Сонгуулийн дараа

Сонгууль болохнээ. Энэ нь хуулиар хэзээ болохгын нь мэдэхгүй хүмүүст ч гэсэн тодорхой. Учир нь сонгуулиас аймаар хамааралтай амьдарч байна шүү дээ. Бүгд сонгууль боллоо доо гээд санаа алдаад байхаар аймаар юм ч болохнуу гэж бодхоор. Том жижиггүй сонгууль ярьжээн.  Саяхан хашаандаа байгаа хогоо асгуулах гээд хороон даргаа явжаахаар нь хөөе даргаа та манай хогыг нэг асгуулж өгөөчэээ гэсэн чинь өөдөөс харин харин тиймээ машин тэрэггүй хэцүү байна сонгуулийн дараа нэг юм цэгцэрч магад. Хогны машины мөнгө төгрөг батлагдах сурагтай гэхийн. Муу сонгууль нь бүүр болдогүй ч болоосой хогтойгоо өмхийрөх нь.

Багын найзтайгаа таараад юу хийж байна даа найз минь гэсэн чинь харин Хийсэн юмгүй дээ сонгуулийн дараа нэг ажил олдох сурагтай. Манай талын хүмүүс ялчихвал шууд л томрох шинжтэй гэж байна. Мань эр болбоос оогт ажил хийж үзээгүй бүх ажлыг голж явсаар даруй гуч хүрж яваа нэгэн. Сонгуулийн дараа л нэг томроно доо гэж сонгууль бүрийн өмнө ярьж явдаг нэгэн.

Төрийн албанд ажилладаг дандаа завгүй завгүй гэж явдаг танил маань ойрд гудамжны үзүүрийн биллиард дээр зогсож харагдах болов. Яахуу ганц нэг пиав уухуу, муушиг тоглохуу гэсэн болгонд тэгий гэж хариулж байх юм. Учрыг лавлаваас сонгуулийн дараа ямар ч дарга ирж мэднэ. Тэгээд халагдах биз угаасаа тэгдийн тэхээр ажил хийж яадын ямар цалингаа аваад л явжээе гэж байхын. Угаасаа сонгууль бүрийн өмнө ингэж тааллаараа ажилаа хийж амарч эхэлдэг бөгөөд сонгуулийн дараа ажилаа сольдог нэгэн.

Манай эндээ олигархи нэгэн байдаг. Тэрбээр цайны газар ажиллуулж аксээнт машин унаж жигтэйхэн амьтан л явдаг. Ойрд түүний санааг сонгууль зовоох болжээ. Юмны үнэ нэмэгдэнэ гэнэ, хадгаламжинд хийсэн мөнгөө яахвээ юм худалдаад авчихуу. Байр авах гэж 10 жил цуглуулсан мөнгө нь жорлонгийн өрөөний ч үнэн хүрэхгүй болж байна. Сонгуулийн дараа яах бол гэж сууна. Энэ хүнд мөн хэцүү байнаа.

Манай энүүгээр цэрэг халагдсан мэт олон залуус иржээ. Учрыг лавлаваас сонгууль болох гээд уурхайнууд нь яахаа мэдэхгүй хаалгаа барьж байгаа гэнээ. Тэгээд ажилчидаа явуулчиж. Энүүгээр л нэг өөрсдийн уурхайгаа ярьсан архи уусан нөхөд. Сонгуулийн дараа л уурхайнууд нь ажиллаж эхлэнэ гэнэ. Учир нь сонгуульд уурхайг нь хаачихааргүй нөхөд ялвал гэнэ шүү дээ. Хэцүү ч байнаа даа.

Надад бол сонгуулийн дараа наадам л болно гэж бодож байна.

Сонгуулийн өмнө

Манай эндхийн партизан Мөнхөө гэдэг харин эсрэгээрээ харагдахаа байж хааяа бүүр гангарцан явжээдэг болсон нь сонгууль ойртосных. Тэр ардчилсан хувьсгалын партизан бөгөөд сонгуулийн үеэр намых нь нөхөд тоож дарга нартайгаа гар барьж жинхэнэ улс төрч маягтай болж ирнэ. Сонгуулийн дараанаас харин дараагын сонгууль хүртэл хэрхэн коммунистуудыг алах тухайгаа ярьж л өнгөрөөдөг нэгэн. Партизан Мөнхөөгийн онгод оржээ базарваань.

Манай энд байхгүй хүн байхгүй.  Бүүр улстөрч болж буй залуу байна. Байнга косчоом пижээк өмсөж улс орны шинж чанартай юм ярьж явдаг нэгэн. Саяханаас намынхаа хуралд сууж сайд дарга нартайгаа уулзсан тухайгаа ярьж гангарах болж ирэв. Мань мэтийг байнга эх орондоо хэрэггүй зорилоггүй чиглэлгүй, хачин амьтан гэж дээрэлхэнэ. Үхсэн би бол пиав уух зорилготой хүн гээд Нямка сайдад хэлж но-оог нь сайхан дэлгүүлэх юмсан гэж бодогдодын. Зуднаар чоно нохой таргалдаг гэгчээр энэ нам дагсан юмны мөнгөжүү болж онгироо болхыг нь яана.

Но

Харин хадуурахад нийтлэлийн дашрамд хэлхэд Нямка сайд но гэж сайхан зэвсэгийн эрдэмтэй нөхөр юмаа. Дургуй хүргэсэн нэгнээ л но гэдэг юмыг яинь дэлгий шүү гээд сүрлэг зэвсэгийн эрдэмээ гаргаад ирдэг шинжтэй. Тэгэнгүүт нөгөөдүүл нь ухаан алддын байхаа. Зэвсэгийн эрдэм биш байлаа гэхэд тэр но гэдэг нь дэлгэж болдогүй эвхээтэй л байж байдаг эд байх. Дэлгэхээр л баларчих гээд. Бас сайд маань ч но цуглуулж явдаг нэгэн гэж ойлгогдоод байгаа. Тэгээл сав л хийвэл дэлгэчих гээл. Ухаантай улсын ярих нь но гээчийг цуглуулах ч өөрөө хууль бус гэх юм. Анх манай улс төрчид цаг нь болхоор хэлнэ гэж иш мухаргүй юм ярих дуртай байж. Уг нь ингэхээр бүгд хэлчих вий гэж айж өөрөө баллах юм бодож явсан чинь цаад улс төрчид нь намайг хэлээгүй гэж мангайгаад байдаг байсан байж болхын. Тэгэнгүүт тодорхой чиний чиний но-г чинь дэлгий шүү гэж хаяглаад хэлдэг болцон юмдагуу даа.

Сүүлийн үед улстөрд болж байгаа үйл явдлыг хархад, дүгнэхэд, задлахад, шинжлэхэд. Энхбаяр гэдэг хүн но-гоо мэдсэнгүй. Нямка сайд дэлгэнэ гээд байхад миний но гайгүй но дэлгүүл дэлгэнэ биз гэж явжаагаад. Бишээ явжаагаад ч биш но цуглуулдаг сайдын эсрэг ямар нэг юм хум хийх гээд байж. Тэгэнгүүт сайд цуглуулсан но-нуудаасаа Энхбаярт зориулсан хэсгүүдийг нь дэлгээд тэгээд нөгөөх нь диван, оймс гэдэг зарчмаар явчиж. Тэгэнгүүт Энхбаяртай зарим но-г хамтарч эзэмшдэг байснуу ямартай ч зарим нэг хүмүүс но-чин сайдыг огцор гэж гэсэн болтойн. Тэгэнгүүт сайд буцаагаад таануудын но ч байгаа шүү гэдэг алдарт үгээ хэлсэн гэнэ. Тэгээл но-гоо дэлгүүлэх болхоор нөгөөдүүл маань гайгүй болоод суудалдаа байжээ гэсиймуу даа. Өөрсдийхөө но-той гэдгээ мэдсээр байж тэгэх хэрэг байсан ч юмуу эсвэл но-тойгоо ч мэдэхгүй явжээсэн байх зайлуул. Айхтар таамаг хийлээ дээ би ч.