Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь ээ
Дөрөвдүгээр сарын эхээр Хятадын төрийн өмчийн “Чалко” гэдэг компани “Айвенхо майнз”- аас Монголд нүүрс олборлож буй “Саус гоби сэндс” компанийн 57 хувийг худалдаж авахаар болов.
Дөрөвдүгээр сарын эхээр Хятадын төрийн өмчийн “Чалко” гэдэг компани “Айвенхо майнз”- аас Монголд нүүрс олборлож буй “Саус гоби сэндс” компанийн 57 хувийг худалдаж авахаар болов. Гадаадын төрийн өмчийн компани Монголын аль нэг компанийн хувьцааны 20-иос илүү хувийг шууд ба шууд бусаар эзэмшихийг хязгаарлах хууль яаралтай, нэг сарын дотор гаргах шаардлагатай байгаа тухай “Юун сонгууль, Монголоо тавиад туучихлаа” гэсэн нийтлэлдээ би бичсэн.
Цагаа олсон энэ шаардлагыг олон иргэд дэмжиж, Их хуралд хот хөдөөгийн олон хүн хүсэлт, захидал илгээж, сонин хэвлэлээр энэ хуулийг хурдан гаргахыг шамдуулсан юм. Гэтэл Их хурлын гишүүд үүнийг бүр өргөн хүрээтэй болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлан, зохицуулах цоо шинэ хуулийн төсөл болгон өргөн барьсан нь улс орон даяар, олон улсын түвшинд ч ихээхэн шуугиан тарьж байна.
Учир нь шинэ хуулийн төсөлд стратегийн ач холбогдол гэж үг хэрэглээд зөвхөн гадаадын төрийн өмчийн ч биш, гадаадын хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг хүртэл 49 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан нь гадаадын хөрөнгө оруулалтыг гадуурхсан, улмаар эдийн засгийн өсөлтийг багасгах алхам болж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага
Улс орнууд хөгжилдөө гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулж ашигладаг. Чингэх нь гурван талын ашигтай. Хүлээн авагч тал гадаадаас зээл авахын оронд хөрөнгө оруулагч өөрөө эрсдэлээ үүрээд хөгжилд шаардлагатай мөнгөн хөрөнгийг аваад ирдэг. Дээр нь менежментийн болон технологийн ноу-хау (know-how) цуг орж ирнэ. Хүлээн авагч орны гадаад худалдаа өргөжиж, үйлдвэржиж, яваандаа үндэсний компаниуд нь бэхэжсэнээр өөрийн зах зээлээ хангаад, улмаар гадаадын зах зээл дээр гардаг.
Улс орны стратеги гэдэг нь иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахын тулд эдийн засгаа буюу аль нэг салбартаа өрсөлдөхүйц да вуу тал бий болгож тодорхой бүтээгдэхүүн, үйл чилгээгээрээ дэлхийн зах зээл дээр алдарших, бусад салбартаа харьцангуй давуу тал бий бол гохыг хэлдэг. Гэхдээ энэ стратегийг тухайн ор ны хувийн хэвшил хэрэгжүүлдэг болохоос тө рийн өмчит компани хийдэггүй. Иргэд нь шур гуу хөдөлмөрлөж, төр нь хөдөлмөрлөсөн хүнд л сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлдэг учиртай.
Эдүгээ Монгол Улсын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадсан учир дэлхийн дээд амжилтын хурдаар хөгжиж байна. Тэд Монгол Улсад шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэр, менежментийн болон технологийн ноу хау-г хангаж, Монголын зарим компаниуд дэлхийн зах зээлд гарч эхэлж байна. Гэхдээ гадаадын хөрөнгө ашиг сайн олж болох салбарт л орж ирдэг бизнес бөгөөд тухайн улс орон, хүн ардад нь хайртай байх, буяны үйл ажиллагаа явуулах зо рилго угаасаа байхгүй. Хүлээн авагч орны болон хө рөнгө оруулагчийн хоёр өөр сонирхлыг зохицуулж чадна гэдэг бол урлаг. Энэ урлагт монголчууд бид дөнг өж эхлэн суралцаж буй хүүхэд шиг л байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах шаардлага
Гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ уул уурхай, ашигт малтмалын салбарт л орж ирж байгаагийн гол шалтгаан нь одоохондоо дэлхийн зах зээл дээр шууд гаргаж болох Монголын ганцхан бүтээгдэхүүн нь энэ салбарын түүхий эд байгаагийнх. Гэтэл энэ талаарх Монголын хууль журам тодорхой биш, тэднийгээ төр засаг нь хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжүүлэхийг шаарддаг, шалгадаг бүтэц нь ажлаа хийхгүй, шүүгч болох ёстой төр, засгийн ажилтнууд нь өөрсдөө тоглогч болчихоод байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын буруу биш, бидний буруу.
Гадаадын хөрөнгө оруулалтын зуун жилийн туршлага дээрээ бодит дүгнэлт хийж, энэ чухал асуудалд ухаалаг хандах нь Монгол Улсын нийтийн засаглалын хамгийн том сорилт болоод байна.
Бид гадаадын төрийн өмчтэй компани бизнес хийхэд нэлээд их бэрхшээлтэйг мэдэж байсан тул боломж гарсан ч түүнд хязгаарлалт хийлгүй явж иржээ. Төрийн өмчийн компани хувийн өмчөөс ялгаатай нь хязгааргүй их төсвийн дэмжлэг авч чаддаг, бизнесийн гэхээсээ улс төрийн хүчин зүйл нөлөөлдөг учир шударга өрсөлдөөнийг утгагүй болгож, үнийн тогтолцоог гажуудуулдаг. Төр өөрөө бизнест ихээхэн хутгалдаад, ялангуяа байгаль орчноо бохирдуулаад ирэхээрээ өөрөө өөртөө хяналт тавьдаггүй, хууль журмаа ч биелүүлж чаддаггүй. Тийм ч учраас Монгол Улс төрийн өмчөө ихэнхийг нь хувьчилсан.
Яг өнөөдрийн хувьд гадаадын төрийн өм чийн компанийн оролцоог яаралтай хязгаарлах гүй бол жишээ нь нүүрсний салбарыг газрын тосны салбарын адилаар бас л гадаадын төрийн өмчийн компанийн мэдэлд өгч, олборлохоос эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ цэнийн хэлхээний бүх хэсгийг атгуулах гэж байна.
Ингэхийн оронд гадаадын болон дотоодын компаниуд манай хууль журмыг сахихгүй байгаа бол сахидаг болтол нь торгоё. Төрд уг нь асар том эрх байгаа шүү дээ.
Хамгийн гол зүйлийг хязгаарлахын оронд “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн төсөл гэгчийг манай Их хурлын гишүүд сонгуулиас хэдхэн хоногийн өмнө гарган ирж, эх орончоороо гайхуулан цээжээ дэлдэж, энэ чухал асуудлыг сонгуулийн бас нэгэн кампани болгож байгаа нь сэтгэл түгшээж байна. Тэднээс гадаадын төрийн өмчит компанийн оролцоог яаралтай хязгаарлахыг хүссэн болохоос таван жил хийгээгүй бүх ажлаа бөөндөн, тооцоо судалгаагүйгээр яаран сандран хууль батал гэж иргэд бид хүсээгүй юм. Тооцоогүй хийсэн хууль журам бүхэн амжилт биш, алдагдал дагуулж ирсэн билээ. Алтны онцгой татварыг амралтын өдрүүдээр гишүүд хоорондоо ярилцаад л баталсны үр дүнд Монгол Улсын алтны салбар тэр чигээрээ сарнин алга болж, олборлосон алтны ихэнх нь нууцаар хил дамжин далд эдийн засаг руу шилжиж, хүн амын аравны нэг нь “нинжа” болсныг бид мэднэ. Ардчилсан оронд хуулийн төслийг өргөн барихаас өмнө бүх холбогдох талуудын саналыг авах хугацаа, боломжийг олгодог.
Гэтэл манай гишүүд хуулийн шинэ төслөөр стратегийн ач холбогдол бүхий салбар (ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, банк санхүү) болон тодорхой чиглэлийн үйл ажиллагаа (үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх, дэл бэ рэх материалын үйлдвэрлэл, нислэгийн аюул гүй байдлыг хангах, телевиз, радиогийн дам жуулах, хүнсний эрүүл ахуй, чанар, хангамж хү рэл цээний батал гаат байдлыг хангах, газрын тос той холбогдсон эрчим хүч, зам, тээвэр, хот, суу рины ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийг ашиглах, Монгол орны болон тухайн бүс нутгийн эколо гийн тогтоц, ашигт малтмалынхаас бусад байгалийн нөөц баялгийн төлөв байдал, био логийн төрөл зүйлд шууд болон дам байдлаар их хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй үл хөдлөх хөрөн гийн зах зээл, цацраг идэвхт ашигт малтмал олборлох, арьс шир, ноос, ноолуур бэлтгэх, боловсруулах, химийн хорт бодис ашиглах, үйлдвэрлэл явуулах, түгээх, биотехнологийн үйлдвэрлэлийн рекомбинат технологи, халдварт өвчин үүсгэгч ашиглах, Монгол Улсын хэмжээнд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх, Монгол Улсын алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэрэг уул уурхайн экспортын гол нэрийн бүтээгдэхүүний зах зээл, үнийн түвшинд шууд ба шууд бусаар нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанууд) ба аж ахуйн нэгжүүдэд (зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум төгрөгөөс дээш) гадаадын хөрөнгө оруулалт 49 хувиас бага байхаар хязгаарлах санал тавьжээ.
Хэрэв бид энэ бүх чиглэлээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чаддаг бол, чадах хөрөнгө болон технологийн ноу хау байгаа бол уг нь болж л байна. Гэхдээ нэгэнт тийм биш, Монголын боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай ихэнх хүмүүс улстөрч болох гээд хийрхэж яваа өнөөгийн нөхцөлд дэн дүү эртэдсэн, ухаалаг биш алхам юм. Тэгээд ч ихэнх салбарт гадаадын хөрөнгө оруулж байж л цаг алдалгүй хурдан хөгжих учиртайг хууль санал болгогчид өөрсдөө уг нь сайн мэдэж байгаа.
Хууль зоригтой биш, ухаалаг байх ёстой
Стратегийн ач холбогдол гэдэг халхавчаар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлан зохицуулахдаа үндэсний аюулгүй байдлыг ханга хыг биш, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахыг гол зорилгоо болгожээ. Хуулийн төсөлд
Австралид Гадаадын хөрөнгө оруулалтыг дүгнэх зөвлөл (FIRB) гэж байдаг. Энэ зөвлөл Австралид орж ирж буй ямар ч хөрөнгө оруулалтыг судалж, дүгнэлт өгөх эрхтэй. Энэ байгууллага аль нэг хөрөнгө оруулалтын саналыг тус бүрээр нь хэлэлцэж дүгнэлт өгдөг нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг хаадаггүй, тэгсэн мөртлөө Австралийн ашиг сонирхлыг хохироо доггүй ажээ. Харин ямар салбарт юуг яаж хязгаар лахаа тодорхой заасан байдаг.
Банкны салбарт 1959 оны хуулиа, санхүүгийн салбарт 1998 оны хуулиа барина гэж зааснаас гадна Австралийн олон улсын агаарын тээврийн компаниудад 49 хүртэлх хувийг гадаадын хө- рөнгө оруулагчид эзэмшиж болно, онгоцны буудлуудын хувьд бас 49 хувийг эзэмшиж болох ч нэг авиакомпани 5-аас илүү хувийг эзэмшихгүй, мөн холбоо харилцааны салбарт 35 хувиас илүүгүй байх, харин хувь хүн 5.0 хувиас хэтрэхгүй байх, гадаадын хөрөнгө оруулалттай, худалдаалах зорилготой үндсэн хөрөнгийн үнэлгээ 50 сая доллараас их бол мэдэгдэж зөвшөөрөл авах, цэрэг батлан хамгаалахын хувьд бүр тодорхой заалтаар зааж өгчээ. Харин уран, плутоны олборлолт, цөмийн хэрэгслийг ажиллуулахад заавал судалж, дүгнэлт, тусгай зөвшөөрөл өгдөг. Өөр ямар нэг хаалт, хязгаарлалт хийдэггүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт бол манай улсын хөгжлийн хамгийн том хүчин зүйлүүдийн нэг бөгөөд энэ асуудалд бодитой судалгаатай, алсыг харж, ухаалаг хандахгүй бол маш их хохиролтой, нэр төрөө унагасан, “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” үйл явдал болоход ойрхон байна. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг дээ. Их хурлын өнөөгийн гишүүд гадаадын төрийн өмчийн компанийг хязгаарласан ганц өгүүлбэртэй хуулийг энэ долоо хоногт баталж чадвал Монгол Улсад нэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Хэрвээ баталж чадахгүй бол та бүхнийг дахин сонгох шаардлагагүй юм.

- Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн дунд шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх
- Салбар бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэлхийн шилдэг стандартыг нэвтрүүлэх, улмаар гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг хангах
- Монгол Улсын тусгаар тогтнол болон стратегийн ашиг сонирхлыг хамгаалах гэх мэт ухаалаг, ойлгомжтой зорилгыг уг нь тавьжээ. Үүний дараа ямар зүйлийг зөвшөөрөх, хэн хянах, тухай бүр нь судлан зөвшөөрөх арга зам гэх мэтийг тодорхой болговол зүгээр.
Австралид Гадаадын хөрөнгө оруулалтыг дүгнэх зөвлөл (FIRB) гэж байдаг. Энэ зөвлөл Австралид орж ирж буй ямар ч хөрөнгө оруулалтыг судалж, дүгнэлт өгөх эрхтэй. Энэ байгууллага аль нэг хөрөнгө оруулалтын саналыг тус бүрээр нь хэлэлцэж дүгнэлт өгдөг нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг хаадаггүй, тэгсэн мөртлөө Австралийн ашиг сонирхлыг хохироо доггүй ажээ. Харин ямар салбарт юуг яаж хязгаар лахаа тодорхой заасан байдаг.
Банкны салбарт 1959 оны хуулиа, санхүүгийн салбарт 1998 оны хуулиа барина гэж зааснаас гадна Австралийн олон улсын агаарын тээврийн компаниудад 49 хүртэлх хувийг гадаадын хө- рөнгө оруулагчид эзэмшиж болно, онгоцны буудлуудын хувьд бас 49 хувийг эзэмшиж болох ч нэг авиакомпани 5-аас илүү хувийг эзэмшихгүй, мөн холбоо харилцааны салбарт 35 хувиас илүүгүй байх, харин хувь хүн 5.0 хувиас хэтрэхгүй байх, гадаадын хөрөнгө оруулалттай, худалдаалах зорилготой үндсэн хөрөнгийн үнэлгээ 50 сая доллараас их бол мэдэгдэж зөвшөөрөл авах, цэрэг батлан хамгаалахын хувьд бүр тодорхой заалтаар зааж өгчээ. Харин уран, плутоны олборлолт, цөмийн хэрэгслийг ажиллуулахад заавал судалж, дүгнэлт, тусгай зөвшөөрөл өгдөг. Өөр ямар нэг хаалт, хязгаарлалт хийдэггүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт бол манай улсын хөгжлийн хамгийн том хүчин зүйлүүдийн нэг бөгөөд энэ асуудалд бодитой судалгаатай, алсыг харж, ухаалаг хандахгүй бол маш их хохиролтой, нэр төрөө унагасан, “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” үйл явдал болоход ойрхон байна. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг дээ. Их хурлын өнөөгийн гишүүд гадаадын төрийн өмчийн компанийг хязгаарласан ганц өгүүлбэртэй хуулийг энэ долоо хоногт баталж чадвал Монгол Улсад нэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Хэрвээ баталж чадахгүй бол та бүхнийг дахин сонгох шаардлагагүй юм.
aaa
TSAHILGAAN
Zochin
zochin
Зочин
Зочин
BATBAYARAAA
be_usau
Улс
sodnoo
MIAT -d
Зочин
зориг
Зочин
unendee
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
continued
Зочин
mash zuv
amarsanaa.wordpress.com
Зочин
Зочин
Амраа