Айл бүрд жилд зуун шил архи ногддог орон
2011 оны эхний есөн сарын байдлаар манай улс 28 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн гэсэн статистик байна.
2011 оны эхний есөн сарын байдлаар манай улс 28 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн гэсэн статистик байна. Үүнийг эх орны маань үндэсний 118 үйлдвэр үйлдвэрлэж "найман нэр"-ийн дэлгүүрээр, баараар дамжуулан ард түмэндээ хүргүүлжээ. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд архи, пиво түгээдэг обьект 4800 бий. Уг нь 2000-аас цөөнгүй хүн ам тутамд архи зарах нэг зөвшөөрөл өгөх тогтоолтой. Тэр нь аль хэдийнэ хэмжээнээсээ хэтэрсэн ба архины үйлдвэрлэл, хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 10 хувийн өсөлттэй явна. Тэгээд байхад зах зээлийн эрэлт хэрэгцээ нэхэгдээд л байна. Товчхондоо бол бид ланжгар уудаг болжээ. Одооны айл дунджаар таван ам бүлтэй гэж тооцоход тэднийд албан ёсоор 100 шил архи ногдох ба цаана нь "найрка", нэрмэлийн архи, "хар нүдэн" айраг энэ тэр бол бүртгэгдээгүй.
Эрхбиш өлгийтэй хүүхэд нь хараахан амсаагүй, сургуулийн насныхан нь арай бага уудаг байх гэхээр тэр их архийг хэн гудардаг байж таарахав. Үерлэх лугаа энэ их архи согтууруулах ундааг өдөр болгон, сар бүр, жилийн турш даван туулж гараад ирж буй амьд организмыг хүн гэж хэлэхэд ч хэцүү. Шал согтуу, ухаан мэдрэлгүй, орилж чарласан амьтдаар дүүрсэн орчинг ард түмэн гэж итгээд тэдэнд хандаж үг хэлж, юм бичих нь явдлын гарз. Багашаархан цайллаган дээр очоод "цайллага" эхлээд 15 минутын дараа "хундаганы үг" хэлэхэд түүнийг сонсож байгаа шинжтэй хүн бараг байхгүй болчихсон байдаг. Үргэлжийн ийм балайралтай, дэн дунтай нийгэмлэг нь лав л ард түмэн биш дэг. Тэд маргааш нь дахиад л ууна. Нөгөөдөр ч ялгаагүй. Уух уухдаа бүр тасарч согттолоо ууцгаана.
Өнөөдөр Монгол Улсад Монголын ард түмэн гэж байхгүй болчихлоо. Одоо яана аа. Ёс бус үйлдлүүд дандаа согтуугаар нь далимдуулж, эсвэл согтуудаа хийгдсэн байдаг. 28 сая литр ба түүнээс ихийг уучихаад дахиад нэхээд байгаа 2.7 сая нөхдүүдэд эрүүл яваа өдрүүд тун цөөхөн оногдоод байна. Тиймдээ ч гэмт хэрэг, аллага, хүчирхийлэл ийм төрлийн үйлдвэрлэл ажиллаж байгаа мэт тасралтгүй хөвөрсөөр байх бөлгөө. Архи өдөрт таваас доошгүй хүний амийг тогтмол авч оддог болсоор удлаа. Хэрэв ийм мангас хаа нэгтээ гараад ирсэн бол яаж шуугиж, онц байдал зарлан, авлан дарж авч байгаа бол. Гэтэл архинаас болж гэнээ гэхээр санаа амарч "тийм бол ч яахав" гэтлээ дасан зохицжээ. Шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн, мэдээлэл бүр шуурхай олон талт болчихсон энэ цаг үед иймхэн юмыг мэддэггүй мал уу гэмээр тэнэг тэнэг гэмт хэргүүд шил дараалан гарсаар байгааг уншсан байх. Хөгжил дэвшил, боловсрол, боломжийн амьдрал, хэрсүү ухаан хичнээн байгаад ч согтсон тэр өдөр, тэр хоромд энэ нь тус болж чаддаггүй. Түрүүхэн зүв зүгээр тохь тух болсон нөхөр эргээд ороод ирэхийн хооронд төрөл арилжиж галзуурсан чоно шиг юм болчихсон байдаг. Бие нүүр царай нь хэвээр атлаа согтохоороо шал өөр бүр хамгийн адгийн новш болчихдогийг нийгмийн бүх давхаргаас харж болно. Баян ядуу ялгаагүй архи л уудаг бол түүнийг хүн гэж итгэж найдаад нэмэргүй.
Уржнан болсон нэгэн наргиантай явдлыг хөдөөний анд маань хэлж билээ. Ерөөс баригдахгүй байсан малын хулгайч шөнө айлын хоттой хониноос нэгийг авах нь авсан байгаа юм. Тэгсэн мань эр согтуудаа ажлаа хийчихэж. Нөгөө хулгайлсан хонио хүзүүгээр нь тас тэврээд тас үсрээд унтчихсан байсныг өглөө нь малчин ирээд дуудаж сэрээсэн байгаа юм. Эрүүгийн практикт хулгайч хулгайлсан юмаа үрэн таран хийж түүгээрээ архидаж, зугаа цэнгэл хөөдөг. Гэтэл одоо хулгай хийлтгүйгээр архи нь элбэг дэлбэг болсны харгайгаар ийн паакталсан аж. Архи ба архины мөнгө олох гэж есөн шидийн юм сэтгэх зовлонгоос "бөбө"-чид хүртэл ангижирчээ. Тэгэхэд эрүүл саруул хэсэг нь талхны мөнгөө олох гэж яаж зүдэрч байна.
Төр засгаас архидалттай тэмцэх гэж янз бүрээр оролдсоор ирсэн. Гэвч тэр зүгийн санаачилгыг эрүүл согтуугүй бүгд толгой дохин дэмжчихээд ачир дээрээ наргиа онигоо болгон маазруулж завхруулдаг. Ерөнхийлөгч сүү аягалж уриалж үзлээ. Энэ нь хууль биш болохоор ууж идэх нь сайн дурын асуудал гээд зарим нь адарч, бусад нь нүднээс далдуур доог тохуу хийцгээдэг. Архидалтын эсрэг хуулийн хүрээнд хийж буй ажил гэвэл Х.Баттулга гишүүний "Архи тамхи үйлдвэрлэгчдийг сонгуульд нэр үл дэвшүүлэх" тухай, Д.Кёкүшюүзан Батбаярын "Мөд согтохооргүй сулавтар архи үйлдвэрлэх" тухай төслүүд явна. Ядсан л аргууд юм даа. Бүрмөсөн уухаа больчих гэж хэлж хэн ч чаддаггүй. Орос, Монгол хоёрт архийг тас хорих тусам архи үйлдвэрлэгч, архичин хоёрын арга төдий чинээ нарийсч хорьсноосоо эсэн юм болно гэж аль диван галавт хэлдэг байсныг л улиглах байх. Хуучин цагийн архичид эмнэлгийн спирт, үнэртэй ус, бараашиг, самгоон гээд янз бүрийн юм уудаг байсаан байсан. Адаглаад л хөдөөнийхөн тогоо нэрээд яаж ч болдоггүй. Архидалт нь үнэхээр тийм хүн төрөлхтөнд дийлдэшгүй босоо ороолон юм уу?, хаа сайгүй л ууцгааж байна уу? гээд нээлттэй болсон дэлхийгээр бүгдээрээ л яваад үзэцгээлээ. Гэтэл Орос, Монгол хоёр шиг алхам тутамд гуйвж дайвсан согтуу царайг гадаад ертөнцөд олж харсангүй.
Мусульман шашинтай улс орнууд гэхэд архи уух, үйлдвэрлэхийг зүгээр шууд л хориглосон хуультай. Тэр хууль нь хэрэгжихээр барахгүй бусад хуулийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бүрдэж байна. Яагаад гэвэл ард түмэн нь мөнхийн согтуу биш учраас гэмт хэрэг үйлдэгдэх шалтаг гардаггүй.
Тэгэхээр архины үйлдвэрийг хаагаад, согтууруулах ундаа зарахаа болиод, согтуу яваа хүнд эрүүгийн хэрэг үүсгэх, давтан согтуурвал бүх насаар нь гэрийн хорионд суулгах ял оноодог болгохоос өөр хувилбар байхгүй болжээ. Нэгэнт тийм хууль батлагдвал улаан цайм эсэргүүцэх улайрчихсан архичин эхний удаа гарахгүй. Яваандаа харин хууль завхруулах гэж нэлээн үзэх байх. Энд тэнд далд бизнес мэдээж сэргэнэ. Гэхдээ л согтуу хүн содон харагдаад баригдахгүй өөр хаачих юм. Ямар орондоо ороод хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд уултай нь биш. Ер нь төр ба төрийн хууль цааз иргэнээ дийлдэг цаг ирсэн нь түрүүчээсээ мэдрэгдээд байх боллоо. Хууль зөрчихөд үйлийн үр нь хойт төрөлдөө биш хойтонгоос хэтрэлгүй гүйцээд ирдэг нийгэм айсуй. Цагаа тулбал нэг муу архичинг байтугай Энхбаярыг хүртэл хөлийг нь гозгонуулаад ачаад явчихаж чадаж байна шүү. Дүрэмгүйгээр сагс тоглоцгоодог байсан бурангуй үе ард хоцорчээ. Одоо чинь техник хөгжсөн, мэдээллийн сүлжээнд улам хамрагдсан, ядаж л хаа сайгүй камер асаалттай, хяналт тавихыг хүсвэл боломжтой болсон.
Дандаа ч бүх юм муу биш шүү. Ерөөсөө архи уудаггүй, хар тамхи татдаггүй тийм залуус гадуур зөндөө байдаг юм билээ. Хуучин коммунист нийгмийн үед бодит амьдрал дээр үнэндээ уухгүй л бол хүн биш болчих гээд их хэцүү байлаа. Тэгээд ч тэр үед ёс суртахууны хувьд адгийн шаарууд архи уулгүй хоцорч матаасаар амьдарч амиа зогоодог байв. Зохиолчид, дуучид, инженерүүд сайн хүн болох гээд, хүний хайлан гэгдэхийн тулд үй олноороо архинд орцгоодог байлаа. Хожим олон түмэнд зөвхөн "Манай хэн уг нь агуу авьяастай, даанч түүнийг үнэлээгүйгээс болж..." гэж хэлүүлэхийн тулд ууцгаасан. Яс үнэндээ архинд донтсон бүх "одод"-ын дотроос Нобелийн шагналд дөхөж очсон нь хэн байсан юм бол доо чааваас. Дотооддоо бол "гавьяат, ардын" нь бишгүй л байх. Хамгийн хорлонтой нь өчүүхэн нэрд гармагцаа мөрөөрөө яваа бусдыг архинд уруу татаж, улс орныг бүхэлд нь архинд живүүлэхэд тэд ихээхэн нөлөөлсөн дөө. Энгэр дээрээ ч юмуу малгай дээрээ тэмдэг зүүсэн нөхөр товарищ албан байгууллага, аймаг суманд ирлээ л бол тэр хавь орчин нэлдээ балайраад эхэлж байгаа биз.
Цаг хугацааны дараа олон зүйл эсрэгээр эргэх юм даа. Ардчилсан нийгэмд уудаггүй нь амжилтын оройд хүрч, уусан нь тэндээ ч биш тээр доошоо шидэгддэг болжээ. Одоо энэ муу архинаас, үргэлжийн согтуурлаас салчихвал манай ард түмэн ямар сайхан аз жаргалтай амьдрах бол. Хаашаа л харна эв эрүүл, ажил хөдөлмөр хийсэн, инээж гэрэлтсэн хүмүүс.

etgeed
Зочин
Зочин
Зочин
Зочин
delgermaa
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
dutuu l bodoj bna da.
Зочин
erka
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
нар
НЭР ҮГҮЙ
Зочин
хэт даврагч
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tamir
çî÷èí
Ййй
goomaral
Зочин
Зочин
Зочин
Зочин
amarsanaa.wordpress.com