Урвагаруудын ЗГ унтаж байгаа, хуралдаж байгаа нь ялгагдахгүй юм
Үгүй нээрээ, манай Засгийн газар унтаад байгаа юм уу, хуралдаад байгаа юм уу.
Үгүй нээрээ, манай Засгийн газар унтаад байгаа юм уу, хуралдаад байгаа юм уу. Яаж байгаа нь ч мэдэгдэхгүй, дэндүү унхиагүй доожоогүй, урвайж дорвойсон нөхөд л байх юм. Уг нь гүйцэтгэх засаглалынхан чинь гав шув хийсэн хэлж байгаа, хөдөлж байгаа нь шуурхай, хийж байгаа, бүтээж байгаа нь харагдахуйц тийм баймаар юм аа. Гэтэл АН-ынхан Хамтарсан Засгаас гарснаас хойш энэ Засгийн газар улам л хийморь лундаа нь үргэчихсэн шиг харагдах боллоо.
Бөөн хэл ам, дуулиан шуугиан болон байж шинээр тодруулсан сайд нар нь эхнээсээ хэл аманд орооцолдож, ажил биш сонгуульд бэлдэх гэж очсон нь батлагдаж эхлэв.
Энэ Засгийн газрыг командалж буй Ерөнхий сайд С.Батболд эцэггүй олон хүүхдийнхээ учрыг олж ядаж яваа өрх толгойлсон ганц бие эх шиг үзэгдэх юм. Уг нь Ардчилсан намынхан саналаараа Засгийн газраас гарсны дараа МАН Засгийн газраа УИХ дотроосоо бус харин цэвэр мэргэжлийн, салбараа мэддэг хүмүүсээр нөхөж чадсан бол сонгуулийн өмнө нэр хүнд нь ихээхэн өсөх байлаа. Бас цэвэр мөнгөний гэж харагдаж байгаа дэд сайдуудын орон тоогоо цомхотгочихож чадсансан бол бүр ч гараад өгөх байв. Гэвчиг өгснийхөө хариуг нэхэгсэд, нам дагасных ам тосдох ёстой гэж бодогсод нь намын удирдлагуудаа ацан шалаанд оруулаад асуудлыг бүр ч дордуулчихсан билээ. Ядахад хэл ам болон байж сайдын албан тушаалд ирсэн хүмүүс нь нүдний гал цог ч үгүй, үг нь бүдэг, урвайж ярвайсан улсууд байх юм. За тэр царай зүс нь ч яахав гэхэд, албан тушаалаа аваад хийж байгаа үйлдэл эхний тушаал журмуудаас нь авах юм алга аа. Ерөөсөө хэн нь манай нам бэ, хэн нь нөгөө нам бэ гэж л асуудалд хандаж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс тод харагдана. Энэ Засгийн газрын хамгийн том ажил нь амласан зорьсноо биелүүлэх болохоос аавын хүүхдүүдийг үзэл бодлоор нь ялгаж, нэг намт нийгмийн цэвэрлэгээ хийх ажил биш л баймаар.
Уг нь зуун жилийн түүхтэй гэж ирээд л томордог энэ намд салбарын сайдын ажлыг зангарагтайхан шиг цогтой шиг хийгээд явчих хүмүүс бас бий дээ. Одоогийн кабинетаас харвал Ц.Нямдорж сайд л хэлчихвэл хэлж, хийснийхээ төлөө хариуцлагаа ч хүлээнэ гээд сууж байж магадгүй. Өөр тэгэх сайдын анзааны хүмүүс үзээд өгье гэсэн ч харагдахгүй байна. АН-ын сайд нартай харьцуулахад асуудлаа мэдэж, ажлаа танилцуулчихдаг байсан С.Баярцогт шиг, хүний нүд рүү хүн шиг харж байгаад байдлыг ойлгуулчихдаг байсан С.Ламбаа шиг сайд нар байна уу, байхгүй л байгаа байхгүй юу.
Насаараа төрийн ажилд зүтгэсэн Ч.Улаан, Р.Раш, Х.Бадамсүрэн нар шиг нь сайд болсон бол яая гэхэв. Залуучуудаас ч гэсэндээ галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй зоригтой зүрхтэй, эрчтэй хүчтэй итгэл даах залуучууд энэ намд зөндөө л байна ш дээ. Гэтэл яагаад театрын уйлж байгаа маск шиг хүмүүсийг нэг дор цуглуулчихаад сонгуулийн өмнөх түүхэн цаг үеийн Засгийн газраа байгуулчихлаа гэж бодож байгаа юм бол, энэ намынхан.
Боловсон хүчин маань хэдэн мянгаараа жагсч байна гэж тэд ярьдаг. Уг нь ч гадаад, дотоодын сайхан сургуулиудыг чанартай сурч төгссөн залуучууд байх нь байна аа. Гэхдээ мянга мундаг байлаа гээд дээрээ татаасгүй бол нам дотроо явдаггүй зарчим дэндүү хатуу үйлчилдэг бололтой юм. Төрд ажиллаж үзээгүй, яаманд хэлтсийн даргын алба ч хашиж үзээгүй хүмүүс суга, суга үсрээд сайд.
Адуу азаргагүй бол сүрэг болж чаддаггүй, галуу тэргүүнгүй бол цуваа болж чадахгүй гэдэг. Гүйцэтгэх засаглалаа дангаараа бүрдүүлсэн гэж байгаа ах намынхан энэ Засгийн газартайгаа сонгуульд орно гэхээр өмнөөс нь санаа зовнимоор. Уг нь Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш өдрийн товгүй ээлжит бус хурал хийж байгаа сурагтай. Гэхдээ тэр нь янз бүрийн шинэ томилгоо энэ тэр байхаас өөрөөр хэтрэхгүй болохоор урвагарчуудын Засгийн газар унтаад байна уу, хуралдаад байна уу гэсэн бодол төрнө.
Эсвэл ажлаа мэдэхгүй болохоороо урвайчихаад, тэр нь бидэнд асуудалтай харагддаг байж болох юм. "Алба мэдэхгүй ноён улсын чөтгөр, ааш муутай хүн олны чөтгөр" гэж үнэхээр л үнэн үг ажээ. Хэдийгээр сайд улс төрийн албан тушаал ч гэсэн тохироогоор бус ажлаа мэддэг хүмүүсийг тодруулж гаргаж ирэх нь зүйтэй талаар учир мэдэх хүмүүс олонтаа өгүүлж байсан даа.
Гэвч хүмүүсийн амыг таглах жижиг улс төрөө хараад ирж буй сонгуульд амжилт дагуулах том улс төрөө тооцоолж чадаагүй нь МАН-ын том алдаа болж байх шиг. Үнэн үг урдаа цогтой, худал үг хойноо цогтой гэдэгчлэн хатуу үгээ урьд нь хэллээ.
Урвагар царайлж, унтаж байгаа нь мэдэгдэхгүй, хуралдаж байгаа нь ч мэдэгдэхгүй засаг төрийг түших нь ард олон бидэнд халтай юм аа. Ирж буй баяр, наашилж буй хавраар махны үнэ улам бүр нэмэгдэж олдохгүй болохоос эхлээд ардуудад асуудал их байна. Тиймээс эрх мэдлээ авсан шиг хариуцлагаа хүлээн байж асуудлаа шийдээрэй, сайд нар аа. Бидэнд тэр нь хэрэгтэй, сонгуульд ялах нь та нарт хэрэгтэй байх.