ЭНЭХҮҮ ЗУPХАЙГ ОЛОН ЖИЛИЙН АЖИГЛАЛТ, АНААЛИЗ ДЭЭP ТУЛГУУPЛАН ЗУPСАН БОЛНО ЗУPХАЙН ҮНЭН ХУДЛЫГ ЗУPXАЙЧ ГААМП ХАPИУЦАХГҮЙ.


Энэ жил ерөнхийдөө их сайхан жил гарах төлөвтэй байна. Хааяа хаая онцгүй юм тохиолдож ч магадгүй. Жилийн эхнээр малчдад хатуухан байх нь. Хэрвээ хадлангаа сайн авч, хашаа хороогоо бөхөлсөн бол айлтгүй бөгөөд тэгээгүй бол харин хаварын хавсарганд малчид баларч арьс ширний чээнжүүд баллах шинжтэй байна шүү. Тэр үеэр таван хошуу мал их хэмжээгээр төллөх нь гарцаагүй бөгөөд энэ нь олон жилийн дундажаас нээх их байхгүй л шинжтэй. Mал төллөхтэй зэрэгцээд сайд дарга нарт их халтай байх нь. Албан тушаалын “Намын дарга” судар, сандал суудлын “ерөнхий сайд” зэрэг номыг уншуулахгүй бол их л халгаатай жил болох нь. Эдгээр номыг уншуулахгүй бол бас уншуулсан ч энэ жил сонгуулиар одоогийн дарга нарын тал нь лав алга болохнээ. Алга ч болохгүймаа албан тушаалгүй болох нь.


(Баясгалант луу)


Энэ нь дарга байсан хүмүүсийн хувьд алга болхоос ч долоон дор зүйл юм шүү дээ. Хэдийгээр 76 дарга гарцаагүй өөрсдийгөө сонгогдох хууль баталсан ч гэсэн ганц нэг нь даргадаа сайн дольдогноогүй, ард түмнээсээ ангид байсан гээд бас бус зүйлээс болоод сонгогдож чадахгүй нь дээ зайлуул. Дарга нарт их халгаатай байсан ч бас цөөн тооны хүмүүст их л сайхан халгаагүй жил болох нь гарцаагүй. Учир нь бас хэдэн хүн шинээр дарга болох нигууртай нь гарцаагүй гэж зурхайд бууж байх юм. Дарга нараас гадна хөгшидөд мөн их л халгаатай жил байх нь. Ер нь ганцхан энэ луу жил ч биш бүхий л жил ахмадуудад халгаатай байсан билээ. Ахмад настангуудаа сайн асарч байхгүй бол даралт ихсэх, зүрх хаагдах, хорт хавдар гэсэн өвчнүүд тэднийг маань нэлээд зовоох нь дээ. Гэвч тэдний тал нь энэ бүхнийг даваад л гарах нь. Угаасаа л тэгдэг шүү дээ.

Мөн биеийн тамирийн улсуудад жоохон халтай байх нь. Tэхдээ бүгдэд нь бишээ заримых нь од гийж улс орон даяараа танигдаж гялалзах боловч ихэнх нь шүүгч биднийг хэрхэн балалсан хийгээд өөрсдөөс үл шалтгаалаад яаж амжилт үзүүлж чадаагүй гэдгээ тайлбарласаар гадаадын хөгжил дэвшилтэй орныг үзчихээд ирэх нь дээ. Гэхдээ зүгээрээ аль ч орны тамирчид хэзээ л бүгдээрээ нээх түрүүлээд иржээсийн. Tамирчид тэнд тамираа тасартал үзэлцэж байхад манайхан энд тамирчидаасаа илүү европын улсууд хэрхэн бөмбөг өшиглөхийг харах гэж шуугилдах юм байна. Гэвч манай тамирчид үүнд гомдохгүй нь.

Зундаа мал адгууст их л ээлтэй болж ирэх нь. Хот суурингазар амьдардаг хүмүүс урьд хожид байгаагүйгээрээ малд учир зүггүй хайртай болж ирэх нь дээ. Бүгд л хөдөө хошуурч хамаг мөнгөө мал хунарт зарцуулж Наадам гээч зүйлээ хийх нь. Тэхдээ малд бол өөдтэй мэдэгдэхгүй л дээ. Ямар ч байсан хүмүүс бол сайхан цэнгээд авахаар зурхайд бууж байх юм. Зуны хувьд ингэсгээд мал хуйдаа анхаарал хандуулаад сандал суудлаа хуваарьлаад дуусахнээ.

Харин намар дуусаад өвлийн эхээр гайтай их цуурхал гарах нь дамжиггүй. Чухам юунаас вэ гэвэл дэлхий сүйрэх нь хэмээн бүгд шаагилдаж хамаг булхайгаа дэлгэж ч магад. Дэлхий сүйрэхээс өмнө амжиж алингаа алдах улс байвал жоохон тайвширцгаасан нь дээр буй заа. Үүний эсрэгээр хүүхэд багчуудад сайхан ээлтэй жил гарч байна. Угаасаа ч хүүхэд багачууд яаав л гэж дээ. Өсөж яваа хүмүүс. Сэкси луу жил гэдгийн хувьд хүн төрлөхтөн бид ямар ч жил гарсан сэкс хийсээр байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ луу жилд хүүхэд төрүүлэх нь үнээр сайн гэж дорно дахин үздэг тул бүүр ч их сэксдэх нь ойлгомжтой. Үнээрийн баясаглантай луу жилдээ элгээрээ энх амгалан байх болтугай.