Цагдаа бурхан жолооч чөтгөр
Хан-уул дүүрэг дээр албан тушаалтныг өдрийн хагас хүлээх ч яахав.
Хан-уул дүүрэг дээр албан тушаалтныг өдрийн хагас хүлээх ч яахав. Коридороор зөрөлдөх, эсвэл зүгээр өрөөнд суух хамммгийн доод албан тушаалтан ч миний асуусанд тоож хариулах битгий хэл намайг нэг нүдээрээ ч хялайж харахгүй байсан нь ч бас бага хэрэг. Төрийн албан хаагч гэдэг чинь ийм л байхгүй юм бол “иргэд”-ээс ялгагдахгүй шүү дээ. Харин Хан-уул дүүргийн байрнаас гарангуутаа урсгал сөрж ороод торгуулсан явдал бол өөр хэрэг.
Торгуулсан юм. Дүүргийн байр луу өглөө ороод өдөр гарч явлаа. Орсон зам маань уужуу өргөн, ачаалалгүй байсан нь ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байв. Тэгээд л ороод тас. Тас ч гэж дээ гарах аман дээр ахлах ахлагч над руу балаар л дохиж зогсоосон. Яагаад гэвэл ахлагчид улаан модоо шүүрэх завдал гараагүй. Ахлагч зогсоо зайгүй торгууль бичиж байсан юм. Миний өмнөхөн яг тэр замаар гарч ирээд гардуулсан хэд хэдэн жолооч нар байна. Би оочрын сүүл боллоо. Цагдаа торгуулиа бичингээ нөгөөх зам руу гаа үе үе харна. Харахгүй бол машин алдчих гээд хэцүү. Тиймдээ ч би даан удаан оочрын сүүл байж чадсангүй ээ. Дорхноо л дараагийн хүмүүс балаар дохиулан гарч ирсээр даруй арван хэдүүлээ боллоо. Хүмүүс нь ч сурчихаж.
-Хэдээр торгодын?
-Таван мянга
-Заза гялс өгчий, ажил хэцүүдлээ.
Цагдаа 10 жилдээ бичээгүй их юмаа бичиж байгаа байхаа. Бичингээ бувтнана.
-Би харин ч та нарыг торгоод явуулж байна шүү, бичиг баримтыг чинь хурааж аваад явбал явна шд.
Хураавал ч түүнд нэг дориун чемодан хэрэгтэй дэгээ. Гү тэгээд ер нь хураах ёстой газар юм бол яагаад ч торгоод байгаа юм бүү мэд. Тэрээр үргэлжлүүлэн бувтнана:
-Та нар тэр тэмдэг мэмдгээ харж бай л даа.
Тэмдэг байсныг нь бууж ирээд харсан л даа. Харин тэрхүү 50 орчим метр нэг урсгалт замын эхэнд нь алгын чинээ самбар хадчихад замын цагдаагийн газрын мөнгө хүрэхгүй л байгаа байх. Хэдүүлээ хандивлаад нэг юм босгочихын сан.
Хан-уул дүүрэгт тэдний онинд суудаг энэ мэт буюу энэнээс лаг хэд хэдэн газар бий. 19-ийн үйлчилгээний төв гэж сайхан газар. Баруун урд уулзвар нь зөвхөн ордог нэг урсгалтай. Туучийнууд нь залхуураад гарах гэнэ тэрүүгээр нь. Гарангуутаа замын цагдаагийн машины байнгын зогсоолтой (албан бус) учирна. Тэр машин нь дотроо заавал цагдаатай байна. Тэгээ л оочиртоо орно доо. Машин багтахгүй шахам оочир үүснэ заримдаа. Цагдаа нь торгож ч амжихгүй бажгадна. Торгуулах гэж байгаа жолооч нар тамхилна, хууч хөөрнө, заримдаа нэрийн хуудсаа солилцож ч байх шиг. Бараг хэсэг зуур амраад авч байна уу даа гэлтэй.
За бас гүүр давангуут шинэ өглөө рүү эргэдэг хөөрхөн уулзвар бий. Баруун эргээд, жоохон уруудаж байснаа зүүн ба баруун гэж 2 салж эргэдэг. Тэрний зүүнийг нь хориглосон. Харин тэмдэг нь төөөөө наана, бараг гүүрэн дээрээ шааж яваа. За за юу ч билээ, ер нь ойлгоход бэрх эд. Ямар ч байсан хүмүүс эргэлээ, шүгэл тасхийлээ. Мэддэгүүд нь бол цагдаа харуутаа нөгөө тийшээ эргээ л төөрөөд явчихна гэж байгаа.
Бас 19-р хорооллоос гарч ирдэг замын 3 уулзвар зөвхөн баруун эргэнэ (өөр уулзвар бий билүү юу билээ). Нутгийнхан нь тэр хавийгаа гүйдэлтэй гэлцэнэ. Цагдаа нь гүйдлээсээ айгаад зогсож чадахгүй харин цагаан хэрэм мэт хар төмөр хана босгосон гэх. Шог яриа л даа. Яагаад гэвэл тэнд нэг хэсэг өдөр дараалан осол гаржээ. Осол гаргасан жолооч болгон шахуу, “гү би зүүв зүгээр явжээсэн чинь гээв гэнэт гүүдэл гарч ирээд үрүүл булаагаад...” гэж ярьсан байдаг юм. Тэгээд л тэр. Харин тэр төмөр хашлага зөв шийдэл шүү. Жолооч нарыг сэтгэл хоёрдуулахгүй, мөнгий нь ч хэмнээд.
Замын хөдөлгөөний дүрэм бол дүрэм ээ. Тэмдэг бол тэмдэг. Зөрчсөн жолоочийн түмэн буруу, цагдаагийн түмэн зөв. Манай жолооч нарын тэмдэг анзаардаггүй, зэрлэг яваад сурцан нь үүнд хамгийн их нөлөөтэй. Гэхдээ зөрчүүлж аваад л торгоод байхын тулд л цагдаа ба тэмдэгнүүд тэнд байх шиг. Зөрчвөл замын түгжрээнд нөлөөлөхөөс эхлээд осол ч гарах аюултай тул дүрмийг зохиодог. Гэтэл эдгээр торгон уулзварууд дээр гардуулж баригдсан жолооч нарын торгуулиа төлөх урт цуваанаас болж жинхэнэ түгжрэл үүсэх нь бий. Торгуулах гээд зогсож байгаа машиныг өөр нэг машин ирснээ мөргөж ч байх шиг. Хөгжилтэй.
Урьд нь бас хориглосон тэмдэг харагдахгүй байгаа газар зогссоноос болж номероо мултлуулсан удаатай. Цагдаа намайг загнасан.
-Загнахгүй байж болохгүй юу.
-За за загнахаа байя. Яагаад энд машин тавиад байна?
-Яагаад тавьж болохгүй юм?
-Энд тавихыг хориглосон.
-Тэмдэг нь хаа байна?
-Юугжаагаан чи, тэр тийшээ ингээд тэнд .....
Ахиад загнаж эхлэсэн цагдаа маань үгээ гүйцээлгүй бувтнаад цаашаа яваад өгсөн. Гараараа заасан газарт нь ганц ч тэмдэг харагдаагүй. Маргааш нь Сүхбаатар дүүргээс номероо авсан. Хэл ам хийхгүй байсан нь надад хамгийн ашигтай байсан тул дараа нь нэг ах хүүдээ л гомдоллосон.
-Өчигдөр ямар ч тэмдэггүй газар зогслоо гээд миний номерыг ....ваараа ваараа.
-Тэмдэг нь яахав дээ, цагдаа нь л тэгж хүсч байгаа бол тэрийг нь л хийсэн нь дээршд.
Манайханн, манай замын цагдаа нараа, хориглосон юмуу зөвшөөрсөн тэмдэгээ аль болох ойрхон, ойлгомжтой тавья аа. Өөр орнуудад нэгээс илүүг зоосон газар байхыг харж л байсан. Үгүй ядаж нэг бараатайхан шиг самбар дээр анхааруулж бичээд өлгөж яагаад ч болохгүй юу? Мөнгө хүрэхгүй байвал жолооч нараас хандив цуглуулья. Төмөр хашаа ч болох нь ээ тавиад... Тэрнээс гадна ... нөхөд цагдаа нар минь, машины жижиг томоор битий ялгаж ээ л даа!

Зочин
Зочин
unshigch
goe boljee
Zochin
Зочин
Зочин
z
Зочин
Зочин
Зочин
Babaar
зочин
зочин
зочин
mongolkhuu
Уншигч
Зочин
Zochin
any
Tegshee
any
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хан уулын хүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
bi
Zochin
artanyand
Зочин
Зочин
ЁС СУРТАХУУН?!
Zochin
Зочин
Баяраа
Зочин
Зочин
Зочин
mgl
Tamir
Mika
Setgegdel
нано
Зочин
Зочин
үнэн эргүүэээ энэ уншигчид
Зочин
ganaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Eebii
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Saruul
Зочин