Мад тавьсан нь
Мад тавьсан нь 1998 онд Засгийн газраас банк санхүүгийн системд үндсэн өөрчлөлт оруулж реформ хийсэн. Гэвч үүнийг сөрөг хүчин улс төрийн хэрүүл болгож баахан шуугиан үүсгэж билээ. Асуудлыг тайлбарлах гэж зөндөө оролдсон боловч шуугианыг улам гааруулахаас өөр үр дүнд хүрээгүй.
1998 онд Засгийн газраас банк санхүүгийн системд үндсэн өөрчлөлт оруулж реформ хийсэн. Гэвч үүнийг сөрөг хүчин улс төрийн хэрүүл болгож баахан шуугиан үүсгэж билээ. Асуудлыг тайлбарлах гэж зөндөө оролдсон боловч шуугианыг улам гааруулахаас өөр үр дүнд хүрээгүй. Тэгэхэд би Василий Шукшиний “Мад тавьсан нь” өгүүллийг орчуулж сонинд тавьсан юм. Арга барагдсан л хэрэг шүү дээ. Дөнгөж сая хоёр гишүүн Оюутолгой асуудлаар зурагтаар сүр дуулиантай мэтгэлцлээ. Мөнөөх Шукшиний өгүүлэл бас л таарч байна. Ингээд дахин сонирхуулъя.
Василий Шукшин
МАД ТАВЬСАН НЬ
Агафья самганыд хүү Константин нь амралтаараа эхийгээ эргэх гээд эхнэр, хүүхдээ дагуулан иржээ.
Новая тосгон авсаархан юм болохоор таксигаар ирсэн Константины тухай бүх тосгоноороо мэдээдхэв. Агафья самганы дунд хүү, дэд эрдэмтэн цолтой Константин гэр бүлтэйгээ ирлээ, гэж!
Орой гэхэд нэлээд нарийн зүйлс тодорлоо. Константин өөрөө дэд эрдэмтнээс гадна эхнэр нь ч бас дэд эрдэмтэн, охин нь сургуулийн сурагч, тэд Агафья самганд цахилгаан самовар, цэцэгтэй халаат, модон халбага авчирч өгсөн гэнээ.
Үдэш Глеб Капустины үүдэн дээр харцуул цуглаад гэрийн эзнийг хүлээцгээлээ. Харцуул яагаад энд цугласан, юу хүлээгээд байгааг тодотгохын тулд Глеб Капустины тухай хэдэн үг хэлэлгүй горьгүй.
Глеб Капустин гэгч зузаан уруултай, дөч орчим насны цонхигор эр бол нэлээд юм уншчихсан, хурц үгтэй, хоржоонтой нэгэн билээ. Новая тосгон хэдийгээр жижигхэн боловч ямар чиг л байсан эндээс алдартай хүмүүс төрсөн ажгуу. Нэг хурандаа байна, бас хоёр нисэгч, эмч, сэтгүүлч... Дээр нь дэд эрдэмтэн Константин Журавлёв. Алдар суутан тосгондоо ирэхэд орой нь гэрт нь хүмүүс цуглан янз бүрийн хачин сонин сонсохын зэрэгцээ хэрэв нутгийн алдартан сонирхох юм бол өөрсдийнхөө тухай ярьж өгнө, гэтэл гэнэт гаднаас Глеб Капустин орж ирээд л зочныг мад тавина. Олон хүн үүнд нь дургүйцдэг байлаа, гэхдээ л зарим харцуул Глеб Капустиныг хүрч ирж нэр алдартанг мад тавихыг нь адган хүлээдэг ажгуу. Тэр байтугай Глебийг хүлээгээд суух биш, бүр түрүүлж тэднийд очоод хамтдаа зочныд ирдэг болсон юм. Ерөөсөө нэг л жүжиг үзэхээр явж байгаа юм шиг. Өнгөрсөн жил Глеб бүр хурандаа хүнийг мад тавьсан гэж байгаа. 1812 оны дайны тухай маргаж байсан хэрэг. Москваг шатаах тушаал хэн өгснийг хурандаа мэддэггүй болох нь илэрлээ. Яг тодорхой хэлэх юм бол хурандаа тушаал өгөгчийг олж чадалгүй Распутин гэж туужээ. Глеб махчин элээ шиг хөөрхий хурандааг шунган шүүрч авлаа. Ингээд л мад тавих нь тэр. Нөгөөх гүнгийн нэрийг олж тогтоохоор сургуулийн багш руу гүйлдэх хооронд Глеб шийдвэрлэх мөчийг хүлээн улаан царайлчихсан «Тайван бай, нөхөр хурандаа, тайван. Бид ямар Филид байгаа биш, тийм үү!» хэмээн байн байн давтан өгүүлж байлаа. Ийнхүү Глеб ялагчаар тодорч, харин хөөрхий хурандаа сүрхий сандарч, тархиа шаасаар үлдсэн.
Үүнээс хойш тосгоноор нэг Глебийн тухай яриа удтал өрнөж, «Тайван бай! Нөхөр хурандаа, тайван. Бид ямар Филид байгаа биш» гэсэн хэллэг бий болов. Харин яагаад «Филид байгаа биш» гэж хэлсэн юм бол хэмээн хөгшчүүл гайхна. Глеб хорсолтойгоор нүдээ онийлгон инээмсэглэнэ. Тосгоноос гарсан бүх алдартны эхчүүд Глебд үнэн дургүй. Айж буй нь тэр. Ингээд энэ удаа эрдэмтэн Журамлёв гэртээ ирлээ, хөөрхий.
Глеб ажлаасаа ирээд (тэр хөрөө араам дээр ажилладаг юм) нүүр гараа угаачихаад хувцсаа солив. Эцэст нь Агафья самганы гэр рүү сүрхий ажигласнаа асууж байна:
- Агафья эмгэнийд зочин ирээ юу даа?
- Эрдэмтэд ирсэн.
- Эрдэмтэд ээ? - хэмээн Глеб сунжруулан асууснаа: - Үгүй ер! Зөөлөн боорцог биш л байна.
Харцуул хөхрөлдлөө. Хэн нь хатсан боорцог тас хазаж чадахгүй, хэн нь дөнгөхийг тэд мэднэ. Тэд Глебийг тэсч ядсан нүдээр ширтэнэ.
- За тэгвэл явж, эрдэмтэдтэй хөөрөлдөх үү? - хэмээн Глеб санал гаргалаа.
Глеб бусдаасаа түрүүлж алхана. Халаасандаа гараа шаачихсан, Агафья самганых руу шууд чиглэв. Зодоон цохионтой газар гэнэт нэгэн хүчтэн тодроход тэрхүү туршлагатай зодоочийг бусад нь ингэж дагадаг даа!
- Ямар салбарын эрдэмтэн юм бэ дээ? – гэж Глеб замдаа асуув.
- Ямар мэргэжлийн юм гэж үү? Ёстой бүү мэд. Эрдэмтэн л гэх юм билээ. Өөрөө ч эхнэр нь ч...
- Техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн гэж байна, энэ ч гайгүй. Харин ерөнхий боловсролын гэхээрээ л чалчаа зүйд хамаараад унадаг юм даа.
- Константин чинь ер нь тоондоо цоорхой байсан юм шүү - хэмээн хамт сургуульд сурч байсан нэг нь өгүүлээд: - Үргэлж л онц! - гэж нэмж хэлэв.
Глеб зэргэлдээ тосгоных учир эндхийхнийг сайн таньдаггүй аж.
- Харж л байж больё. Гудамжны нохой шиг олон дэдтэй болсон цаг даа - гэж Глеб учир битүүлэг өгүүллээ.
- Таксигаар ирсэн шүү...
- Сүр зараа хадгалж байх хэрэгтэй л дээ - хэмээн Глеб инээмсэглээд: - Ливэрпүүл гэж бичих мөртөө Манчэстэр гэж уншдаг юм даа. Бид ч бас хоосонгүй шүү.
Константин зочдыг баяртайгаар хүлээж авсан боловч ширээ засагдаагүй байгаад санаа нь зовж буй бололтой. Агафья эмгэн ширээ янзалж байх хооронд зочид даруухан тэсвэртэй хүлээцгээж багадаа хэрхэн хамт байсан тухайгаа дурсацгаав.
- Бага насаа гэж! – гэж эрдэмтэн халаглан санаа алдсанаа: - Алив найзууд минь наашаа сууцгаагаач - хэмээн зочдыг ширээнд найрсгаар урилаа.
Бүгд ширээний ард суув. Глеб л таг чиг, үсрэн довтлохоор зэхэж буй бололтой. Тэрээр бага насны тухай яриаг ам дагуулсхийгээд өнгөрөөсөн боловч үнэндээ дэд эрдэмтнийг нүдэн баримжаагаар хэмжиж, цэгнэж байлаа.
Ширээ тойроод нөхөрсөг яриа өрнөсөн тул Глебийг таг мартсан юм шиг болжээ. Яг тэгтэл өнөөх чинь дэд эрдэмтэн рүү довтлогоноо эхлэх нь тэр.
- Ямар салбарт өөрөө зүтгэдэг юм бэ дээ? - гэж асуув.
- Хаана ажилладаг вэ гэж үү?
- Тийм.
- Филологийн факультетэд ажилладаг.
- Философид уу?
- Арай ч тийм биш...
- Гарцаагүй! - Константиныг чухам философийн эрдэмтэн л байлгах сонирхол Глебт байлаа. Тэрээр бүр сэргээд ирэв: - Анхдагчийн тухай юу бодож байна?
- Юун анхдагч? - хэмээн дэд эрдэмтэн гайхаад Глебийг анхааралтай ширтэв.
- Матери, ухамсарын аль нь анхдагч вэ? - хэмээн Глеб өдлөө.
Дэд эрдэмтэн хариу өрж зогсов:
- Хуучнаараа л... - хэмээн инээмсэглээд: - Матери анхдагч.
- Тэгвэл ухамсар?
- Ухамсар хоёрдогч. Тэгээд юу гэж?
- Энэ дэд эрдэмтний шалгалтанд багтдаг юм уу? Та уучлаарай, бид энд нийгмийн төвөөс хол байдаг болохоор ярьж хөөрөх хүн олдохгүй хэцүүхэн байдаг юм. Тэгэхээр жингүйдэх үзэгдлийг философи яг одоо юу гэж тайлбарлаж байна?
- Хуучнаараа л байгаа шүү дээ. Яагаад яг одоо гэж?
- Энэ үзэгдэл саяхан нээгдсэн учраас л би ингэж асууж байгаа юм чинь. Натурфилософи үүнийг нэг янзаар тайлбарлаж байхад, стратегийн философи өөрөөр тайлбарлаж байгаа шүү дээ.
- Стратегийн философи гэж юм байдаггүй шүү дээ - хэмээн дэд эрдэмтэн инээмсэглэлээ.
- Тийм гэж саная, гэхдээ байгалийн диалектик гэж байна - хэмээн Глеб бүхний анхаарал өөр дээр нь төвлөрсөн үед өгүүлэн, үргэлжлүүлж: - Байгалийг бол философи тодорхойлно. Байгалийн нэгэн элементийн чанарт саяхан жингүйдэл байгаа нь нээгдсэн. Ийм л учраас би асуугаад байна шүү дээ, философичдын дунд үүнээс болж маргаан сандрал аль хэр үүсвээ гэж?
Дэд эрдэмтэн тачигнатал хөхрөв. Гэхдээ өөр хэн ч инээсэнгүй... Иймээс эвгүйцэж, эхнэрээ дуудлаа:
- Валя, чи нааш ир ээ, энд нэг хачирхалтай яриа үүсээд байна.
Валя ширээ рүү ирлээ. Харцуул өөр рүү нь чимээгүй харан асуултад юу гэж хариулахыг нь хүлээх тул Константин тун ч эвгүйцэнэ.
- Алив бид юу ярилцаж байгаагаа эхлээд тогтооё - хэмээн дэд эрдэмтэн буурьтай өгүүлээд: - Манай ярианы сэдэв маань юу болж байна?
- За тэр яахав. Хоёр дахь асуулт байна. Умардын зарим муж дахь бөөчлөлийн асуудлыг юу гэж үзэж байна?
Эрдэмтэд инээлдлээ. Глеб тэдний инээж дуусахыг тэсвэртэй хүлээв.
- Ийм асуудал байдаггүй юм шиг царай гаргах ч амархан л даа. Би ч гэсэн дуртайяа та нартай хамт инээмээр л байна - хэмээн Глеб хоржоонтой инээвхийлээд: - Гэвч ингэснээр асуудал өөрөө алга болно гэж байхгүй биз дээ?
- Та бүр үнэнээсээ яриад байна уу? - гэж Валя гайхан асуулаа.
- Та болгоож хайрла - хэмээн Глеб суудлаасаа өндийн тонголзоод: - Лут том асуулт биш л дээ, гэхдээ манай хөдөөгийнхний үзэж байгаагаар мэдээд авбал хаа юм, бидэндээ л сонирхолтой эд.
- Юу гэсэн асуулт юм, тэр чинь? -гэж дэд эрдэмтэн тэсвэр алдлаа.
- Бөөчлөлийн тухай таны бодлыг асууж байна.
Валя өөрийн эрхгүй инээд алдлаа. Тэгснээ гэнэт цочирдоод Глебт:
- Та өршөөгөөрэй.
- Зүгээр, зүгээр - гэж Глеб хэлээд: - Мэргэжлийн чинь биш асуулт тавьсан байж болох юм.
- Тийм асуудал ерөөсөө байхгүй шүү дээ - хэмээн эрдэмтэн хэлээд тавьчихлаа.
Одоо Глеб инээд алдлаа. Дүгнэж хэлсэн нь:
- Байхгүй бол байхгүй, шүүхдэх ч хэрэггүй. Бүдүүн авгай тэрэгнээс буучихвал морины нуруу л амарна биз. Асуудал байхгүй бол... - гэснээ Глеб хуруугаа гозойлгон бодлого болж: - Эд хонхны дуугаар бүжиглэж байна, гэтэл хүслээрээ -гээд Глеб үүнээ сунжруулан давтаж: - хү-үс-лээ-ээрээ байхгүй юм шиг болгочих хэрэг үү? Тийм учраас хэрэв зээ... За тэр ч яахав! Бас нэг асуулт байна. Сар бол ухаант биесийн бүтээл гэсэн үзлийн талаар та юу боддог вэ? Сар бол хиймэл тойргоор эргэлддэг, дотор нь ухаант биес амьдардаг гэсэн таамагллыг эрдэмтэд гаргачихаад байгаа шүү дээ.
Дэд эрдэмтэн Глебийг гайхангуй сайтар ажиглан:
- Жинхэнэ тойргийнх нь тухай таны тооцоо хаана байна? Сансар судлал ерөөсөө юунд хамаарах юм бэ?
Харцуул Глебийн хариултыг анхааралтай сонсоно.
- Хүн төрөлхтөнд сансрын хөрш рүүгээ зочилно гэсэн бодол байдаг. Гэтэл нэгэн сайхан өдөр ухаант хөршүүд маань тэсэхээ болиод өөрснөө бидэнтэй уулзах гээд цохиод ороод ирвэл яах вэ? Бид бие биеэ ойлголцоход бэлэн үү?
- Та хэнээс асууж байна?
- Сэтгэгч та нараас
- Та өөрөө бэлэн үү?
- Бид тэр сэтгэгчид нь биш, бид өөр ажил хариуцаж тэндээсээ цалинждаг. Гэхдээ та сонирхож байвал хөдөөний муу ядарсан бид энэ талаар юу бодож байдаг тухай саналаа хуваалцаж болох юм. Сарны хөрсөн дээр ухаант биес гэнэт гараад ирлээ гэж саная л даа. Тэгвэл та яах вэ? Нохой шиг хуцах уу? Тахиа шиг донгодох уу?
Харцуул инээлдэнэ. Тэрүүхэндээ биеэ займчуулна. Тэгснээ дахин нам гүм болон Глебийг сонслоо.
- Хамгийн гол нь бид биенээ ойлгох хэрэгтэй байгаа. Тийм биз дээ? Яаж? - гээд Глеб чимээгүй болсноо асуусан харцаар ширтэн: – Миний бодлоор бид элсэн дээр манай нарны аймгийн бүдүүвчийг зурах хэрэгтэй. Тэгээд л тэдэнд өөрсдийгөө дэлхийнх гэдгийг ойлгуулна. Хэдийгээр бид сансрын хувцас скафандртай байгаа ч гэсэн толгой байгаагаа зааж ухаант амьтан гэдгээ нотлоно. Үүнийг нотлохдоо өнөөх бүдүүвч дээрээ сарыг заагаад дараа нь өөрийг нь заана. Зөв байгаа биз? Ийм маягаар бид өөрсдийгөө хөрш нь гэдгийг ойлгуулна. Ингээд л боллоо шүү дээ. Цааш нь ямар хуулиар бид өдийгийнх шиг болтлоо хөгжсөн тухайг ойлгуулна.
- Тийм байх нь, тийм байх нь! - хэмээн дэд эрдэмтэн ёжлонгуй өгүүлээд эхнэр рүүгээ харлаа.
Өнгөрчээ, энэ ёж харцыг Глеб шүүрэн авах нь тэр. Тосгоны алдартнуудтай маргаж байхдаа яг ийм үеийг Глеб анаж байдаг ба цаг нь болонгуут шүүрэн авч нугасалдаг юм. Тэр үргэлж ийм үеийг хүлээж байдаг ба цаг нь болохоор учиргүй догдлон хөөрч ханамж авдаг билээ л.
- Эхнэртэйгээ хамтдаа инээгээч! - хэмээн Глеб хоржоонтой өгүүллээ. Гадна талдаа тайван өгүүлсэн боловч дотор нь үймэн шуугиж байв: - Наргиантай л хэрэг байна. Гэхдээ ядахнаа эхлээд сонин гарчиглаад сурчих хэрэгтэй юм. Тэгэх нь дэд эрдэмтдэд гай болохгүй л байх.
- Байз, та!
- Байзнах юм байхгүй. Та нарын сэтгэл нэгэнтээ сайхан цадаж. Гэхдээ нөхөр эрдэмтэн та миний сануулгыг сонс. Дэд эрдэмтэн гэдэг бол нэг удаа худалдаж аваад болчихдог гонжоом биш. Гонжоомыг ч гэсэн заримдаа сэгсэрч цэвэрлэж байдаг юм шүү дээ. Тэгэхээр дэд эрдэмтэн гэдэг бол гонжоом биш учраас ариглаж сэргээж байх хэрэгтэй гэдэг дээр бид тохиролцлоо.
Глеб аажуухан, сургамжилсан шинжтэй, засварлага өгөлгүй ярина. Дэд эрдэмтнийг харахад ч хэцүү байлаа, тэрээр илт уурлаж эхнэр рүүгээ нэг, Глеб рүү нэг, харцуул руу нэг ээлжлэн харна. Харцуул түүнтэй харц мөргөлдөхгүйг хичээнэ. Глеб цааш үргэлжлүүлэн:
- Биднийг ч яахав, бишрүүлж болно л доо. Гэртээ таксигаар хаяулаад, ачаанаасаа тавын таван жумдаан буулгаад л... Гэхдээ өнөөдөр мэдээлэл жигд тархаж байгаа гэдгийг болгоох хэрэгтэй. Энд ч гэсэн эсрэг бишрэл буй болгож болдгийм гэж хэлэх гэсэн юм. Бүр тийм ч юм бий шүү. Дэд эрдэмтдийг жинхэнээр нь хараагүй улс л гэж найдаж байгаа байх, гэтэл энд бол эрдэмтнийг ч, профессорыг ч, хурандааг ч жинхэнээр нь харсан. Тэдний тухай сайхан сэтгэгдэлтэй үлдсэн, яагаад гэвэл тэд энгийн сайхан хүмүүс байлаа. Тэгэхээр нөхөр дэд эрдэмтэн гуай, миний зөвлөгөө гэвэл заримдаа ч гэсэн энэ газар шороон дээрээ бууж бай. Ингэвэл ухаалаг алхам болно шүү, тэнгэр минь. Тийм аймаар ч юм байхгүй, газар дээрээ буухад тэгж айхтар өвдөхгүй.
- Ёстой «шургаа» гэж үүнийг нэрлэдэг байх даа! Чи чинь уяанаасаа алдуураа юу? Ер нь яг үнэнийг хэлэхэд... - хэмээн дэд эрдэмтэн эхэлтэл:
- Бүү мэд, бүү мэд -хэмээн Глеб үгийг нь тас дайраад: - Шоронд сууж байгаагүй болохоор наад үгийг чинь ойлгохгүй байна. Энд ч гэсэн - гээд Глеб харцуул руу харан: – Шоронд сууж хэллэгийг нь ойлгодог болсон хүн нэг ч алга. Эхнэр чинь гайхсандаа нүд нь бүлтийчихэж. Тэнд охин чинь бас сонсож байна. Дараа нь Москвадаа очоод хэн нэгнийг «шургана» даа. Тэгэхээр нөхөд дэд эрдэмтэн гуай, энэ этгээд хэллэг чинь муугаар дуусна даа. Барьц болгон тус болдог ч юм биш, би танд бүр яг үнэнийг нь хэлж байна. Та дэд эрдэмтний шалгалт өгсөн, тэгэхдээ профессорыгоо бас л «шургасан» уу? Аан? - гэснээ Глеб бослоо: - «Хам хэрэг дээр ганцаараа гүрийхгүй» гэхдээ «нарсны донгоогоор» яринаа, бас. Яагаад гэвэл хувь заяа чинь хамаарч байгаа учраас профессороо хүндэтгэх хэрэгтэй, харин биднээс юу чинь ч хамаардаггүй тул бидэнтэй «нарсны донгоогоор» ярьж болно. Тийм биз? Гайгүй байлгүй! Гэвч бид энүүхэндээ өөрсдийгөө болгоноо. Сонин ч гарчигладаг, заримдаа ном хүртэл уншина. Тэр байтугай зурагт хүртэл үзнэ гээч. Бид «Авхаалж сэргэлэнчүүдийн клуб», «Арван гурван сандал» мэтийн нэвтрүүлэг үзээд бөөн хөөр догдлол болдоггүй юм шүү! Яагаад гэж асуугаач. Тэд чинь хэтэрхий биеэ тоож байна. Таван Чаплин нийлүүлчихсэн юм шиг их зан гаргаж байх шив. Даруухан байцгаагаарай.
- Ердийн л нэг муу сүржин заргач! - хэмээн дэд эрдэмтэн бухимдан өгүүлээд эхнэртээ хандан: - Бөөн хоосон үгийн цуглуулга, хөгийн арга чарга...
- Оносонгүй. Би бүх амьдралдаа ганц ч удаа нэргүй мэдээлэл юм уу зарга бичиж байгаагүй - гээд Глеб харцуулыг тойруулж харав. Түүний энэ үг үнэн гэдгийг харцуул бүгд сайн мэднэ. – Тийм биш, нөхөр дэд эрдэмтэн. Хүсвэл миний онцлог юунд байгааг хэлж өгөх үү?
- За!
- Хамраа сөхсөн амьтдын монтгороос нь би доош чангаах дуртай. Даруухан, даруухан хүндэт нөхөд минь...
- Бидний даруу бишийг та яаж мэдэв? Даруу бишдээ яачихаав? - хэмээн Валя тэсэлгүй асуув.
- Ганцаараа үлдсэн үедээ л сайн бодоцгоогоорой. Сайн бодвол ойлгогдоно. «Бал» гэж зуун удаа давтлаа ч аманд чихэр амтагддаггүй юм. Энүүхнийг ойлгохын тулд дэдийн шалгалт ч өгөх хэрэг байхгүй. Тийм биз? Янз бүрийн өгүүлэлдээ зуун удаа «ард түмэн» бичиж болох авч энэ талаарх мэдлэг аяндаа бий болохгүй. Чухам энэ ард түмэн гэгчтэйгээ та нар ойртохгүй байна. Ард түмэндээ ойртох бэлтгэл байна уу? Эс тэгвээс тэнэг болж л харагдана шүү дээ. Баяртай. Ард түмнийхээ дунд сайхан амраарай.
Ингэж хэлээд ялагчийн дүртэйгээр инээвхийлээд гарч одов. Тэрээр мэтгэлцээний дараа дандаа ингэж гарч явдаг юм.
Түүнийг явсаны дараа тосгоны харцуул юу ярилцсаныг тэрээр олж сонсоогүй.
- Ганц сайн хунилаа... Сүрхий нохой ёо! Хаанаасаа цаадах чинь сар марны тухай ингэж сайн мэдэж байна аа?
- Мад тавьсан даа.
- Мад, мад, ёстой балласан.
Харцуул их л бахадсан байртай толгой сэгсэрцгээнэ.
- Сүрхий нохой доо! Константиныг шүүрдээд хаячих шив. Ерөөсөө л дуусгалаа. Цаадах Валя нь бүр таг шүү.
- Тэр нь бас гайгүй. Константин үг хэлэх ч гэж дээ... Ганц үг хэлэхэд л урдаас нь манай хүн тавыг хэлж байна шүү дээ.
Харцуулын ярианд тэр байтугай Константиныг өрөвдсөн шинж илэрч байлаа. Глеб тэднийг энэ удаа бас л шагшин гайхуулжээ. Түүгээр үл барам бүр бишрүүлсэн гээч. Харин энэ мэтгэлцээнд зөөлөн сэтгэл байсангүй. Үнэндээ зөөлөн сэтгэл дутлаа. Глеб бол харгис хүн, харгис чанарт хаана ч хэзээ ч зөөлөн чанар гэж үгүй.
Маргааш нь Глеб Капустин ажилдаа ирээд санаандгүй байдлаар харцуулаас инээмсэглэн асуулаа:
- Дэд эрдэмтэн маань юу болж байна?
- Чи ч хөөрхийг сайн мадалсан даа.
- Яахав дээ! Өөрт нь хэрэгтэй. Завтай үедээ эргэцүүлж байг. Өөрийгөө хэтэрхий ихэд бодох юм.
1970
Зочин
he he
Áààòðàà
baasanbayar
Зочин
khuyagaa
khuyagaa
haha
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
Ноён баабарт
B.Ariunaad
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
teneg gombo
gg
555
555
b.ariunaa
London
Зочин
egel tsereg
Michelle
Зочин
Брова
уншигч
Зочин
123
HUN
engiin uzegdel bolj
zochin
mongolyn ard tumen
ббб
хш
Зочин
Tuya
Зочин
bi mongol hel surch baina
bi mongol hel surch baina
bi mongol hel surch baina
bi mongol hel surch baina
bi mongol hel surch baina
bi mongol hel surch baina
az jargalyn beleg temdeg
gerelt ineeltiig hairtdaa belegleerei!
theateriin udesh
ene bol minii amidralyn dur
Зочин
Batjargal
Хэхэ
unen
Зочин
kkk
Хоосон толгой
ha ha
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЛУЛУ
sonin baagiid
bold
БҮҮБУР БОЛ ОЮУНЫ БАС ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН
Naraa
BAABAR MUU TARVAGAN HUN
Зочин
Hereg huuchirdaggui geed bdag bil uu?!
Зочин
Зочин
Зочин
Rriib
Rriib
Тулга
ganaa
Зочин
Зочин
Зочин
sudabo
emnii
Bek
Зочин
Gleb ganbaagiin unen torh
Gleb ganbaa buruu tootcoolchij
bold
Зочин
Баабар сонин хүн шүү ккк
zz
Зочин
baabar mal
ganbaad duudaas unshaad ogoh yumsan
Зочин
Зочин
NERGUI
Зочин
Коммунистуудаас Дор Шулаачид
ОЮУ-Толгойн гэрээ бол хууль бус гэрээ
har
Баабар УСАН ТЭНЭГ
Зочин
Зочин
Хун
Mongoliin jiriin irgen
Хун
Зочин
mongoliin irgen
Zochin
ДЭД ЭРДЭМТЭНЭЭС БААБАРГЛЕБ-д
ДЭД ЭРДЭМТЭНЭЭС БААБАРГЛЕБ-д
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tosgonii harhuu
Баярцогт чи мэдэхгүй бна гээд бсан даа кккк
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
Зочин
Dahin dahin helmeer baina.
Dahin dahin helmeer baina.
Зочин
Odgerel
ГАНБААТАР НАРТ ДАМЖУУЛЖ ӨГӨХИЙГ. ТА БҮХНЭЭС ХҮСЬЕ.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганбаатар
ААА
Зочин
хөх монгол
1
Zochin
Зочин
Ard tumen
УУКАА
ХАРАА
ХӨЕ ХӨЕ
Enik
Зочин
Зочин
Aramis
Зочин
энх
Зочин
Зочин
Зочин
З
Зочин
ДАРХАН УУЛ
baajaa
Зочин
Irgen
Irgen
Зочин
Зочин
Зочин
bi
jihad
Зочин
Зочин
М
XXX
ДАРХАН УУЛ
Зочин
mongol
20-30 насны харанхуйчуудыг яанаа
mongol
Зочин
Ineedtei
Шукшин ма хоёр алтан нутаг
baabar
irgen
ыб
tazpish
Зочин
Зочин
Tosgoniihoon
unshigch
асуулт
Зочин
Лигдэн
Зочин
mmm
Glebuuded
Зочин
Зочин
nerelheed neree idehgui
zochin
delgermaa
Энийг уншдаа
Baabar uul ni
Зочин
Бодоод үзлдээ
Бодоод үзлдэ.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bb
Зочин
Зочин
bold
Guk
Gleb Ganbaa bolon tosgonii harchuud
Зочин
Зочин
GlEBiin duu GANbAA
Константин
baby
Baabar balrav
Зочин
????
otgoo
хаха
DONA
Зочин
Зочин
Зочин
Зочин
Василий Шукшин
Зочин
Зочин
234234234234
234234234234
234234234234
уншигч
bolj
PENGSHUI GANBAA GLEB GANBAA BOLOV
Батзориг
Зочин
irgen
Зочин
Anji
Зочин
ХЭ ХЭ
yaya
Зочин
bold
Зочин
[хуульч
[хуульч
AN
Зочин
BODOH M
Зочин
Зочин
Зочин
зочин
me
Зочин
man
зочин
gleb ni bambaa bna
Зочин
ххх
хххххх
Зочин
Зочин
Зочин
Зочин
lol
P
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
temka20
ok
IRGEN
Bayr
Зочин