Шилдэггүй цаг
Шинэ он гарлаа...Тэртэй тэргүй цөмөөрөө л мэдэж байгаа л даа. Гэхдээ аливаа бичлэгийг эхлүүлэхийн зовлонг мэддэг хүн бол энийг ойлгоно. Юм бичихэд хамгийн амаргүй нь эхний болон төгсгөлийн өгүүлбэр л байдаг. Ялангуяа эхний өгүүлбэр. Төгсгөлийг бол тун арга ядахад “Ингэсгээд өндөрлөсүгэй”, “Үргэлжлэл бий” гэхчлэнгээр дуусгаад хаяж болж байгаа юм.
Социалист нийгэмд нэг зуршил байлаа. Нийгмийн дүрэм ёсоор хүн төрөлхтнийг нөхөр ба дайсан гэж хоёр хуваана. Дэлхийн улсууд ЗХУ тэргүүтэй манай тал ба АНУ тэргүүтэй дайсны тал болж ялгарна. Дайсан гэдэг нь дайсантай нэг тал болсон этгээдийг бус бидэнтэй нэг тал болоогүй этгээдийн нэр. Дайсны талын этгээдийг өөрсдийн дотроос байн байн олно. Америкийн талд байсан этгээдүүд дотроос ч Анжела Девис, доктор Хайдар гээд манай талынхан олдоно.
Манай тал байсан улс ч дайсан болоод явчих нь элбэг. Яалт ч үгүй манай тал байсан Мао Зэдун, Броз Тито нар нэг өглөө л сэрэхэд дайсан болоод хаа байсан Чили улсад Луйс Карвалон гээч нөхөр амьдарсаар байсан нь мэдэгдэх жишээний. Энэ хуваагдал жирийн хүмүүс дээр ч тусна. Чи хээр талд явж байгаад нэг хүнтэй таарлаа гэхэд тэр этгээд мөрөөрөө нэгэн байх ямар ч боломжгүй ба нэг бол дайсан, эсвэл чиний нөхөр байх нигууртай.
Хүмүүс бие биеэ албан ёсоор “нөхөр тэр” гэж дуудна. Энэ нь чи дайсан биш гэсэн утгатай.
Яг энэ инерциэрээ байгууллага,хамт олон болгон сар, улирал, жилийн эцсээр хамгийн сайн болон хамгийн муу хүнээ шалгаруулна. Хамт олны “нөхөр”, “дайсан” хоёр дууснаа гэсэн теором байхгүй ар араасаа цуварсаар.
Ямар ч байгууллага руу ороход ханы сонин хэмээх үзэл суртал хүмүүжлийн зэвсэг өлгөөтэй байх ба тэнд тагтааны зураг дор хамт олны хамгийн сайн нөхөр, харин хонх юмуу, гахайн дүрстэй лого дор жигшвэл зохих этгээдийн зураг нэр бичээстэй байна.
Өнгөрсөн нийгмийн энэ инерци ардчилсан монголыг олон жил дагалаа. Байгууллага, нам эвсэл бүр өөрийн оны шилдгийг шалгаруулсан хэвээр үлдэв. Харин хамт олны хамгийн муу хүнийг цоллох нэрлэхээ түдгэлзэв. Больсон ч юм биш. Түүгээр ч барахгүй манай намынх л биш бол дайсны намынх гэдэг суртлаа мань хуучуул маань огт хаясангүй. Хуучиндаа хамт олныхоо дотроос олдог байсан “гахай”, “мэлхий”-ний эзэнг дайсан нам дотроос тодруулан баалдаг болгож хөгжүүлэв.
Өөр өөрийн бүлгээ зөвхөн “манай тал”-ынхаас бүрддэгийг нотлохын тулд байж болох бүхий л номинацийг сэтгэнэ. Оны шилдэг улс төрчөөс эхлээд шилдэг эдийн засагч...сайн эмэгтэй, боломжийн эрэгтэй, байж болох хос хүртэл шалгаруулна.
Нийтийн жишгээр “Өдрийн сонин” 2000 оны эх хүртэл тухайн жилийн шилдэг 10 хүнийг санал асуулгаар шалгаруулж байлаа. Утасдана, гомдоно, саймшрана, сурагчдаараа хүртэл захиа бичүүлнэ, за ер нь үзээгүй юмаа үзээд хальширсан даа. Шалгаруулж дийлэхээ болиод, сүүлдээ аравхан нөхөр, зуу зуун дайсантай үлдэхгүйн тулд больсон.
Сүүлдээ мэргэжил, албан тушаалаас эхлээд хүнд байж болох шинж чанарууд дууссан уу, яасан, амьтан руу шилжиж, жилийн топ чоно, нохой, загас жараахайн үнэмлэх гардах болов. Уул нь монголчууд бие биеэ хочлохдоо л “Сарлаг Дорж”, “Чонон Борис” гэхлэнгээр амьтны нэр хэрэглэдэг байж. Гэтэл “оны чухал” гээч л болж байвал юу гэж хэлүүлсэн, юугаараа ч дуудуулсан хамаагүй болчихов.
Харин сүүлийн жилүүдэд оны хүмүүс цөөрлөө. Төр, засгийн тэргүүнүүд 12 дугаар сарын турш оны шилдэг улс төрч, оны сайн хүн, оюутны хайрыг булаасан этгээд, хөгжлийн бэрхшээлийг намжаагчийн...гэх мэт, гэх мэт гэрчилгээ гарддагаа болив. Учир мэдэх хүний яриагаар бол, байгууллагууд өөрийн шилдэг хүмүүсээ хоёр гуравдугаар байрнаас нь хойш шалгаруулдаг байсан гэх. Учир нь эхний байруудын эзэн тодорхой байдаг байсан гэдээг.
Энэ цаг нэгэнт улирч байх шиг. Хүмүүс оны биш ерийн хүн байхыг эрмэлзээд байгаа нь нийгэм эрүүлжихийн дохио. Ард түмэнд хайртай хүмүүс цөөрөхийн хэрээр халтай нь бас ховордож байгаа гэсэн үг.
Өнөө “Ертөнцийг ганц өдөр бүтээгээгүй” гэдэг шиг нэг л өдөр бүх юм хэвэндээ орчихно гэж хаа байхав. Оны янз бүрийн этгээд шалгарч л байна. Тоохоосоо тоохгүй нь их, бахдахаасаа шоолох нь олон болж. Тийм болсноор барахгүй хошин шогч, наргианчдын гол сэдэв л “оны тийм ийм явдал” болж байх шиг. “Алтан сарнай”-н эзэн энэ тэрийг лав л твитерчид наргиан болгож хүлээн авч байна лээ.
Бид жирийн хүмүүс болж байна. Улс төрчид нь ч гэсэн жирийн байхыг эрхэмлэх болов. Жирийн хүн эрүүл байдаг юм. Жирийн хүмүүсийн нийгэмд эрүүл уур амьсгал зонхилдог. Үндэстний хувьд ч гэсэн онцгой ген, илүү дутуу хромсомгүй, хүн төрөлхтнийг аврахын оронд өөрийгээ аваад явчихдаг жирийн үндэстэн болвол аштай юу. Жирийн үндэстэнд л эрүүл хөгжлийн түлхүүр байдаг... Ингээд өндөрлөсүгэй.
Green garden
Зочин
hi
Зочин
Зочин
Зочин
odgoo
Зочин
Зочин
bat
Зочин
таалагдсангүй эээ
Зочин
Myanguujingaar duursen oron
Shagdar Ganbold
жирийн хүн
klgk
Зочин
Зочин
tuilshral
йгйр
улаан фен
zochin
Ганаа
Amerik dahi "mongol shildguud"...
Jerry
Cool cool
м
jiriin hun l olon baigaasai
Зочин
xyz
Дэндэв
Мазаалай
Зочин
Хэрэгт дурлагч
P
Зочин
Шинэ оны мэнд хүргэе
Байгал
Zochin
Зочин
Ж.Бат
Зочин
Зочин