Орон нутгийн сонгуулийн дүн албан ёсоор гараагүй ч МАН ялагдсан гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ ялагдал ах намыг улс төрийн тавцан дээр бүрэн уналтад орсныг нь баталж өглөө. Орон нутгийн сонгуульд АН, МАН гэсэн үндсэн хоёр том намын суудлын харьцаа 50:50 хувьтай байлаа гэхэд л МАН-ыг ялагдал хүлээсэн гэж үзэх бүрэн үндэстэй байсан юм. Учир нь МАН өмнөх дөрвөн жилд 21 аймгийн 18-д нь, есөн дүүргийн наймд нь засаглаж байлаа шүү дээ. Гэтэл энэ удаагийн сонгуулиар есөн дүүргээс ганцад гэхчлэн эсрэгээрээ болчих нь тэр. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд парламентад цөөнх байсан ганцхан тохиолдолдоо буюу 1996-2000 онд ч тэд үүн шиг ялагдал үзээгүй юм. 1996 оны УИХ-ын сонгуулиар ардчиллын залууст итгэл хүлээлгэсэн сонгогчид намар нь болсон орон нутгийн сонгуулиар тэнцвэржүүлж байгаа нь тэр гээд тухайн үеийн МАХН-д орон нутгийн эрх мэдлийг өгсөн. Тэгэхэд л сонгогчид хөл толгой нь өөр бол ямар хэцүүг ой тойндоо ортол мэдэрсэн байх. Өнөө жилийн хувьд ч МАН-ынхан тэр л аргаараа төрийг тэнцвэржүүлэх нь зүйтэй, хяналттай байлгах нь чухал гэж сурталчилгаагаа хийсэн ч ард түмэн АН-д итгэсэндээ итгэх нь зөв хэмээн үзлээ. Олон түмний итгэл өөрсдөөс нь алсарч байгааг сүүлийн гурван удаагийн сонгуулиар МАН-ынхан мэдэрч, ойлгож байгаа бололтой. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-ынхан санаж байсныг бодвол гайгүй ялагдлаа хэмээн үзэж байгаа юм билээ. Эрх мэдэл, сүр хүч, мөнгө төгрөгөөр бялхаж байх үедээ УИХ-ын сонгуулиар ялагдаж цөөнх болсон тэд юу, юу ч үгүй энэ үедээ бас ч гэж хэдэн аймагт эрх мэдлээ хадгалж үлдсэнээ тэгж тооцож байгааг нь үгүйсгэх аргагүй.
Ямартай ч МАН-д томоохон өөрчлөлт, нэг тийм үлэмж хөдөлгөөн хэрэгтэй байгаа нь өнгөрсөн УИХ-ын сонгууль, энэ удаагийн орон нутгийн сонгуулиар батлагдаж байна. Бас нам дотроо ч нэгийг санаж, хүлээж байсан хүмүүсийн хувьд хүлээж байсан орон нутгийн сонгууль нь дууссан болохоор ярьж хийж эхлэх нь тодорхой. Ер нь ялагдаж байгаа, болохгүй байгаа улс төрийн хүчин л дотроо бужигнаж өөрчлөгддөг болохоос болоод байгаа бүтээд байгаа нь хөдлөөд байдаггүй. Тэр жишгээр өнгөрсөн он жилүүдэд АН л бужигнаатай, МАН тулхтай мэт харагдаад байдаг байснаас биш ялгаагүй билээ. Одоо эрх мэдлийг авсан АН-аас илүү гудамжинд байгаа МАН-д гол хөдөлгөөн ирж таарна. Энэ бол зайлшгүй ирэх зүй тогтол юм. Орон нутгийн сонгуулийн дүн албан ёсоор зарлагдсаны дараагаас энэ бүхэн эхэлж таарах болов уу. Тэгвэл МАН-ынхан хэрхэн хөдөлж бужигнах бол. Хамтдаа таамаглацгаая.
Хувилбар нэг
Ер нь эртнээс яригдсаар ирсэн нэгэн зүйл бол энэ намыг татан буулгах явдал гэгддэг. Коммунист тогтолцоо нуран унасан тэр цагт дэлхийн ихэнх оронд коммунист намуудыг татан буулгаж, суурин дээр нь либерал үзэлтэй шинэ намууд төрөн гарсан байдаг. Манайд ч энэ талаар яригдаж байсан ч тухайн үедээ “Цаг нь болоогүй” гээд татан буулгах ажиллагаа орхигдож үлдсэн. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар “Цаг нь болоогүй” гээд үлдээсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл одоо энэ намыг татан буулгах цаг нь болсон байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв тэр үед татан буулгачихсан байсан бол одоогийнх шиг ийм навс уналтыг эд мэдрэхгүй байсан байж ч болох юм. Дал, ная, ерэн жилийн настайгаараа дуудуулсаар энэ нам хэд хэдэн сонгуульд дараалан унаж байна. МАН дотор ч “Тухайн үед манайхыг татан буулгачих байсан юм. Тэгсэн бол 2012, 2016 оны сонгуулиар айхгүй явж болох байсан юм” гэж хэлэх хүмүүс олон жилийн өмнө ч байсан. Тэр байдлыг цайруулах гэж нэр солих ажиллагаа хийсэн ч засралыг олж амжаагүй. Тэгэхээр ерөөсөө энэ намыг татан буулгаад суурин дээр нь шинээр ном эмхлэх хувилбар байж болох юм. Хамаг хүмүүс нь намд хуваагдчихаад байгаа Монголын төрд ажиллах боловсон хүчин ч олдохгүй байна шүү дээ. Боловсон хүчний хямралд орчихоод байхад хорин намыг хоёр, хоёр намыг нэг болгож цаашлаад намыг гишүүнчлэлгүй болох асуудлыг ч хөндмөөр санагддаг юм.
Хувилбар хоёр
Унасан бөх ууртай. Олон унасан бол бүр ч ууртай жишгээр МАН-ынхан орон нутгийн сонгуульд ялагдал авчирсан удирдлагууддаа хариуцлага тооцох тухай ярьж таарна. УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээсэн дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх бас Удирдах зөвлөлийн гишүүддээ хариуцлага хүлээлгэн өөрчилсөн уламжлалаа үүн дээр давтаж таарна. Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн унасан уналтаа Ерөнхийлөгчийн сонгууль дээр эргүүлж авахын тулд намынхаа рейтингийг өсгөхөөр ажиллаж эхлэх нь энэ намынхны хамгийн эхний ажил. Намын рейтингийг өсгөхийн тулд намын удирдлагуудаа солих нь зөв гэж бодогсод цөөнгүй байгаа гэсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд удахгүй шинэ жилийн хөөрөл эхлээд нэгдүгээр сар гарангуут их хурлаа хийхгүй бол цагаан сар болчихно. Тэгээд хэдхэн сарын дараагаас Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчих учраас шинэ дарга нарыг томиллоо ч үр дүн нь тодорхойгүй.
Гэхдээ МАН энэ хувилбараар явах гэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нэлээд эртнээс тодруулж таниулах үйл ажиллагаа хийх шаардлагатай. Боловсон хүчний хангалттай нөөцтэй гэдэг МАН-ын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдчих хүн олох нь шүдний өвчин болоод байгаа гэнэ лээ.
Хувилбар гурав
Хэдийгээр шинэ удирдлагууд нь Орон нутгийн сонгуульд ялагдал авчирсан ч дөнгөж ажлаа аваад хэдхэн сар болж байгаа тэднийг ойлгож итгэл үзүүлэхээр үлдээж магадгүй. Шинэ Удирдах зөвлөлийнхөн ажлаа аваад юу юугаа мэдэлгүй бас дээрээс нь их ялагдлын шоктой байсан болохоороо дараагийн ялагдалд хүрсэн гээд уучилж үзэх талтай. Тэгээд ч нөгөө тулхтай зангарагтай гэдэг имижтэй ах нам чинь хэдхэн сар болоод л дарга нараа тонгорч унагаад байвал олон нийтэд харагдах ойлголтод ч муу байх талтай. Нөгөө талаас дараагийн дарга хэн болох вэ гэдэг хэцүү даалгавар тулгарна. Энэ намд хүссэн хүсээгүй С.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүхийн нөлөө алсарч амжаагүй байгаа. Бага хурлын гишүүд яг энэ гурвалжингаар бүрэлдсэн учраас Бага хурлыг бүрэн өөрчилж байж шинэ шинэ удирдлагуудын нөлөөлөл хүчтэй болж ирнэ. Тэгэхээр одоодоо МАН-ын улс төр тэднээс хамааралтай байгаа. Нам дотроо хөлтэй нөлөөтэй байгаа ч аль аль нь намынхаа удирдлагад явж байгаад ямар нэг шалтгаанаар унасан учраас тэднийг дахиж гаргаж тавихыг гадна талд нь хүлээж авахгүй. Гишүүнээсээ татгалзсан У.Хүрэлсүхийг “Хүнд хэцүү үед намаа орхиж явсан” гээд нам дотроо олон хүн дургүй байгаа юм билээ.
Үнэндээ энэ намд дарга хийчих хүн асуудалтай байна. Одоогийн хоёр даргаа тааруу ажиллаж байна гэж үзэгсэд цөөнгүй байгаа. Гэхдээ Ө.Энхтүвшинг хэвээр нь үлдээх нь зөв хувилбар бөгөөд энэ тохиолдолд түүнтэй хамтрах генсекийг тавих нь дээр гэсэн нийтлэг уур амьсгал энэ намд байгаа юм. Хэдийгээр өнгөрсөн хурлаар шинэхэн томилогдсон намын дарга одоогийн нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай гар нийлж ажиллахаа илэрхийлсэн ч Г.Занданшатар томчуудын дэмжлэгээр гараад ирснийг хэвлэлийнхэн тухайн үедээ бичиж байлаа. Гэхдээ гаднаас нь хараад ойлгогддоггүй нам доторх ертөнцөөр бол Ж.Сүхбаатар намдаа дороос нь ажиллаж гарч ирээгүй учраас үл хүлээн зөвшөөрөгдөх асуудал байдаг шиг юм билээ.
Сүүлийн үед энэ нам дотор хүчтэй, залуу генсекийн тухай яригдах болсон байна. Үүн дундаас Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэр яригдаж байгаа аж. Гэхдээ тэд УИХ-ын гишүүд учраас орон тооны албан тушаал болох ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал дээр очвол УИХ-ын гишүүнээсээ татгалзах шаардлага гарч таарна. Харин гишүүнээ өгөхгүй гэвэл намын даргад үзэх хувилбар байж болох бөгөөд далаад оны залуусын хувьд өөрсдийгөө эрт “булшлах” эрсдэлтэй учраас ийм алхам хийхгүй болов уу.
IdxKmygkYaDCSlGXJR
mVmhZChcWYYljOHFH
xylah2002@yahoo.com
Зочин
зочин
lkkk
Зочин
guest
d.cvxbaatap
м.энхболд
зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
зочин
irgen
Зочин
eh yysver
Zochin
Зочин
demjigch
o
ba
o
Зочин
Зочин
zochin
ы
ц
äîðæ
ЖЖЖЖЖЖЖЖЖЖЖЖЖЖЖ
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
unshigch
МАН хэмээх урвагчдад
уншигч
МАН хэмээх урвагчдад
Bek
Зочин
Зочин
Зочин
Нам
Ganerdene
zon
zon
zon
zon
Зочин
demjigch
hih
бүү тачаад
Сэтгүүлч хэмээгч албан тушаал горидогч янханд
Сэтгүүлч хэмээгч албан тушаал горидогч янханд
Зочин
Зочин
Коммунизмын сүүлчийн СҮНС
jijig
Зочин
585
зөгий
Зочин
уншигч