Эмгэнт
Нэг ч уулгүй нүцгэн говьд Эмгэнт хэмээх дориун сархиатай ганц шовх заяажээ.
Нэг ч уулгүй нүцгэн говьд Эмгэнт хэмээх дориун сархиатай ганц шовх заяажээ. Хавь ойрдоо онцгой сүрлэг учраас их содон харагдах энэхүү шовхын огцом эгц барзгар хадан энгэрийг гүнзгий хар хар ангал хөгшин хүний нүүр шиг атираа нугачаа цацруулан зүсэж, бэлд буусан хойноо тэнийж, цэлийсэн тал болж тайвширсан нь ямар агуу хүчээр оргилон буцлан байж бүтсэн хангай вэ гэж дуу алдмаар. Ханалж үелсэн цохионоос бүтсэн уулын элэг ногоо ургах хөрсгүй цул хад тул ногоорох ургамалгүй. Гэвч лужир хад байцыг газар дороос нэвт сүвлэн ургасан аварга шүхэр шиг хэдэн нэлмийсэн хайлаастай. Энэ хэдэн хайлаасны үр үндэс анх зөөлхөн торгон нялцгай үзүүрээрээ яаж ийм мунадаг хаднуудыг нэвт цоолж чадав аа гэж хайр хүрмээр. Их гүнзгий гол гол хавцлаас хомсхон булаг ундрах аядах төдий агаад гялтганасан хүйтэн ус доош урсаад жожиг шовхын цангасан хормойд дөнгөж хүрээд хөрсөн доогуур хавчихна. Шандын урсгал шингэсэн тэр чийгтэй хавтгайг “Ус тардаг” гэх агаад тэнд таана сугсайтал ургана. Ус тардгийн таананд оруулсан малын өвчин аяндаа эдгэрдэг нь ёс. Шанд болгоны адагт ус тардаг бий. Ус тардаг бүхэн таанан талбай. Эмгэнтийн наранд ээвэр хадан энгэрт өвс үзэгдэхгүй ч хадны завсраас цухуйсан тачирхан аагтай ногоо нь чанарын хувьд малд хүчтэй эм л гэсэн үг. Үнэр гэж дэндүү. Түүнийг үнэрлэсэн ядарч доройтсон мал дорхноо нүд нь сэргээд, аргаль янгир мэт үргэж цойлоод эзэндээ ойртохоо болино.
Эмгэнтийн ар зоо хад чулуугүй бөгөөд чухам л малын жаргал. Ааг шим ихтэй нарийн монгол ногоо бүрхсэн зөөлөн хөрстэй цэлгэр амууд газрын намаас Эмгэнтийн бие өөд өндөрссөөр дээшлэх тусмаа жалгууд болон нарийсна. Арц хүж ханхалсан жалга судаг зэрэгцэн өгссөөр Эмгэнтийн оройд ойртох тусам цөм бие биедээ уусаж, ноёлох оргилын ар дагзанд тулаад замхарчээ. Энэ нутгийн бүх хөндий хоолойг Эмгэнт эргэн тойрноосоо өөртөө татан цуглуулж, оройдоо хумьж атгасан ноёлох өндөр юмсанж. Эмгэнтийн ар дагз өндөр учир сэрүүн. Үүл манан салахгүй. Чухамхүү тэр сэрүүн дагзанд хэдэн бут яргай заяажээ. Говьчууд тэр хэдэн бутаа шугуй гэнэ. Ойрын зуун км-ийн тойрогт ой мод байтугай, буйлс яргай нэг ч үгүй ээрэм говь атал гагцхүү Эмгэнтэд энэ хэдэн хайлаас буйлс яргайг хэн авчраад тарчихав аа? гэж нутийн хүмүүс үе дамжин гайхсаар иржээ. Тэднийг үнэхээр гайхаж байна гэж бодож байна уу? Үгүй шүү. Тэд өнгөн дээрээ гайхсан дүр эсгэх авч дотроо бол буйлс яргай хайлаасыг Эмгэнтийн лус ургуулж буйд огт эргэлзэхгүй. Гэвч энэ итгэл биширлээ хүнд донгосохоо хатуу цээрлэнэ. Эмгэнтдээ хайртай ч гэж жигтэйхэн. Дэргэд нь нэрийг нь хэлэхээ цээрлээд хайрхан л гэнэ. Хур борооны үүл зуун бээрийн хагассан цөл гатлан энд ирж чадахгүй. Замдаа улайдсан тэнгэрт ууршаад алга болно. Эмгэнт хайрхан нь л биедээ үүл татна даа. Бороо орж, ногоо дэлгэрэх хувь заяа ганцхан Эмгэнтийн буян. Тийм учир Эмгэнт хайрхандаа хайртай байхаас ч яахав. Ямагт дээжээ өргөнө. Хязгааргүй мэлтийх талд ганц хадан шовх алсаас их л бараа сүртэй. Бараа сүрэнд нь бишрэх авч бас эмээнэ. Жалга болгон нь зудаас аврагч өвөлжөөтэй. Яагаад Эмгэнт гэснийг бүү мэд. Мэдэхийг хүсэх ч үгүй. Мэдэх ёстой нэг зүйл бол Эмгэнтийн лус савдаг догшин гэж аймшигтай. Бузарлавал хариугаа тэр шөнөдөө л авна. Үүнийг батлах олон домог бий. Домгууд хүн бүрийн зүрхэнд хадаглагдах агаад гадны хүнд туслах зорилгоор домгоо заавал ярьж өгдөг заншилтай. Энэ бол энэ нутгийн бичигдээгүй хууль.
Домог: Сэмбэн мориноос унахдаа гаансныхаа модыг хугалчихав. Гаансгүй болохоор тамхи татаж чадахаа больжээ. Эрт урьдын цагт зэлүүд нутагт янжуур гэж байсангүй, бас цаасанд тамхи ороож татахыг мэдэхгүй. Цаас ч байсангүй. Насаараа тамхи татаж, тамхинд орсон Сэмбэн шаналж гүйцэв. Гаансны мод хайлаа. Олддоггүй. Говьд юун гаансны мод. Хятадын барааг Монголд оруулахыг Оросууд хаачихсан 1929 оны хавьцаа юм байх. Харамсалтай нь, зарах гаансны мод Орост ширхэг ч байсангүй. Эмгэнтийн буйлсны нэг бутанд гаансны мод яг болмоор шув шулуунхан өчүүхэн буйлс байхыг Сэмбэн харжээ. Тэгээд яахав, ямар огтлолтой нь биш. Гэртээ харилаа. Хэд хонов. Тамхи татмаар санагдаад бүр тэсэхээ болилоо. Нөгөө буйлс бодогдоод салдаггүй. Сэмбэн тэсэлгүй хэдэн удаа Эмгэнт өөд морио шавхан хадан дундуур авиран байж нөгөө буйлсан дээр очжээ. Эргэж тойрч зөндөөн үзлээ. Маани мэгзэм уншиж Эмгэнтийн хүйтэн шороонд халуун духаа хөртөл мөргөв. Тэглээ гээд зориг хүрдэггүй. Ерөөс тамхиа хаяад, энэ буйлсыг бодохоо больё чиминь. Одоохон мориндоо мордоод давхиж харих минь. Гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Эцэст нь нөгөө буйлсыг огтлоод авчихав. Хатаахаар униндаа хавчуулжээ. Тэгтэл тэр шөнөдөө ганц хуруутаад хонолоо. Хуруу хумс нь луг лугхийн идээлээд өвчин орж эхлэв. Айсан Сэмбэн шалавхан нөгөө бутны огтолсон ёзоорт гаансны мод хийхээр авсан буйлсаа эвэнд нь тааруулж хадгаар янгинтал боогоод Эмгэнтээ аргадан залбирсаар харьжээ. Хуруу нь өвчин орж байгаа гэж жигтэйхэн. Идээлсэн хуруу нь бохирдож, идээ бээр нь судсандаа орж, үхдэгийн даваан дээр буйлс огтолсон муу хуруугаа хурц иртэй сүхээр тас цавчиж байж амь гарчээ. Өвчиндөө халуурч дэмийрсэн түүний нүдэнд айхтар догшин эмгэн гэрт нь дэвхэрч цовхроод гарахгүй байсан гэнэ гэсэн яриа таржээ. Үнэхээр тэгсэн юм уу, нутгийнхан нь зохиосон юм уу, бүү мэд. Эмгэнтийн буйлс өтгөрч ар дагзны нь хэдэн яргай олшроод буйг нутгийнхан анзаарч, гэрт орж дэвхэрч цовхордог Эмгэн лусаас улам жийрхэнэ. Сэмбэнгийн явдлаас хойш яргайнд ойрхон очихгүй, очвол хоорондоо ярихгүй, холдож байж зөөлхөн дуугаар шивэгнэн үг солилцоно. Яргайнд хүн гараа хүргэж үнэрээ шингээхгүй бол их өтгөн шугуй болж, тэлнэ гэж домог амлана.
Домог: Бамба өвгөн Эмгэнтэд хонь ногоолуулж яваад энгэрийн нь нэг шанднаас морио усалжээ. Халуун наранд цангасан морь булгийн ус руу хар тэнхээгээрээ зүтгэлэн залгилж эхлэх тэр агшинд Бамба өвгөний шээс хүрээд өмдөндөө золтой дусаачихсангүй. Морио хөтлөн булгаас холдож шээх гээд цулбуураасаа угзарсан боловч хүйтэн ус ухаангүй залгилах цангасан мориныхоо хүнд толгойг эргүүлж хүч хүрсэнгүй. Яадаг билээ? Морио сул орхиод өөрөө хол очиж шээвэл ааш муутай егзөр хөгшин морь нь хэд хоног чөдөрлүүлж унагдсандаа өширхөж, өвгөнийг ёс явгална. Хоёр хөгшин бие биеэ харилцан дөнгөж явсан түүх олон. Арга мухардсан Бамба яаж ч чадалгүй өмдөө шувтлан мориныхоо цулбуураас барьсан чигтээ булгийн дэргэд шээв. Тэгтэл шээс нь газрын уруу булаг руу орохоор урсав. Ихээр хураагдсан өвгөний шээс гарч дуусдаггүй. Өвгөн айсаар сарьсаар суув. Шээсээ булагт арай хүрэлгүй наана нь газарт шингэх байгаа гэж Бамба горьдож байтал нэг харахнаа шээс нь булагт орж явна гэнэ. Маш муухай нүгэл үйлдлээ гэж Бамба их айжээ. Эмгэнтийн догшин лусын толгой руу сарьсан тул хилэгнэж таарна. Бамба айсандаа нүглээ наминчлан өдөр шөнөгүй залбирлаа. Тэгэвч тусыг эс олов. Түүний хамаг биеийг яр идээд тарчлан үхжээ. Бамбаас хариугаа авсан шанд ариусаж, хүн мал ундаалсаар мөнхөрсөн гэж домог ятгаж, хүмүүс айж биширнэ.
Домог: Уртхан шилбүүрээ уурга болгон хурга ишиг шонгийн мод зэргийг уургалж томчуулд загнуулаагүй хүүхэд хөдөөд байхгүй биз. Энэ нь морь уургалж сурах гэж яарч дасгал хийж буй царай нь. Эмгэнтэд өвөлжсөн хот айлын хэдэн жаал Эмгэнтийн хаданд тоглож яваад нэг дүрсгүй нь морины аргамжааны гадас шиг нэг чулууг уургалаад татчихсан чинь нөгөө чулуу байрнаасаа ховхроод газрын уруу өнхөрчээ. Өнхөрч өнхөрч тогтсон гэдэг. Хүүхдүүд энэ явдлыг үл тоосон тул хэнд ч ярьсангүй. Тэгтэл орой нь үхэр зэлэндээ орлиод, ноход Эмгэнтийн хамгийн том оцон цохио өөд харж улиад, нөгөө хот айлыг сандаргажээ. Хуй салхи дэгдэж, чихэнд хий юм Эмгэнтийн оройгоос орилоод нэг л биш. Томчууд яав ийв? Лус савдаг хэн аягүйцуулав? гэсэн мөрдлөг байцаалт явуулж, чулуу уургалж булга татсан бяцхан этгээд баригдав. Томчууд булга татсан чулууг нөгөө жаалуудаар заалган олж, сууринд нь сүү дусааж, тарина хангинуулж, нөгөө чулууг ариулж аргадаад, байсан байранд нь яг хуучнаар нь сайтар суулгаж чадсан учир арай гайгүй өнгөрөв. Буйлс огтлогдсон, булгийн ус бузартсан тул өршөөл байгаагүй. Харин сууринаасаа ховхлуулсан чулуу буцаад байрандаа бат бөх суурилагдсан тул өршөөгдлөө гэж малчид Эмгэнтийн шударга шүүхийг бишрэн тайвширчээ.
Домгууд үе дамжин яригдсаар өдгөөтэй золгосон бөгөөд хадны завсар нэг эмгэн сууж байдаг. Тэр эмгэн зарим учиртай төрсөн дан биш давхар хүнд харагдсан тухай домог бас бий. Эмгэнтийн эмгэн нүдэнд харагдвал хойт насандаа бурхан болдог хуультай. Ийм л ертөнц, ийм л хангай. Өөр ямар сургаал хэрэгтэй юм бэ?
Тэгтэл яасан гээч? Зах зээл эхлүүт үл таних хэдэн этгээд ирээд Эмгэнтийн нөгөө хэдэн яргайгаар ташуур хийж зарна гэжээ. Нутгийн хүмүүс яргайнд гар хүрвэл Эмгэнтийн лус савдаг тэр дор чинь сүйд хийнэ гэж нөгөө домгуудаа ярьж өгчээ. Наймаанд улангассан хэрмэл эрчүүд “Ёс мэддэггүй хүмүүст ёр халддаггүй юм” гэж цэцэрхээд Эмгэнтийн хэдэн яргайг цахилгаан хөрөөгөөр хяргаж аваад арилав. Эмгэнтээ бишрэгч нутгийн малчид яаж ч чадалгүй амаа ангайгаад хоцров. Наймаачдыг Эмгэнт яаж тамлах бол? “За гайгүй ээ. Муусайн шуналын микробууд биднийг дээрэлхэж чадсан ч Эмгэнтийг дийлэхгүй” гээд юу ч гэсэн аядуухан хүлээв. Тэгэвч наймаачид сүйрсэн тухай шар мэдээ ч дуулдсангүй. Эмгэнт маань яачихав аа гэж гайхахад хүрлээ. Хүн нь олон, нийгмийн бужигнаан замбараа алдсан учир жижиг наймаачдын үхэл мэдээллийн их шуурганд булагдаад өнгөрөв. Түүнээс биш Эмгэнт авах ёстой хариугаа аль эрт авчих аа гэж малчид оношлов.
Эцэст нь бүр хачин юм боллоо. Эмгэнтийн алтыг ухахаар нэгэн компани төмөр техник хангинуулан давшиж ирээд, хадан хөрсийг нь аварга шүдтэй ган шанагаар торох ч үгүй хэмх утган, там болтол ухаад, хад асгатай холилдсон шороог трактораар түрж овоолов. Дараа нь овоолсон шороогоо хад чулуутай нь тээрэмдэн үйрүүлээд, нөгөө хэдэн шандны ундрагыг газрын гүнээс ховх сорж, тээрэмдсэн чулуу шороогоо угааж эхлэв. Хэдэн сарын өмнө алх барьсан тас хар царайтай хэдэн муухай бадарчин Эмгэнтэд асч, алхаараа хад тоншоод явсны гай ингэж иржээ. Энэ бүхнийг малчид эсэргүүцэв. Компани тоосонгүй. “Эмгэнт тэднийг зүгээр өнгөрөөхгүй. Та нар бүгд лусын хорлол болж, аль муугаа үзнэ” гэж дотночилоод нөгөө хэдэн домгоо ярьж өгөв. “Компанийн ард их гарын драп залуурдаж буй тул түүнээс танай муу лус савдаг сүүлээ хавчаад гадаадад зугтсан” гэж дооглов. Компани Лус хоёрын том зодоон дэгдэх нь зайлшгүй болжээ. Лус савдаг нэг муу компанийг дийлэх нь мэдээж. Удахгүй лусын хорлол амсах компаний ажилчид хөөрхий еө. Эзэн боссыг нь хамгийн чанга шийдгэхээ догшин савдаг мэднэ. Лусад арын хаалга, авилга байхгүй.
Алтанд улангассан компани эцэст нь яаж даварсан гээч? Догшин хайрхныг сэндийлээд зогссонгүй бүр дэлбэлсэн гээч. Дэлбэлэлтэд Эмгэнт тэр аяараа доргиж, үхэр чулууд газрын уруу өнхрөлдөж, замдаа таарсан байц цохиог бут мөргөж, хөх гал маналзаж түймэр гарсан гээч. Доргионд Эмгэнтийн торгон орой дахь дэл хаднаас хэдэн том цохио ан цаваараа салж, доош хар хурдаар өнхөрч мөр дээрээ таарсан компаний хүнд машин техникийг цөм мөргөж, хэдэн хүн няц дайрав. Зодоон ч ширүүслээ дээ. Хүний амь үрэгдсэнд малчид ихээр цочирдож, Эмгэнтээ тогтож хайрла гэж аргадахад хүрлээ. Уг нь компаний буруу болохоос Эмгэнтийн буруу биш л дээ. Сүйрч буй ганц ууландаа гашуудсан малчид Эмгэнт хариугаа авч эхэлбэл “Эмгэнт минь ажиллаж эхэллээ” гээд алга ташиж, тавлана гэж анаж байсан юм. Тэгсэн чинь аймхай малчид хүний амь үрэгдмэгц алт олборлогч хань нөхдөөс нь ч илүү хирд хийжээ.
Чингэтэл газар ухдаг дэгээ төмрөө барьсан сүрэг нинжа уулгалан дайрч, догшин савдагт Эмгэнтийн байц цохионуудыг олны хүчээр газрын уруу онхолдуулж, асга хадыг ховхчин, онгойсон суурийг сэдрээн ухаж, нөгөө догшин булгийн устай мөнгөн ус цианит натри хольж, жирэлзэн урсах голдирогт нь шороо угааж алт ялгаж эхлэв. Малчид нинжа нарт нөгөө хэдэн домгоо ярьжээ. Нинжа нар юу гэсэн гээч? “Бид лус савдаг гэгч гэнэн домогт итгэдэг харанхуй малчид биш. Бид ХХI зууны даяарчлагдсан нинжа нар” гэж сайрхаж байгаад хэд хэдээрээ шороонд дарагдаж үхлээ. Шороонд даруулж үхсэн нинжа нарыг малчид ихээр өрөвдсөн ч гэлээ Эмгэнтээ биширч байсан нь мэдээж. Уул ус хөнөөгч задарсан компани болон нинжа нарын сүрэг лусын хорлолд хэрхэн сүйрэхийг нүдээр үзэж, лус савдгаараа бахархана гэж хонзогнож байсан малчид хүн осолдоод ирэхийн цагт яахаа мэдэхээ болив. Гайхалтай нь амиа алдаад буй хэрнээ улайрсан алтчингууд зайлсангүй. Алт алт гэж амандаа үглэн уулыг сүйтгэж, усыг бузарлав. Хэдэн сар боллоо. Эмгэнт сүр сүлдгүй хамуутай тэмээ шиг ноолорчээ. Догшин Эмгэнт хариугаа авах тэнхээгүй боллоо гэж үү? Ноолуулаад доромжлуулаад байна. Яачваа? Компаний нууц ноёнтноос савдаг айна гэж арай баймгүй яа.
Төр засагт хандлаа. Хариу алга. Одоо тэгээд яахав? Сумын дарга нар бүгд хортой бодисоор шороо угаахыг нууцаар зөвшөөрч хуйвалдсаны төлөө ашиг хүртдэг тул тэдэнд хандах утгагүй. Малынхаа бэлчээр онгон дагшин хангайгаа харсаар суугаад хөнөөлгөх даанч хэцүү. Малчид лус савдгийнхаа домгийг цагаан хоолойгоор өдөр бүр өглөө оройгүй ээлжлэн ярьж залхааж эхэлсэнд алтчингууд тэдний амыг таглах арга сийлж, цуурхал тараав. Цуурхалд “алт угаахад хэрэглэж буй бодисонд Эмгэнтийн савдаг-эмгэн хордоод мажийсан” гэжээ. Эмгэнт эмгэнгүй болсон гэж доромжилж буй ухуулга. Уур нь бадарсан малчид УИХ-д хандав: “Алт угааж буй хорт бодисонд хүн мал хордоод зогссонгүй Эмгэнтийн лус хордож үхсэнийг алт олборлогчид өөрсдөө батлаж байна. Лус савдгийг хүртэл хөнөөж буй хороор алт ялгаж буй аюулт ажиллагааг таслан зогсоож, бидний амьдралын охь манлай-баян хангайг минь аварч өгөөч” гэж Төрөөс гуйжээ. Эрхэм гишүүд цианит натрит Эмгэн лус хордож үхсэн хэмээн зарга мэдүүлсэн тэнэг харанхуй малчдыг шоолон элгээ хөштөл хөхрөлдөж, Эмгэнтийг сүйтгэгч алтны компаний нууц эзэн-эрхэм гишүүнийхээ дал мөрийг алгадаж, таашаал авч өгөлцөх нь, аргагүй л тансаг ажээ.
Эмгэнт хайрхны яргай, буйлс, ааглаг шүүслэг агь ганга, ариун дагшин булаг шанд, Ус тардагийн таана бүгд хувхайрав. Аюулт хоронд нэвчиж өвчилсөн Эмгэнт хайрхнаас үүлс зугтааж, ган болж, элсний нүүдэл мөр дээрээ таарсан үндэс бүрийг сүйрүүлж, салхинд хийсгэн арилгасаар Эмгэнтийн ам, жалга бүр өөд давшлаа. Зах хязгааргүй их говийн өр дунд заяасан нов ногоон цэг элсний нүүдэлд бүрэн анив. Хужирлаг цайдмын мараатай хонхруудаас, цэлгэр талын налуугаас, Эмгэнтийн хормой өргөгдсөөр ногоон хөндий хоолой болон салаалж, дээшлэх тутам аагтай ургамал аривжуулсан нөмөр сайтай жалга судгууд болон нарийссаар Эмгэнтийн ноёлох оргилд зангилагдаж, их тал, говиос зүтгэн тэмүүлсэн оршихын агуу хүслэнгээр тэнгэрийн хаяанаас хурын үүл урин цуглуулж, эх нутгаа хураар тэтгэдэг хангай байсан сан. Лус савдгаа шүтсэн байгальд ээлтэй малчид нутгалдаг байсан сан. Аяа, юутай гамшиг вэ?

ЯАНДАА.
Í. Áàÿðëàõ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
өвгөн бүргэдэд
solongosoos
нано
bayaraa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Dd
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
Зочин
AMARSANAA.wordpress.com
aaa
д тэмүүжин
Оргилмаад
Зочин
ОРГИЛМААД
сайн бод
Зочин