Ерөнхийлөгч Төрд зүтгэж байгаа албан тушаалтнуудын толгой дээр лантуу шиг цохисон үг хэллээ
“Засгаас гарна” гэсэн хоёрхон өдрийн настай, зорилго нь дэндүү улаан цайм тоглолтыг Парламент доторх МАХН-ын хэд хийлээ. Хэт богино зайнд хийх ядруу тоглолт болохоор ёстой нөгөө дургүйд хүчгүйн үлгэрийг санагдуулан зарим хүнийх нь царай өөрийн эрхгүй ягааран байж “гарна” гэх мэдэгдлээ танилцуулсан.
“Засгаас гарна” гэсэн хоёрхон өдрийн настай, зорилго нь дэндүү улаан цайм тоглолтыг Парламент доторх МАХН-ын хэд хийлээ. Хэт богино зайнд хийх ядруу тоглолт болохоор ёстой нөгөө дургүйд хүчгүйн үлгэрийг санагдуулан зарим хүнийх нь царай өөрийн эрхгүй ягааран байж “гарна” гэх мэдэгдлээ танилцуулсан. Зарим эх сурвалжийн цацаж буй мэдээллээс үзэхүйд манай хэд урд шөнө нь намынхаа эзэгтэйд тоосоо гөвүүлсэн сурагтай. Тийнхүү арга буюу шахааны улмаас ийнхүү нүүр амаа түлэн байж мэдэгдэл хийсэн хэрэг. Нэг өглөө босоод ирэхэд нь л дуудаад “Одоо та хэд Засгаас гар” гэж лүндэн буулгадаг эзэдтэй, түүнийхээ хэрээр өчүүхэн ч эрх чөлөө байхгүй өр өвдөм нөхцөл байдалд тэд нэгэнт оржээ. Ийм хэврэг завин дээр сууж яваа нөхдөд улс төрийн битгий хэл хувийн ч эрх чөлөө байхгүй нь ойлгомжтой. Зурагтын дуранд инээж байгаад өртчихвөл тэр дор нь “Бид уйлж байхад, чи хэний буянаар наанаа заларчихаад малийгаад байгаа юм бэ” гэх дуу л харилцуурын цаанаас тас хийдэг гэж байгаа. Энэ дарамтаас болж сэтгэл зүйн таагүй зовлонд унасан зарим нь УИХ-ын гишүүний ажлаасаа чөлөө хүсэн шүүхийн байраар хэд хоног гүйж харагдахгүй бол болохгүй нь гэж яваа сураг ч чих дэлсэв. Зарим нь ерөөсөө энэ гишүүн мишүүнээс нь ч татгалзъя, яаж яваад ийм ялтай амьдрал руу орчихов оо хэмээн шаналж байгаа гэх.
Д.Тэрбишдагва хүчинд автагдсан хүсээгүй мэдэгдлээ хийхдээ сэтгэл нь хэт үймэрснээс болж “Хэрэв Төрд тогтворгүй байдал үүсвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцна” гэсэн бас нэг учир утгагүй үг унагаж хүмүүсийг улам гайхширалд оруулав. Ичсэн хүн...юу билээ тэр үлгэр лүү л уруудаад өнхөрчих шиг болсон.
Үнэн хэрэгтээ засгаас гарах шийдвэрийг МАХН дангаараа гаргах эрхтэй юу гэх асуултын хариу руу ойрын өдрүүдэд хэн ч анхаарлаа хандуулсангүй. Засгаас гарах нь, засаг огцрох нь гэсэн л цагаан хөөс сахраад байв. МАХН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан МАХН-ын гүйцэтгэх товчоо гэдэг бүтэц нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлээгүй аж. Тэгэхээр гүйцэтгэх товчоо гэх энэхүү байгууллага нь бэлэгдлийн төдийгүй бүтэн хэмжээний эрх мэдэлгүй, зүгээр л айлын гал тогооноос ирсэн шийдвэрийг сонсдог, санал нийлсэн нийлээгүй батламжилдаг газар бололтой. Энэхүү байр байдлаас нь шинжихүйд МАХН-ыг гэр бүлийн нам гэж үзэж ч болохоор. Тэгэхээр үнэн хэрэгтээ улс төрийн хорсол тээсэн хэсэг нөхөд уурандаа гүйж очиж нэгдсэн ч хүний гэрт хүзүү дутуугийн зовлонд эргэж унасан төдий зүйл болжээ. Үнэхээр харамсалтай явдал. Цаашдаа иймэрхүү “хувийн хэвшлүүд” Монголын улс төрийг самарсаар байх уу гэх асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм. Улс төрд гомдогсод хийгээд хорсогчдын учруулдаг балаг багасмаар байна. Үүний тулд үзэл санаа, үнэт зүйл, тулгуур бодлогууд ойролцоо хүчнүүд нэгдэж, улс төрд цул том багануудаа тойрч, хүчийг нь улам бэхжүүлж явж гэмээнэ улс оронд энэ мэтээр нэг гэр бүл, нэг бүлэглэлийн үсэргэсэн шороо бужигнахгүй болно.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо нь Эвслийг тараах, засгаас гаргах эрх бүхий субьект биш байтал тэдний найруулсан үзүүлбэр улс төрийн тайзыг хоног хоногоор нь эзэмдэж чадаж байгааг бид сая харлаа. Эвслийн асуудал өөрөө УИХ-ын сонгуулийн хуулиар зохицуулагдна. Энэ нь МАХН дангаараа юу ч хийх, ямар ч шийдвэр гаргах эрхгүй гэсэн үг. Тэр тусмаа засгаас гарах, эвслийг задлах гэх мэтийн асуудлуудад тэдний эр бяр хүрэхгүй гэдгийг харлаа. Тэгэхээр тэдний зүгээс ирэх элдэв цэнгэээнт үзүүлбэрүүдийн тасалбарын үнийг цаашдаа улс төрийн зах зээлд навс унагах хэрэгтэй. Ялангуяа хэвлэл мэдээллийн ертөнц үл хайхрах хэрэгтэй.
Яагаад?
Нэг гэр бүлийн намын үсэргэсэн шавар дотоодын улс төрийн нүүрийг будах гэж оролдсоны балаг гадаад ертөнц дахь Монголын нэр хүндэд ямархан савалгаа авчирч болохыг бид харлаа. Засгийн газарт байгаа сайд нараа эгүүлэн татаж, засгаас МАХН-ыг гаргах тухай мэдэгдэл хийснийх нь маргааш л дөнгөж хэдхэн хоногийн өмнө дэлхийн зах зээлд гаргасан манай Чингис бондын үнэ нэг өдрийн дотор найман ам доллараар огцом унасныг дэлхийн мэдээллийн агентлагууд онцлов. Манай дотоодын улс төрийн хямрал цааш газар авбал бидний сүр дууиантай гаргасан бондын үнэ доош унахаас гадна Монгол гэсэн шошготой бүхий л үнэт цаас үнэгүйдэж, хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид нүүр буруулах болно. Уг нь өмнөх Засгийн газрын хийсэн амжилттай хөтөлбөрүүдийн ачаар манай эдийн засгийн өсөлт урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлтийг заан гадаадын том хөрөнгө оруулагчдийн анхаарлыг зүй ёсоор татаад байсан юм. Чухамхүү энэ хөрсөн дээр л эдүгээн Засгийн газар таван тэрбум ам долларын бонд гаргах гэж байгаа шүү дээ. Гадны зарим шинжээчид манайд болж буй асуудалд анхаарлаа хандуулаад зогсохгүй “Улс төрийн хямралаасаа болж дэлхийн зах зээл дээр идэвхитэй тоглогчийн байр суурьтай хөрөнгө оруулагчдийн итгэлийг алдаж эхэллээ” хэмээн мэдэгдээд эхэллээ. Энэ тухай МАХН-ын даргын хувийн сонин тэргүүн нүүртээ өөрийн эрхгүй мэдээлээд зогсохгүй “Хэний буруугаас болсноос үл хамааран эвслийн Засгийн газрын задрал улс орны эдийн засгийн байдал, гадаад дахь нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэллээ” хэмээн онцолжээ. Улс орондоо учруулж буй зовлондоо арай талархаагүй байлгүй дээ гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Хэдийгээр тэдний тавьж буй ший янгуунууд эвслийн Засгийн газрын чадамжинд нөлөөлж чадахгүй ч улсынхаа нэрийг унагаад, хорлоод байж чадахын нэгэн тод илрэл энэ боллоо. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар шадар сайд Д.Тэрбишдагвын дамжуулсан тэрхүү мэдэгдлээс болж манай дансанд орж ирэх бондын түүчээ нэг хоногоор хойшилж, Н.Батбаяр тэргүүтэй зарим сайд дарга нар сандралд орон гадагшаа утас цохиж “Энэ мэдэгдэл бол тийм хариуцлагатай мэдэгдэл биш ээ, Засгийн газар унахгүй” хэмээн баахан учирлаж байж арай ядан данс руугаа мөнгөө оруулуулсан байна. Энэ бол манай Засгийн газрын чадамжинд гадаад ертөнц төдийлөн итгэж өгөхгүй, эргэлзээтэй хэвээр байгаагийн тод илрэл. Энэ бол манай улс төр хэрэгтэй цагтаа дандаа болчимгүй дажин өрнүүлж, улсаа хорлож дадсаны гай. Энэ бол манай Төр хувийн, нэг хүний, нэг гэр бүлийн намуудын самраанд автаж байдгийн балаг. Үгүй гэж хэн ч хэлэхгүй биз ээ. Тэгэхээр юун түрүүнд ийм хорлонтой сценаруудын хөлийг тушиж чаддаг хүчирхэг засаг бидэнд хэрэгтэй байна. Саяын болсон үйл явдлаас болж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн тэргүүний хувиар УИХ, Засгийн газар мөн Төв банкны удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр “Чингис бонд бол бидний улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж авч байгаа өр юм шүү” хэмээн чангаар анхаарууллаа. Мөн тэрбээр Ерөнхийлөгчөөсөө авахуулаад жирийн иргэн нь хүртэл хариуцлагатай байх ёстойг хатуу сануулсан. Албаны хүмүүсийн амнаас унах үг бүр хариуцлага дагуулж буйг, түүний дотор олон улсын хөрөнгө оруулалтыг үргээсэн, ташаа мэдээлэл түгээж популизм хийсэн улс төрөө зогсоохыг төрийн тэргүүн үүрэг болголоо. Одоо ийм улс төр үнэтэй болсон. Тухайлбал, УИХ-ын нэг гишүүний хийсэн хариуцлагагүй мэдэгдлийг бондоор тооцож үзвэл 10 сая ам, долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна шүү гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ. Энэ бол одоо засаг төрд зүтгэж байгаа албан тушаалтан бүрийн толгой дээр лантуу шиг цохиж байх үг. Эх орондоо хайртай иргэн бүрийн чихэн дээр цангинаж байх ёстой үг юм. Хэрэв энэ зарчмаас л гажвал хэнийг ч Төрийн хоймроос түлхэн гаргадаг болмоор байна.
МАХН Монголын өмнө хүлээх үүрэггүй юм бол бусад эх оронч гишүүд нь нэгдэн нягтарч парламентад буурь болон суух бат бөх олонлогийг бүрдүүлж бас болно шүү дээ. Саяны болчимгүй үйлдэл магадгүй энэ зүг алхах гишүүдийн далд нягтралыг үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Үүссэн бол бүр сайн гэж хэлмээр байна. Ийм нэгдэл, нягтралын төлөө УИХ-ын дарга хүч тавин ажиллаж байгаа биз ээ. Тэгж байж л парламентад толгойгоо цухуйлгаж амжсан явуулын тэнэмэлүүдээр тоглуулаад байхаа болино. Тэгж байж Монгол Төрийн дархлаа тогтоно. Тэгж байж ирээдүйгээс зээлсэн, эх орныхоо нэр нүүрээр дэнчин тавьсан их эрсдлийг давах төрийн нуруу тогтох болно. Үүний төлөө зүтгэцгээе.