Түүхэн сонголт ба лидер хатагтай
Оршил болгож хүлцэл өчихөд, гадаадын хэд хэдэн жишээг би дор эшлэлээ. Нэр заагдсан гаднын эзэгтэй нарыг шууд монгол бүсгүйчүүд рүүгээ татаж авчран холбох нь авцалдаагүй, гэвч уншиж үзэхэд чинь улс төр дэх эмэгтэйчvvд гэж хэн бэ гэх гол санаа нь төвлөрсөн байж магад!
“Мартын 8”-ны баярыг тохиолдуулан
Монголын улс төрч бүсгүйчүүддээ өргөн толилуулсу!
Оршил болгож хүлцэл өчихөд, гадаадын хэд хэдэн жишээг би дор эшлэлээ. Нэр заагдсан гаднын эзэгтэй нарыг шууд монгол бүсгүйчүүд рүүгээ татаж авчран холбох нь авцалдаагүй, гэвч уншиж үзэхэд чинь улс төр дэх эмэгтэйчvvд гэж хэн бэ гэх гол санаа нь төвлөрсөн байж магад!
Бандаранаике Сиримаво Ратватте Диас гэгч нэгэн сингал хатагтайн тухай эхлээд оршил болгох маягаар өгүүлье. Тэрээр 80 хол наслахдаа Шри Ланкийн Ерөнхий сайдаар гурвантаа сонгогдон ажилласан, энэ орны хамгийн нэр хүндэт удирдагч ба төрсөн охин Кумаратунга нь саяхныг хүртэл төр тэргүүлж байлаа. Хатагтай Бандаранаике нь 1960 он хүртэл тодорхой ажил мэрэгжилгүй, зөвхөн гэрийн эзэгтэй, сайн эх, сайн эхнэр явжээ. Тэгээд ч азийнханд гэрийн эзэгтэй гээч сайхан мэргэжил олон үеэрээ өвлөгдсөн юмсанж. Гэнэт гай дайрч Ерөнхий сайд нөхөр нь гэнэтийн аллагын золиос болжээ. Цейлоны эрх чөлөөний нам бэлбэсэн эхнэрт нь намын дарга, Ерөнхий сайдын албыг даалгаж, гэрийн эзэгтэйг гэнэт төрд зүтгүүлжээ. Тэрээр гурван удаагийн сонгуульд намаа ялуулж, Ерөнхий сайдаас гадна Батлан хамгаалахын, Гадаад хэргийн, Төлөвлөлт ба хөдөлмөр эрхлэлтийн сайдыг хэдэнтээ хавсран гүйцэтгэж, парламент дахь сөрөг хүчнийг удирдаж, чухам аагтай адтай ажилласан ба улс төрийн хэт нөлөөнд нь хорссон эрх баригчид иргэний эрхийг нь хэдэн жилээр хасч гэрийн хорионд хүртэл суулгасан юм. Тэрээр охиныхоо зарлигаар 80 хүрчихээд гурав дахиа Засгийн газар эмхлэн байгуулж 1994 оноос ажиллаж байв. Мэдээж Шри Ланкийн олон сая ард түмэн лидерийн эрэлд хатчихаад явж байгаагүй нь лав, улс орон сүйрлийн ирмэгт тулчихсан үед тэр хатагтайг түүх тодруулсан гэх нь бас ахадсан дүгнэлт, ямартай ч Вестминстерийн ардчилсан зарчим түүнийг гэрийн мухраас гаргаж төр бариулсан хэрэг. Ардчилал хэрэв зөв үйлчилбэл гэрийн эзэгтэйд улс төрийн жолоо атгуулж болдогийн сонгодог жишээ нь энэ байна.
Ардчилалгүй гээд коммунист Хятадад Маогийн хатан Зян Цин, националист Хятадад Чан Кайшийн хатан Сүн Мэйлин нарын баялаг түүх бэлхнээ байж байна. Зүүн өмнөд ба Өмнөд Азид түгээмэлжсэн сонгодог практик – гэрийн эзэгтэй нарт төр бариулдаг уламжлал хаа очиж манайхнаас шал өмнөө юм гээч. Энд нэг л ухаалаг оновчтой гэхээр механизм үйлчилж байх шиг. Улс төрийн элит гэгч заяанаасаа байдаг бол манайд Алтан ураг тасраад дараа нь хэзээ ч байгаагүй, тэнд бол эсрэгээр. Эцэг Ж.Неру, нөхөр Ф.Ганди нь хорвоог орхисон тэр үед л Индира Ганди тодорсон, түүний амьдрал, тэмцэл, үхлийг сайтар мэдэх учир манайханд нэмэлт тайлбар хэрэгггүй. Дорнод Пакистаны тусгаар тогтнолын эцэг – Мужибур Рахман 1975 онд цэргийн эргэлтийн золиос болон алагдсан, 13 Ерөнхийлөгч хэдхэн жилийн дотор шил шилээ харан огцорч, цэргийнхэн 8 жил онц байдал тогтоосон зэрэг түүхийн эгзэг дунд эцгийнхээ өшөөг авах хатуу тангарагтан охин Шейх Хасина Вазед нь энэ Бангладешт ардчиллыг сэргээн Засгийн газар тэргүүлжээ. Энэ бол мөн л эр зоригийн гайхамшигтай түүх мэт. Лалын Пакистаны цорын ганц ардчилагч Зульфикар Али Бхуттогийн охин Беназир Бхутто ч мөн эцгийнхээ 1977 онд цаазлагдахыг зүрх шимшрэн туулсан ба тэр өшөө хорсол нь залуу охиныг тэмцэлд босгож хожим Ерөнхий сайдын албыг дуулиантай хашиж, цэргийн эргэлтээр эцгийнхээ түүхийг давтан зайлуулагдсан, хэрэв тэрээр амьд байсансан бол Ерөнхийлөгч байгаа бэлбэсэн нөхрийнхөө оронд одоо Пакистанд төр тэргүүлж байх байсан. Эцэг нь төр улсыг нь үндэслэн байгуулсан боловч цэргийн эргэлтийн золиос болж төрийн эрхээ алдаад адаг сүүлд нь нохойн үхлээр үхсэн Сукарногийн охин Сукарнопутри нь сөрөг хүчнийг толгойлж тэмцсээр Сухартогийн ганцаар дарангуйлах дэглэмийг нурааж өсөө авсан Индонезийн жишээ ердөө саяхных. Эцгийнхээ өшөөг авахаар зориглосон өнчин охин Аун Сан Сү Жи олон жилийн мохошгүй тэмцлээрээ Нобелийн Энхтайвны шагнал хүртээд, хүний эрхийн төлөө тэмцэгч болон тодорч, эдүгээ Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн болсон ба бүх ард түмний шударга сонгуулиар Ерөнхийлөгч болчих тун их магадлалтай. Нэр цуутай нөхөр Бенигно нь сөрөг хүчнийг удирдаж Маркосын дарангуйлах дэглэмийн эсрэг тэмцэлд амь эрсдэж, гэв гэнэт бэлбэсэн эхнэрт нь сөрөг хүчний лидерийн үүрэг шилжиж, 5 хүүхдийн эх, гэрийн эзэгтэй Корасон Акино 1986 онд ардчилсан хувьсгалыг удирдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд дуулиант ялалт байгуулсан билээ. Хожим нь Филиппиний төр тэргүүлсэн хатагтай Глория Накапасал Арроёо мөн л улс төрийн удам дамжсан элит ба 1960-аад оны эхээр эцэг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байтал Маркос түүнийг зайлуулж 20 жилийн деспотизмээ эхлүүлж, өс хонзон өвөрлөсөн Глория улс төрч болох замаа тавьжээ. Тайландад одоо Засгийн газар тэргүүлж буй Йинглак Чинават бол цэргийнхний золиос болсон төрсөн ахынхаа реформыг үргэлжлүүлж байгаа бус уу? Туркэд Засгийн газар нэгэнтээ тэргүүлсэн Тансу Чиллер хэмээх дайчин бүсгүй буй. Солонгосын гайхамшгийг хөдөлмөр, дарангуйллаар хослуулан бүтээсэн, хожим түүнийхээ золиос болсон цэргийн эрхтэн Пак Жөн Хийн охин Пак Кын Хе эдүгээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болчихоод хэдхэн хонож байна.
Европын хатан хаад, хатагтай Ерөнхийлөгч, сайд нарын тухайд энд нуршихгүйгээр чухам Азид эзэгтэй бүсгүйчүүд улс төрд ийнхүү хүч түрэн буй учир шалтгааныг тайлна гэхэд хэдэн тодорхой тайлбар бий. Үүнд:
· Азийнхны хүлээц, хүлцэл тэвчээр, сахилга дэг журам, зохион байгуулагдах чадвар нь ийнхүү улс төрч хатагтай нарыг яалт ч үгүй сонгон гаргаж иржээ.
· Удам угсааны тухай азийнхны хэвшмэл сэтгэхүй энд чухал нөхцөл болжээ. Бурхан болооч эр нөхрийг нь хүндэтгэх сэтгэл, эцгээ өвлөж чадна гэсэн хатуу итгэл, гэр бүлийн орчны хүмүүжил зэрэг нь сонгогч олон нийт нь бэлээхэн сонгохоор бүрдсэн.
· Сонгогч олны энэ итгэл дээр нэгэнтээ өс хонзонгоо хатуу авч чадна гэсэн итгэл нэмэгдээд, улс төрийн нам хүчний дэмжлэг хосолбол зорьсондоо хүрдэг хууль үйлчилжээ.
· “Албан тушаалтан” хэмээх бидний сэтгэлгээ практикийг сөргүүлж байна. Төрснөөсөө пионер, эвлэл гэхчлэн албан тушаал хашсан тэр намтар нь гол биш ажээ. Азийнхны прагматик чанар дээр элитийн нөхцөл нь хосолсон байна.
АНУ-д Хиллари Клинтон бол лидер хатагтайн өвөрмөц, нэн шинэ дүр зураг юм. Америкийн ард түмний сонголт гэхчлэн сүржин үг энд илүүц. Гэвч боломж нь байсан, түүнийг ашиглах зам нь нээлттэй. Америкийн ардчилал ийм өвөрмөц улс төрчийг гаргаж ирж чадна. Орос ба ТУХН-ийнхөнд арай өөр дүр зураг байна. Орост Б.Бхутто шиг дайчин, Х.Клинтон шиг шинэлэг хатагтайг эрж олно гэдэг нэгэн хэсэгтээ үлгэр байх. Украины Тимощенко, Гүржийн Бүржаназе нар бол яалт ч үгүй феномена гэхээр сонгодог үзэгдэл мөн.
Энэ дэвсгэр дээр Монгол руугаа харцгаая. Өмнөх нийгэмд АИХ-д томилолтын эмэгтэй депутат хэдэн арваараа байсан даа. Гэхдээ л АИХ-ын депутатаар 20 жил суучихсан хөдөлмөрийн баатар хоньчин ч юм уу, нэхмэлчин бүсгүй байсныг нь өнгөрсөн хойно нь ТВ-ийн “Гавьяа” нэвтрүүлгээс, эсвэл гашуудлын мэдээнээс олж үздэг шиг социализмын үеийн тийм олон улс төрч эмэгтэй орчин цагт Монголд арай ч төрөхгүй. А.И.Филатова буюу “Ажаа маамаа” гэгч лут эзэгтэйн эрх мэдэл, нөлөө, улс төр, шагналуудын тухай үлгэр домгийн үе нэгэнтээ зул болж, түүнийг орлох хэн ч гарч ирээгүй байна. Гэлээ гээд “Тэргүүн хатагтай “ хэмээх нэгэн эзэгтэй 4, эсвэл 8 жил Төрийн тэргүүний дэргэд ёслолын үүрэгтэй явдаг болсон нь ардчилал, эрх чөлөөнөөсөө огт ангид үзэгдэл болов уу. Нэгэнтээ эр нөхөр нь сонгогдоод гараад ирдэг, гэвч бэлгэ тэмдгийн шинж нь голлоод явчихлаар энэ жижиг буурай орны Төрийн тэргүүний гэргий мянга хичээгээд Цейлоны Бандаранаике болж чадахгүй, тийм нөхцөл ч байхгүй, цаг үе нь өөр юм.
Эдүгээ УИХ-д суугаа болон сууж аснуудыг нийлүүлээд 20 хүрэхгүй тооны улс төрч бүсгүй бий. Эднээс одоогоор ганцаас (С.Оюун) бусад нь азийнхны тэр жишгээр явах боломжгүй хэмээн би үздэг. С.Оюуны сонгосон зам, тухайн үеийн түүхэн тулгалт, С.Зориг агсны их гавьяа нь түүнийг яалт ч үгүй гаргаад ирсэн ба өөрөө ч тэр эрхэм үүрэг, хариуцлагаа зөв мэдэрч яваа. Амьтан хүний хэл амны бай болчихоод буй хатагтай О.Цолмон байна. Хэлмэгдүүлсэн өвөг эцгийнх нь гашуун хувь заяаг нэхэж бодвол уг нь О.Цолмон экс–коммунистууд руу биш, ардчилагчид руу сэтгэл өгмөөрсөн. 1990 онд тэрээр иргэний лут зориг гаргасансан бол өдийд “Монгол Тимощенко” байх гавьяа нээлттэй байсан, гэвч өвөг эцгийнхээ өс хонзонг нам, төрөөс нь нэхэж чадалгүй улс төрийн сонголтоо буруу хийснээс болж эр нөхрийнхөө сүр хүчин дор дарагдсан билээ.
Парламентад суудалтай, суудалгүй бараг бүх нам дэргэдээ эмэгтэйчүүдийн байгууллагатай. Тэдгээрийн олон зуун эмэгтэйчүүдээс ядаж 25-30 нь 2016 оны дараагийн УИХ-д орж ирж, азийнхны дээрхи жишгээр яваасай хэмээн ерөөе!