Шударга эвсэл
Бид мөн ч ядуу нөхцлөөс гарч ирсэн дээ. 1990 оноос өмнө төсөв, хөрөнгө оруулалтынхаа 70 гаруй хувийг Оросоос зээлж хэрэглэдэг байв.
Бид мөн ч ядуу нөхцлөөс гарч ирсэн дээ. 1990 оноос өмнө төсөв, хөрөнгө оруулалтынхаа 70 гаруй хувийг Оросоос зээлж хэрэглэдэг байв. Тэр үеийн улсын төсвийн хэмжээг өнөөгийн нээлттэй зах зээлийн хөрөвдөг валюттай харьцуулж ойлгоход тун хэцүү. Нэг долларын албан ханш нь 2,99 төгрөг гэх авч хараар болохоор 25 төгрөг хүрдэг байлаа 1992-96 оны хооронд Жасрайн Засгийн газрын нийт хэрэглэсэн улсын төсөв 700-800 сая доллар хавьцаа байж. 2000-2004 оны хооронд нийлбэр төсөв нэг тэрбум 500 сая орчим доллартай тэнцэж байсан юм болов уу даа. 2008-2012 оны хооронд Батболдын Засгийн газар дөрвөн жилийн нийлбэр дүнгээр бараг 15 тэрбум доллар хэрэглэсэн бололтой. Судлаачдын үзэж байгаагаар ирэх дөрвөн жилийн улсын төсвийн нийлбэр дүн дор хаяхад 30 тэрбум доллар болох төлөвтэй. Юу ч гэсэн улсын төсвөөр баримжаалахад Жасрай Батболдын хооронд 20 дахин, Энхбаяр Батболд нарыг харьцуулахад 10 дахин ялгаа гарч ирж байна. Гэхдээ аль ч үед нь гэдэс цатгалан мөр бүтэн байсан. Харин гомдол бол мөнгө нэмэгдэх хэрээр геометрийн прогрессоор өсч байгаа. Мөнгөтэй болох тусмаа бөөн гомдол, бөөн хоолны хэрүүл. Мөнгөгүй бол жаргалтай.
Хаанаас ингэж гэнэт баяжаадахав гэхээр юутай ч хөдөлмөрч ард түмний маань хөлс хүч, баатарлаг тэмцэл, махруу чанартай холбоогүй юм шигээ. Байгалийн шавхагдашгүй их нөөц, дэлхийн зах зээлд түүхий эд гэнэт үнэд орсон, хөрш орнуудын эдийн засгийн гэнэтийн өсөлтийн давалгаа гэсэн хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Шинжлэх ухаан технологийн дэвшил, геологийн судалгаа нээлт ч бас их нөлөөлсөн. Өвөг дээдсийн маань үлдээсэн их өв гэсэн тайлбар их гардаг. Худлаа л даа. Чингис хаан үүнийг Батболд, Алтанхуяг нарт хүргээрэй гэж захисан юм юу ч байхгүй. Өвийг соёлын, байгалийн гэж хоёр хуваадаг. Энэ их нүүрсний эх сурвалж 60-70 сая жилийн тэртээгээс гаралтай. Тэгэхэд хөхтөн амьтан дөнгөж үүсээд хулганы чинээ бяцхан биеэ нүхэнд далдалж амьдардаг байж.
Дараагийн дөрвөн жилд улсын төсөв 30 тэрбум доллар, зарим зоригтой хүний амаар бол 50 тэрбум доллар хүрэх юм байна. 1998 онд ДНБ-д эзлэх улсын төсөв 28 хувь байсан бол одоо 56 хувь болсон ба шинэ засгийн төвлөрүүлэн удирдах бодлого болон дагалдах хуулиар аягүй бол 70 хувь ч болох байх. ДНБ-ий 80 хувийг хувийнхан үйлдвэрлэж байсан капиталист үе өнгөрч одоо 60 хувьтай болсон ба дөрвөн жилийн дараа 30 хүртэл хувь болон унах сайхан ирээдүй харагдаж байна. Засгийн газар аж ахуйн ажил руу идэвхийлэн оролцож нийгмийн баялагийг бүрдүүлж байгаа гол сектор руу хүч түрэмгийлэн байлдан дагуулж мэдэлдээ авсаар байгаагийн дүн юм л даа. Чухам үүний шанд л авилга хээл хахуулийн өсөлт өөр юутай ч зүйрлэх аргагүй хурдтайгаар өсөн нэмэгдэж буй.
Цаашид ч маш хурдтайгаар өсөх болно. Үүнд тулгуурлаж ирэх дөрвөн жилийн өнгө ямар болох талаар нэг сайхан прогноз тавиадах гэсэн юм. Өнөөгийн байдлаар манай экспортын 94 хувийг байгалийн баялаг болох уул уурхайн түүхий эд эзэлж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох арьс шир, махны зэрэгцээ голлоод ноолуур үлдсэн 6 хувийг эзэлж байгаа. Эхэлж байгаа шатанд энэ нь тийм ч аймаар тоо биш. Дэлхийн хоёр дахь эдийн засаг гэгдэж байсан Оросын өнөөгийн нийт экспортын 85 хувь нь байгалийн түүхий эд байхад дундат зууны хоцрогдлоос дөнгөж сая цухуйн гарч ирж байгаа орны хувьд байх л эд. Мэдээж энэхүү ганц секторын хэт хамааралтай эдийн засгаас бушуухан зайлсхийх хэрэгтэй, гэхдээ ингэхийн тулд юун түрүүн мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Мөнгө өнөөдөртөө ердөө л уул уурхайгаас гарна. Ганзгын наймаагаар экспорт импортыг хангаж байсан үе бий. Дараа нь ноолуур голлох хувийг эзэлж байлаа. Алт хөтөлбөрийн үрээр дараагийн шатанд гарч, зохих экспортын чадавхитай болж байв. Өнөөдөр зам, барилга, үйлчилгээний салбар урьд хэзээ ч байгаагүй өндөр амжилтанд хүрч байгаа нь чухам гадагш экспортлох чадвар нэмэгдсэнтэй л холбоотой. Сүүлийн дөрвөн жилд монголчууд гаднаас 7 тэрбум гаруй долларын зээл авсны 90 гаруй хувь нь хувийн хэвшилд ноогдож байна. Энэ бол маш том үзүүлэлт. зээлжих чадвар, итгэлийн зэрэглэл их нэмэгдсэн хэрэг юм. Төрийн баталгаагүйгээр иргэд, хувийн компани гаднаас зээл босгож, тэгэхдээ асар их хэмжээгээр нь гэдэг нь хүчтэй сэргэж байгаа эдийн засгийн үзүүлэлт юм. Нэг үгээр хэлэхэд экспортлох чадамжаа улам өсгөж байж л бусад чухал салбарын өсөлтийг хангана. Түүнээс биш хувь процентийг тэнцүүлж байгаа нь гээд амьдрал авч яваа ганц сектортоо хаалт хийх юм бол дэндүү тэнэг хэрэг болох байхаа.
Өнөөдөртөө Монголын нийгэм, улс төр, эдийн засгийг авч яваа ганц юм нь уул уурхай. Зөвхөн 2011 онд Оюутолгой гэсэн ганц компани хоёр тэрбум долларын хөрөнгө оруулсан нь Монголд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь эндээс бүрэлдсэн гэсэн үг. Уг нь энэ их хөрөнгийг улс орноо хөгжүүлэх, дэд бүтэц, эмнэлэг үйлчилгээ боловсролоо сайжруулахад хэрэглэсэн бол уул уурхайн орон Австрали, Чили, Норвеги, Канад шиг болохгүй юу. Даанч хувааж идээд, архинд өгөөд бэлнээр нь тараагаад, хулгайлж шамшигдуулаад алж өгсөн л дөө.
Шинэ засаг одоо яадаг бол? Үнэнийг хэлэхэд найдвар их муутай харагдаж байна. Эвслийн засгийн бүрдүүлж байгаа нэг тал нь шударгууд. Эд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын эсрэг хамгийн чанга орилж ард түмэндээ алдаршсан бүлэглэл. Ална хядана, хөөнө тууна, бослого гаргана, төрийн эргэлт хийнэ, буудна дүүжлэнэ гэсэн үгсээс бүрдсэн уриа лоозонгоор дагнасан гарууд. Сонгуульд орсон гол уриа нь булаана, хөөнө, хураана, тараана гэсэн лоозонтой. Сонгуулийн программ нь ч энэ байхаа. Ингэхээр Засгийн эрх барьж байгаа болохоор ард түмэндээ амалснаа биелүүлэх юм байгаа биз.
Засгийг бүрдүүлж байгаа гол хүчин АН сая Засгийн газраа зарлалаа. Уул уурхайн сайд нь өнгөрсөн дөрвөн жил дуусдаггүй яриагаар 1000 цаг жавьждаж ард түмэндээ танигдсан сайхан гар бий. Оюутолгойн гэрээг цуцалж хөөн гаргах төдийгүй бусад ордыг булаан авах төлөвлөгөөгөө их л амттай ярьдагсан, хөөрхий. Яг үнэндээ уул уурхай байтугай амьдралын энгийн ойлголтоор ч тун нимгэн эр л дээ. Гэхдээ чукча не дурак, Монгол орон газар шороогоо дээрэмдүүлээд гадаадын колони болчихлоо гээд зурагтаар тасралтгүй тархиа шаагаад байвал зиндаа нэгтнүүд нь сонгуулиар дэмжинэ гэдгийгээ мэднээ. Одоо дахиж сонгогдохын тулд орд болгоныг хурааж хөөж тууж гарах юм байгаа биз. 51 гэдэг тоог ид шидтэй гэж боддог юм шиг билээ. Уг нь гадаадын хөрөнгө оруулагчдын байгуулсан компаний хувьцааг ахиухан булаана гэж байснаас үгүй наад зах нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нэг ч мөнгө гарздалгүй роялти, татвар нийлүүлэн гарсан ашгийн хагасаас илүүг авбал улс оронд хавьгүй ашигтай ба ихэнх орон ингэж наймаалцдаг гэдгийг олж мэдэхэд заавал гадаад үсэгтэй дипломтой болох шаардлагагүй л дээ. Төрийн мэдлийн хөрөнгө гэдэг бол хэн дуртай нь чөлөөтэй хулгай хийж болдог гэсэн давхар утга агуулдаг. Эрдэнэс компаний Тавантолгой дахь ухаад гаргасан нүүрсний овоолгоос 10 сая долларын нүүрс алга болчихжээ. Энэ нь мянган машин нүүрс гэсэн үг. Эзгүй айл шөнөөр ухсан юм биш, уул овоогоор нь хулгайлсан байгаа биз дээ. Энэ бол ердөө л эхлэл. Үе үеийн засаг Эрдэнэтийг тонож хөлжсөн. Үүнийг хийдэг улс нь төрийн эрх мэдэлтнүүд байдаг. Төрдөө бүх юмыг хураана төвлөрүүлнэ гээд байгаагийн цаад жинхэнэ утга ч тийм айхавтар оньсго биш.
Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгууллаа. Хөгжлийн чиг баримжаа тодорхойлох учиртай юм. Урьд Үндэсний хөгжлийн газар, яам байсныг сэргээж байгаа хэрэг. Гэхдээ энэ удаа шоглоомтой юм шиг гадаадын хөрөнгө оруулалтыг нэмээд хариуцуулчихжээ. Бүр наргиантай нь гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хамгийн баатарлаг гавъяа байгуулж улаан цагаангүй заналхийлж бараг хутга шөвөг гаргах шахдаг нэг сайхан мээк эр сайд нь болоодохлоо. Хөрөнгө оруулахаар шийдсэн өрнийн компани болгон юун түрүүн энэ хүний тухай сонсож хэнээс болгоомжилохоо мэдэж авдаг. Нэрийг нь хүртэл дизастэр буюу “гамшиг, гай барцад” гэсэн утгаар хүндэтгэн дуудах юм билээ. Паталогийн асуудалтай эр л дээ, түүнийг нь олж харахад заавал эмч байх ч шаардлагагүй. Асуудлыг мэрэг төлөг, бөө удганаар шийднэ, өөрөө хүртэл бөө болж гал тахих ёслол үйлдэх хообийтой. 2012 оны бөгсөөр дэлхий сөнөнө гэсэн бодолтой явдгаа нуудаггүй, гэхдээ өрнөдийн хөрөнгө оруулалтыг тас зогсоовол Монгол ганцаараа аврагдана гэж мэрэг төлөгт буусан, тэнгэр бас тэгэж хэлсэн хэмээн ярихыг нь сонссон худлаа ярихааргүй хүн байдаг л юм.
Мань эр Монголын эдийн засагт хоёр том хувь нэмэр оруулсан нь түүхэнд тэмдэглэгдэн хоцрох байх. Өөрийнх нь ярьснаар интернэтийн яхуу, гүүгл энэтэрээр орж байгаад түүхий эдэд 68 хувийн татвар тогтоовол нигур сайтай гэдгийг олж мэдээд ийм хууль санаачлан гурван жил мөрдүүлсэн аж. Үр дүнд нь алт олборлолтын албан дүн 90 хувь унаж улс татвар авч чадахаа больсон ба алт экспортлол гэмт хэргийн замаар явах болж хууль зөрчсөн хэргээр олон сайхан залуус шоронгийн хаалга татсан. Тухайн үед томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байсан өрнийн компаниуд шууд орхин одсоны дотор тоймтоогоос дэлхийн хамгийн том уул уурхайн компани Англо-Американ гарч явсан. Нөгөө нэг гавъяа нь өнгөрсөн хавар гадаадын хөрөнгө оруулалтын хуулинд ланжгар том өөрчлөлт санаачлан оруулсан. Хэрэв гадныхан алив ордод хөрөнгө оруулбал шууд 51 хувийг нь Монголын Засгийн газар булааж авна гэж хуульд заажээ. Лицензийг зөвхөн Засгийн газар олгох юм байна. Шийдвэр гаргах төвлөрөлийг ингэж мундаг нэгтгэсэн болохоор завсрын зөөлөвч болдог агентлагуудын хэрэг үгүй болж татан буулгаад дуусах шив дээ. Энэ хуулийн буянаар өрнийн компаниуд олноороо дайжин зугтаагаад эхэлчихсэн. Сонгуулийн дүн харан хэсэг хүлээсэн нэг нь эдгээр сайн эрсийг хараад Монгол орон нэгэнт морио эмээлчихжээ хэмээн үзээд гамшигийн бүсээс нэг мөсөн зугтаах боллоо. Нэгэнт их хэмжээний хөрөнгө оруулсан компаниуд эрх биш хуулийг буцааж хэрэглэхгүй юм байгаа биз дээ хэмээн бурхандаа залбирч сууна. Иргэний гэх мэт суурь хуулинд шинэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэж байдаг ч чухамхүү буцааж хэрэглэхийн тулд ярьж байгаад энэ заалтыг хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлтэд зориуд тусгаагүй юм. Одоо ч ингээд их дээрэм тонуул эхлэнэ дээ. Мань хаширын цээжинд ч дараагийн сюрпизүүд овоолоотой байгаа. Аль ч хэлэнд үзэл санаа тархинд байдаг атал монгол хүнийх цээжинд байдаг нь сонин, тээ?
Ер нь гадны хөрөнгө оруулалтыг булааж хөөдөг хөдөлгөөн нэгэнт газар авчихаад байгаа. Японы хамгийн анхны хувийн хөрөнгө оруулалт бол Жапан таун хорооллыг босгож байгаа Суруга гэж компани юм. Хөрөнгө оруулагч настай эрийг зочид буудалд байхад нь хар тамхины хэргээр шоронд аваачаад хийчихсэн. Байхгүй байхад нь хар тамхи өрөөнд нь орхиод дараа нь очиж нэгжсэн болхи жүжиг тавьсан юм билээ. Чааваас даа, Монголын цагдаа шүү дээ. Булаах ажиллагааг зохион байгуулагч өөрөө төрийн зиндааны эхний эгнээнд очсон доо. Хөөрхий япончууд хулхи монголчуудаас хорь гаруй жил болгоомжлон алсаас харж суугаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд баталгаа авч байгаад хөрөнгө орууладахсан чинь дашин шог. Тэдний хувийн хэвшлийн анхны бөгөөд эцсийн хөрөнгө оруулалт энэ байх. Хөрөнгө оруулагчийг аль ч соёлжсон оронд хүндэлдэг, ач буянтан гэж хардаг, хөрөнгийг нь оруулах гэж улс орнууд булаацалдан илүү сайн нөхцөл уралдан амалдаг. Хоцрогдсон орнууд харин тэднийг үзэн ядаж, өөрийнхөө арчаагүйг тэдэнд нялзаан хөөж туух дуртай байдаг. Тэгээд булааж авсан юмаа хоол болгож чадахгүй улам дордоно. Баялагтай болсон биш арчаагаа алддаг энэ тэнэглэлийг л байгалийн хишгийн хараал гэдэг.
Хөрөнгө оруулалт хийх гээд хамгийн их хулхидуулдаг улс бол хятадууд. Хуурна, дээрэмдэнэ, сүрдүүлнэ, цагдаатай хуйвалдаж баривчлана, заримыг нь шоронд хийлгүүлнэ, зувчуулна, бултана, тэгээд бас зодно. Гэхдээ тэд хэзээ ч гомдол гаргадаггүй. Хятад Монголын хооронд уул уурхайн хамтын ажиллагаа хамгийн сайн яваа. Хулхидуулдаг нь олон боловч нийлбэр дүнгээрээ Монголын нийт баялагийн 75 хувьд нь тэд хяналт тогтоож чадсан. Хятадууд тэнэг биш болохоор нийт балансаа хардаг болохоос жижиг сажиг юманд хошуугаа унжуулаад явахгүй л дээ. Монголын бодлого бол Монгол нэртэй болгоныг дэмжих, харин өнөөх монгол гар нь хятадуудад бэлэн мөнгөөр арилжчихаад өөрийнхөө монгол нэрээ хадгалаад явдаг хэрэг л дээ. Одоо шинэ сайд өрнийн компаниудыг заавал монгол оролцогчтой байхыг шаардан тулгах болсон, үнэндээ “монгол оролцоо” бол энэ л дээ. Энэ бүх процесс хуулийн хяналтаас гадуур явагддаг. Өрнийхөн юм болгоныг хуулийн дагуу ил тод явуулах гэж дайрдагаас болоод их гадуурхагддаг юм. Уул уурхайн тухай хууль болгон өрнийн хөрөнгө оруулагчдын эсрэг хандсан байдгийн учир энэ. Хяналтаас гадуур яваа бүхэнд хууль үйлчилдэггүй учир хятад хөрөнгө оруулалт нийт балансаараа тун сайн яваа. Иймээс ч сая айлчилсан Хятадын төрийн зөвлөлийн гишүүн дарга “Монгол Хятадын харилцаа бүхий л түүхэндээ хамгийн сайн яваа” гэж дүгнэлээ. Үнэхээр ч тийм байхаа. Ерөөл бат оршиг.
Саяхан шинэ засгийн газрын урилгаар өрнийн нэгэн хуулийн зөвлөлгөө өгөх компани ирлээ. Зөвлөмжинд нэг сонин өгүүлбэр цохиж явна. “Гуравдахь хөршийн бодлого гэгчээсээ Монгол улс албан ёсоор татгалзах хэрэгтэй, учир нь үүнийг Орос, Хятадууд өөрийнх нь эсрэг хандсан дайсагнал гэж үзээд байна”. Үнэндээ гурав дахь хөршийн бодлого нь Хятад, Орос гэсэн мөнхийн хөрштэйгээ сайн харилцаатай байхын зэрэгцээ гурав дахь оронтой тогтоосон харилцаагаа тэнцүү хүртэл хэмжээнд хөгжүүлнэ гэсэн санаа болохоос, хөршүүдээ үл тооно, дайсагнана гэсэн утга огт байхгүй. Тэгэж ярих юм бол Монгол улс гурав дахь хөршийн бодлогоо хорин хэдэн жил хий л тунхагласан болохоос ийм бодлого явуулсан юм байхгүй. Хөрөнгө оруулах гэсэн оролдлого болгонд нь хүйтэн цэвдгээр хандаж хяхан шахах, болбол дээрэмдэх санаа гаргасаар ирсэн. Үүнийг төрийн удирдлагаас эхлээд эх оронч баг өмссөн рекэтчидийн иргэний хөдөлгөөнүүд хүртэл идэвхитэйгээр ил далд уухайлдаг ба хууль хяналтын болон хэрэгжүүлэх байгууллагууд үл тоомсорлон далдуур хөхиүлэн дэмждэг. Иймээс угаасаа байхгүй гуравдахь хөршийн бодлогоос татгалзаад ч яалаа, татгалзахгүй байгаад ч яалаа. Энэ бүх хачирхалтай бодлогыг би л лав цаанаасаа захиалгч эзэнтэй байх гэж боддог. Одоо эрх барьчихаад байгаа шударгууд үүнээ нуудаг ч үгүй шүү дээ. Гэхдээ тэд эзэн нь бишээ, тэд геополитик тоглоомоор тоглох зиндаанаас олон км зайтай хөөрхийс. Нөгөө талаас тэд орос, хятад, америк, японы тал баримтлагчид ч биш. Зүгээр л мөнгөний талынхан байхгүй юу даа.
Одоо юу болох бол? Сүүлийн хэдэн жил орж ирсэн их хөрөнгийн ихэнхийг тараагаад, үлдсэнийг нь үрэн таран хийгээд, цаана нь илүү гарсныг нь авилга хээл хахуулиар хэдүүлээ идэж уугаад дуусгасан. Төрийн сан хоосорсон. Мөнгө байхгүй. Өрнийн эсрэг, хөрөнгө оруулалтын эсрэг баатарлаг тулалдаанаа энэ засаг эрх мэдлийн өндөрлөгөөс өргөжүүлэн загалмайтны аян дайнд мордох нь бараг тодорхой болж байна. Ингэхээр мөнгөний нааш чиглэх урсгал бараг зогсоно. Модоо барина даа. Тэртэй тэргүй олон улсын хөрөнгийн бирж дээр Монголтой холбоотой болгоны хувьцаа өнгөрсөн хаврын хуулиас хойш унаж эхэлсэн. Сонгуулийн дүн гарч эвсэл байгуулагдан, сайд нарын нэр тодормогц бүр ч унаж эхэллээ. Өдөрт 2-3 хувь унаж байна гэсэн. Сар өнгөрөхөд 20 хувь унах нь л дээ. Зөвхөн Сауз Гоби компаний хувьцаа дөрвөн тэрбум долларт хүрч байснаа богино хугацаанд ганц тэрбум болтлоо дөрөв дахин унажээ. Хамаг лицензийг нь хурааж аваад цагдаагаар дарамтлаад байхаар арга байж уу. Бирж дээр компаний босгосон сая сая эзэмшигчтэй хөрөнгийг шууд өөрийнх нь юм гэж ойлгодог гарууд шүү дээ, дээрх нөхөд. Тэгэхээр эднийг сонгосон ердийн төмс идэгчдийн тухай ярих ч хэрэг байна уу даа. Үндэсний аюулгүй байдал гээд нэг сайхан хэлц бий. Үүндээ юуг ойлгоод байгаа нь мэдэгдэггүй юм. Лав л гудамжны шалихгүй рэкэтчингээс эхлээд сайд дарга нарын амнаас байнга унах юм билээ. Чухам ийм тодорхойгүй нэр томъёогоор сүрдүүлэн гадны хөрөнгө оруулалтанд шахалт үзүүлэх нь дээрээсээ доошоогоо хүртэл тултал шахамдсан. Олон улсын хэмжээнд ойлголцдог Үндэсний аюулгүй байдал гэдгээс л лав тэс өмнөө юм билээ. Тэр хэмжүүрээр үзвэл Үндэсний аюултай байдал гэдэгт хамрахаар юм. Монгол хүн буруу яриад зөв ойлголцдог гэх юм билээ, тэр үнэн байхаа.
Юм яаж ч муудсан ерөнхий утгаараа сайн тал руугаа хандаж байдаг гэж ухаант Швейк хэлсэн юм. Хөрөнгө оруулагчид гараад явчихаар манай ирэх дөрвөн жилийн төр 30 тэрбум доллароор наргина гэдэг лөөлөө. Гэхдээ бид 15 жилийн өмнө 15 дахин бага мөнгөөр дажгүй л амьдарч байсан шүү дээ. Харин ч одоогийнхоос илүү жаргалтай байсан байх! Булаацалдах юмаар хомс болохоор аргагүй. Шил архины илүү дутуугаар л маргалддаг байсан. Ийм их мал сүрэг байхад тураад үхтэл хаа байсан юм. “Хүрздээд л Цагаан хэрэм давуулж шидээд байхад болчих юманд гадаадын империалистуудыг дуудан авчирч хамаг юмаа шулуулаад байхдаа яадаг юм!” гэсэн алдарт үг саяхан УИХ-ын танхимд цуурайтаж байсан. Гадны хөрөнгө оруулалт байхгүй болохоор таван хийлийн хүрзээр өөрснөө болгодоггүй юм байна гэдгийг эрх баригч шударгууд ч, ард түмэн ч нэг мөсөн ойлгоод авна гэдэг Монголын сэтгэлгээний философид гарах хамгийн мундаг түүхэн эргэлт болох юм. Ийм учраас алдахаасаа олох нь их байна гэсэн оюун дүгнэлтэд цөмөөрөө хүрэх шив. Гадагш нь гаргаж худалдах юмгүй болохоор импорт зогсоно. Экспортын буянаар цэцэглэж байгаа барилгын гэх мэт салбарууд унана. Эдийн засгийн хэт халалт зогсон хөөс нь байхгүй болно. Яг л 2008 оных шиг. Гэхдээ сайн тал бий. Юмны үнэ унана. Сайхансамбуугийн зах дээр зогсож байсан улс 2008 онд юмаа хямдруулаад хямдруулаад авах хүн олдохгүй байна гэж гомдоллож байсныг санаж байна уу. Малчид мөнгөний гачигдалд орохоор малаа зарж гарна. Шанд нь хотынхон хямдхан мах иднэ. Ерээд оны эхээр цэцэглэж байсан траншины ширмэн таглаа, кабелийн утас, тэмээний тавхай, бугын эврийн экспорт эргэж сэргэнэ. Экспортод эзлэх мал аж ахуйн, ялангуяа ноолуурын эзлэх хувь процент огцом өснө. Ядарсан ч янжууртайгаа шүү, хөө!
Шударга гэсэн ойлголт аль эрт герегийн хуулийн системд ч байсан. Хэн нэгний шударга гэснийг нөгөө нь шударга биш гэж үздэг учраас энэ нь харьцангуй ойлголт, нэг мөрөөр хуульчлан авч үзэх аргагүй юм. Үүнийг хожим ойлгон шударга гэдгийг хуулийн хүрээнд багтаж байгаа эсэхээр нь дэнслэх болжээ. Ямар хүнийг УИХ-д сонгох нь зүйтэй вэ гэсэн судалгаа хийгээд үзэхээр манай иргэд нэгдүгээрт “шударга” гэсэн шинжийг тавьдаг юм билээ. Харин “хуулиа мөрддөг” гэсэн шинжүүр 18 шинжээс 15 дугаарт арай гэж багтаж байна билээ. Ингэхээр бидний “шударга” гэсэн ойлголт дэлхийн бусад ард түмнийхээс их өөр юм шиг билээ шүү. Зочны нүдэн дээр тавагтай чихэр шүүрээд авдаг хүүхдийг “шударга монди шүү” гэж өхөөрдөж байхыг олон удаа харсан. Шижээргүй, хүнийг нүүрэн дээр нь матдаг, юу юугүй хэрэлдчихдэг, эсвэл түрүүлж нударгалдаг, айх ичихээ мэддэггүй, хүний урдаас харж байгаад шээж баачиж чадах, соёлгүй бүдүүлэг, нуух хаах юмгүй улаандаа гарсан хүнийг бас шударга эр гэх юм билээ. Магтаж байгаа юм уу, муулж байгаа юм уу, мэдэхгүй юм?!

2012.8.21