Гал унтраагч улс төрчид улс төрийн ”гай түйтгэр”
Монголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг ”Хаанаас хийсч ирсэн гай вэ” гэж асуудагсан. Одоо ч асуугаад байх юмгүй ”гай түйтгэр” улс төрөөс л хийсч ирдэг болоошив дээ.
Гай түйтгэр гэснээс улс төр өөрөө тийм ч гайтай зүйл уул нь биш л дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэх мэт олон зүйл улс төрийн хүсэл эрмэлзлэлээр тэтгэгдэжбайж л, хүн бүрт хамаатай хөгжил дэвшлийг бий болгодог. Харамсалтай нь эрх чөлөөнд тулгуурласан хөгжил, шударга амьдралын хэв маяг, ардчилсан үйл явцыг улс төрийн урт хугацааны бодлогоор дэмжихээсээ илүү тэйгүүр, ахар хугацаанд нэр горилон, баатарлах хэнээд автаж, гал унтраагчын дүрд тоглон, гавьяа шагнал, эрхмэдэлд донтогчид манайд их байна. Ийм донтой, тэгээд бас чамгүй чадварлаг буянлаг дүр исгэгчдийг би "Гал унтраагч улс төрчид" гэж нэрлэх дуртай
Гал унтраагч улс төрчдийн - сонсоход эх оронч, ард иргэдийнхээ төлөө мэт дуулдах буянлаг санаачилгууд нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй зүйлбайдаг нь ёс. Арчаагүй байгаад зогсвол ч яая гэхэв. Гэтэл тэр санаачлагууд нь эрхчөлөөг боймилон, иргэнийг цөхрөөж гай удахыг яана.
Удсан гай нь өнөөдөр Монголд: Бизнесийг дампууруулж, төрийг авилгажуулан, баялагийг зах зээлийн хуваарилалтаар бус улс төрийн хуваарилалтаар хувиарладаг болгов; Хэн нэгэн баян эсвэл ядуу байх нь тэр хүний авъяас чадвар, боловсролмэдлэгээс шалтгаалах бус улс төрөөс шалтгаалдаг болов; Ажилтай, амьдралтай байхнь аль намын гишүүн гэдгээс хамаардаг болоод удлаа; Бизнест амжилттай байна гэдэгулс төр амжилттай хийж буйн илрэл болдог боллоо; Улс төрд өндөр авч байна гэдэгтөрийн нэрээр тонуулаа сайн хийж, гараа бусдын халаасанд гүнзгийхэн дүрж чадда гболсныг илтгээд зогсохгүй, улс төрчдийн энэ "дээрэм" нь нийгмийн бүх хүрээнд хэвийн зүйл мэт халдварлан, удамшиж эхэллээ.
Уул нь хэн боловч баяжих боломж нь нээлттэй, баяжина гэдэгтэй итгэлтэй байж, өөрийн авъяас, хөдөлмөрөөрөө хөрөнгөждөг байх нь шударга бөгөөд жам ёсныбайдаг. Чөлөөт нийгмийн мөн чанар, үнэ цэнэ нь үүнд л оршдог. Гэтэл гал унтраагчулс төрчид "бүх зүйлийг бид хийнэ", "бүх асуудал бэрхшээлтэй", "бидний тусламж, оролцоогүйгээр та нар юу ч хийж чадахгүй", "хэн ч юунд ч хүрэхгүй" гэсээр шилжилтийн гэх нэртэй "галын туршилтын талбай"-даа Монголыг гацааж орхилоо. Энэгацсан газар нь чөлөөт зах зээл чөдөртэй болж, эрх чөлөө иргэнд бус төрд данслагдаж байна.
Улс төрийн харалган мунхаг бодлогын гайгаар "гал" ч их гарч, гал унтраагч улстөрчдөд ажил ч их олдож байна. Даанч харамсалтай нь тэдний ажилд гавиж буй юмтэр бүр харагдахгүй, бүгд л "Нүглийн нүдийг гурилаар хуурав" гэгчээр асуудал гаргацаасан үлгэн салган бодлоготонгууд. Ул суурьтай, урт хугацааны шийдэл хийх зүрх зоригтой Лидер улс төрд лав алга. Уул ус дахин, морь бөх хөөж, найр наадам хэсдэг ноёд, хатад л элбэг байх шив.
Эмгэнэлтэй нь тэд өөрсөддөө шагнал, магтаалыг бол хайр харамгүй зориулж чадажбайна. Гал унтраагч улс төрчдийн өөрсдийнх нь хамгийн дуртай, сэтгэл хөдөлгөм үзэгдэл энэ хойно арга ч үгүй биз. Тэр одон медаль нь яасан ч дуусдаггүй юм, түшмэлийн ойворгон зан нь яасан ч дарагддаггүй юм бэ. Өөрөө өөрсдийгөө шагнаж - "хичээнгүй", "тэргүүний", "шударга түшээ" энэ тэр гэх нь ч одоо дүүрч, иргэдээ харинавилгадаж, эрх чөлөөг нь хулгайлан, ардчиллын тогтолцоог "аалзны тор" болгохоо болимоор юм.
Эздийн боолчлолоос чөлөөлж гар дахь гинжийг нь салгасан нэртэй ч гялгар төмрөөрзүрхийг хатгаж, хоосон магтаалаар сэтгэлийг нь цатган, тархийг нь гинжилдэгсоциалист сэтгэлгээнээс салж, төр нь иргэнээ боолчилдог зангаа өөрчлөх цагболоогүй л юм байх даа. Төрийн өндөр хайр хишиг, улс үндэстний бахархал, ардтүмний хүү, хамт олны гавьяа - энэ одоо дэнднээ. Социализмийн үед ч ингэжмарзагнаж байгаагүй байлгүй.
"Борооны дараа цув" гэгчээр галын дараа гал сөнөөгч яахав ээ. Гол нь гал гарахгүйбайх бодлого /эрсдэлгүй амьдрал, урт хугацааны хөгжил/-ыг тодорхойлох улс төрч, гай түйтгэргүй улс төрийг эхлүүлэхгүй бол гал унтраагч улс төрчдийн гайгаарнийгмийн наад захын хэм хэмжээ алдагдаж байна. Уул нь хүний нийгэмд "чадна, чадахгүй" гэхээсээ, "болно, болохгүй /ёстой, ёсгүй/" гэдэг хэм хэмжээ байдаг. Улстөрчид аливаа зүйлийг хийж чадна гэж зүтгэхдээ бас давж болохгүй хэм хэмжээг тооцож байх ёстой. Гэтэл манай нөхдийн хэт идэвхи санаачилгатай ажилласан ажлын үр дүнд /энэ нь бас хийсвэр сэтгэлгээтэй хүн бүрт таалагдахаар урайтай гэж байгаа: "эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө", "олонхийнхоо эрх ашгийг хүндэтгэж", "төрдөө тусалж" гэх мэт/ иргэний амьдрал, хувийн өмч, эрх чөлөө гэх мэт ардчиллынсуурь хэм хэмжээнүүд алдагдаж, хууль ёс улс төрчдийн хөлд гишгэлэгдэж байна.
Сармагчин хэдий хэр өндөр үсэрнэ, бөгс нь төдий хэр ил гарна. Улс төрч хэдий хэрөндөрт гарна, болохгүй бүтэхгүй /булхай/ нь төдий хэр ил болно.
Үе үеийн лидерүүд, өөр өөрийн цагтаа улс төрд гарч ирж, цаг үеийг өөрчлөн, хөгжилдэвшлийг авчирдаг гэдэг сэн. Манайд ч нэг үеийнхэн л бүх цагийг эзэгнэн, дотроо хулгайчаасаа худалчаа хүртэл улс төр хийж "чи сайд болж үзсэн, одоо би болж үзнэ" хэмээн тоглцгоож байна. Ер нь ч тэгээд судас нь авилга, танил тал, нутаг нугаараанарийсч хатингаршаад, цусны эргэлт нь зогсох шахсан манай энэ улс төр ардчилалдаацус харвалт өгчих гээд байх болж. Энэ бөглөрчихсөн судсаар нь удаахан мацсанзалуучууд ч хууччуулаасаа дордоно уу гэхээс, дээрдэх зан авиргүй, шинэ цаг үеийнгал унтраагчид" боллоо. "
Цусыг нь сольж чаддаггүй юм гэхэд ядаж шингэлж, суудал суудалдаа эзэд шиг аяаглах Гал унтраагч улс төрчдийн" үеийг зогсоох, улс төрийг шинэ бодлого, хандлагаарөөрчлөх цаг нь болж ээ. "Мэдлэгийн зах зээл"-ийг улс төрийн зах зээлтэй уяж, улс төрчдийг мэдлэгт тулгуурлан эрэмбэлдэг, эрх мэдэлд гарсан хойно нь тэдний ёс зүйднайдаад орхих бус зөрүү буруу хөдлөх завдалгүй хянаж, алдаанд нь хариуцлагатооцдог, ийм байхын тулд иргэдээ эрх мэдэлжүүлж, мэдээллээр "тархийг ньтэжээдэг" тийм тогтолцоо, тийм соёлд суралцах шаардлагатай ч болж байна. "
Ер нь улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчилсөн ньилүү дээр гэдэгт би итгэдэг. Энэ итгэлээрээ ч асуудалд ханддаг. Энэ бодлоос миньболж намайг үл гүйцэлдэх бодолтон гэхээс авахуулаад тэнэг мангарт минь хүрэх хүнбишгүй л таардаг. Гэхдээ л улс төрчдөд хандсанаас иргэдэд өөрсдөд нь хандаж, тэднийг гэгээрүүлж, эрх мэдэлжүүлэх нь ухаалаг алхам гэдэгтэй би санал нийлсээр лбайх болно. Учир нь өнөөдөр бүтэшгүй мэт байвч, маргааш хүсэж мөрөөдөж буй тэрнийгэмдээ би амьдрана, гэхдээ тэр цаг үеийг улс төрчид биш иргэд бид өөрсдөөавчирна гэдэгт би итгэлтэй байгаа. Тийм ч учраас "тун нөхөрсөг бусаар" хэлэхэд хүнхэн нэгнээс, тэр дундаа гал унтраагч улс төрчдөөс тусламж авна гэж найдсаныхэрэггүй. Харин өөрөө өөрийнхөө төлөө л анхаарал тавьж, өөртөө итгэн, өөрийгөө өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол Монголд өнөөдөр нийтийн хүлээн зөвшөөрсөн үзэл бодол өөрчлөгдсөн хэдий ч нийтийн хүлээн зөвшөөрсөн практик өөрчлөгдөхгүй байна. Хүн бүр авилга өгөх нь муу зүйл гэж мэдэж буй ч авилга өгдөг амьдрал аа өөрчилж чадахгүй байна. Хүн бүр л хувийн өмчөө өөрсдөө мэдэн захиран зарцуулдаггэж бодож байгаа авч, мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд тавиад туучихсаныгаа бусдын буруутайгаас болсон гэж үзэж байна.
Нөгөө талаас улс төрийн зорилго бол аль болох олон тооны хүмүүст аль болох их хэмжээний аз жаргал хүртээж, чинээлэг, сэтгэл хангалуун амьдралыг бий болгох явдал. Гэхдээ хүмүүс өөрсдөө энэ зорилтыг хэрхэн хангаж аз жаргалдаа хүрэхээмэддэг учраас үүнд засаг төрийн оролцоо төдийлөн зайлшгүй биш гэдгийг улс төрчидбас ойлгох хэрэгтэй. Өөрсдийгөө чухал хэмээн авилга авч, ард иргэдийн амьдралаас илүү авилгажсан тогтолцоогоо хамгаалдагаа больж, улс төрч гэдэг бол бусдаар хүндлүүлж бөөцийлүүлэх биш, бусдад хардуулж ажил хийхийн нэр гэж ойлгодог болох хэрэгтэй.
Мөн надад хийж болдог, хийж болдоггүй ажил гэж байдаг гэдгээ мэдэж, Алтжингийнгэх хэрэг шиг бизнесийн эрсдлийг татвар төлөгчийн мөнгөөр хааж, шүүхийн эрхийг Засгийн газар нь эдэлж болохгүй болов уу
"Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохүй". Энэ үгийг мэдэхгүй хүн гэжодоо бараг үгүй биз. Улс төрчдийн амны уншлага болох шахсан үг. Тэд энэ үгэндяагаад ийм дуртай байдгийг би нэг их бодож үзээгүй юм. Гэтэл нэг удаа бас нэг "Галунтраагч улс төрч" /гэхдээ чамгүй өндөр авсан улс төрч шүү/ надад Монголд их лтаарсан чухал үг, их том философи агуулсан гэж ирээд л энэ үгийг магтаж гарлаа. Харамсалтай нь тэрээр өөрийнхөө сууж буй суудлыг л энэ үгээр халхалж, "бэхлэх" тухай ярьсан болохоос иргэнд ямар ашиг тустайг хэлсэнгүй. Би сөргүүлээдардчилсан, чөлөөт нийгэмд дээрээ зөв суулаа ч, доороо гүйх ёс байгаа юм уу даа. Харин доороо сууж, дээрээ гүйж байх ёстой юм биш үү. Ер нь тэгээд эрх тушаалтнууд нь өөрсдийгөө "бид дээр нь", ард иргэдийгээ "тэд доор нь" гээд ярьж байх нь өнөө цагт таарна гэж үү. Таны яриад байгаа наад "кастын" тогтолцоог чинь халахын тулд л Бүгд найрамдах засаг", "ардчилал", "иргэний эрх чөлөө", "төрөөс дээгүүр хувь хүн", "төр бол шөнийн манаач" энэ тэр гэсэн ойлголтууд байдаг юм биш үү» гэсэн чинь их лгайхан, "Монгол хүн төрөө дээдэлсээр ирсэн юм" хэмээн дам утгаар өөрийгөөдээдлэхийг надаас шаарддаг байгаа. Ингэж хэлээд зогссонгүй цааш нь тэрээр: «Монголчуудыг хатуу гараар удирдахгүй бол болохгүй. Тэгж байж л тэднээр ажилхийлгүүлж, улс орноо хөгжүүлж болно. Иргэд өнөөдөр хариуцлагаа ухамсарлажчадахгүй, ардчилалд суралцаагүй байна. Тиймээс тэднийг залж чиглүүлж, бүсийг ньжаахан чангалаад, улс төржихийг нь багасгаад, тавган дахь хоолыг нь ахиухан дүүргээд өгөх хэрэгтэй» гэлээ. Бодвол иргэнийг бүүвээлж, халамжлан боолчилолд хүргэдэг социалист бодлогоо зөвтгөж байгаа бололтой.
« Би хэлэх үгээ олохгүй гайхан харж: «Тэгээд тэр бүсийг нь чангалаад, хоолыг нь нэмсэн төдийд боолчилж болдог, боловсорч гүйцээгүй "ногооноороо" байгаа хүмүүсийнхээ тоонд та өөрөө орж байгаа юу эсвэл өөрөөсөө бусад хүнийг, намайг бас багтаагаад хэлээд байна уу» гэсэнд тэрээр над руу цэрвэн харж, надад шууд хэлээгүйч харцаараа «би юу гэж тэнд багтах юм, би бол тийм хүн биш - хариуцлагатай, боловсролтой, чадалтай. Бүсээ чангалуулж, улс төрөө хязгаарлуулж, хэн нэгний тавгаласан хоолыг боол мэт хүлээж суух хэрэг надад байхгүй хэмээн» тэнгэрийн амьтан шиг аяглаж билээ.
"Дарангуй бодолтнууд" л бурхад адил бусдын өмнөөс амьдралыг нь шийдэж, төлөвлөн, нийгмийг инжнеречлэхийг хүсэж байдаг. Тэд л өөрсдийнх нь ажлыг өөрхэн нэг нь хянаж, шүүмжлэхэд үнэн голоосоо дургуй бөгөөд, насаараа эрх мэдэлдхадагдсан мэт аяглаж чаддаг. Тэнгэрийн хүү шиг ийм бодолтой эвэртэн, туурайтангууд монголд ямар ч их болоов дээ. Өмссөн зүүсэн, идэж уусан нь язгууртан дээдэс шигтансаг, сонгуульт албан тушаалтнууд бүгд найрамдах төрд олширч, эрх тушаалаа угсаазалгамжилсан мэт бодоод ирэхээр л ардчилал мөхдөг гэдэгсэн.
Эцэст нь хэлэхэд: "Юу ч мэддэггүй мөртлөө сайхан санаа агуулсан гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг" гэдэг. Манай гал унтраагч улс төрчдийн дүр төрх, үйл хөдлөлийг энэ үгээр илэрхийлэхэд хангалттай болов уу
зочин
Суурь
Зочин