Хөгжилд хөндөлдсөн Хөгжлийн банк, Ц.Нямдорж хоёр
“Бухимдахдаа. Энэ Солонгос хүн Монголыг яг хөгжүүлж харагдаач. Хөгжлийнхөө банкны удирдлагыг ядаж монгол хүнд өгчихөөч дээ гэж хашгирмаар санагдана”
“Бухимдахдаа. Энэ Солонгос хүн Монголыг яг хөгжүүлж харагдаач. Хөгжлийнхөө банкны удирдлагыг ядаж монгол хүнд өгчихөөч дээ гэж хашгирмаар санагдана” сэтгүүлч У.Оргилмаа бичсэн байдаг. Улс төр бүүр улангасч эхэллээ.Сонгууль ойртохоор тэгдэг юм даа. Улангасаад ирэхээрээ үнэн үг, үнэтэй санаа сонсогдох нь байтугай бичигдэхээ байдаг. Харин энэ үед хэзээ ч нэр дэвшиж гишүүн болохгүй, ядаж төрийн албанд орж илүү дутуу юм хумсалж амь зуух заяагүй сэтгүүлч л зөвхөн үнэнийг хэлдэг юм. Улстөрчдийн улангаслын үед яг үнэнийг хэлсэн сэтгүүлчдийн үг бүдгэрдэг учраас тэсэлгүй ганц нэг өгүүлбэр нэммээр санагдав.
Сэтгүүлч У.Оргилмаа дээрх өгүүлбэрийг бичсэн. Тэрээр Монгол Улсын маань эдийн засаг өсч хар нүүрс хүртэл алт болж бидний амьдрал дээшлэх гээд байхад дорвитой томоохон бүтээн байгуулалт 100 мянган айлын орон сууц, Орос Европ руу гарах төмөр зам зэрэг том бүтээн байгуулалт зогссоны буруутан нь солонгос хүнээр удирдуулсан хөгжлийн нэртэй хөшчихсөн банкинд байна гэдгийг олж харжээ. Улангассан улстөрчид, тэдний үгэнд хөөрсөн сонгогчид бас жагсагчид бүтээн байгуулалт зогслоо гэж намуудыг, Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг, дэд сайдуудыг Монгол банкийг онилж нэг их мэдмэр улс зад шүүмжилнэ. Энэ бүхний цаана би сонгогдоод хийж чадна гэсэн өнөөх л гайтай, лайтай сонгууль, сандал суудал харагдаад байгаа нь үнэн. Буурал дээдсийн буян Монгол түмний амны хишгээр өнгөрч байгаа дөрвөн жилд чамлахааргүй их баялаг үүцээ нээж хувь хишгээ өгч байна. Хаа сайгүй байдаг хар нүүрс хүртэл үнэд орж авах улс гүрнүүд мөнгөө бариад тонгойгоод ирэв. Хятадууд авбаа авбаа гээд урд хилийн маань гурван боомтод тултал нь цаад талаасаа төмөр зам, засмал замаа татчихав. Орос, Америк, Германы томчууд урилгатай урилгагүй манай руу цувна. Тэр ч байтугай Европ, Япон, Солонгос авна аа гээд л бөөн валют, гэрээгээ барин манай томчуудтай хөөцөлдөж гарав. Тэдэнд мөнгө байна. Харин манайд баялаг байна. Тэд тэсрэх бодис бүсэлж ирээд дэлбэлчихгүй, цунами болохгүй, газар хөдлөхгүй, дайн дэгдэхгүй, ардчилсан төртэй амар амгалан улс оронд бол хөрөнгө хаяна гэдэг нь хожоо гэдгийгээ мэддэг улс. Хөрөнгө оруулахад ганцхан Засгийн газрын баталгаа, Засгийн газрын банк л хэргтэй. Түүнийг олон улсын нэр томьёогоор нь бол Үндэсний хөгжлийн банк гэдэг юм. Дэлхийд Герман, Япон зэрэг орнууд хөгжилд хүрэхдээ зөвхөн Үндэсний хөгжлийн банкыг үлгэр жишээ байгуулж чадсан байдаг. Тэгээд ч Засгийн газрыг хэн ямар нам удирдах нь хамаагүй (Засгийн газаргүй ч байсан хамаагүй сайн банктай бай Г.Д) гэдэг хэлц үг байдаг. Хоёр жилийн өмнө манай улс Хөгжлийн банк байгуулж бөөн хөөр болов. 800 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьтай тэнцэх мөнгийг босгох эрх өгөв. Хөгжлийн банк байртай, 40-50 ажилтантай, Монгол талаасаа хамгийн том нь Л.Болормаа гэдэг дэд захиралтай мундаг банк байгуулваа. Харин Хөгжлийнхөө банкийг яаж тэнэглэхээрээ тэгдэг юм бүү мэд. Удирдлагыг нь “ Кимчи” билүү нэг солонгос нөхөрт өгчихвөө. Одоо өнөө Хөгжлийн банк нь солонгос “кимчи”-тэйгээ таг зогслоо . 100 мянган айлын орон сууц будаа, 1100 км төмөр зам будаа, Сайншандын аж үйлдвэрийн парк будаа, Таван толгойгоос Европ хүртэл гарах хар алт нүүрснийхээ үнэнээс ард бидэнд ирэх эрдэнийн хувь, хувьцааны үнэ ч будаа. Ийм л юм боллоо.Эх орныхоо хөгжлийн ирээдүйд итгэдэг мань мэтэд нь бол үнэхээр харамсмаар зүйл, Хөгжлийн банк хөгжихгүй хөшиж зогссонд хөлөө гэмттэл баярлаж, тавлаж байгаа улстөрчид бас байнаа. УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд Ц. Нямдорж УИХ-ын хуралдаан дээр Зам тээвэр хот байгуулалтын хуучин сайд Х.Баттулгад юу гэж хэлснийг санаж байна уу. Чиний 100 мянган айлын орон сууц, Төмөр зам барихыг чинь харнаа гэж айхтар шазуур зууж хэлсэн. Ер нь Нямдоржоос айхгүй, эмээхгүй гадаад байтугай дотоодын хөрөнгө оруулагчид байхгүй дээ. Тэр жил Ардчилсан намын даргаар М.Энхсайхан, МАХН-ын даргаар Н.Энхбаярыг ажиллаж байхад Нямдорж “ Даргагүй нам яаж сонгуульд орохыг харнаа” гэсэн юм. Үнэхээр М.Энхсайхан Зоригийг алсан хэрэгт гэрчтэйгээр явах шахсан. Түүнээс хойш М.Энхсайханы маань сүр сүлд үхчихсэн дээ. Хөгжлийн банкны тэр муу солонгос “кимчи” захиралд бол “Ардчилсан намын Х.Баттулга сайдын төслүүдийг санхүүжүүлээд сайнаа үзэхийг чинь харнаа” гэх шиг дуулдсан бол тэр “со” захирал ажлаа хаяад зугтахаас өөрөөр яах юм бэ.
МАН Нямдорж сайдын хүчинд нэмэх оноотой явдаг гэвэл одоо худлаа тэр цаг өнгөрсөн баймаар. Хөгжлийн банк хөгжилд хүрэх төслүүдийг санхүүжүүлээд 100 мянган айлын орон сууц яралзаад, Төмөр замд хүрз зээтүүний дуу хангинаад нүүрс ачсан вогоонууд Наушка дээр дохио хангинуулаад зогсож байсан бол Ардчилсан нам гарцаагүй ялж Х.Баттулга сайд од болох байлаа. Улс төр гэж манай тал, дайсны тал хоёр болж бие биенийгээ улс оронтойгоо хөмөрч оноо цуглуулж тоглодог балиар эд дээ. Харин иргэд бидэнд бол яаралтай хөгжих ядуурлаас гарах л хэрэгтэй байна. С.Батболдын Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг мань мэтэд ирэх мөнгө болгоход хөгжлийн банк ба Нямдоржтонгууд яг хөндлөн зогсчихоод байна. Ерөнхий сайд одоо хэн ч харааж зүхэхээс үл хамаарч зоригтойхон ажиллах хэрэгтэй юм шигээ. 1990 оны Бямбасүрэн гуайн Засгийн газрыг хичнээн харааж байсан ч одоо эргэн бодход хамгийн мундаг Засгийн газар байсан юм. Хөгжлийн банкаа янзлаад гялалзуулбал Сү. Батболдын Засгийн газар магадгүй хэзээ нэгэн цагт түүхэнд зэсээр хөшөө босгуулж ч мэднэ. Засгийн газрын үнэлгээ ойрхондоо сонгуулиар дүн тавигддаг гэдэг ч холдоо хөшөө босгоход багадахаар агуу үйл хэрэг бүтээсэн байдгийг алийг тэр гэхэв. Хөгжлийн гацаа чинь ердөө л Хөгжлийн банк болоод байна.

х
д тэмүүжин
Зочин
Зочин
Зочин
mongol zaluu
ЗОЧИН
зочин
Зочин
Намбарын Энхбаяр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zoshin
ìîòèâ
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
kkkk
Зочин
Хөх төмөр
Зочин
Зочин
Зочин