Элэгний эм
МАХН хэмээх шинэхэн намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон хатагтай Н.Удвал сонин уншигчдыг жинхэнэ алмайрууллаа.
МАХН хэмээх шинэхэн намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болсон хатагтай Н.Удвал сонин уншигчдыг жинхэнэ алмайрууллаа. Ер нь алмайруулж, ангайлгасан үйлдлийг тэрээр нэг биш удаа хийж байсан л даа. Гэхдээ энэ удаагийнх арай л дэндүү хошин юм. Хэвийн хүлээж авах аргагүй энэхүү хэвийн бус захидлаа тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хаяглажээ. Манай хошин хатагтайн юу бичсэнийг сонирхуулъя.
Ноён Ерөнхийлөгч өө ! (Уг нь манай улсын Ерөнхийлөгч биш юмсан)
2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд монгол Улсын Ерөнхийлөгч асан ноён Н.Энхбаярыг баривчилсныг олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр зарласан билээ.
Ноён Н.Энхбаяр нь улс төрийн хоригдол яг мөн болохыг “Уоллстрийт жоурнал”, “Файнансл-таймс”, “Экономист” зэрэг хэвлэлүүд нэгэнт мэдээд байгаа билээ. Монгол улс нь эрдэс болон энергийн гол эх сурвалж болон сүүлийн хэдэн жил ихэд хөгжиж байгааг дэлхий мэднэ. Монгол бол газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд хоёрт орж байгаа ба Төв Азидаа Хятад, Орос хоёрыг заагласан байгалийн жийргэвч бүс гэдгийг ч дэлхий мэднэ. АНУ-ыг дандаа дэмжиж явдаг ноён Н.Энхбаярыг баривчлаад байхад АНУ-ын засаг захиргаа чимээгүй суугаад байгаад Монголын ард түмэн маш их эгдүүцэж байна.
Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа тэмцлийг АНУ огт тоохгүй байгаад манай ард түмэн гутаж байна. Өнөөгийн АНУ-ын бодлого нь алаан хядлага, цусан дарангуйллаар эрх мэдлээ нэмэгдүүлж байгаа хүчний гарт Монгол орныг хаяж өгч байна. Гэтэл манайхан эрх чөлөө ардчиллын зэрэглэлээрээ Америкийн хэмжээнд хүрч шударга ёс, эрх чөлөөг дахиж тогтоохын төлөө байгаа шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал.
Амьд явахад их юм үзнэ гэж үнэн үг юм аа. Амьдралдаа үүнээс хошин захиа үзсэнгүй. Өглөөнөөс хойш хүмүүс энд тэнд пис пис хийтэл инээлдэв. Ёстой элэгний эм болов, энэ захиа. Н.Энхбаярыг улс төрийн хоригдол мөнөөс мөн болохыг гаднын хоёр сэтгүүл мэдээд байгаа гэнэ ээ.
Тийм байтал гайхал Обама мэдэж өгөхгүй хатагтайн уурыг хүргэчихэж. Зүгээр л нэг дотоодын улс төрд ашиг хонжоо хайсан тоглоом гэж үзэх гэхээр доторхи эргүү эргүү үгүүд нь хөөрхий хатагтайн хөндүүр зовиурыг нуух хаах юмгүй илтгээд байх юм. Манай улсад их баялаг бий шүү гэж алс холын Обамаг алтаар ч даллах гэж үзээд, хоёр хөршийнхөө завсар жийргэвч маягаар оршдог орон болохоор стратегийн хувьд танайд сонирхолтой байрлал биш үү гэж арилжаалж наймаалах гэж нэг үзээд тамаа цайжээ. Гэхдээ доторхи үг өгүүлбэр, уялдаа холбоосууд нь учир зүй муутай энэхүү зүүлэг захианаас юу ч хийж, улс эх орноо яаж ч зольж чадах аймшгийн үнэр ханхалж байгааг хүмүүс мэдэрсэн байх. Эмэгтэй хүнийхээ хувьд үргэлж хамт байгаа болохоор Н.Энхбаярт ээнэгшин дасч, өрөвдөн хайрлаж, өмнөөс нь харсан болгондоо өшрөн бухимдаж, түүнээсээ болоод ухаанаа ч алдаж болно л доо. Гэхдээ ийм ч юм хийж явах гэж. Хайр үнэхээр хүчтэй юм аа.
Америкийг дандаа дэмжиж явдаг Н.Энхбаярыг баривчлаад байхад АНУ-ын засаг төр дуугүй суугаад байгаад Монголын ард түмэн маш их эгдүүцэж байна гэж манай “Элэгний эм” сийхгүй хашгирчээ. Ёстой саваасаан. “Өнгөт инээд”-ийнхнийг ажилгүй л болгочих шиг боллоо. Ер нь энэ Удвал чинь манай тэргүүн хатагтай “байсан” юм биш үү. Эсвэл одоо сүүдрийн тэргүүн хатагтайн статусаар ягаан байшинд “амьдраад” байна уу. Ингэтлээ оюун санаагаа алдсаныг бодоход сэтгэл зүрхний л эмгэг тусчих шиг боллоо.
Хатагтай Н.Удвалын гомдлыг Монголын ард түмэн даанч анзаарахгүй байх. Анзаарвал бидний нэрийг барьж гадаадын улс орон руу эх орноо эрээ цээргүй санал болгосон, урвасан, гэмт хэрэгтнийг хаацайлсан, хувийн зорилгодоо Монголыг золиос болгон ашиглах гэсэн гэж дээлэндээ багтахгүй уурсч, нэр төрөө хамгаалан шүүх цагдаад хандаж мэднэ. Энэ удаа тэр арай л дур зоргоороо аашилжээ. Н.Энхбаярыгаа аврах гэж үйлээ үзсээр яваад оюун санаагаа алдаж эхэлж байгаа юм биш байгаа даа, хөөрхий. Хятад, Орос хоёрын дунд оршдог жийргэвч маягийн жижиг орон атлаа асар их баялагтай, та нар анхаарлаасаа гадуур орхиж болно гэж үү гэсэн дайсагнал тээсэн увайгүй үгс, манай Энхбаярыг өмөөрөхгүй байгаад монголчууд гутаж байна гэсэн тэнэглэлээс нь гадна тэсэхгүй пис хийлгэх нэг юм тэр захианд байна аа. Мань Удвал сүүлийн хэдэн жил л улс маань баларсан гэж бархираад байгаа хүн. Гэтэл Энхбаяраас хойш Монгол хөгжиж байгааг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрчээ. Нөгөө тамлан зовоогч, захиалагч, аймшгийн гээд байгаа С.Батболдын хийсэн ажил, явуулсан бодлогод сүрхий дүн тавьжээ. Сүүлийн хэдэн жил хөгжсөн гэж цагаан дээр хараар байгааг та бүхэн харав уу.
Өөр нэг галзуу солиотой үг байна аа. “АНУ-ын бодлого нь Монгол Улсыг айдас хүйдэс, дарангуйллаар засаглах хүчнийхний гарт өгч буй” гэж нөгөө “Элэгний эм” чинь хөшөөжээ. Түүнийхээр бол Америк л манай улсын хувь заяаг шийдэж ирсэн юм байна. Бид сонголтоо буруу хийснээс боллоо гэж бухимдаад байдаг байсан. АНУ л хуучны МАХН-д Монгол орныг минь дөрөв дөрвөн жилээр чулуудаж өгөөд байсан юм байна шүү дээ. Н.Энхбаяр эрхбиш мэдэж байгаа юм байлгүй дээ.
Н.Энхбаяр нэгэнтээ “Улсаасаа баян Ерөнхийлөгч“ гэж дүгнэгдэж явсан хүн. Мөнгө бол юу ч биш биз. Нью-Йорк таймс сонины төлбөртэй юм шиддэг буланд Н.Удвалын захиаг нийтлүүлсэн гэнэ. Тээж байгаа тэр огиудас хүрэм үнэр танарыг нь тооцохоо больё. Эмэгтэй хүнийг ингэж ашиглахаас ичдэггүй л юм байх даа. Элэг доог болж байна шүү дээ, энэ бүсгүй.
Хаа байсан АНУ-д эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хөрөнгө мөнгө зувчуулсан хэрэгт шалгагдан, яллагдагчаар татагдаад байгаа манай нэг иргэний асуудал ямар хамаа байна аа. АНУ бусдын дотоодын хэрэгт жаахан хушуу дүрэмтгий л дээ. Гэхдээ ийм стандарт бус хүсэлт, стандарт бус захиа занаанд ач холбогдол өгтлөө доош орохгүй шүү дээ. Улс төрийн хүчнийхэн тоглож болно. Өөрийн намын, өөрийнхөө хувийн нэр төрөөр тоглож болно. Тэртээ тэргүй энэ явдал гаарсан. Гэвч эх орныхоо нэр төрөөр бол жаахан ухаалаг “наадаж” баймаар байх юм даа.
Маргааш ямар цочир хачин “Элэгний эм” гарч ирэх бол. Инээлдэх элгэнд тустай ч гаднынхан юу гэж байгаа бол гэхээс ичиж үхмээр болох нь хэцүү юм даа.