Өмнөхөөсөө өөрчлөгдөх юм байна уу, энэ сонгуулиар
Сонгуульд ”уралцах” хүмүүсийн нэрс ерөнхийд өө өчигдөр тодорхой болчихлоо. Наашаа, цаашаа зохицуулалт ганц нэг хүн дээр гарах бололтой.
Сонгуульд "уралцах" хүмүүсийн нэрс ерөнхийд өө өчигдөр тодорхой болчихлоо. Наашаа, цаашаа зохицуулалт ганц нэг хүн дээр гарах бололтой. (Аль ч нам, эвслийн хувьд) За тэгээд "шилэгдсэн" нь баярлаж, ширвүүлсэн нь хорсоод үлдэж байх шиг. Намынхаа "буянаар" парламентад шууд суудал засаж мэдэх, тойрог дээрээ "алалцаад" гарах гэсэн "А" "Б" вариантад хуваарилагдсан улс төрийн уран сайханчдын нэрсийг харжээ суухад урам хугарч, итгэл бүүдийх тал руугаа хэлбийж байна. Учир нь өнгөрсөн парламентын улиг болсон дүр зураг тэр чигээрээ тодорч харагдаад болдоггүй. Эрх барьж ирсэн намууд Сонгуулийн хуулийг үнэхээр өөрсөддөө тохируулан "засварласан" гэдэг нь нэр дэвшигчдийн жагсаалтыг харсан хэнд ч ойлгомжтой байна. Ёстой нөгөө "ард түмнийхээ дунд алаг морио унаж яваад" гэдэг шиг өрсөлдөөд гараад ирэх нэр нүүргүй болсон нөхдүүд голдуу намын "лист"-д бөөн бөөнөөрөө шургачихаж. Араатан ч атаархмаар мэдрэмжтэй байгаа биз. Одоо тэгээд өнгөрсөн сонгуулийн гашуун сургамжийг үл мартан "шударга"- аар өрсөлдөх аваас дүүрчээ дүүрч. Хэдийгээр сонгох, сонгогдох нь хэнбугайн эрх боловч төр барилцах нь хүссэн болгоны чаддаг зүйл биш баймаар санагдах. Өнгөрсөн парламентуудын жишгээс тэнд хэн ч байж болох юм гэдэг ойлголт "масс"-т хүрсэн болоод, биеэ ихэд бодогчдын тоо тоймгүй үржсэн байна ш дээ.
Нэг хэсэг монгол хүн бүр Солонгосын хойг руу тэмүүлэн өдөржин шөнөжин дугаарлан амь тэмцэн зүтгэдэг байсан бол эдүгээ УИХ-ын танхим руу чиглэн шавааралдах болж дээ. Дөнгөж нус нь татрах үедээ яваа баньд, төрийн албанд нэг цаг ч ажиллаж үзээгүй ах, эгч нар, насны доройтол, албаны донд идэгдэж доройтсон өвгөд төр түшилцэх итгэл төгс, зориг дүүрэн байгаа нь "бахархмаар" ч юм уу. Сонгуулийн замд сульдахгүй гэсэн итгэлтэй байгаа хойно энэ нөхдийг тэгээд хараад л сууж байя даа. Төрийн төлөө зүтгэнэ гэдэг хамгийн нажидтай, маш хүнд үүрэг, хариуцлага шаарддаг, чөм өг дундруулсан үйл хэрэг гэж бодогддог юм. Гэтэл эндээс л тэрбумтнууд мэндлээд байгаа болохоор тэмүүлэхээс ч аргагүй болдог байхдаа гэсэн шүү юм бодогдож байна.
Уг нь Үндсэн хуулиндаа хүн бүр тэгш эрхтэй хэмээн хуульчилсан болохоор хэдхэн хүн үе улиран, өв залгамжлан УИХ-д суугаад байдаг шударга бус байдлыг халж, хоёр саяулаа эвтэй найртайгаар ээлжлэн төрөө "түшилцээд", тэрбумтнууд болбол зүгээр ч юм шиг. Энэ сонгуулиар монголчууд уг нь төрд шигдсэн, хувалзнуудаас сална гэж их итгэж мөрөөдөцгөөсөн дөө. Харамсалтай нь чадахааргүй болсон бололтой. Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн халаас руу гараа дүрсэн, эх орноо худалдсан, тагнуул туршуул хийсэн гээд элдэвт нэр холбогдоод байдаг нөхдүүдийн нэрс аль ч нас, эвслийнхний шигшээ багт бүр үндсэн тоглогчоор багтчихсан цохиж явна.
Намын жагсаалт гэх халхавч дор тэдний олонхи эргээд парламентад ороод ирэх хойно, тэгээд сонгууль явуулахын ач холбогдол гарах юм гэж үү. Ийм байдалд цаашдаа улстөрчидтэй хариуцлага тооцох механизм улам сулрах бололтой. Өнгөрсөн парламентыг зарим улстөрч "Чөтгөрүүдийн тойрог" байсан хэмээн тодорхойлоод дахин тийшээ зүглэх ч юм биш гэдгээ зарлалаа. Үнэхээр үнэн аваас чөтгөр цугласан газар муу муухай орон зай үүссэн байж таарна. Тэндээс сайн сайхан үйл хүлээгээд нэмэргүй. УИХын танхимд нульдаа гэмт хэрэгтнүүд ороод суучихсан юм уу гэж бодогдохоор үйл явдал үе үе өрнөдөг байсныг одоо санахул "Чөтгөрийн тойрог" хэмээн хэлэх шалтгаан тэр улстөрчид байхаас ч аргагүй байж л дээ. Одоо тэгээд эл чөтгөрийн тойргоос хэрхэн салах ёстой болж байна вэ.
Энэ сонгуулиар уу? Чөтгөрүүдийг тонилгох хүсэл асар их байгаа ч чиний, миний саналыг харгалзахгүйгээр шигдэж үлдэх боломжоо тэд хуульчилж хамгаалсан болохоор дийлдэшгүй нь ээ. Тэднээс салах боломж байгаа гэх итгэл хэн нэгэнд бий бол одоо л түүнийгээ ашиглаж дээ. Эс чадваас улам хүчтэй хорлол бидэнд ирэх байх даа.

Ш.АЛТАЙ