Монголын Гангстер
2007 онд Дэнзел Вашингтон, Рассел Кроу нар гол дүрд нь тоглосон “American Gangster” хэмээх кино гарсан.
2007 онд Дэнзел Вашингтон, Рассел Кроу нар гол дүрд нь тоглосон “American Gangster” хэмээх кино гарсан. Тэрхүү киноны мөрдөгч Ричи (Рассель Кроу), Харлем дүүргийн хар тамхины магнат Фрэнк Лукас (Дэнзел Вашингтон) нарын хооронд иймэрхүү яриа өрнөдөг юм:
-Мөрдөгч Ричи, чи үнэхээр машины багажнаас сая доллар олоод тэрийгээ улсад тушаачихсан юм уу?
-Тийм ээ.
-Тэрийг чинь цагдаагийн бохир дарга авчихсаныг мэдсэн үү?
-Магадгүй л юм
-Магадгүй бишээ, чи угаасаа мэдэж байгаа. Яагаад ингэсэн юм?
-Учир нь энэ зөв санагдсан учраас
-Чи сая доллараа өөрөө авчихгүй яав даа гэж харамсдаг уу?
-Заримдаа харамсдаг л юм
-... Мөрдөгч Ричи, чи намайг торны цаана суулгалаа гээд амьдрал өөрчлөгдөх үү? Новшын этгээдүүд буудалцсаар, хулгайлсаар, үхсээр л байх болно. Намайг суулгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй... Миний геройн, миний бизнес олон хүнийг тэжээдэг. Олон хүнийг далбаат завьтай болгож, олон ч цагдаад хүүхдээ үнэтэй коллежид явуулах мөнгө бэлэглэдэг ... Миний гарт алдартнууд бий, миний гарт цагдаа нар бий, миний гарт тамирчид бий, миний гарт Харлем дүүрэг бий...Би Харлемыг халамжилдаг, Харлем ч намайг халамжилдаг...
-Би бүгдийг нь мэднээ Фрэнк.
-Тэгээд чи юу хүссэн юм, мөрдөгч Ричи?
-Маззаногийн бүлэглэл чамайг зайлуулахыг хүсч байгаа. Тэд чиний эсрэг зогсож байгаа...Гэхдээ энэ надад хамаагүй, зүгээр л надтай хамтарч ажилла.
-Хариуд нь надад юу амалж чадах юм?
-Би чамд эрх чөлөө амалж чадахгүй. Би хуулийн дагуу чиний ялыг хөнгөлөхийн төлөө зүтгэнэ гэдгээ л амалж чадна. Би маргааш тархинд чинь сум зоогдохгүй гэдгийг л амалж чадна.
-Чамд ямар дээрэмчид хэрэгтэй юм. Жүүдүүд, Гудамжныхан, Гвинейчүүд аль нь? Би тэдний тухай чиний мэдэхээс илүүг хэлж чадах юм болов уу?...
-Аль нь ч хэрэггүй ээ, дээрэмчдийн бүлэгтэй зууралдсаар залхлаа
-Би ойлголоо, чи цагдаа нарыг хүсчээ. Чи төрөл нэгтнүүдээ барихыг хүсээ юу?
-Бохир цагдаа нар миний төрөл нэгтэн биш, яг л Италичууд чиний төрөл нэгтэн биш байдаг шиг...
Илэрхийлэх гэсэн утгаа тод гаргахын тулд мэр сэр алдаа гаргаж, эвгүйхэн товчилсон байж магад. Иймээс “ёстой худлаа орчуулга, жинхэнэ диалог нь энэ байна” гээд киноны оригналь script файлыг нь миний муу бичсэнтэй харьцуулж шоолохгүй байхыг хүсье. 1970-аад онд Нью Иоркын цагдаа нарын дөрөвний гурав нь буюу 75 хувь нь хар тамхины мафийнхнаас хахууль авдаг байсныг нэгэн “хэнхэгтэй” мөрдөгч экс мафийн толгойлогч Фрэнкийн туслалцаатай илрүүлж буй бодит түүхийг үзүүлдэг кино.
Намбарын Энхбаярт дөрвөн жилийн ял өглөө, хорьсон эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ Фрэнк Лукасын хэлдэг шиг “түүнийг торны цаана суулгалаа гээд амьдрал өөрчлөгдөх үү?” Хууль бус барилга баригдсаар л, хууль бус уурхайнууд газар ухсаар л, төсвийн мөнгийг хулгайлсаар л байна. Магад “Маззаногийн бүлэглэл” түүнийг зайлуулахыг хүсээ биз. Мафи гэхээр заавал ч үгүй буудалцсан, нэгнийхээ гар хөлийг тасдагч харгис этгээдүүдийг хэлэхгүй л дээ. Мафи гэхээр заавал хар тамхины наймаа ч байх албагүй, газрын наймаа, лицензийн наймаа, төсвийн хулгай ч байж болно. Өрөө төлөхгүй мафийн гишүүний толгойнд сум зооно гэдэг гэмгүй залуугийн толгой дээрээс төмөр унагаахаас бараг “шударга” шийтгэл. “Гурав дахь ерөнхийлөгчөө” өмөөрөгчид ТВ-ээр зөндөө л ярьж, бухимддаг ч нэг авгайгийн хэлсэн үг үнэхээр шударга байсан “...манай даргаас илүү их идсэн хүн зөндөө байхад яагаад заавал түүнийг ялладаг юм бээ...” гэж, товчхон үнэн үг. Монголын гангстерууд толгойлогчоо л торонд хийчих шиг.
Нэг алдартай хүн хэлсэн гэдэг “Ямар ч тэнэг хүн Гитлер шиг Орос, Америк хоёртой зэрэг байлддаггүй юм” гэж. Тэрэн шиг л АН, МАН хоёртой зэрэг тулдаг түүн шиг хоншоортой, бас түүн шиг хорлонтой хүн Монголын улс төрд дахиж гарахгүй биз. Одоо түүнийг ашиглах л үлдэж. Хар тамхины мафийн толгойлогч Фрэнк Лукас авлигач цагдаа нарыг илчилсэнийхээ төлөө өөрийн ялаас хөнгөлүүлсэн юм. Энхбаярыг гэрчээр дуудаад Монголын гангстеруудын бүх бузар булхай бүхний дэлгүүлбэл хэчнээн хүн зугтаж, хэчнээн нь дээлээ нөмрөх бол. Эрх чөлөөний бэлэг тэмдэг ардчилсан Америкт хүртэл томоохон хотынх нь цагдаа нар мафийнхантай сүлбэлдсэн л юм, гэхдээ тэд засч чадсаан, экс мафийн толгойлогийн туслалцаатайгаар шүү дээ. Ардчилал гэдэг ямар нэгэн байдлаар алдаагаа засаад явахыг хэлнэ. Энхбаярыг дахиад олон олигархыг илрүүлж нотолсоных нь төлөө дөрвөн жилийн ялыг нь хөнгөлөөд өгчихвөл хэн хэндээ ашигтай юм болов уу. Яг л Фрэнк Лукас италичуудтай төрөл нэгтэн биш гэдэг шиг Энхбаяр МАН-ынхантай, за цаашлаад МАХН, АН-ынхантай ч төрөл нэгтэн биш болсон. Мэдээж бүх олигархуудыг хорьж чадахгүй биз, шорон нь ч хүрэхгүй. Гэхдээ ядаж тэдний улс төрийнх нь карьерийг дуусгавар болгоё л доо, бүгдийг нь хайрлалгүй илчлье. Ямар ч мэргэшсэн сэтгүүлч, цагдаа прукорор, АТГ-ын мөрдөгчөөс илүү Н.Энхбаяр л бүх бузар булайг мэдэж байгаа, учир нь тэр өөрөө зохиосон. Тэр Монголын гангстер, бас тэр онцгой.

malchin
malchin
malchin
Зочин
Mgl
guest
guest
guest
Зочин
Guy
bilgee
Baagii
Baagii
Зочин
Зочин
Зочин
suuj bsan hun
suuj bsan hun
suuj bsan hun
suuj bsan hun
Richi
Зочин
zochin
Зочин
Зочин
Anar
Ahiin duu aanhaa geed angaigaad unsh...
Зочин
sanal
enkhbayar
unshigch
Зочин
Бямбадорж
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хөх
tamiraa
Зочин
Зочин
Bek
зочин
Ankhaa
NB
Zov sanaa
Зочин
Зочин
ganbold
Зочин
Зочин
saruul
baya
Зочин
RAVDAN
tomoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Batjargal
Batjargal
RAVDAN
zochin
Зочин
Зочин
Zochin
dino
Зочин
Зочин
Зочин
шогоо
маш зөв санаа
Khuyagaa
УНШИГЧ
Ангууч
дэмч
bat
enkhee8mn
Зочин
Zochin
d temuujin
GG
Zochin
d temuujin
Hong kong
d temuujin
ddd
d temuujin
hihi
KKKK
Зочин
Зочин
зочин
Çî÷èí
zochin
Зочин