Цагаан сарыг зүхэх уламжлалт хөдөлгөөн
Лавтайяа 2220 жилийн турш монголчууд цагаан сараар баярлаж шинэлсээр ирсэн бололтой юм билээ.
Лавтайяа 2220 жилийн турш монголчууд цагаан сараар баярлаж шинэлсээр ирсэн бололтой юм билээ. Энэ олон мянган жилийн туршид ёс жаяг, уламжлал нь төдийлөн өөрчлөгдөөгүй тэгсэн атлаа огт уйдаж залхаагүй ирсэн үндэсний ганц баяр юм. Одоо ч цагаан сар ба бусад баяр гэж тодорхойлж болно. Урьдын хүмүүс гэрээ зараад цагаан сар хийж байсан баримт бий.
Монгол үндэстний хувьд тийм чухал арга хэмжээ юм уу гэдэг нь тусдаа асуудал байх. Ямар ч байсан нүүдэлчдийн амьдралын хэсэг цагийг эзлэх болтлоо гүн суусан үйл явдал ёс жаяг бол мөн. Өөрөөр хэлбэл, ихэнх монголчууд бүтэн жилийнхээ ажил, амьдрал, төсөв зардлаа тоймлохдоо цагаан сарыг ямар нэгэн хэмжээгээр тусгасаар ирсэн. Аль намраар идэш ууш төхөөрөхдөө "За нөгөө битүүлэгний ууц тавих хонь юусан билээ", "Сар шинээс өмнө амжаад...", "Золгох үеэрээ л гэмээ цайруулахаас...", "Одоо сар хуучирлаа..." гэх мэт олон сэдэв дээр цагаан сар яригддаг. Харин цагаан сарыг элдвээр зүхэж байсан баримт 1921 онд анх тэмдэглэгджээ. Тэр жил Хүрээний хятадууд "Цагаан сарыг нь улаан цусанд будна" гээд хүрз жоотуугаар зэвсэглэсэн гэдэг. Дараа нь зөвлөлт оросууд, коммунист дэглэм, эцэст нь зах зээлийн нийгэм дэх гутранги үзэлтнүүд биднийг диван галавын хоцрогдсон ёс заншлаас нь аврах гэж янз бүрээр оролдсоор ирсэн байдаг.
"Цагаан сар гэж байхгүй, малчдын сайн өдөр юм", "Айл хэсэж хиншүүтэй боов цуглуулж ханиад дэлгэрүүллээ", "Ийм их зардал гаргаж тэмдэглээд байхдаа яадаг юм", "Ууцыг халъя, Эрээний хог цуглуулахаа боль", "Өндөр настанд мөнгө барьж золгох ёс огт байгаагүй" гэхчилэн цаг үеийн онцлогоосоо хамааран муулах өө шалтгаа олоод авна. Гэвч тэгснийх нь зоргоор цагаан сараасаа татгалзаж байсан тохиолдол нэг ч гараагүй. 1950 онд маршал Чойбалсан нас барахад нам засгаас ууц битүүлгээ хураа гэсэн ч цаагуураа болдог баяр болоод л өнгөрсөн. Бүр адармаатай нь цагаан сараар явагддаг олон мянган жил тогтож заншсан уламжлалуудын нэгийг нь ч болиулж чадаагүй. Адаглаад битүүлэгний ууц гэхэд шинжлэх ухаан, эрүүл ахуй талаасаа "хугацаа дууссан хүнс" гэдгийг цөмөөрөө л мэдэж байгаа. Эмч, хүнсний технологич нь хүртэл сар хуучирсан хойно далбагар өөх гаднаас оруулж ирээд цайндаа хөшиглөөд сууж байвал яахав.
Орчин үеийн цагаан сар улам төгөлдөр болж агуулга нь баяжсаар байна. Зөвхөн Монголоор тогтохгүй дорно дахин, Ази тив даяараа цагаан сарлаж, хил гаалиа хааж байгаад албан газрууд өчнөөн хоногоор ажлаа зогсоон, улс үндэстэн, ястан болгон өөр өөрийн дээл хувцас өмсгөл, ууж хантааз тэргүүтнээ өмсөн, онцлогоо үзүүлж баяр хөөр болцгооно. Манайхан хүнд өгөх бэлгээ цуглуулахаар Сингапур, Малайз, Герман явцгааж байна. Сайхан том ууц олдвол мөнгө нь чухал биш гэнэ. Шинийн нэгний өглөө өмсөх монгол дээл, гутал малгай, тамхилах хөөрөг гаансаа хүн бүр дор бүрнээ базаажээ. Бичдэг ярьдаг болгон шахуу "болиочээ" гэх тусам сар шинийн баярт улам их бэлддэгийн учир юу байна. Ядаж шинийн нэгэндээ баярын бүх арга хэмжээгээ багтаачихаж яагаад болдоггүй юм.
Үнэндээ цагаан сарын үеэрх бүх л эхлэл, өрнөл, төгсгөлүүд цогцоороо үнэхээр гоё байдаг байхгүй юу. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Сэтгэлдээ байнга ажил, ашиг хонжоо, амьдралын төлөө санаа зовно гэж юу байхав. Заримдаа сүх далайтал үхэр амар гэгчээр бүх стрессээсээ салж баярын байдалтай хэсэг налайж яагаад болохгүй гэж. Монгол хүн монголтойгоо таарсан баяраа хийсээр ч ирсэн. Өөр үндэстнүүд ч өөрсөндөө зөв, бидний нүдээр бол бүр балай баяр хаа сайгүй л хийцгээдэг биз дээ.
Охид хөвгүүд гадаад хэл сонирхож, компьютерээр тоглож, солонгос кинонд орж, хип хоп, хөлбөмбөг хөөцөлдөж өдрийг өнгөрөөдөг. Сайн, муу амьдралын эдгээр шинэ хэв шинжүүд Монгол гэдэг үндэстний уламжлан үлдэхтэй огт хамаагүй. Тэд эх орноосоо төдийгүй эцэг эхээсээ улам хөндийрч ах дүү төрөл саднаа гэхээ больчихож. Гэр бүл зохиохгүй, үр хүүхэд төрүүлэхгүй байх санаатай. Хөдөө малчдын хүүхэд морь унахаа байсан. Энэ нь өнгөн дээрээ орчин үе хөгжил мэт боловч ачир дээрээ соёлын шоконд орж хөл алджээ. Энд тэнд явж юм үзээгүйн харгай л даа. Гэнэн томоогүй ийм давхаргынхан хожим бусдын өгөөш болдог тавилантай. "Рок поп"-ийн жинхэнэ эх орнууд хөгжил дэвшилтэйгээ хамт үндэсний онцлог, язгуур угсаагаа яагаад орхихгүй байна. Хүүхдүүд нь ч бүр адтай илүү консерватив гээч. Одоо бидэнд тэр болгон дээл өмсөж, ах дүүсээрээ орж гарах, нутаг усаа дурсах цаг зав гардаг биш дээ. Цагаан сарыг өөгшүүлэх ач холбогдол чухам үүнд л байгаа юм. Түүнээс бус дундад зуун руугаа ухарч амьдар гээгүй.
Даяарших, дангаарших хоёрыг адилхан хослуулж байж энэ улс орны тусгаар тогтнол тогтдог юм байна. Цөөхүүлээ бидний хувьд цагаан сараа хийгээд байхаар анхандаа хүүхдүүд "балай юм шараа юм" гэдэг байснаа аажмаар монголжиж ёс суртахуун, уламжлалаа эргэж харах боллоо. Тийм ч учраас бид Хятадын цаг тооны хуанлигаас зөрүүлж тал нутгийн улиралд тохируулсан тооллын дагуу Монголын цагаан сарыг бий болгосон. Арай гэж өөрийн гэсэн сар шинийн өдөртэй болоодохсон чинь шинийн нэгний өглөө нь цагаан сар хийхээ больчихсон байвал юутай их гуниг харамсал вэ. Цагаан сар зүхэгсдийн хүслийг хангамааргүй байна. Яахав тэд элдвээр муулж доромжилж л байг. Ямар тэдний хэлснээр болох биш. Больё гэтэл санаагаа илэрхийлж чадах ч биш. Би л лав цагаан сард дуртай. Хийнэ. Яадгийм. Гэрээ зараад ч болтугай бусдын жишгээр цагаан сардаа бэлдэнэ.
Тэгвэл ядуу айлыг яах гээв гэж пролетариуд ам асуудаг. Цагаан сараа сайн тэмдэглэвэл тэр жилээ алзахгүй энэ тэр гэсэн бэлгэдэл бий ч энэ нь чухал биш. Ямартай ч баяраас болж орон гэр дампуурна гэж юу байхав. Энэ баяр нь зөвхөн өрх гэр, ах дүүс, нутаг усныхны дунд болдог болохоор эрэг ганганаас төрөөгүй л бол ойр дотнынхонтойгоо золгож л таарна. Тэр үед би ба манайх гэдэг айл яажшуухан яваагаа бусдадаа тайлагнаж байгаа хэрэг. Тааруухан амьдарч байгаагаа мэдэрсэн бол хойтонгоос гэр орондоо санаа тавих эсвэл бусдад атаархсандаа амиа хорлох хоёр замын нэгийг сонгоно биз. Баячууд баян тарганаа гайхуулж мөнгөөр зодож тансаг баярлах байх. Борчууд гурил будаагаа ч авч хүчрэхгүй хөлд нь чирэгдэнэ. Тэгж ч байна. Хэдий хэлэхэд хатуу боловч тийм л жам ёс хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн энэ хорвоог яалтай билээ. Тэнэг л биш бол хүмүүсийн амьдрал бага багаар дээшилсээр л байдаг. Цагаан сар битгий болоосой гэж нэг хэсэг нь хүсч болно. Ер нь зайлшгүй хийхээс өөр гарцгүй болоод ирэхлээр хуримтлалд санаа тавина. Энэ нь дамаа амьдралд төдийгүй улс орны эдийн засгийн эргэлтэд ч эерэг нөлөө авчирдаг. Нийгмийн тун өчүүхэн хэсэг дорой арчаагүй чигээрээ үлдэж ихэнхийн хор шар буцалж амьдралын төлөө өмнөхөөс илүү тэмцэцгээнэ. Цагаан сараар ууц тавьсан шигээ амьдраач чи гэж эхнэр нь шордоно. Юм юм ч болдог л доо.
Цагаан сар болгоноор битгий нял нял гэж амны бэлгэгүй юм ярьж байгаач. Өндөр насыг зооглож байгаа өвгөд хөгшдөдөө өөдтэйхэн шиг мөнгө барьж золго. Насыг нь шагна. Дараа чиний ээлж ирнэ. Үр хүүхэд садан төрөлдөө олигтойхон бэлэг өг. Чамд ч бас хариу юм өгнө цаадуул чинь. Том байж сур. Юунд ч битгий санаа зов. Сар шинэдээ сайхан шинэлэх сайхан ш дээ. Дараа нь яав л гэж. Ямар хамаг юмаа хулгайд алдчихаад байгаа биш. Ер нь манай ард түмний амьдрал улам сайхан болоод л байгаа. Их хувь төөрөг буян заяагаа гомдоогоод яах юм. Юм болгоныг дандаа гуйлгачингийн нүдээр харж, сайн сайхан яваадаа атаархаж хорсож байдгаа боль оо.
Харин энэ билигтэй сайхан баярын өдрүүдээрээ манай наймаачид хямдралыг нэг жинхэнэ ёсоор зарладаг, нүнжигтэй загнадаг, өнгөр сууж сурцгаамаар байгаа юм.

M Enkhtsetseg
zsss
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bagi
Зочин
tsomo
bathuu
Chinese new year
Болд
Зочин
Зочин
иргэн
иргэн
Зочин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Зочин
Eh survalj baina uu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
usa,bn
Зочин
Төвдийн баяр
Зочин
fedor
Гангаа монгол хүн
Bolor
Otgoo
Zochin
Зочин
Монгол Хүн
germanaas
Гангаад
Гангаад
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Kloss
çî÷èí
London
Asuult
zuger
boldo
boldo
санаа
hm
Зочин
Зочин
Зочин
usa,bn
usa,bn
usa,bn
Зочин
luu
Зочин
Зочин
Zolboo
Зочин
Зочин
cor
Насаа
amraarai
Б.Бямба
Bayaraa
delgermaa
монгол охин
Зочин
Зочин
ичиж амьдар гэдэг новшид зориулав
Зочин
Зочин
Gangaa chi shuu
Зочин
Зочин
ss
irgen
Зочин
irgen
soliorol
zoozoo
Зочин
д тэмүүжин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
зочин
Зочин
jagaa
Зочин
ичиж амьдар
зөв
зочин
Зочин
Bek
Зочин
Зочин
Зочин
çî÷èí
Зочин
heer
Багш