахгүй байх магадлал 40 хувь. Тиймээс дараа дараагийн ажлыг үүнд нь зохицуулж яаж өөрчлөх вэ гэдгийг бодож тархи ажиллуулахаас өөр аргагүй.
Баруунд 3.5 –ын тослогтой цэвэр сүү авахын тулд хайрцган дээрхи бичигийг нь уншаад л боллоо, их хялбар. Харин манайд сүүний хайрцган дээр үнэхээр зөв бичсэн байна уу? Ер нь тэр үйлдвэр чинь хэдэн жил боллоо? Захирал нь ямар хүн байдаг билээ? г.м. маш олон талаас нь сэтгэж шаардах ёстой. Бас л тархины “булчин” ачаалагдана.
Америкт сонгуульд санал өгөхөд хүртэл хялбар. Учир нь “Баруун” “Зүүн” гэж сайхан хуваагдсан хоёр намын үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг гүйлгэж хараад л боллоо. Харин манайд өглөөний 12 цагт “Баруун”, оройны 12 цагт “Зүүн”, ерөнхийдөө бол аль нь ч биш намууд, улс төрчид ихэнхи нь. Дээрээс нь бэлэн цаасан дээрхи мөрийн хөтөлбөр биш учир тухайн депутатыг ямархуу хүн бэ, ер нь худал хэлэх хүн мөн эсэх талаар сэтгэл зүйн судалгаа, тандалт явуулж таараа. Бас л тархины бяд шаардана.
Гадаадад сайн их сургуульд, сайн сурч төгссөн л бол амьдрал нь баталгаатай. Харин Монголд элсэлтийн шалгалт нь ч шударга эсэх нь эргэлзээтэй, элссэн сургууль нь ч сайн муу нь мэдэгдэхгүй. Азаар амжилттай сурч, сайн мэргэшлээ гэж бодоход ямар цалин авах вэ гэдэг нь тархи гашилгах асуудал. Азгүйтээд дөрвөн жил юу ч сурахгүй байсан ч чи ямар нэгэн байдлаар амьдрах шаардлагатай л болно, IQ зарахгүй гээд яах юм.
Лондон, Берлинд замын хөдөлгөөний дүрэм их амархан. Зүгээр дохиогоороо гарчихад л боллоо. Монголд бол өөр шүү, өөр. Улаан гэрэл ассан ч тохироо нь байвал гүйчих л хэрэгтэй, угаас ногоон асаад ч дайрчих шахсан машин олон учир маш сайн овсгоо самбаа хэрэгтэй.
Англид MBA хийж ирээд ч чи Монголын бизнесийг ойлгохгүй, учир нь энд дэлхийгээс огт өөр дүрэм үйлчилдэг. Илүү нягт ухаан зарцуулахгүй бол онолоор авсан дипломын гоё мэдлэг чинь “жулдах” л байхдаа. Учир нь хэн ч, ямар ч гэнэтийн шалтгаанаар чамайг мурьж одох эрсдэлийг онолд заадаггүй юм. Бас хийтэй нэг улс төрийн тэмцэгч тэрбум долларын бизнесийг чинь хөгийн юмаар чөдөрлөж чадахыг ч барууны онолд заадаггүй юм. Үүнийг оюуны өндөр “чадамжаар” л зохицуулна даа.
Хуулийг хэзээ зөрчих, хэзээ биелүүлэхээ шийдэхэд ч ухаан хэрэгтэй. Найзыгаа согтуурч журамлуулсан үед хуулийнх нь дагуу бариулаад явуулах уу? Эсвэл ямар нэг байдлаар “ухаан зарж” тохиролцоо хийх үү гэдэг нь бас л IQ шаардах ажил. Дэлхийн ихэнхи оронд ийм боломж бараг үгүй.
Францад дундаж иргэн нь 5000 еврогийн цалин авчихдаг учир урд дахь ажлаа л сайн хийхэд хангалттай. Харин манайд дунджаар 500 мянгын цалинтай учир амьдралын бусад хэрэгцээг хангахын тулд үргэлж шинэ санаа оноо, шинэ халтуурын ажил, нэмэлт орлого юу байж болох эсэх талаар зогоо зайгүй тархи “шаналдаг”. Ингэж эрчимтэй ажилласан тархи өндөр IQ –тэй байхаас өөр яах билээ. Гэх мэт гэх мэт гэх мэт...
Байгалын уур амьсгал ч хатуу ширүүн, нийгмийн уур амьсгал нь ч хатуу ширүүн, хэнд ч бүрэн итгэж болохгүй, бүх юм замбараагүй, ямар ч тодорхой дүрэм байхгүй, ийм нөхцөлд амьдрахын тулд IQ –тэй байхаас өөр яах билээ дээ, бид IQ –тэй ард түмэн. Уг нь олон дэмий зүйлд хамаг цагаа, хамаг тархиныхаа энергийг зарцуулна гэдэг ч хөгжил дэвшил авчрах тийм сайхан зүйл биш байх л дөө.
dsf
jargal
For you
kkk
Amka
fshot
fshot
Зочин
Зочин
unshigch avhai
Зочин
анхаа
Зочин
okmaa
Дашка-д
Дашка
turuu
Зочин
Sarnai
rita
yes
Unen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
munkhuu
Зочин
Зочин
Зочин
NB
Иргэн
Зочин
...
...
Зочин
bagi
руру
oyunii homsdold orson ym bhda
Батчулуун
Anon
руру
Зочин
Guest
Өмхий пост-коммунистуудаас болж ингэж амьдрах гэж
irgen
Батнэрэн
Зочин
Зочин
Зочин
...
...
ikhe
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
бадрах
Зочин
unka
Зочин
re
Ганаа
Ганаа
amlud
bravo
Зочин
иргэн
aa
зочин
Зочин
Зочин
Зочин
Suba