Х.Тэмүүжин л хайран байна
Намуудын нэр дэвшигчид тодорч эхэллээ. Эцэслэн батлаагүй ч, дүрмээ дагадаг, дарга нь амласандаа хүрдэг л бол АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна.
Намуудын нэр дэвшигчид тодорч эхэллээ. Эцэслэн батлаагүй ч, дүрмээ дагадаг, дарга нь амласандаа хүрдэг л бол АН-ын нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна. Тус намын дүрмийн заалт, удирдлагуудын амласнаар бол АН-ын нэр дэвшигчдийг эхлээд анхан шатны байгууллагууд тодруулна. Тэндээс олонхийн санал авсныг нь ҮЗХ батламжилна. 2008 оны сонгуулийн нэр дэвшигчдийг ч ингэж тодруулж байсан АН-ын энэ дүрэм, зарчим нь энгийн ойлгомжтой, бас дотоод ардчилалтай.
Тус намын энэхүү шүүлтүүрээр УИХ-ын зарим гишүүн гоожиж, нэр дэвших эрхээ анхан шатны нэгж дээрээ алджээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт Х.Тэмүүжин, Чингэлтэйд Г.Баярсайхан, Дорнодод П.Алтангэрэл нар намын жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадсангүй. Гэсэн ч тэдний зарим нь тахимаа өгөлгүй анхан шатны “ түрүү бөх”-ийн нэрийг татуулна, дээд дарга нартаа найдаж байна, унасан, шороотой бөх туг тойрдоггүй нь сонгуульд хамаагүй гэж луу унжиж яваа бололтой. Х.Тэмүүжин бүр анхнаасаа нэрээ ч дэвшүүлээгүй байна. Үүнийгээ тэрээр “унагахыг нь мэдэж байсан учраас “хор”-нд нь орохыг хүсээгүй” гэж тайлбарлав. Одоо ямар ч шалтаг, шалтгаан тоочоод унасан УИХ-ын гишүүдийн хувьд тойрогт нэр дэвших “галт тэрэг” нь нэгэнт хөдлөв бололтой. Яагаад гэвэл АН-ын дүрэм нь тийм, өмнөх сонгуулиудын нэр дэвшигчдийг тодруулсан жишиг ч ийм.Дээр нь АН бол МАН биш. АН дарга шүтдэггүй, дарга харин сонсох ёстой гэж үздэг нам.
Сонгуулийн нэр дэвшигчдийг МАН дээгүүрээ \Бага хурал\ зоож, доод шатандаа илгээдэг бол АН-ынхан анхан шатнаасаа тодруулж дээд удирдлага нь батламжилдаг. Үүгээрээ энэ хоёр нам ялгаатай. Анхан шатнаас олонхийн санал авсан нэр дэвшигч дээд удирдлагынхаа төвшинд унаж, намын бодлого, даргын “цохолт”-оор өөр хүн нэр дэвших нь сонгуулиар хааяа гардаг л юм. Энэ тохиолдолд МАН-ынхан намын бодлогоо дэмждэг хатуу сахилга баттай бол АН-ынхан тэгдэггүй. Харин ч хаалгаар хөөгөөд гаргасан нөхөр тооноор ороод ирлээ гэж үзэн тойрогт дээр нь унагаад явуулчихдаг. Ийм тохиолдол 2008 оны сонгуулиар хэд хэдэн тойрогт гарсны гороор АН олонхио байг гэхэд бүр олон суудалтай болох боломжоо алдсан гэдгийг судлаачид хэлдэг, намынхан нь хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, эсэргүү сонголтоор анхан шатаа сонсоогүйн хариуг дээд дарга нартаа мэдрүүлсэн нь тэр байлаа.
Анхан шатны нэгж дээрээ унасан УИХ дахь АН-ын гишүүдээс Х.Тэмүүжин л хайран байна. АН-ыг үүсгэн байгуулагчдыг залгамжлах дараагийн үе нь энэ намд тасалдаад байгаа, бараг огт байхгүй ч гэж болно. Ийм үед тус намд 1990-ээд оны ардчиллагчдыг залгамжилж гарч ирсэн шинэ үеийнхний гол төлөөлөгч нь Х.Тэмүүжин. Гэхдээ залгамж халаа заавал сонгуульд нэр дэвших албагүй. Өнжиж болно. Өнжлөө гэхэд Х.Тэмүүжингийн хуульч мэргэжил парламентын гадна үлдэхэд л харамсч байна. Яагаад гэвэл парламент бол нийгмийн тусгал хэдий ч, хийдэг гол ажил нь хууль тогтоох. Нийгмийн харилцааг зохицуулдаг хууль баталдаг учраас тэнд хуульчид голлох, олон байх ёстой.
1. Манайхан савлаж туйлшрахдаа заримдаа гаргуун. УИХ-ын 76 суудлын 72-ыг нэг нам авсан тохиолдол бий. Гэтэл энэхүү 72 суудал нь нийт сонгогчдын 51 хувийг л төлөөлж, үлдсэн 49 хувийн санал парламентын гадна үлдэж байсан нь сонгуулийн тогтолцооны гажгаас үүдэлтэй алдаа байв.
2. 2008 оны УИХ гурван Засгийн газар сольсон. Энэ үеэр УИХ-ын 76 гишүүнээс давхардсан тоогоор 58-ыг нь сайд болгож тоглосон жишээ байдаг юм. Засгийн газрын ажлыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна, гүйцэтгэх засаглал танхимын зарчмаар ажиллана гэсэн хууль зөрчигдөж, сайд нарыг нэг нэгээр сугалж огцруулах жишиг энэ үеэс тогтсон.
3. УИХ Өршөөлийн хууль баталтал цоорхой гарч, түүгээр нь албан тушаалын гэмт хэрэгтнүүд бүгд гоожиж өршөөгдсөнийг бид мэднэ.
4. УИХ-ын дарга нь хууль зассан гэж огцорч байлаа.
Энэ бүхэн мэргэжлийн хуульчид тогтоох ёстой хууль хэмээх чимхлүүр ажлыг сайн дурынхан хийснээс үүдэлтэй алдаанууд юм. Хэрвээ хууль тогтоодог газар нь хуульчид олон байсан бол савлагаатай сонгуулийн хууль гарах уу, Засгийн газрын танхимын зарчмыг задлах уу, албан тушаалтнууд өршөөгдөж, Их хурлын дарга нь орондоо хуулиа засах уу. Үгүй шүү дээ. Парламентад “ТМС”-ийн хуульчид орж ирчихээд бидний хэдэн мэргэжлийн хуульчдыг шар махтай минь хатааж байна гэх Ц.Нямдоржийн үг үнэн бөгөөд төрийн хүний зовлон, туршлагатай парламентчийн зовнил байх.
Үнэхээр УИХ-д сонгогдсон хуульчдын тоо сонгуулиас сонгуульд цөөрч байгаа. Бизнесмэнүүд УИХ-д олноор орж ирж байгааг шүүмжилдэг ч, үүний нөгөө талд мэргэжлийн хуульчид цөөрч байгаад хэн ч харамсахгүй юм. Энэ нь хууль тогтоож, хууль баталдаг УИХ-ыг бизнес, төсөв хуваадаг түшиц газар, сайд болж карьер өгсөх гишгүүр, хувийн бизнесээ тэтгэх таатай орчин гэж үздэг улстөрчдийн хандлага нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж буйтай холбоотой бололтой.
Парламент хуульчийн хомсдолд орсны улмаас Хуульзүй дотоод хэргийн салбарын сайдаар малын эмч хүнийг томилж, УИХ-ын Хуульзүйн, байнгын хороог хилийн цэргийн генералаар удирдуулж байсан тохиолдол саяхных шүү дээ. Удахгүй бүрэн эрх нь дуусах өнөөгийн УИХ-д л гэхэд 76 гишүүний дөнгөж найм нь буюу Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Одбаяр, Ц.Мөнх-Оргил, С.Баяр, Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар нар л мэргэжлийн хуульчид байна. Тэд үнэхээр цөөдсөн учраас л Ц.Нямдорж сайд “бидний хэдэн мэргэжлийн хуульчид шар махтайгаа хатаж байна” гэж хэлсэн хэрэг. Эдгээр цөөхний нэг Х.Тэмүүжин тойрогт нэр дэвших эрхгүй болсон нь хууль тогтоох засаглалаа сонгох гэж буй олон түмэнд үнэхээр харамсалтай. Одоо түүнд жагсаалтад орж намынхаа авсан саналаар УИХ-д орж ирэх боломж бий. Гэхдээ Х.Тэмжүүжинг жагсаалтын хэдэд эрэмбэлэх юм, урдуур орж чадах уу, нам нь түүний жагссан эрэмбэд дүйх хэмжээний саналыг авах уу, үгүй юү гээд эргэлзээ их л дээ. Нөгөө, буу байгаа ч уу, үгүй ч үү, байлаа гэхэд сум нь байгаа ч уу, үгүй ч үү. Сум байлаа гэхэд оноо ч бил үү, үгүй ч бил үү гэдэг шиг л бөөрөнхий бөгөөд бүрхэг дээ. Буу сумтай жишсэн харьцуулалтыг муу ёр, муухай талаас нь авсангүй. Бас нэг иймэрхүү харьцуулалтаар үзвэл үлдэж байгаа долоон хуульч ч эргэлзээтэй. Миний нутгийн шувууд хүний нутгийн нуурыг зорилоо, хэд нь буцаж ирэхийг мэдэхгүй гэдэг шиг үлдэж буй долоон хуульч-гишүүд нэр дэвшлээ гэхэд хэд нь буцаж сонгогдохыг зөвхөн ард түмэн л мэднэ. Яг энэ өнцгөөс харж сонгодог, УИХ-ыг хууль тогтоох газар гэдэг жинхэнэ утгаар нь ойлгодог гэвэл Ц.Нямдоржийг дөрөв, Д.Лүндээжанцанг таван удаа сонгосон Увс, Өвөрхангайнхан, Б.Бат-Эрдэнэ аваргыг хоёр, Д.Одбаярыг хоёр удаа УИХ-д илгээсэн Хэнтий, Дорнодынхны сонголт арай илүү ухаалаг гэмээр. Эдгээр аймгууд болон мэргэжлийн найман хуульчийн тойргийнхон сонголтоороо Монголын парламентын нүүрийг тахалж, нэр хүндийг нь аварсан, бүрэн эрхийн хугацааны туршид гишүүддээ ачааны хүндийг үүрүүлснийх нь төлөө тэдэнд талархан мэхийе.
2012 оны сонгуулиар хуульчгүй хууль тогтоох засаглалаас мэргэжлийн хуульчид голлосон мэргэшсэн парламент бүрдэнэ гэдэгт олон хүн найдаж горьдож буй. Х.Тэмүүжингийн хуульч мэргэжил парламентын гадна үлдэх вий гэдэгт харамсахын учир энэ билээ.

maagii
TANID AMJILT
Зочин
Зочин
зочин
Намхай
bata0520
тэмүүжиний ах
Зочин
зочин
fff
Зочин
Лут
Зочин
Зочин
Зочин
Зочин
duuren
bar
Зочин
buc
зориг
Зочин
Argalan
Батжаргал
zora
Зочин
Зочин
Зочин
chinggis-udgan.blogspot.com
Unshigch
Guest
Tehdee
Temuujin buruutai
Altankhuyag
Harin
Altangudas
Enhbayar bol
Monh-Orgil
Songogch
TENEG AH
Ganzaa
bie daa
Баянголоос
bayaraa
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nergui
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
irgen
zochin
хуульч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
II
Зочин
Зочин
Temuujin-d
Zochin
Зочин
Bayankhongor
MGL
Зочин
11
Бөө
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
amarsanaa,wordpress.com
temuujing ner devshuulee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ыбөыбө
Зочин
Зочин
Зочин
Баянголын иргэн
Зочин
Orgil
55
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бааги
chishuu
зочин
ИРГЭН
у
Зочин
zochin
Зочин
зочин
цэцэгээ
lagua
Зочин
nyam
Пандора
зочин
erka
burhan
Зочин
songuuli
bg
Зочин
Niitlelch.mn-d
novshin Erdene
Зочин
зочин
uwuu
АН-д
Иргэн
Зочин
Зочин
дэмч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Namiin gishuun
Зочин
Зочин
Зочин
Uuriin gishuun
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Àìàðàà
Zo
Zo
зочин
Зочин
123
сонгогч
hi
Re
Зочин
зочин