Б.Батбаатар:Бид ардчиллын төлөө хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэлцэх ёстой гэж үзсэн
Ардчилсан намын дөч орчим залуу “Мөнх тэнгэр” нэртэй фракц байгуулснаа өчигдөр зарласан билээ.
Ардчилсан намын дөч орчим залуу “Мөнх тэнгэр” нэртэй фракц байгуулснаа өчигдөр зарласан билээ. Тус фракцын Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаатартай ярилцлаа.
-Яагаад фракц байгуулах болов оо?
-Ардчилсан намд хангалттай олон фракц бий. Энэ фракцад шүүмжлэлттэй хандах нэг зүйл бий. Аль хөл дээрээ боссон нь мэдэгдэхгүй нэг дарга нь ирээд тэрийгээ тулгадаг. Фракцдаа байгаа хүмүүсийн үзэл бодолд хязгаарлалт тавьдаг. Фракцын гишүүн л гэж байгаа бол өөрийн санаа бодлоос зөрж байсан ч хамаагүй гар өргөх ёстой болдог. Ерөнхийдөө фракцууд дотроо ардчилсан зарчим алдагдсан. Тийм учраас манай үеийнхний эзэлж байгаа орон зай, бодож байгаа бодол, хүсч байгаа мөрөөдөл энэ бүхэн бол Ардчилсан намын бодлогод орж суугдаж чадахгүй байгаа. Иймээс фракц байгуулсан. Бидний хувьд ардчиллын зарчмаараа асуудалд хандах болно. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бид өөрсдийн дэвшүүлж буй санаа, мөрийн хөтөлбөрүүдээ суулгах хүсэлтэй байгаа. Ардчилсан нам мөрийн хөтөлбөр хийх ерөнхий хороо байгуулаад эхэлчихсэн. Энэ мөрийн хөтөлбөрт оруулж суулгах, Ардчилсан намын шинэ үеийнхнийг УИХ, нийслэл, аймаг, дүүргийн орон нутгийн сонгуульд дэмжих, гаргаж ирэх чиглэлээр хамтран ажиллахын тулд фракц байгуулсан. Бид ардчиллын төлөө хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх ёстой. Улс төрийн шинэ соёл бий болгох хэрэгтэй байна.
-Танай үеийнхэн ямар ид шидтэй болоод оны ялгаа гаргаж “Далаад оныхон” гэж яриад байгаа юм?
-Одоо бол далаад оныхон гэдэг чинь үндсэндээ бол дөч гараад явж байгаа, дөч рүү дөхөж яваа үеийнхэн. Эд нар өөрсдөө хоёр нийгэм солигдох тэр цаг үеийг үзэж туулсан хүмүүс. Зах зээл бий болж төлөвлөгөөт эдийн засаг нурлаа. Дэлгүүрийн лангуун дээр давс, тосноос өөр юмгүй байх үед амьдрал босгох гэж зүтгэж явсан хүмүүс. Ганзганд явсан, гахай үүрсэн. Бизнесийг шороон дээрээс эхэлсэн. Ийм цаг үеийн хүмүүс. Зах зээлийн нийгэм эхлэхэд зах зээл гэж юу байдаг юм. Амьдралд туршлага сууж амжаагүй байх үедээ хөл тавиад тэр эргүүлгэн дотор живээд алга болчихоогүй. Ардчилсан намын орон нутагт аймаг орон нутаг, дүүргүүдийн ачааг далаад оныхон л үүрч байгаа. Доржпүрэв төв аймагт Ардчилсан намын дарга хийгээд явж байна. Батсуурь гээд залуу Сүхбаатар аймагт хоёр ч удаа орон нутгийн сонгуулиар ялалт байгуулж, өнөөдөр аймгынхаа төлөө ямар их ажил хийж байна. Энэ үеийнхэн өнөөдөр ачааны хүндийг үүрч ажлын голыг нугалж байгаа хүмүүс. Өнөөдөр Ардчилсан намын бодлогод оролцох ёстой хүмүүс. Далаад оныхны өөрсдийнх нь туулсан замнал бий. Түүнээс биш далаад оныхныг завсрын болон алдагдсан үеийнхэн байгаасай гэж хүсэхгүй байгаа.
-Саяхан Ардчилсан намд “Шонхорууд” төрсөн. Гэтэл та нар фракцдаа “Мөнх тэнгэр” гэдэг нэр өглөө. Энэ нэрний учир юу вэ?
-Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж ирсэн тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Нөгөөтэйгүүр мөнх тэнгэрийн дор цаг хугацаа, орон зай завсаргүй үргэлжилдэг. Мөнх тэнгэрийн дор бүгд оршин байдаг. Ямарч цаг үед мөнх тэнгэр байж л байсан. Байсаар байх болно. Цаг хугацааны мөнхийн үргэлжлэл гэдэг утгаар нь бид энэ фракцынхаа нэрийг “Мөнх тэнгэр” гэж өгсөн. Ардчиллын үзэл санаа ямар ч цаг хугацаа орон зайд хязгаарлагдахгүйгээр оршин үргэлжилнэ гэсэн санаа.
-Энэ олон фракцууд Ардчилсан намыг эв нэгдэлтэй гэхээсээ илүүтэй хагаралдаантай харагдуулж байна. Хэдэн залуучууд гарч ирж байгаа нь тохиролцоо хийх гэж байгаа ч юм шиг, нээнтэг тавьж байгаа ч юм шиг харагдаад байгаа…
-Ямар нэг байдлаар нээтэглэх, тохироо хийх, хагалах биш юмаа. Ерөөсөө л ирж яваа цагийн эздийн санаа бодол итгэл үнэмшил гээгдэж хаягдаж хоцрох ёсгүй ээ. Ардчилсан намд шинэчлэлт, өөрчлөлт, үргэлжлэн орших үйл явц явж л байх ёстой.
-МоАХ-ын их хурал болох гэж байна. Аль эсвэл АН-ын даргын асуудал дахин сөхөгдөнө ч гэдэг юм уу. Танай фракц байгуулагдсанаа зарласан нь энэ бүхэнтэй цаагуураа уялдаад байх шиг. Ард нь Х.Баттулга ч юмуу, Н.Алтанхуяг ч юм уу байна гээд л хардах хүн захаас аваад байна шүү дээ..
-МоАХ-ын их хурал болох гэж байгаа болохоор Х.Баттулга байгаа, эсвэл Н.Алтанхуяг байгаа гэж хардсан өнцгөөс биднийг битгий хараасай гэж хүсч байна.
-Яг ямар фракцаас орж ирсэн залуус “Мөнх тэнгэр”-т багтаж байгаа вэ?
-АН-д байдаг бүх фракцаас энэ залуучууд нэгдэж орж ирсэн. Бүгд ҮЗХ-ны гишүүд.
-Жишээлбэл та өөрөө МоАХ-д харьяалагдаж байсан. Цаашид МоАХ-ын үйл ажиллагааг зөв зүйтэй гэж үзвэл дэмжих үү?
-Дэмжих, хамтрах тал дээр зөв гэж үзсэн зүйл дээрээ хамтран ажиллах боломж нээлттэй байгаа.
-Ардын намд юун далаад оныхон, наяад оныхон гараад ирчихсэн байгаа. АН-ын залуучууд гэх далаад оныхон байр сууриа эзэлж амжаа ч үгүй байхад дараа үеийнхэн чинь хаалга тогшоод ороод ирвэл та нар яах юм?
-Хаалга үүд тогшихоосоо илүү тавьсан хөтөлбөр зорилготой ороод ирвэл хүлээж авах л хэрэгтэй ш дээ. Хөтөлбөр байхгүй, зорилго байхгүй тийм тохиолдолд бол дэмжих боломж байхгүй.
-Бусад улс оронд улстөрчид ахимаг настай хүмүүс байдаг. Манайд болохоор тавиад насныхнаа хөгшин гээд шүүмжлээд байдаг?
-Аль ч зүйлд цаг хугацааны үргэлжлэл байх ёстой. Түүнээс биш насныхаа хувьд тавь, жартай гэж үзээд зайгаа тавь гэсэн юм яриагүй байна. Ардчилсан хувьсгалыг хийсэн, түүчээлж явсан ахмад үеэ хүндэтгэж хайрлах нь зүйн хэрэг. Гэхдээ хүндэтгэж хайрлана гэдэг нь мөнхөлж, дархална гэсэн үг биш. Хэрвээ тэд бас шинэ үеэ хүлээн зөвшөөрч чадахгүй өөрсөдтэйгөө бүх юмыг аваад дуусах юм бол энэ өөрөө төгсгөл болно. Монголын ирээдүйг ардчилал тодорхойлно гэдэгт би итгэдэг. Ардчиллын ирээдүйг Ардчилсан нам л баталгаажуулж чадна гэж итгэдэг. Тэгэхээр АН үүнийг баталгаажуулахын тулд цаг хугацааны хувьд цааш нь авч явах дараа үеэ бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид ч бас ардчиллын төлөө хариуцлаа хүлээж, ачааны тэнг үүрэлцэх ёстой л гэж үзэж байна.
-Өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар нэг талд нь “Алтан гадас” нөгөө талд нь МОАХ, Ардчилсан хүчний холбоо зогсчихсон байсан. Тэгээд намын их хурлыг хуралдуулна гэдэг асуудал сөхөөд бүтсэнгүй. Мэдээж дараа нь намын даргын асуудлыг ч сөхөх байсан байх. Гэтэл өөрөө бол намын даргыг солихын эсрэг байсан байх аа.
-Манай намд хориод жилийн хугацаанд маш олон удаа даргаа сольж байсан. Тэгэхдээ зүгээр л бие биедээ өгч, авч явсаар ирсэн. Түүнээс биш үеэ сольсон асуудал нэг ч байхгүй. Тийм учраас нэгээс нөгөөдөө өгч аваад байдаг явдлыг өөгшүүлэх хэрэггүй юм.. Бодлогын шинэ төвшний юм ярих хэрэгтэй юм.
-Танай намын өмнөх үеийнхэн танай үеийнхэнд боломж олгодоггүй гэж ойлгож болох уу?
-Нэг талаасаа манай үеийнхэн боломжоо олж авч чадаагүй. Хэн нэг хөрөнгө мөнгөтэй юм уу, хэн нэгэн дарга сэтэртэй тийм хүнийг л дагаж явсан ш дээ. Очоод тэдэндээ ёсолдог, дагадаг, тэр хүнийх нь үг хууль байдаг. Тэр хүн нь буруу бодож байсан ч зөв гэж ойлгодог. Хүнд чинь өөрийн гэсэн бодол, хэлэх ярих зүйл байж байдаг. Тэгэж чадаагүйгээсээ болж өөрсдийгөө ийм байдалд хүргэсэн. Нөгөө талаас өмнөх үеийхэн маань ч ийм болгоход нь хүчин зүтгэчихсэн гэсэн үг. Ардчиллаа аваръя гэвэл ардчиллаа үргэлжлэлтэй байлгах ёстой. Тодорхой хэмжээгээр өмчилдөг байдлаасаа гарах цаг болсон. Ардчилал өөрөө өмчлөгдөж болохгүй. Ардчилал завсаргүй усалж,тордож хайрлаж хамгаалж байхгүй бол их амархан эвдэрдэг эмзэг. Тиймээс хамгаалж байхын тулд өмчилж, хааж нуух хэрэг байх хэрэггүй. Өмчлөхгүй гээд арчилж тордохгүй хаяж болохгүй зүйл.
-Н.Алтанхуяг МоАХ-ын их хурлаас өмнө арваад фракц байгуулна гэж ярьсан гэх юм. Та нарыг гарч ирэхээр тэр нь юм болов уу гэж бодлоо?
-Тийм юм сонсоогүй. Манай фракцид байгаа гуч гаруй хүн АН-д байгаа МоАХ, Алтан гадас, МҮДН, Зүүн хойд ази, Кроун гээд бүх фракцид байсан нэг үеийн залуус, журмын нөхөд нийлж нэгдэж санаа бодлоо нийлүүлж чадсан. Тиймээс захиалга гэж байхгүй. Бид л өөрсдөө захиалагч. Хэн нэгэн ард нь зогсч байдаг хуучирсан улс төрийн аргаа одоо боль л доо. Бидний хувьд хийх зүйлээ яриад л яваад байлаа. Эцэс сүүлд нь фракц байуулъя гэж шийдсэн. Ерөөсөө бид тал талд байгаад нэг нэгээрээ яриад байвал амжилтанд хүрэхгүй юм байна. Тийм болохоор фракцуудад харьяалагдаж, тэнд хүчээ өгөх биш, бие биедээ дэм болж, ардчилалд хүчээ өгье гэж шийдсэн. Н.Алтанхуяг нь энэ Х.Баттулгын захиалга гээд л, Х.Баттулга нь Н.Алтанхуягийн захиалга гээд л хэлэх байх. Биднийг хэн ч захиалаагүй. Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёртоо асуудал байгаа юм биш. Асуудлын гол нь Ардчилсан нам, ардчилал шүү дээ. Түүнээс биш Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр зодолдно уу, хэрэлдэнэ үү хамаа алга. Гол нь АН-ын л хүчийг сулруулж болохгүй.
-АН-д далаад оны залуусын фракц өмнө нь байсан шиг санах юм. “Нэг Ардчилал” гээд. Тэдэнтэй яагаад нийлээгүй юм бэ?
--Нэг ардчилал”-ын үүсгэн байгуулагчдын нэг нь би. Гэхдээ “Нэг ардчилал” бол албан ёсоор фракц гэж зарлаагүй. Клуб гэж зарласан. Тэдэнтэй нэгдэж нийлэх тухай ярилцаж болох юм. ер нь бид уулзаж ярилцдаг шүү дээ.
-Сая тэгвэл фракц байгуулах тухайгаа ярьсан уу?
- Арга барилын зөрүү бидэнд бий. Тийм болохоор зорилгынхоо нэгдлийг хангахын тулд арга барилын зөрүүгээ арилгах ёстой. Ер нь АН-ын ҮЗХ-ны 50-иас дээш хувь нь манай үеийнхэн.
-Тэгээд харвал АН-д далаад оныхон бодлого тодорхойлоод байгаа юм биш үү?
-Чадахгүй байгаа. Санаа бодлоо бодлогод тусгаж чадахгүй зүгээр кнопчин болчихоод байна.
-АН ч гэсэн Ардын нам шиг даргын тушаалаар байдаг гэж үү?
-Фракцын даргын тушаалаар. Тийм учраас бид өөрсдөө фракцтай боллоо. Манай фракцын залуус иргэний бөгөөд улс төрийн зориг гаргаж нэгдэж нэг зүг рүү харж явахаар болж, гар барилцаж чадсанд бас их талархаж байгаа. Өнөөдөр бид бүгдийн харьяалагдаж байсан фракцын бүх дарга нар бидэн рүү нийлж байгаад дайрах биз. Завсар зайгүй балбана биз. Тэглээ гээд бидэнд ухрах зам байхгүй.
-Та фракцын тэргүүнээр сонгогдсон хэрэг үү?
-Удирдах зөвлөлийн таван гишүүнтэй. Удирдах зөвлөлийн даргаараа нууц санал хураалтаар намайг сонгосон.
-Танай фракцад заавал далаад оныхон л багтах ёстой юу?
-Үгүй. Гол цөм нь энэ үеийнхэн. Түүнээс биш өөр үеийн төлөөлөл бас бий. Бидэнд санал тавьж байгаа хүмүүс ч бий.

зочин
зочин
ajiglagch
Зочин
Саруул
Зочин
Зочин
Зочин
yoo ene yuu vee
Зочин
Зочин
Зочин
Зочин
äýìæèæ áàéíà
zeeldegch
zuvuu batbaataraa
Зочин
ok
Baij yadagsadad surgamj
Батбаатарт
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батбаатар гэдэг чинь
bataa amerikaas
Deer
Зочин
ГБ
55
Зочин
Зочин
Оо ёо ёо
Зочин
MMM
Зочин
Зочин
SMS
Зочин
Bek