Монголын тайван орон
Сонгууль ойртжээ. Урьд нь ийм их хилэн болдог байсан юм болов уу. Эсвэл би ажигладаггүй байсан уу.
Сонгууль ойртжээ. Урьд нь ийм их хилэн болдог байсан юм болов уу. Эсвэл би ажигладаггүй байсан уу. Өнөө хэдэн гишүүд төдийгүй нэр дэвшихээр санаархагчдын яриа хөөрөө дуу шуу, уур унтуу нэг л биш болчихжээ. Заримынх нь нүдний хүүхэн хараа томорч, гүрээний судас нь гүрэлзэж их л эвгүй болчихож. Зарим нь хөмхийгөө зуугаад л хүрлийчхээд л бөөн занал хорсол болсон амьтан сонгуулийн дараа... гээд шүд зууна. Зарим нь бүх телевизээр Монголын ард түмэн руу салаавч гаргаад л. Телевизийн суваг бүр дээр нэр дэвшихийг горилогчид дөрөв, таваараа суучихаад л. Сонины хуудас дүүрэн малигар зураг, худал голдуу ярилцлагуудыг үзэхээс, уншихаас дургүй хүрнэ. Зарим нь бүүр мундаг хүн болж тодрох гэхдээ баривчлагдаж байгаа хүний гэрт сайн дураараа очиж суучихаад нүдний шил хагаллаа, тархи хөдөллөө, эрхэм гишүүний бүрэн эрхэнд халдлаа гэж өөрсдийгөө өрөвдүүлэн рекламдана. Талбай дээр хэдэн хүн МАХН-ын төлөө, хайрт удирдагчийнхаа төлөө цемент мөргөж үхнэ гэж чарлалдана. Ордонд орсон ч Ардчилсан нам, МАН хоёр гөжилцөөд л ардаг ярдаг гишүүд нь толхилцоод л. Энэ хот суурин чинь хүн ард чинь ямар их уур унтуу бухимдал, давчуу, гавчуу юу болчихоов дээ. Бүх шатны сонгуульд нэр дэвших хүнийг ядаж сэтгэцийн эмнэлэгт үзүүлбэл яасан юм бэ гэж бодогдом. Яршиг зүгээр энэ бүхнийг харж цуг савлаж байснаас нутаг явах минь. Утсаа унтраачихаад хөдөө рүүгээ гарч өгөв. Хотоос урагшаа хар замаар 100 км давхиад дүүгийндээ очлоо. Өвөлжөөнөөсөө гараад хаваржаандаа Хамар усны худаг бараадан ганц гэрээрээ буучихаж. Мал тарган, цаг сайхан, жаахан чийг өгчихвөл ногоо суга ургах янзтай байна. Би очуутаа телевизийг нь залгуулалгүй намайг явтал битгий асаагаарай гээд мэдээллийн хориг тавив. Хонь төллөж арай дуусаагүй, ямаагаа самнаж байна. Өвөл цагаан сараар гэхэд таван үхэр тугалчихсан байсан болхоор нэмээд долоо, найман үхэр тугалчихсан тараг, сүү бялхаж байна. Миний очсон гол зорилго бол нэгд энэ их бухимдлаас ганц хоёр хоног хол байх, үүцний хоолой хорсгосон хатсан мах идэх, бас уураг идэх. Хэрэв Дагвын хоёр ингэ ботголсон бол ингэний хоормог авчирч орой болгон ганц аягыг уух тооцоотой явсан юм. Хүн бүл муутай болохоор үнээгээ сааж чадахгүй нялх тугал чацга алдах гээд байна. Би тэр дороо хөдөөгийн ажилд орж хоолой хорсгосон хатсан махаа тогоонд хийчихээд урд жалганд үхэр тугалчихаад авчирч чадахгүй гэхээр нь үхэрчин хүү болж явган явлаа. Тэр муу нялх тугал эхээс өглөөхөн төрсөн ч гэсэн наддаа зөв болчихжээ. Тугалыг бариад авахаар л орилох. Тэгэхээр нь эх нь тугалаа харамлаж над руу дайрах би айж зугтах, чулуу аваад шидэхээр үхэр надаас айх энэ хооронд амжиж би тугалыг нь барьцаанд авах зэрэг адал явдал болсоор байгаад бараг нар шингээв. Хаврын орой тогтуун сайхан нэг цагаантай гурван морь ус руу цувна. Тамгыг нь харвал Дагвын тамга мөн байна. Үхэрчин хүү би үхэр, тугал хоёроо туухдаа тууж туугдахдаа туугдаж явсаар Дагвынд ирлээ. Тэднийх бас л ганц гэр. Нөхөр маань өглөө гурван морио эрээд явсан ирээгүй байна. Харин ингэ нь ботголчихжээ. Сүүтийсэн хөөрхөн халтар ботго хараад би хэдэн литр хоормогтой буцна гэдгээ ойлгов. Ёотон шиг зүссэн цагаан уураг идчихээд үхэр, тугал хоёроо хаячихаад хоолой хорсгосон махандаа яараад алхчихав. Тэхдээ бас зүгээр яваагүй муу найзыгаа матав. Авгайгаас нь цаадах чинь ямар гурван морь эрэхээр явсан юм гэв. Нэг цагаантай гурван морьд. Тэгэхээр нь би чулуун хороо руу урдаасаа гараад ирж байна лээ гэлээ. Дагвынхаа үе үе сумын төв рүү малд явчихдаг занг мэдэх юм болохоор би ч авгай нь ч төвөггүйхэн ойлгож баахан инээлээ. Би гэртээ орлоо. Сувай хонио нэг хэсэг, нялх хургатай хонио нэг хэсэг, арай хөрөв хургатай хонио нэг хэсэг хариулж орой хотлуулах гэж бөөн юм болно. Хажуугаар нь ямаагаа самнаад бөөн ажил. Би хоолоо идчихээд хойноос нь ганц аяга зөгийн балтай буцалгасан сүү ууж ямбалчихаад хоньчин хүү болохоор мордлоо. Зүүн хойноос ганц бараан морьтой хүн шогшин ирж явна.
Талын таван толгойдоо
Таана мангирын ургамалтайяа хөө. Дагвын маань хоолой мөн. Миний машиныг харчихаад дуугаа больчихоод муу морио давирч байна гэдэг нь жигтэйхэн. Гэртээ хариад алуулна даа гэж бодохоос инээд хүрнэ. Маргааш нөгөөдөр нь мөн л иймэрхүү өдөр өнгөрөөнө. Муу хүн идэхээ гэдэг. Манай хонхорын хоёр гурван айл таван сарын дундуур малаа хөнгөлнө. Хургаа хөнгөлнө. Бас тав зургаан үрээ хөнгөлнө. Бас арваад эр бяруу харагдсан. Өдөр судрыг нь үзүүлж байгаад би таван сард буцаад нутагтаа яаран яаран ирнэ. Шар будаатай чанасан хурганы засаа ямар сайхан гээч. Бас давслаад үнсэнд булсан адуу, үхрийн засаа сайхан шүү. Би их олзтой буцлаа. Элгэн тараг шиг хэлгий шаргал уураг, хөөсөрсөн ингэний хоормог, үүцний махны үлдэгдэл бага зэрэг хуршсан үхрийн хошного, өөхтэй хужирхай бүгд л сайхан. Баржин дээр гарахад хаврын салхи цэхэлзэвч ногооны униар татжээ Бөөрөлжүүт, Хашаатын тал цэлийнэ. Энэ их тал нутагт манай хонхорын дөрөвхөн айлаас өөр айл байхгүй. Радио телевизгүй, ном сонингүй гар утсаа унтраачихсан ямар сайхан юм бэ. Ямар сайхан ямар тайван юм бэ. Хотын их бухимдлаас ердөө 100 км гарахад л агуу их тайвшрал авна. Энэ бол миний төрсөн нутаг Монголын амгалан тайван ороон.

amarsanaa.wordpress.com
hasha
тэнэг юм бэ
Зочин
Зочин
зориг
Зочин
delgermaa
Bat
Зочин
Зочин
Мөнхөө
Зочин
Зочин
Зочин
Зочин
ul
Зочин
Bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Саак
ider
zochin
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
сайхан
лхагва