Тэнэг байх эрх чөлөө хайрла....
Агаар дутагдаад дотор бачимдаад байх боллоо.... Цээж тэнийтэл гүнзгий амьсгаа авъя гэхээр нүүрсний угаар уушгинд орж ирээд хахаж цацаад сүйд. Харин тамхи бол өөр. Адилхан утаа боловч тамхиных нь утааг өөрөө хүссэн болохоор амталж ирээд залгина. Аль аагтай хурцыг нь олж татна.
Агаар дутагдаад дотор бачимдаад байх боллоо.... Цээж тэнийтэл гүнзгий амьсгаа авъя гэхээр нүүрсний угаар уушгинд орж ирээд хахаж цацаад сүйд. Харин тамхи бол өөр. Адилхан утаа боловч тамхиных нь утааг өөрөө хүссэн болохоор амталж ирээд залгина. Аль аагтай хурцыг нь олж татна. Гэтэл гуравдугаар сарын 1-ээс энэ эрх хаагдахаар боллоо. Энэ удаа тамхи татдаггүй хүмүүс олонх болсон учир тэдний эрх ашгийг хүндэлж муусайн тамхичид газрын гаваар орсугай гэнэ. Яая гэхэв. Ардчилал гэж хоёр чоно, нэг хонь оройн хоолонд юу идэхээ олонхийн саналаар шийддэг зарчим тул тэр ёсоор болтугай. Гэхдээ тамхи татах цэгийг нь зааж зурж өгөхгүй нь бололтой. За тэр ч яахав. Нийгэм даяара тамхичдийг үзэн яддаг тул энэ асуудалд анхаарал тавих нэг ч хүн байхгүй.
Харин хамрын тамхи татаж сур гэнэ. Хүүе хамрын тамхи татна гэдэг чинь хар тамхины төрөл биш юм уу. Үнэрлээд л кайф аваад... улмаар дахин дахин үнэрлэх дон тусна. Түүнгүйгээр байж чадахаа болино. Хар тамхичдын дунд судалгаа хийгээд үзвэл хамрын тамхичид илүүтэй уруу татагдсан байна гэсэн дүн гарч мэдэх л юм...
Чингис хаан гэдэг нэрийг хамаагүй хэрэглэж чадахаа байлаа. Харин Монголоос бусад оронд хачин дураараа хэрэглэж байх юм гэнэ. Зүйтэй л хэрэг байх даа. Чингисийн үр хойч бид (гэхдээ би лав өөрийгөө яг хэнийх нь удам гэдгээ мэддэггүй....сурв) социализмд амьдарч байхдаа энэ хүний нэрийг дурсах ч цээртэй байсан юм гэсэн. Харин одоо тэр ёс эргэн сэргэв бололтой. О.Магнай дарга маниасаа илүү ухаантай тул мэдэж байгаа байлгүй дээ. О.Магнай гэснээс “Намайг дарга байх үед хувийн компаниуд даварч чадахгүй” гэж ярилцлага өгсөн байсан. Уг нь хувийн компаниуд илүүтэйхэн даварч гэмээнэ сая нөгөө чөлөөт өрсөлдөөн, чөлөөт эдийн засаг гэдэг чинь хөгждөггүй юм байх даа. Хувийн хэвшлээ нуга дараад, төрийн компаниа суга татаад байвал ардчилал гээч нь юм болов уу. “Жем интернэшнл” гэж архи пивоны компани байлаа. Юм задгай цагт өөрийн бүтээгдэхүүнээ рекламдсан кино хийгэдээхэж. Гэтэл нөгөө киног нь нэг салхилагагүй телевиз эфирт гаргачихав. Ердөө маргааш нь нөгөө компанийн тусгай зөвшөөрлийг хураав. Хяналт шалгалт үнэхээр айхтар болжээ. Хаа сайгүй төрийн нүд, чих. Чамайг хаанаас ч олно. Чамайг хаанаас ч сонсоно. Архи дарсны компанийн зураг хөрөгтэй юм байвал бушуухан шороонд бул, яршиг цаашаа. Наана чинь ардчилал хөгжиж байна. Урд ямар ардчилсан засагтай байж үзсэн биш...мэдэхгүй юм их гарах нь дээ.
Сайтуудын сэтгэгдлийг журамлах тухай ярьцгаав. Нэг ардчилсан даргын авгайг элдвээр доромжилсон тул хориглох нь зүйтэй. Бүгд хяналтад байх ёстой. Хэн, хэнийг, ямар учраас, хаана, яаж бичиж байгаагаа сайтар тоочихгүй бол Цогоо гуай шиг болно. Харуулав, үзүүлэв. Айлаа, болилоо, байлаа... Харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг газар баахан кабелийн суваг хаах бололтой. Учир шалтгаан нь энгийн. Иргэд хэтэрхий олон суваг үзээд мэдээлэл их аваад хохирч байна гэнэ. Уг нь Засгийн газраас бэлдэж өгсөн мэдээг л үзэж төр засгаа сайн сайхан ажиллаж байгааг бахдах ёстой нөхдүүд мууг нь бас олж үзчихээд болдоггүй. Ингэж иргэдээ төөрөлдүүлж буй телевизүүдийг намна. Намнах шаардлага нь сая, сая долларын хөрөнгө оруулалт хий. Хийхгүй бол хохь нь. Чөлөөт зах зээлтэй нийгэмд бизнес хийж буй хувь хүн, байгууллага өөрөө дампуурдаг ёсон бий. Гэтэл Ардчилсан засагтай манай орон үүнийг үл зөвшөөрнө. Өөрөө дампуурна гэж юу байхав. Төр нь дампуурахад нь туслъя гэж байна. Үгүй мөн сайхан сэтгэл шүү. Мөдхөн иргэн хүн өөрөө үхэж болохоо байна. Төр нь туслъя гэх байх даа. Олон суваг үзэх эрх чөлөө түй чёрт. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг нэгэн хүүхэн өргөн барив. Хэдийдээ хэвлэл мэдээлэлд тэгтлээ өширхөж хаана байж байгаад гарч ирсэнийг бүү мэд. Улангасаад л.... дайраад л...эцсээ хүртэл үзнэ ч гэх шиг... Занах, ерөөх хоёр нь ялагдахаа байв. Уг хуулийг санаачилсан Ерөнхийлөгч “Ээ... энэ хууль биш болчихож.... ингэж болохгүй ээ... болилоо” гээд хэлчихсэн байхад өнөөх эрч хүчтэй, шударга, ардчилсан хүүхэн дараагийн “зоригт” алхамаа хийнэ гээд болдоггүй. Ардчилсан хувьсгалч хүн мэдэж байгаа байлгүй. УИХ дээр нэг намыг бүлгийн дарга нь нөгөө бүлгээ загнаж зандарч дүрэмдэхийг хэд хэд үзэв. Нэг нам нь төрийн эрхэнд гаруут нөгөө намынхаа өмч рүү дайрав. Хувийн хэвшлийг, тэр дундаа хөрөнгөтнүүдээ үзэн ядах социалист амбицаа зарлах болов. Үнэхээр шударга зан үе үе гарч метр, шугам барин хэмжиж цэгнэх болов. Ээ дээ, ардчилал гэдэг нь аягүй л бол энэ байх шүү. Би ямар ардчилсан төртэй байж үзсэн биш. Ардчилсан хувьсгал ялсан ч Хувьсгалт намын төр барьсан жилүүдэд амьдарч байсан болохоор үнэхээр мэдэхгүй юм. Ингээд үнэнээ хэлэхээр “муу тэнэг чинь....” гээд баахан “магтах” нь мэдээж. Эргэн тойрон ухаантан, ардчилагч хоёроор дүүрсэн нийгэмд тэнэг хүн тэнэгээрээ үлдэх эрх чөлөө өгөөч. Өөрийнхөө уушгийг, өөрийнхөө бизнесийг, өөрийнхөө хөрөнгийг, өөрийнхөө үзэл санааг өөрөө мэдэж чадахаа байсан энэ үед ядаж тэнэг хэвээрээ байх эрх чөлөө хайрла...