”ХОЛИМОГ ХУРАЛ”
Олон төрөл жанрын хэвлэлийн хурал байна. Анх чухал арга хэмжээ, үйл явдлыг зарлах, онцгой мэдэгдэл хийхийн тулд сэтгүүлчдийг цуглуулдаг юм шиг байснаа сүүлдээ лекц унших,
Олон төрөл жанрын хэвлэлийн хурал байна. Анх чухал арга хэмжээ, үйл явдлыг зарлах, онцгой мэдэгдэл хийхийн тулд сэтгүүлчдийг цуглуулдаг юм шиг байснаа сүүлдээ лекц унших, хичээл заах (гэхдээ дараачийн хуралд шахагдаад ганц цагаас хэтэрдэггүй нь сайхан), бас улс төрийн явдлыг зурагтаар үзээд төрсөн сэтгэгдлээ сонирхуулж, заримдаа хөнжилдөө хурхирч байгаа хоёр намыг сэртэл нь загнадаг хурал зөндөө болжээ. Амьдралаа хэнгэнэтэл хүүрнэх явдал ч гардаг. Нэг илтгэгч хамаг мөнгөө алдаж хоосорсноо ("одоо явган явж байна өө") гэж гомдоллосон ч хурлын төлбөрөө дийлсэн л байгаа юм. Орой нь бүх телевизээр цацагдаж, маргааш өглөө бүх хэвлэлд бичигдэхэд сэтгэл онгойхгүй хаачихав. Эрдэнэчимэг гэж хүүхэн үе үе шүлэглэж бөөлдөгийг бүгд мэднэ. Ууланд гарч биш, хурал зарлаж байгаад! Тоосго шиг лаг номнуудаа урдаа хураачихаад өргөж гайхуулдаг Арго багш ойрд үзэгдээгүй. Борлуулж дууссан бол сайн хэрэг. Хэрэг түвэгт орооцолдсон этгээдийн сүүлчийн найдвар хэвлэлийн хурал ч тааралддаг. Харин хүүхдийн тоглоомын талбай дээр газар ухаж барилга бариад эхэллээ, эсвэл Солонгос явж эмчлүүлэхэд 70 сая төгрөг хэрэгтэй гэж аврал эрсэн хурлыг шоолж таарахгүй.
Тэгвэл өчигдөр хэвлэлийн "холимог хурал" (хуурга биш хурал!) хэмээх цоо шинэ форматыг МҮОНРТ-ийн хэсэг дарга нар зохион бүтээлээ.
Ийм учиртай. Сүүлийн хоёр жил шахам “Зэс эрдэнийн хувь” нэртэй хөдөлгөөний тэргүүн Д.Алтанхуяг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн хаягдал овоолгыг боловсруулан зэс гаргаж борлуулаад Орхон аймгийн иргэдэд хүртээх санаачлага гарган бужигнуулж яваа. Ноднин иргэдээс 1000,1000 төгрөгийг татаж компани байгуулсан ч үйлдвэрийн удирдлага, Төрийн өмчийн хорооныхон судлах хэрэгтэй, оросуудаас асууна гээд огт зөвшөөрөөгүй. Тэгтэл үйлдвэрийн хэдэн дарга нарын ивээлээр “Ачит-Ихт” нэртэй үл мэдэгдэх компани сэмээрхэн зөвшөөрөл авч үйлдвэрээ байгуулж эхэлсэн нь саяхан илчлэгджээ. Бухимдсан Алтанхуяг үүний учрыг олохоор хэдэн сар хөөцөлдөөд бараагүй тул Ерөнхий сайд С.Батболдод хандаж “... Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа төрийн мэдлийн МҮОНТелевизэд хандаад 2 сар орчим хугацаа өнгөрч байгаа боловч МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар үндэслэлгүйгээр хүндрэл учруулж эхэлсэн бөгөөд учрыг тодруулвал энэ эрхэм хүн бас л таны Засгийн газрын томилгоотой, эрхэм Сугартай нэг нутаг ус, найз нөхөд юм байх. Үүний зэрэгцээ ажлын байрандаа архидаж найрлаж, бид түүнд нь саад болж уур хилэнг нь их хүргээд, бидний хүсэлтийг хүлээн авахгүй байх шиг байна” гэсэн үгтэй шаардлагаа танилцуулахаар өнгөрсөн Баасан гаригт Mongolnews-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад ярьж байтал гэнэтхэн МҮОНТ-ийн ерөнхий продюсер Ц.Лхагвадаш, программын хэлтсийн дарга Ч.Батцэнгэл, бас нэг дарга Ө.Нарангэрэл, мөн МҮОНР-ийн захирлаар мөнхөрсөн Б.Пүрэвдаш нар (ийм лут бүрэлдэхүүнтэй ирснийг бодоход Наранбаатар нь үүрэг өгчээ) ирж өөдөөс нь харж суугаад хариу ярьж эхэлснээр хэвлэлийн хурал дотор өөр нэг хэвлэлийн хурал үүсч сэтгүүлчдийг баахан алмайруулж хоёр тийш харайлгав.
Ч.Батцэнгэл Алтанхуягыг оны дараахан МҮОНРТ-ийн байранд очиж нэвтрүүлэг нэхэхдээ муудалцаж өөрийг нь боож унагасан бичлэг камерт үлдсэнийг сануулж "Танай хөдөлгөөн ямар хүнээр удирдуулж яваагаа хар” хэмээн ичээхэд цаадах нь мөчөөгөө өгөхгүй, тэгвэл МҮОНРТ-ийн дарга нар ажил дээрээ энэ бүрэлдхүүнээрээ архидаж байсныг нүдээрээ харсан тухайгаа хэлж оноо тэнцлээ.
Уг нь МҮОНТ-ийхэн Төрийн өмчийн хороонд хандаж нэвтрүүлэгт урьсан бичиг явуулснаа харуулсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Одоо энд тайлбар хийе. МҮОНТ-ийн амиа авч гардаг олон аргын нэг энэ байна. Ямар нэгэн эгзэгтэй асуудлыг боож унагахын тулд гэнэтхэн олон ургальчид хувирч нөгөө талтай барьцалдуулан гацаадаг. Заавал баахан дарга нарыг заавал телевиз дээрээ "жа" гэж цуглуулах (хов хоосон ярьцгаана л биз) ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Өрөөндөө пялхайж сууцгаахын оронд босож очоод эрэн сурвалжилж болохгүй юу? Хэрвээ энэхүү ноцтой асуудлын мөрөөр үнэхээр явья гэвэл тэр Алтанхуягтай (өөрөө ярилцлага өгөхийн түйс байж таарна), бас Төрийн өмчийн хороогоор дайрч Сугартай (заавал ярилцлага авна гээ сахихад зугтаад зугтаад хаачихав), дараа нь Эрдэнэтийг зүглэж Ганзориг захиралтай уулзаж бажгадуулаад, эцэст нь Эрдэнэт уулын тэр хэл амтай овоолгон дээр, тэр сэм үйлдвэрийн барилга дээр очоод зураглахад л гүйцээ...
"Холимог хурлын" багийг тийш илгээх юмсан. Найрлаад сайхан явцгаана даа.

Critic
Зочин
Зочин
Зочин
Зочин
çºâ
Зочин
Алтанхуягт
Алтанхуягт
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
khuyag
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zorig
Zorig
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bat
Зочин
Архичин МҮОНТ
Зочин
Зочин
Zorig
Zorig
ИРГЭН
Зочин
БОБИ
д тэмүүжин
д тэмүүжин
зочин
иргэн
Зочин
Зочин
LOL
Хамгийн новшийн ТВ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин