Сонгуулийн хариуцлага алдвал шууд төрийн эсрэг гэмт хэрэгтэн болно шүү!!!
Монголчууд бараг сохор азаар шахуу олж авсан тусгаар тогтнолдоо туйлын энхрий ханддаг. Хагас эрх мэдэлтэй, дагуул орон ч болтугай тэсэн үлдэхийн төлөөсөнд хүнийхээ хагасыг хядуулахаас ч буцаагүй.
Монголчууд бараг сохор азаар шахуу олж авсан тусгаар тогтнолдоо туйлын энхрий ханддаг. Хагас эрх мэдэлтэй, дагуул орон ч болтугай тэсэн үлдэхийн төлөөсөнд хүнийхээ хагасыг хядуулахаас ч буцаагүй. Үргэлж өвчин ороодог эмзэг хүүхэд шиг Монголын шинэ төрийн зуун жилийн замнал амар байгаагүй. Бид мөн ч зовж байж хөлд, хэлд орсон. Тусгаар тогтнолоо зарлаад 50 жилийн дараа НҮБ-д, 80 жилийн дараа жинхэнэ эрх чөлөөгөө олж авсан.
Тийм болохоор манай төр нэг талдаа аймаар хатуу. Хатуурхахдаа тулбал хэнийг ч ялгаварлахгүй бариад "хийчихдэг". Одоо арай ч буудчихгүй. Гэхдээ л төрийн эсрэг өчүүхэн төдий сэдэл үйлдсэн тохиолдолд 25 жил хүртэл ял өгнө. Элчин сайд Цахилгаан гуайн хүү интернэтээр "тоглож" байгаад саяхан яалаа. Энхбаярыг хүртэл одоо яаж байна. Энэ хавар тагнуул, хүчнийхэн хээр гарч нууцаар зөндөө бэлтгэл сургуулилт базаасан. Тэр нь угтаа "Ардчилсан холбоо"-ныхон дахиад жагсаал цуглаан хийвэл барих гэсэн юм биш. Төрийн эсрэг гэмт үйлдэл гарахаас сэргийлж буй хэрэг.
Ардчилсан нийгэм ба чөлөөт сонгуулийн далбаан дор төрийн эрх мэдлийг луйвардах боломж байгааг мэдэж авцгаалаа. Халаагаа өгч буй энэ парламент сонгуулийн хуулинд хэд хэдэн ноцтой заалт нэмж оруулсан. Сонгуулийг санаатай ба санамсаргүй аль ч хувилбараар будлиантуулсан, түүний үр дагавар нь аль нэг улс төрийн хүчин хууль бусаар ялахад нөлөөлсөн байвал яах вэ? Өмнөх сонгуулиудаар бол сонгуулийн хороонд ажиллагсдыг тэгсгээд зүгээр өнгөрөөчихдөг байв. Одоогийн шинэ хуулиар бол иргэний биш эрүүгийн хуулийн заалттай холбож өгсөн байгаа. Эрүүгийн хууль дотроо эвгүй зүйл анги болох "Төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авах" гэдэг рүү наана. Юун сүртэй юм. Хэлмэгдүүлчих юм байна л даа гэж битгий нялуураарай хэмээн төрөөс урьдчилан сануулсаар байна.
Сонгогч, сонгогдогч, сонгууль явуулагч гурвын аль аль нь булхай сэдэлгүйгээр сонгуульдаа оролцчихвол ямар ч асуудал байхгүй.
Санал авах өглөө долоон цагт сонгуулийн хэсэг дээр очиход төрийн сүлд эгшиглээд л сүртэй юм болдог. Сонгуулийн хэсгийн хорооныхон илбэ үзүүлэх гэж байгаа юм шиг хайрцаг савыг үзэгчдэд дахин дахин үзүүлж тонгойлгоод бүр сэгсрээд л. Жинхэнэ илбэ гэж байдаггүй дандаа хууран мэхлэлтүүд хийдэг шиг л юм дараа нь сонсогддог доо. Санамсаргүй тог тасрах, саналын хайрцаг алга болсноо эргэж ирэх, сонгогчийн нэрсийн жагсаалтад миний нэр байхгүй байх, санал өгөхөөр очих замд нэгэн өгөөмөр хүн мөнгө бариад зогсож байх, итгэл хүлээлгэсэн хянагч үдээс хойш согтох, сонгуулийн хороонд ажилласан хүн дараа нь унаа машинаа сайжруулж гадаадад алжаал юугаа тайлсан, сонгууль тулгаж байгаад улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө гэнэт өөрчилж амалгаа хийх гэх мэт олон шинж тэмдгүүдийг энэ сонгуулийн хугацаанд далдаас тагнаж мөрдөнө. Улс төрийн томоохон намууд дэргэдээ сөрөг талынхнаа юу хийгээд байгааг бүртгээд эхэлчихсэн байгаа. Энэ нь сонгууль дууссаны дараа ч үргэлжилнэ. Тамирчин тэмцээн дээр ялсан төдийгөөр баярлах болоогүй байдаг. Дараа нь допингийн шалгалтад ордог уламжлалтай. Түүн шиг нэр дэвшигч "сэргээш" хэрэглэсэн эсэхийг хожим шалгана. Медалийг нь хурааж авах заалт хуулинд байгаа. Хүн бүрт яваа нууц камер, дуу хураагчийн тусламжтайгаар баримтжуулсан байхад үйлчлэх хууль нь маш хатуу тусна. Сонгууль бол тоглоом биш, тэмцээн биш. Манай ард түмний хувь заяа, тусгаар тогтнолтой холбоотой тул асуудлыг эмзэгээр хүлээж авна.
"За хө, сонгууль ч эхэллээ дээ. Хэсэг хороон дээр тусална шүү. Манай намын, манай нэр дэвшигчийн ялах, ялагдах хувь заяа чиний гарт яваа шүү. Май энийг одоохондоо ойр зуур хэрэглэж бай. Дараа нь их том юм өгөхөөр төлөвлөсөн байгаа. Ялчихаад цөмөөрөө эргээд уулзана аа. Чи бүр болохгүй бол нөгөө аргуудаасаа хэрэглэнэ ш дээ..." гэсэн дотны яриа тун осолтой. Жагсаал цуглаан бол тусдаа асуудал. Хууль хүчний байгууллага гол анхаарлаа жагсаал цуглаанд биш жагсаж эсэргүүцэхэд хүргэсэн луйварчид руу хандуулахаар болж байна. Эрх чөлөөгөө хэт эдэлдэг анархистууд бусдыг санал өгүүлэхгүй байхыг турхирах, өгүүлсэн ч хэн нэгний төлөө санал өгүүлэхийг тулгадаг дарамталдаг явдал бий. Нөлөө бүхий феодал гэгчээр отог омгийн ахлагч болж өвчигнөдөг хөгшчүүд, цэргийн ангийн офицер, оюутнуудын багш, хороо хоринд нүүрс, тусламжийн бараа тараадаг хэсгийн ахлагч авгай нар амаа мэдэж ярьж үзээрэй дээ. Та нарын дарамт шахалт Монголчуудыг шударга сонголт хийхэд өмнө нь багагүй гай тарьсан. Одоо өршөөхгүй шүү.
Сонгууль шударыга болсонгүй гэж хэлсний төлөө баривчлагдаж байхад будлиантуулагчид яагаад зүгээр өнгөрөв гэж 2008 оны "Долоо нэг"-ээс хойш бүтэн дөрвөн жил ярьж, тэмцэж байна. Тэгэхээр энэ удаа будлиан гарвал дахиад л Батзандан, Магнай нар ачигдана гэж байхгүй. Сонгуулийн дараа нэг нэгээр чинь дуудаж баримт нотолгоо үзүүлэн "Та ямар санаатай ийм үйлдэл хийв" хэмээн ял асууна. Тэр цагт таныг хэн ч өмгөөлж хамгаалахгүй. Далдаас бүр гадаадаас ч утасдаж нөлөөлж чадахгүй.
Өнөөдөр дэлхий дээр энд тэндгүй өнгөтэй, өнгөгүй хувьсгал гаарч, сонгуулийн замаар олигархиуд, мафиуд төрийн эрх мэдэл өөд тэмүүлэх болсон. Орчин цагийн тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудал буруу харсан хатиг шиг дотогшоо болчихож. Гаднаас буу барьсан этгээд хил давахаа болиод уджээ. Энэ үйл явдлуудаас санаа авах, санаа зовох аль аль нь байж таарна.
Ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол маань авилга хээл хахууль байгаа цагт тийм ч баттай байж чадахгүй. Энэ утгаараа Монголын төр 2012 оны зургаа дахь удаагийн сонгуульд маш их ач холбогдол өгч байна. Айлгаж байгаа юм биш. Ерөөсөө цаг үе нөхцөл байдал ийм болчихлоо. Юм их нарийн болж урьдынхтай адилгүй болжээ гэж ярьцгаадаг даа. Ээлжит тэр цаг чинь одоо ирсэн байна. Цөмөөрөө дарамтгүйгээр саналаа өгцгөөж, саналыг маань үнэнээр тоолж, нэр дэвшигчид шударгаар өрсөлдье. Ингээд хэлэх ба хийхэд маш амархан. Ихэнх тойрог, хороо хэсэгт шударга сонгууль болно, болсоор ч ирсэн. Харин одоогийн энэ сонгуулийн өрсөлдөөн нягт болсон тохиолдолд цөөхөн санал, цөөхөн луйвар том нөлөө үзүүлбэл яана. Тэрний хоморгод өртвөл түмэн жилдээ цагаатгагдахгүй гай яа.

zochin
Ерөнхийлөгч элбэгдөрж маань
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
àìàðàà
Зочин
Зочин
Àìàðñàíàà
chinggis-udgan.blogspot.com
gangaad
zochin
zochin
ГАНГАА БАГШИД
ГАНГАА БАГШИД
Зочин
Зочин
ZOCHIN
Зочин
BB