Хийх юмгүй тэдэнд хийхгүй юм алга
УИХ-ын сонгууль бүр л гэнэтийн сонголттой.Одоогийн ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын гишүүн болох гэж төрсөн нутагтаа таван удаа “унасан” байдаг юм.Бөхөөр бол Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мөнх-Эрдэнэ арсланг таван жил дарсан шиг Д.Дорлигжав ихэнхдээ Ц.Нямдоржид дарагддаг байлаа.Гэхдээ Д.Дорлигжав азтай.
УИХ-ын сонгууль бүр л гэнэтийн сонголттой.Одоогийн ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын гишүүн болох гэж төрсөн нутагтаа таван удаа “унасан” байдаг юм.Бөхөөр бол Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мөнх-Эрдэнэ арсланг таван жил дарсан шиг Д.Дорлигжав ихэнхдээ Ц.Нямдоржид дарагддаг байлаа.Гэхдээ Д.Дорлигжав азтай.Сонгуульд ялагдсан хүн лааз өшиглөдөг бол тэрээр ялагдах бүртээ шороо атгаж босч ирдэг. Хамгийн багадаа л намын дарга, тэгээд “Эрдэнэт”-ийн захирал, төрийн сайд, Тамгын газрын дарга, ерөнхий прокурор гээд үргэлж албан тушаал дэвшиж байв.Ардчиллынхны нэгдүгээр эгнээнийхэнд багтах бодлоготон Да.Ганболд, сансрын баатар Ж.Гүррагчаа нар бас л нутагтаа унаж байж УИХ-д босч иржээ.Эднээс гадна УИХ-ын гишүүн болох гэж сонгууль бүрт уйгагүй үзэн улстөрд залхтлаа танигдсан нь бүр олон. Урмыг нь бодоодтэднийг ганц удаа сонгочихдоггүй их л хатуу сонголт, өндөр шалгууртай ард түмэндээ, бид. Тэгсэн хэрнээ хэний ч санаагүй, бүр хэн ч танихгүй нэгнийг УИХ-ын гишүүн болгоод гаргаад ирэх нь бий. Улстөрд орж эхлэх нь байтгугай, орох бодлоо гүйцээж амжаагүй байхдаашууд УИХ-ын гишүүнээр сонгогдон “сразу моёор” болдог азтай-гишүүд өнгөрсөн бүх УИХ-д байсан.Ард түмэн тэднийг “зүгээр лазтай, амны хишигтэй гишүүн”гэдэг.Өөрсдөө сонгочихсон учраас сонголттойгоо эвлэрч, өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн үлгэр үзүүлж байгаа нь тэр л дээ.Тэгээд ч Баабарыг, Ж.Бямбадоржийг, Ц.Элбэгдоржийг, Э.Бат-Үүл зэрэг улс даяар танигдсан лидерүүдийг ялаад гараад ирж байгаа хүмүүсийг азтай, бэлтэй, зайтай гэхгүй гээд яах ч юм билээ.Өдрийн од шиг улстөрд нэг удаа гялалзсан орон нутгийн, тойргийн тэдгээр лидерүүд өнөөдрийн азтай гишүүдийг дэргэд үнэхээр төрийн түшээд байжээ.О.Дашбалбар агсны тодорхойлсноор тэдгээр “халзан хонь”-нууд бодь амьтад байж.Тойргоос сонгогдсон болохоор ядаж л тэр хавийн сонгогчдынхоо, нэг бус нэлээд хүмүүсийн төлөө дуугардаг байж.
Энэ УИХ пропорциональ системтэй холбоотойгоор ардаа төлөөлөх сонгогчгүй, хожмоо хариуцлага хүлээх үүрэггүй 26 гишүүнтэй.Тэдний дунд өнөө л азтай гишүүн хэд хэд бий.Уг нь тэд чадвал Монгол Улс гэсэн том тойрогт, эс чадвал нам гэх тогоон дотроо баг болж нэг дүрмээр тоглох учиртай.Пропорциональ системтэй бусдын жишээ ч ийм.Гэтэл манай хэд дотор улс байтугай, намаа бужигнуулж тоглодог азтай-гишүүд нь арай олон юм.Засгаас гарна, задална гэж дарамт шантааж хоёрыг зэрэг хийх.Зорилгодоо хүрч л байвал жоомоо алахын тулд байшингаа шатаах ч тэдний хувьд бага хэрэг бололтой.
З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гэж УИХ-ын гишүүд байна.Тэд бол Н.Энхбаярын хэрэг дээр олонд танигдсан хоёр.Өөрийн чансаагаар бус, зүгээр л Н.Энхбаяр гэж хүний нэр сүр, “Шударга ёс эвсэл”-ийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн азтай л гишүүд.Гэхдээ тэд “эзэн”-дээ байгуулсан гавьяаныхаа эрэмбээр эвслийн жагсаалтад багтсан нь үнэн.Хуулийн хүрээнд УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь ч үнэн.Тэд УИХ-ын бусад гишүүнээс дутуу эрхгүй, бас илүү ч эрхгүй.Гэтэл хамгийн гол нь О.Бааснхүү, З.Баянсэлэнгэ тэргүүтэй эвслийн зарим гишүүн, сайд нар албан тушаалын эрхээ нэг хүний төлөө давуулж эдлээд байгаа хэрнээ дагаж ирсэн үүргүүдээс нь бусдын төлөө өчүүхнийг ч биелүүлэхгүй юм.О.Баасанхүү гэхэд өмгөөлөгчийнхөө инерцээс гарч чадахгүй явна.Үргэлж л үг сөрсөн өдсөн, одоо ч өөрийгөө Н.Энхбаярын өмгөөлөгч гэж бодож явдаг бололтой юм. Дарга-үйлчлүүлэгчийг нь ялласан учраас Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй л тэрсэлдэж явах нь цаад хүн, Их хуралд орсон зорилгодоо үнэнч хэвээрээ харуулж бүртгүүлж байх нэгэн шалгуур юм болов уу гэж хардмаар. Уг нь экс Ерөнхийлөгчийг Хуульзүйн сайд биш, шүүх ялласныг гайгүй сайн хуульчийнхаа хувьд О.Баасанхүү мэдмээр л юм.
З.Баянсэлэнгэ гэхэд нэг л их хорих ангиудаар явсан хүн байх юм.Ажилтай нь танилцаад яваа юм уу, ажиллаж байсан газар, үндсэн мэргэжлээсээ холдож чадахгүй байгаа юм уу гэхээр, үгүй ээ. Цаад зорилго нь бас л Н.Энхбаяр даргынхаа төлөө.Уг нь тэрээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хүн шүү дээ. Гэтэл тэс өөр, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор шиг л байх. Мэдээж, бүх ялтанд бус, бас л нэг хүний төлөө.
Н.Удвал Монгол Улсын эрүүл мэндийн сайд мөртлөө, нэг л иргэний эрүүл мэндэд илүү санаа тавьсан нэгэн байх юм.Н.Энхбаярыг одоо байгаа боломжоос нь илүүтэй дахин хүчирхэгжүүлэх, МАХН-ыг байгуулахад Н.Удвалын оруулсан гавьяа зүтгэл бол тойрог, албан тушаалын наймаагаар энэ намд сүүлд ирсэн дарга сайд нарынхаас хамаагүй илүү нь үнэн л дээ.Тэгэхдээ л түүнийг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ хоёрын дэргэд салбартаа туршлагагүй, улстөрд шинэ гэж хэн ч хэлэхгүй.Төрөх барихаар төсөвлөсөн мөнгөний сургийг гаргах, АН-ын эмчдээ үзүүл гэж өвчтнөө намаар нь ялгаж байгаа, бас хагалгааныхаа хөвөнг гэдсэнд оёод орхисон эмч нартайгаа хариуцлага тооцох, эмнэлэгүүдийг удирдлагатай болгох гээд Эрүүл мэндийн сайдад хийх ажил бишгүй их.Гэтэл Н.Удвал сайдын хувьд нийтийн эмнэлгийг нэг хүнд зориулж сайн эрсийн эмнэлэг болгох, тэр хүнээ эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлүүлчих шалтаг, цоорхой хайх л үндсэн ажил нь болоод байх шиг.
Э.Эрдэнэжамъян Хуульзүйн дэд сайдын хувьд бүр ярих юмгүй.Дээр өгүүлсэн гурваасаа ч дор.Залуу хүнийх нь хувьд дэмжмээр ч хуульч гэхэд дэндүү бүдүүлэг алдаатай.МАХН-аас ирсэн даалгавар шахалтуудын хамгийн хүнд нь түүнд ирсэн юм уу гэмээр.Ямарч гэсэн тэрээр олон улсын интерполоор экс Ерөнхийлөгчийн хэрэгт холбогдсон Энхтуяа, Хуяг нарыг хайхаа зогсоох, хайлгах хүсэлтээсээ Монгол Улс татгалзаж байгаа утга бүхий захидал бичсэн.Үүнээс нь болж интерпол эрлээ зогсоосон болохыг албаны хүн мэдэгдэж байгаа.Хэрвээ ийм захидал бичихийг танхимын зарчмаар ажиллах Засгийн газар нь, ядаж сайд нь үүрэгдсэн бол өөр хэрэг.Гэтэл өчнөөн олон сар хөлс хүчээ зарцуулсан хуульчдынхаа ажлыг хэчнээн улстөрийн томилгоо-квотоор ирсэн ч гэсэн нэг л өдөр баллуурдаад хаячихдаг Хуульзүйн дэд сайд гэж байж болох уу.Эрхэм сайд захидлыг улстөрийн даалгавраар бичсэн байж болох ч, хуульч мэргэжлийнхээ хувьд ёс зүйн том алдаан дээр буусан даа.Хэт богино зайн улстөрийн төлөө насаараа ажиллах мэргэжлийнхээ карьерийг золиосолчих шиг л болсон. Сонирхолтой нь, энд хамгийн их эрх ашгийн зөрчил ярьдаг Х.Тэмүүжин сайд тэргүүлж байгаа салбарынх нь бодлоготой зөрчилдөж буй дэд сайдтайгаа яаж эвлэрч ажиллаад байгааг мэдэхгүй юм.
Тийм ээ, эдгээр хүмүүс экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт үнэхээр өртэй.Түүний нэр сүрээр зарим нь УИХ-д, зарим нь Засгийн газарт хаалгаар бус, тооноор орж ирсэн.Энэ өр нь хувь хүмүүс хоорондын хэрэг.Тийм учраас өрөө хувь хүнийхээ харилцаагаар, сэтгэлээрээ төл.Харин УИХ-ын гишүүн, сайд бол төрийн өндөр алба, төрийн ажил. Тийм учраас ард түмний өмнө хүлээсэн үргээ л биелүүл. Сонгууль өнгөрөөд хагас жил илүү боллоо.Дадлагажих цаг хугацаа хангалттай өнгөрлөө.Одоо жаахан өөр юм ярьж, эрх ашгаа зөв эрэмбэлж ажиллахыг эрхэм гишүүд, эрхэм сайд нараас хүсье. Нэг хүнд өр төлж биш, нийтийн эрх ашгийн төлөө албан тушаалынхаа эрхийг дагаж ирсэн үүргийг давхар биелүүлж ажиллах цаг боллоо. УИХ-ын гишүүн, төрийн сайдын ажил, Н.Энхбаярын хэрэг хоёр тус тусдаа.Гэтэл энэ хэрэг дээр огт хийх юмгүй, хөндлөнгөөс оролцох эрхгүй дээрх албан тушаалтнуудад хийхгүй юм гэж алга.УИХ-ын гишүүд бие төлөөлөгчтэй байж болдог.Харин УИХ-ын гишүүн өөрөө нэг хүний бие төөлөлөгч байж болохгүй шүү дээ.
УИХ ч гишүүдээ Монгол Улсын нийт ард түмний төлөө ажиллах үүргээ биелүүлэхэд нь санаа тавьмаар.УИХ-ыг пропорциональ элемент оруулж брдүүлсэн.Гэтэл энэ холимог тогтолцоондоо, пропорционалиар сонгогдож орж ирсэн гишүүндээ тохируулсан, ажиллах орчныг нь тодорхойлсон эрхзүйн зохицуулалт өнөөдрийг хүртэл алга. Жишээ нь, “Шударга ёс” эсвэл задарлаа гэхэд энэ эвслийн жагсаалтаар орж ирсэн гишүүд бүрэн эрхтэйгээ үлдэх үү, эсвэл автоматаар татагдах уу, намын жагсаалтаар парламентын гишүүн болсон хойноо өөр намд орж кнопны тоог нэмэж болох үгүй юү. Эдгээр үл мэдэгдэхцоорхойг бөглөсөн эрхзүйн зохицуулалтяаралтай хэрэгтэйг одоо амьдрал дээр бараг болох гээд үйл явдлууд харуулж байнаа. Гэтэл хоёр том нам нь барьцаж байшин барьдаг, давуулж амладаг шигээ ирцээ бүрдүүлэхгүй бол бүлгийг татан буулгана, тэгвэл хурууны хээгээр санал өгнө гэх зэргээр өдөр тутмын процедуртайгаа л ноцолдоод явах юм.

монгол
Hun
ichmeer
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
Xalimagt
Xalimagt
Xalimagt
Зочин
he he
od
Зочин
Baasanhuu, Bayanselenge
Зочин
Хариу
Зочин
Зочин
irgen
иргэн
Төөгий
Төөгий
Даашка
Даашка
Зочин
n
и
Төөгий
ts nyam
з
з
Зочин
Ч.Туяа/Хэнтий, БОТББ/
Ч.Туяа/Хэнтий, БОТББ/
Ч.Туяа/Хэнтий, БОТББ/
Зочин
hariu
hariu
hariu
from seoul