АН Тусгаар тогтнолын өдрийг болиулж, бидний бахархлыг үгүй хийлээ!
Монгол хүний араншин хэдэн бодоо алдчихангуутаа шууд шатраа нураагаад шидчихдэг ууртай хүүхэдтэй нэлээн төстэй. Эсвэл ямар ч найраагүй чарлаад хөлөө тийчлээд газар унацан хүүхэдтэй адилхан. Ер нь л хүүхэд шиг дээ. Түүх гэхчлэн юм болгоны үнэн худлаа байх нь огт хамаагүй. Ялангуяа түүх гол нь “бахдам сайхан” л байх хэрэгтэй.
Шударга үнэний хэмжүүр нь хямдхан:
-Энхбаяр шоронд ороод зовж явна даа. Шударга хүн ингэдэг юм гэнэ лээ хөөрхий.
- Ганбаатар хөөрхий амьтан Баяцогтод загнуулаад индрийнхээ араас ч гараагүй, ёстой шударга хүн зайлуул.
Хүний шударга, шударга бусыг ингээд л мэдчихдэг ард түмэн. Би шударга болмоор байвал эхлээд хохирох хэрэгтэй. Замын хажуунаас нэг машин орох гэвэл өрсөж хурдаа нэмдэг өрөвдөм... бишээ би буруу үг хэрэглэж байна. Өрөвдөм гэдэг бол бусад хүмүүстэй жишсэн үзүүлэлт. Харин монголчууд үнэхээр өвөрмөц тогтоцтой, өөр гаралтай тул жиших боломжгүй, зүгээр төрөл зүйлийнх нь л нэг шинж чанар байх. Манай төрлийнхний юмсыг худлаа юм уу үнэн байна гэх шалгуур нь амархан.
Оюу Толгой
Эмээ маань хэлж байна.
-Баярцогт худлаа юм яриад байсан!
-Яагаад?
-Гараа кармаандаа хийчихээд хөөрхий цаадах руу гаа дайраад. Юу юм тэр ер нь?!
Эмээгээ харахдаа би монголчуудын дийлэнх хувийг харж байх шиг санагдсан.
Манай улсад хүнийг дүгнэх гарцаагүй нэг шалгуур байдгийг хэлбэл:. Оюу Толгойн гэрээг муулаад байвал эх оронч. Муулахгүй бол бэртэгчин. Сайлбал харин урвагч.
Оюу Толгойн гэрээг луйвар гэж нэрлэсэн хүнийг ухаантайд тооцдог . Эргэн тойрондоо байгаа өөрийгөө хүрээлэгчдийг дэс дараалан ухаантнууд гэж нэрлэдэг хүнийг үзлээ. Тэд бүгдээрээ гэрээний талаар надаас илүү мэддэг байх. Гэхдээ хамгийн сайн судласан Ганбаатар гэрээг гардан хийсэн Баярцогтод пяат нойлдуулж байна. Баярцогт гараа кармаандаа хийж дээрэлхэснээсээ болоод харин хоёр оноо алдав. Фэнгшү эдийн засагч биш, ядаж уул уурхайчин ч биш юм билээ. Харин эх орончдын нэг мөн шүү.
С.Ганбаатарыг үзэл санаагаа хамгаалах, илүү олонд үгээ хүргэхийн тулд мэтгэлцээн биш нээлттэй асуулга зохион байгуулаасай гэж хүсч байна. Олон тодорхойгүй юм үлдсэн гэсэн. Үнэхээр тэгэх шиг болсон. Бидэнд илүү ихийг мэдэж авах бололцоо гаргаач дахин. Рио Тинто үнэхээр Монголын баялгийг дээрэмдээд байгаа ч юм билүү... Баярцогт юуг ярьснаасаа гадна бас юуг яриагүй вэ гэх мэт.
Хэн нь худал ба үнэн ярьж байгааг би тусгаар тогтнол шиг тунхаглаж яасан ч чадахгүй. Нэгхэн талтай юм ч гэж дэлхий дээр байхгүй. Сонингоос уншсанаа баримтад тооцож, төсөөллөө мэдлэг гэж андуурах вий.
Тусгаар тогтнолыг үгүй хийх гэж байна!
Богд хаан таалал төгссөн тул 88 жилийн өмнөх энэ өдөр том хурал хийн Бүгд найрамдах улс болсноо тунхаглаж, улсын анхдугаар үндсэн хуулийг баталжээ. Тусгаар тогтнолоо олж авсан гэх юм алга. Энэ өдөр Улс тунхагласан баяр, үндсэн хуулийн өдрийг хоррь гаран тэмдэглэж заншсан байсан. Тусгаар тогтнолын өдөр биш. Манайд ийм тэмдэглэлт өдөр байгаагүй.
Дараа нь олноороо ярилцаж байгаад 1911 онд Богд хааны Засгийн газраас тусгаар улсаа тунхаглаж, том орнууд руу цахилгаан илгээсэн сайхан өдрийг Тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэх болсон. “Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон” гэж албан ёсоор нэрлэдэг. Угтаа бол Монгол улсыг 1206 онд тунхаглан зарлаж Манжид дагаар ортлоо туурга тусгаар явсан бид.
Үндсэн хуулийн хувьд гэвэл дэлхийн орнууд одоо хэрэглэж байгаа үндсэн хулийн өдрөө л тэмдэглэдэг. Тэгэхээр анхны ардчилсан Үндсэн хуулийнх Нэг сарын 13. Тэр өдөр амардаг. Харни 11 сарын 26-нд болсон явдал түүхэнд үлдээд тэртэй тэргүй үл мартагдна.
Ардчилсан нам монголчуудыг гутаагаад, тусгаар тогтнолыг нь устгах гээд байгаад итгэсэн үй олон хүн, ялангуяа эмээ нар их гарч байна. Монголчуудад тусгаар тогтнолыг нь мартуулах гээд байна энэ АН гэж ярих залуу хүнийг харлаа. Мэдэхгүй бол хэлж өгмөөр байна, мэдээд тэгж байгаа бол түүнийг турхирагч, өөдгүй амьтан гэж тооцмоор байхын. Тусгаар тогтнолоо Е.Тэмүүжнээс дор үзлээ гэж байгаа хүнийг би өнөөдөр бас үзлээ, “мэдээлэл муутай юм гэж бодлоо, мэдлэгтэй гэхэд нь эргэлзлээ”. Бас хэлж өгмөөр санагдлаа.
Худал үнэний хооронд боодол мөнгөний зузаан шиг өчүүхэн зай бий.
Зочин
Reader
ZOCHIN
ZOCHIN
bayarma
bi
bi
bi
Irgen
LXS
Зочин
Mgl
Гол буруу нь юундаа байна гэхээр.
Зочин
Зочин
Зочин
nergui
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
anhaa
sondog
Эрдэнэ
27.123.213.58
Хэхэ
Ochirton
Зочин
БК
Зочин
Зочин
твийтлэгч
Chi
Зочин
Зочин
энх
tsetsegchini huslen.
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
тусгаар тогтнол чамайг зүрхэндээ тээнэ
bold
Тусгаар тогтнол
Зочин
Зочин
SS
Зочин
Зочин
11-26
Зочин
Зочин
Зочин
delgermaa
syld
Зочин
Зочин
Билэгт
Зочин
Зочин
иргэн
да
да
гдх
Зочин
Зочин
Зочин
Зочин
Эмээ нь
Эмээ нь
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
Zaluu
liberty
237483274892
toperitopiertop
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Лхагваа
чёам
зочин
Тусгаар тогтнолын өдрийг болиулж, бидний бахархлыг
Зочин
Зөн билгийн тулаан
Зочин
зочин
зочин
Sain u Artanyan
зочин