Шинэ жилээр телевизүүд гоё байлаа
Өнөөдөр хаа сайгүй ямар ч телевизор сайхан гардаг болжээ. Энэ удаагийн шинэ жилээр бүр хачин гоё гарлаа. 2012 оны туршид айл өрх, албан байгууллагууд LCD, LED хэмээх том, тод бөгөөд хавтгай телевизорт хавтгайдаа шилжиж дуу сав бололтой.
Өнөөдөр хаа сайгүй ямар ч телевизор сайхан гардаг болжээ. Энэ удаагийн шинэ жилээр бүр хачин гоё гарлаа. 2012 оны туршид айл өрх, албан байгууллагууд LCD, LED хэмээх том, тод бөгөөд хавтгай телевизорт хавтгайдаа шилжиж дуу сав бололтой. Бараг л айл бүрийг "хавтгайруулах" хөдөлгөөн. Одоо телевизор гэж бандгар биш хавтгай юмыг хэлдэг болсон. Хоёр гурван жилийн өмнөх загварууд хэрнээ өнөөдөр хоцрогдож амжсан тийм телевизор "Номин"-д байтугай "Нарантуул" дээр зарагдахаа больсон гэнэ.
Боломжтой бүх газарт кабелиар холбогдсон байна. Оны өмнөхөн Сайншандад очиход буудлын өрөө бүр 20-30 сувгаар гайхуулж угтсан шүү. MovieBox-оор мөрдөгч Декстерал уурчинг мөшгөөд л... Улаанбаатарт "Юнител"-ийн Univision IPTV, "Скайтел"-ийн Skymedia IPTV, "Сансар"-ын дижитал телевиз гээд кабелаа цувиулаад дайрч орох нь холгүй айл өрхүүдийг булаацалдаж байна. Цаг хугацааг биш юмаа гэхэд цагийн хуваарьтай нэвтрүүлгийг гурав хоногоор ухраан хүлээлгэж байгаад сая нэг харж үздэг болжээ. Хүсвэл видео сангаас үзэх киногоо захиалж гаргуулна. Улам олон телевиз өндөр нягтаршилтай HD-гээр нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Ердийн сувгууд ч ялгаагүй маш сайн гарч байгаа. Ер нь одоогийнхоос илүү тод гарах боломжгүй мэт. (Экс Ерөнхийлөгчийн оймсний хээ хүртэл танигдаад байхад шүү!) Үгүй, боломжтой гэнэ ээ. 3D гэж бараг дотор нь орж суугаад үздэг технологи гарчээ. Даанч тусгай шил зүүх нь ядаргаатай... Бид ингээд л давардаг улс.
Чухам ийм учраас 2013 оны шинэ жилийн монголын телевизийн нэвтрүүлгүүд үнэхээр гоё, өнгө будаг өтгөн, дуу чимээ тансаг байлаа. Эцэс төгсгөлгүй мэндчилгээ, реклам сурталчилгаа, дуу бүжиг, Сарантуяа, Ариунаа, Амархүү, монгол поп, Балхжавын өөрийнх нь дуунууд, Ганнам стайл, хошин шог, Х-ТҮЦ, Гүрбазар, онигоо, хийлч Дээгий, "Ирония судьбы..", Next Stop ба "Алтансарнай" наадам... Байхгүй юм байсангүй.
Даанч энэ олон нэвтрүүлэг санаанд хүрсэнгүй. Эрх биш удирдлага гэж юм гарт атгаастай тулдаа хэдэн арван суваг дундаас энэ тэрийг түүж, орос, өвөрмонголтой хольж байгаад тэсч баярлав. Ядахад, миний ганц найдвар-Х-ТҮЦ-ийнхний SBN телевизээр үзүүлсэн ганц хошин үзэгдэл нь өмнөх жилүүдийн одоо ч мартагдаагүй хөтөлбөрүүдийн талын талд ч хүрсэнгүй. Тэд өөрсдөө "25-р суваг"-ийн найран дээр цагийг барж харагдлаа. Магадгүй, энэ жил амсхийсэн байж болох. Ерөөсөө манай урлагт, тэр дундаа телевизийн урлагт том санаа дуусчээ. Социализмын үеийн хэдэн киног "Сэргээш", хошин шогийн хөтөлбөрүүд, "Цэнхэр дэлгэц" нэрээр мөлжөөд хувхайлгачихсан тул бүгд хоосорчээ. Дараачийн шинэ санаа дуншиж байгаа шинж алга.
Арилжааны телевизийн баярын нэвтрүүлгүүд дүүрч гэж бодъё. Харин мөнгийг нь төсвөөс өгдөг МҮОНТ-ийн шинэ жилийн уламжлалт "Баярын мишээл" тус телевизийн түүхэнд хамгийн тэнэг нь болов. Харанхуй, амьгүй онгоцон дотор суугаад ниссэн одуудаас эхлээд хүүхдийн үлгэрийн марзан баатруудыг хүүхдүүд хүртэл голж, бас шоолж байх юм.
Энэ удаад бүх телевиз оргил цагаараа гаргасан, бүр есөн телевиз шув шууд дамжуулсан "Мөнгөн угалз" ба "Болор үзэг" наадмыг өдөржин шөнөжин үзэхэд, манай телевизийнхэн ямар агуу, бид ийм мундаг хүмүүсийн бүтээснийг хүртэж суудаг ямар тэнгэртэй үзэгчид вэ гэж хөөрмөөр. Даанч энэ удаагийн шинэ жилийн нэвтрүүлгээ тэд барсангүй.
Даварсаар даварсаар гэдэг шиг сүүлийн жилүүдэд монголын телевизүүдийн шинэ жилийн хамгийн оргил нэвтрүүлгээр өөрсдийнх нь ёолк өргөмжлөгджээ. Эрхэм захирал, дарга, эрхлэгчид мэдрэмжээ алдсан байна. Ганц хоёрхон мянган хүнийг хамаардаг (тэгвэл багш нар гэхэд хэдэн арван мянгаар тоологдоно) хэвлэл мэдээлэл хэмээх ганц салбар хэрнээ сайн ажилласан хүмүүсээ сайшааж урамшуулахыг улс орны №1 үйл явдал болгож, бусдыг халхлан цээжээ дэлдэхийг эрчим хүчнийхэн гэр орондоо илүү дулаан өгөх, барилгачид өөрсдөө орох сууцаа илүү чанартай барих, эмч нар ойр дотныхоо хүмүүсийг түлхүү эмчлэхтэй адил буюу ажил, мэргэжил, албан тушаалаа ашигласантай зүйрлэе. Гэхдээ эрчим хүчнийхэн, барилгачид, багш нар хэзээ ч тэгдэггүй. Зөвхөн улстөрчид л эрх мэдлээ сийхгүй ашигладаг, тухайлбал сонгуулийн хуулийг өөрсөддөө дээл эсгэх мэт яг тааруулж байгаад зүйж баталдаг. Энэ жилийн угалз, үзэгнүүдийг бас л тэд гардууллжээ. Гэнэтхэн тэдний нэг-Ч.Сайханбилэг гишүүн "Би олон жилийн турш хамгийн олон сэтгүүлчид зүүж өгсөн, намайг бас шагнаач" хэмээн нэхлээ. Муу нэртэй улстөрчид хүртэл эхнээсээ сэтгүүлчдийн эх захгүй найрнаас залхсанаа ойлгуулахыг оролдов уу?

Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Huln
Од Сэрж
Зочин
Undraa
Soyoloo
Magnai
Magnai
Magnai
T
Зочин
Зочин
xXx
Uneen
Uneen
zochilogch
zochin
666
666
666
God
Зочин
Зочин
Зочин
uuu
bas ter sogtuu orsiin kino
he
zochin
Oyunerdene
зориг
зориг
Зочин
Zochinichsen
Зочин
Зочин
Vзэгч
яgugtf
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
orgil
Дампуурал
Setguulchidee
Setguulchdiin shine jil
МҮОНТВИЙГ АРДЧИЛАГЧДААС ЧӨЛӨӨЛЬЕ
Цэрэнжавт
Saraa
Nara
Зочин
Zochin
Үзэгч-уншигч
Лхагваа
Зочин
Уншигч
Зочин
Зочин
unen
Сансар кабель муу
үзэгч
Teneg setguulchid ee
Heden chadvargui huuhnuud
Иргэн
зочин
йгйр
Бурхантын бурхангүй
zochin
Fucking МҮОНТ!
Õ¿í
hehe
Зочин
KILL BILL
bayarlala
Зочин
Зочин
Зочин
Uzegch
Зочин
suuri
hn
Зочин
Зочин
hehe
Зочин
demjij baina
kk
Зочин
setguulchdiin umnoos ichij uhlee
Oyu
ambush
ambush
ambush
Уншигч
Зочин
Зочин
Yag unen
Зочин
Зочин
Зочин
Зочин
mm
mm
zochin
Зочин
Зочин
Zochin
өа
SAmbuu
Зочин
Зочин
зочин
zochin