ХӨЛБӨМБӨГ БА ХӨГЖИЛ
Энэ зун спортын түүхэнд хэд хэдэн томоохон зүйл болов. Двайт Ховардыг авчирах бэлтэй болж,
Энэ зун спортын түүхэнд хэд хэдэн томоохон зүйл болов. Двайт Ховардыг авчирах бэлтэй болж, Милан, Интэр гээд алдартай клубуудын төлөөлөл ирсэн нь содон. Италийн зууны шилдэг хөлбөмбөгчин Франко Барэзи өөрийн биеэр ирж, гурван хүүхэд Миланы хүүхдийн зусланд авч явсан нь манай хөлбөмбөгт асар том зүйл юм. Сэлэнгийн Ганбаяр хүү, Бразилын хүүхдүүдтэй нэг баг болж хожигдоогүй сайн тоглосон нь бахархам. Италичууд Ганбаярыг арай жоохон байна 15 нас хүрэхээр нь Миланы академидаа авья гэж хэлсэн. Яг энэ үед бид сайн тооцоолохгүй бол болохгүй.
Милан бол хөлбөмбөгийн алдартай клуб, тэд сайн хөлбөмбөгчдийг бэлдэж гаргадаг. Шууд утгаараа тэд хөлбөмбөгөөр бизнэс хийдэг. Сайн тоглогч бэлдэж, зарж, тоглуулах, тэд нараар мэнэжмэнт хийж мөнгө олох гээд бүх юмыг хийнэ. Гэхдээ тэд буяны байгууллага биш учраас тэр олон улсаас ирсэн хүүхдүүдээс бүр онцгой ганц хоёрыг нь авч, үлдсэн нь Миланыг дэмждэг, дуртай болоод үлдэнэ. Тэдний мэнэжмэнтийг мөхөс миний бие ингэж тооцоолж байна. Яагаад Монголоос санал тавихад татгалзахгүй байгаа нь нэгд Монголчууд мөнгөтэй болж, хоёрдугаарт ирээдүйд орж ирэх мөнгө гадныханыг соронзон мэт татна. Гол нь гадныхантай бид адил хэмжээнд харьцахгүй бол гоё гоё саналаар түрий барьж бизнэс хийх санаа бий. Санал болгоныг бид хүлээж авах албагүй бөгөөд харин саналуудын цаадах учрыг олж харах нь бидний сурах анхны зүйл.
Манайх шиг нөхцөлд Сэлэнгийн хүү 15 нас хүртлээ бэлтгэл хийгээд Миланд тэнцэнэ гэдэг юу л бол. Миний дуртай БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Багийн жишээ бий: Манай гарбөмбөгчид өсвөр насандаа Японыг хождог боловч, насанд хүрсэний дараа яагаад ч хожидоггүй. Учир нь Япончууд үндсэн техникийг эзэмшүүлэх гэж олон жил хичээллэдэг бол, манайхан үндсэн техникээс гадна, нэмэлт техникүүддээ илүү анхаардаг байсанд оршино. Нэгэнт үндсэн техникээ сайн эзэмшчихсэн бол түүн дээр уян хатан ямарч үйлдэл хийж болдог” гэж хэлсэн. Энэ юуг илэрхийлж байна гэхээр гол нь сууриа сайн тавь, тэгсэн цагт уян хатан ямарч үйлдэл хийж болно. Тэгэхээр хүүхэд насны хичээл хамгийн чухал болох нь харагдаж, хүүхэд насны хоцрогдол, давуу тал тийм ч чухал биш байх нь. Хүүхэд нас гэдэг хүний ирээдүйн амьдралын суурь болдгийг олон жишээ харуулна. 1-5 насандаа хүүхэд нямбай байх юм бол насаараа нямбай байх магадлал маш өндөр гэсэн судалгаа бий. Гэртээ ирээд тогтмол даалгавар хийдэг хүүхэд ахлах ангид орохдоо ч энэ чанараа алддаггүй. Хүн 21-28 хоногт нэг зүйл тогтмол хийвэл, тухайлбал өглөө бүр 6 цагт босдог бол тэр нь хийдэг үйлдэл нь болдог. Эхлээд 6 цагт босох гэж үйлээ үздэг байсан бол яваандаа өглөө босох нь ямарч асуудалгүй болдог нь зан чанар болдогтой холбоотой. Үүнтэй адил спортод зөв техник, үйлдэл, сэдлийг рэфлэкс болгох нь шинжлэх ухаан болжээ. Манай хүүхдүүд гадагшаа явахаар тийм ч олон оноогоор хожигддоггүй (15-аас дээш насанд хамаарахгүй), тоглолтын хувьд ч илт муу байдаггүй. Харин насанд хүрсэний дараа БНСУ, Японууд бүр дийлдэхээ больдог. Сагсанбөмбөг, гарбөмбөг, хөлбөмбөг гээд багийн спортод бүр тодорхой харагдана. Манайхан хүүхэд насандаа олон улсад очоод амжилт гаргах тохиолдол спортоос гадна бусад төрөлд буюу математик гэх мэт зүйлд харагддаг боловч насанд хүрсэний дараа гүйцэхээ больдог нь үүнтэй холбоотой. Манайд сайн сургалт байхгүй учраас 15 насандаа Милан явах хүүгийн ирээдүй бүрхэх болох нь харагдаж байна. Тэгвэл гэрэлтэй болгох талаар бид юу хийх вэ?
Миланы бодлого их сургуультай адилхан. Миланд суралцах гэж заавал мөнгө төлөх ёстой. Хэрвээ Милан өөрийн хөрөнгөөр сургана гэвэл бидэнд татгалзах зүйл үгүй. Харин биднээс мөнгө гарахдаа хүрвэл арай өөр арга хэрэглэсэн нь дээр. Милан шиг том клубт олон хүүхэд мөнгө байгаад ч орж чадахгүй байхад, мөнгөгүй нэгнийг нь зүгээр сургаад байна гэж байхгүй. Тэдэнд хаа холын Монгол эсвэл Мозамбэкийн хөлбөмбөг хөгжих үгүй нь хамаагүй, гол нь Миланд юу хэрэгтэй байна тэр л чухал. Би Миланыг энд ирсэн гэж үгүйсгэсэн юм огтхон ч биш. Харин бид ямар төрлийн “тоглолт” хийх вэ гэдэг талаар ярьж байна. Милан, Интэр ирээд манайхаас хүүхдүүд авч яваад Монголын хөлбөмбөгийг хөгжүүлээд баллах нь гэсэн гэнэхэн ойлголт хэвлэл мэдээллээр явж, хүмүүс арван хүүхэд гадаадад сургачихвал хөлбөмбөг хөгжинө гэсэн бодол агуулж байна. Бид мөнгөтэй болох нь гарцаагүй учраас тэд ирсэн хэрэг. Манай мөнгөөр, манай хүүхдүүдийг, өөрийнхөө сургуульд сургана гэдгийг сайн бодъё. Миланд хөлбөмбөгчин бэлдэх нь манайд яг ямар ашиг тустай вэ? Мэдээж ашиг тус тоймгүй их, гэхдээ энэ бол туйлын ганц гарц биш. Бид мөнгөө төлөхөөс хойш өөр сонголт хайж үзье.
Мөнгөтэй болсон улсууд, ялангуяа Азиуд эхэн үедээ ийм арга хэрэглэж байсан. Хөлбөмбөгт нь дэвшил гарсан. Харин өөр арга байсныг тэд дараа нь олж харсан. Азиуд Европ руу тоглогчдыг улсын болон хувийн зардалаар бэлдэж манай арван хүүхэд байгаа удахгүй сайн тоглоод Германы дээд лигт нь тоглоод алаад өгнө мэтийн зүйл ярьж байв. Гэтэл явсан хүүхдүүд нь очоод тийм ч сайн байсангүй. Энэ хугацаанд хэдэн сая ногоон заржээ. Манайд ирсэн Филиппинд гэхэд ах дүү Янгхасбандууд Чэлсид байсан, Индонезийн хөлбөмбөгийг дэлхийд гаргана гэж байсан Бамбан Памунгкас Нидерландад очоод сэлгээнд суугаад буцаж, Саудын Араб, Иран гээд улс болгонд том багуудад тоглож байсан төлөөлөл бий. Манай А.Мөрөн АНУ-ын Калифорниад байгаа нь Монголын хөлбөмбөгөөс гадаадад гарсан анхны төлөөлөл (зөвхөн хөлбөмбөг тоглоод). Хөлбөмбөгийн хөгжил ингэж ирдэггүйг Япон, БНСУ-ууд сайн ойлгож гадагшаа тоглогч биш, мэргэжилтэн, дасгалжуулагч, шүүгч гаргаж, гадны мэргэжилтнүүдийг авчирах нь илүү чухал болохыг олж харжээ. Эндээс юу олж авах вэ гэхээр олон улсад тоглож мэддэг мэргэжилтэн бэлдэх нь эхний зорилго байв. Тэд хаанахын мэнэжмэнт сайн байна, хаанахын хэн гэдэг дасгалжуулагчийг авчирвал ашигтай, Италиас Милан, Интэрийн саналаас аль нь илүү байна, манай улсад хөлбөмбөгийн ямар сургалт хэрэгтэй гэсэн бодлогыг ойлгодог болно. Ядаж л хөлбөмбөг зурагтаар үзээд сэтгэгдэлээ ярих биш, мэргэжлийн дүгнэлтүүдийг хийнэ.
Азиудын бие бялдар спорт тоглоомоос дэндүү хол. Европт очоод, Европ сургалтаар од болдоггүй шалтгаан энэ. Европ хүний арга барил, бэлтгэлийг Азиуд адилхан дуурайгаад нэмэргүй. Бие жижиг, хүч, хоёрдугаар давхарын тоглолт муу, хурд тааруу эсрэгээр гүйлтийн тэсвэр сайн, уян хатан. Нэг хүүхдийг онц сурлагатан болгосон арга, нөгөө хүүхдийг адгийн шаар ч болгож магадгүй гэдэг дээ. Ийм эрс тэс бие бялдар, соёлтой хүмүүст нэг арга барил, сургалт яагаад ч байж болохгүй. Африкууд бол өөр. Төрөлхийн хурд, хүчтэй, гоцлон тоглолт сайн хийдэг, нүд цавчдаггүй зоригтой учраас толгойгоо сайн ажилуулах хэрэг гардаг. Хөлбөмбөгийн тактикыг сайн сурчихвал бие нь хөлбөмбөгт бэлтгэгдсэн. Одоо болтол Африкаас толгой маш сайн ажилладаг найруулан тоглогч гарч ирдэггүй шалтгаан энэ. Голдуу гүйдэг, харайдаг, хуурдаг, тулалддаг. Шатрын африкаас гарсан шатрын ОУИМ гэж би лав сонсоогүй. Азиуд Африк шиг хурд хүчтэй болох гэж олон жил зарцуулдаг. Африк шиг биш гэхэд хөлбөмбөгийн эхний шаардлагад нийцэх бие бялдар Азиудад хэрэгтэй. Ийм шалтгаанаар Европт очсон Азиуд амжилт гаргаагүй. Харин өөр аргаар амжилтанд хүрч байна. Япон, БНСУ-ын жишээ бол дотооддоо сайн боловсон хүчин бэлдэх. БНХАУ тэдний араас ийм аргыг сонгож удахгүй гарч ирэх гээд бэлдэж байгаа. Манайх ч гэсэн эхлээд сайн боловсон хүчин, мэргэжилтнүүд бэлдэж. хөлбөмбөгчдийг гадагш нь гаргах биш, хэний толгой ажиллаж байна тэд нарыг гаргах. Монгол хүний бие бялдар, арга барилд тохирсон бэлтгэл хийлгэх, Монгол хүн юугаараа давуу юугаараа дутуу байна тэрийг олж тогтоох, хооллолтын горим ямар байвал зүгээр гээд бүгдийг Монголын мэргэжилтнүүд өөрсдөө судалж, тогтоож хөлбөмбөгийг хөгжүүлвэл тохирно. Монголчууд хурд, гүйлтийн тэсвэр муу, уян хатан биш, багаар тоглох арга барил байхгүй, юм хурдан сурдаг ч давтах тал дээр дутмаг, сэтгэлзүй муу бол Азидаа бие бялдар сайн, хүчтэй, юм хурдан сурдаг, авьяастай, гоцлон тоглолт сайн.
Тоглогч гадагш экспортлох арга тийм ч амжилтанд хүрдэггүй бөгөөд мэргэжилтэн бэлтгэх нь илүү үр дүнтэй байгаагийн гол жишээ болсон Япон, БНСУ, хорь хүрэхгүй жилд дээшээ гараад ирлээ. 1998 оны Дэлхийн аваргад Япон сүүлийн байранд орж нэг ч оноогүй, нэг гоол оруулсан амжилт үзүүлсэн бол дөрвөн жилийн дараа хэсгээс гарсан. Одоо Японыг Дэлхийн аваргад заавал хэсгээс гарах багийн тоонд оруулдаг нь нэгийг хэлнэ. J лиг нь Азийн хамгийн өндөр цалинтай, хүчтэй лиг болсон. Европ гарах эхний замыг Х.Наката тавьснаас хойш Нагатомо Интэрт, Кагава Боруссиа Дордмундад тэргүүтэй Европын хэд хэдэн лигт Япон тоглогчид байна. БНСУ ч ялгаагүй БНАСАУ-аас муу байсан одоо бүх талаар илүү болжээ. Дэлхийн аваргад тогтмол хэсгээс гардаг болж 2002 онд “булхай” ашигласан ч хагас шигшээд үлдсэн. Бага зэрэг “булхай” байгааг бүгд харсан ч тэдний тоглолтын арга барил ямар түвшинд байгааг харж болно. Пак Жи-Сун Манчэстэр Юнайтэдэд, Пак Чу-Ён Арсэналд гээд зөвхөн Британий аралд тоглож байгааг дурдвал гарын таван хуруунд хүрнэ. Жи Дон-Вон Премьер Лигт хожигдоогүй Манчэстэр Ситиг 90 дэх минутанд оруулсан гоолоороо хожиж байх жишээтэй. Мэргэжилтнээ сайн бэлтгэвэл дотоодын лиг нь давхар босоод ирдэгийг эдгээр улсуудаас харж болно. Дотооддоо хүчтэй байж дээшээ гарахаас өөр шинэ арга байхгүй. Тэд эхний ээлжинд жигүүрийн довтлох чиглэлийн тоглогчдыг Европ гаргах болсон нь Ази хүний биеийн онцлогтой холбоотой. Хурдтай, гүйлтийн тэсвэр сайн тоглогчид тэдний эхний экспорт байсан бол удаах нь жигүүрийн хамгаалагчид. Энэ байрлалын тоглогчид Европт гарах эхний замаа тавьсны араас нь төвийн довтлогчид, довтолгоон дуусгагчид. Шууд төвийн хамгаалагч, хагас хамгаалагч хаа хамаагүй байрлал бэлдээд ирвэл Европт алуулна. Тиймээс тамирчин бэлдэх явц нь хүртэл бодлого, шат дараалалтай. Манай шигшээгийн Гарьмагнайг Филиппинтэй тоглосны дараа сонирхсон. Вьетнамын лигт тоглуулна гээд бичлэг явуултал бие бялдар муу, туранхай байна гэсэн хариу авсан. Гэтэл Вьетнамууд өөрсдөө ямар билээ. Жижигхэн. Миний бие 2007 оны Азийн аварга тайлбарлаж байхад Вьетнам тоглогчдыг сайн судалсан. Мөн манай шигшээ 2001 онд тоглож байхад Вьетнамууд намхан учраас булангийн цохилтоо шууд хүчтэй цохидог юм билээ гэж ах нарын ярьж байхыг сонссон. Бүр Хоромхонд тоглож байхад Вьетнам гэхээр булангаас шууд хүчтэй цохилт ирдэг болсон юм. Тэгэхээр манай тоглогчид гадны лигт тоглох болоогүйг Вьетнамууд голсноор харж болно. Манай тоглогчдыг дөнгөж сонирхох хэмжээнд явж байна. Бид мэргэжилтнүүдээ бэлдэж, дотоодын лигээ хүчирхэгжүүлж, ямар байрлалын тоглогч эхний ээлжинд Азидаа гаргавал амжилт үзүүлж болохоор байна гэдэг талаар судална. Тэрний дараа Европт гаргах тоглогчид бидний асуудал. Бид тоглогчдоо өөрсдөө л бэлдэхгүй бол хэн нэгэн бэлдээд өгчихгүй. Гадаадад нэг тоглогч сургахад зардал өндөр. Хэрвээ өөрийн улсдаа тэр сургалтыг бий болговол зардал нь хэд дахин бага.
Африкт бас сонирхол татам нэг жишээ бий. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн үрээр Африкын арслан улсын хэмжээнд хүрсэн Гана юм. Кот Д’Ивуар, Камерун, Нигери гэх мэт улсууд шууд тоглогч гаргах болсон. Гэхдээ эдгээр улсуудын хөлбөмбөг нэг л орон гаран. Бодлого дээр гэхээсээ илүү хувиараа голдуу амжилтанд хүрсэн тоглогчдын хүчээр амжилт нь ирдэг. Харин Гана бол яг л Япон, БНСУ-гийн аргыг хэрэглэсэн. 1990 оноос хойшхи өсвөр, залуучуудын тэмцээнүүдэд Гана үргэлж амжилт үзүүлж байсан. Энэ тогтмол амжилт нь явсаар 2006 оны Дэлхийн аваргад шигшээ баг нь цойлж гарсан бөгөөд өнгөрсөн жил шөвгийн наймд Уругвайг хожингоо алдсан. Асамоа Гьян эцсийн мөчид торгуулийн цохилт алдсан. Ганын дотоод лиг сайн. Голдуу дотоод лиг, шигшээ багаас нь Европын багууд өөрсдөө сонгодог. Яг л Япон, БНСУ шиг. Дэлхий аваргад орсон Африкын багуудаас хамгийн од багатай нь Гана байсан бол (ганц од Майкл Эссиен нь гэмтэлтэй) бусад нь хэдхэн тоглогчдынхоо хүчээр л дээшилж байдаг. Ангол сүүлийн жилүүдэд яг энэ бодлогоор хөлбөмбөг, сагсанбөмбөг нь гарч ирсэн. Бодлогын биш ийм хөгжлийн амжилт нь хэн нэг хүний хувийн хөлбөмбөгийн замналаар дээшилдэг. Ганачууд сэлгээ сайтай, нөөц сайтай гол нь амжилт нь тогтвортой дээшилж байна. Тэд улсаараа, лигээрээ дээшилж, бусад нь Европт гарсан азтай тоглогчдын хүчээр амжилт үзүүлсээр. Шалтгаанаа тодруулалгүй, үр дүнгээ шууд харж болохгүй.
Хөлбөмбөг хурдацтай хөгжиж байна. Тактикын хөгжил улам нарийсч, шинжлэх ухаан, хувь хүний буюу дасгалжуулагчийн ур чадвар хөлбөмбөгт дэндүү их нөлөөлж эхэллээ. Тактикгүй үед хэн ур чадвартай нь түрүүлдэг байсан бол одоо үгүй болсон. Хичнээн сайн тамирчид цуглуулаад ч түрүүлж чадахгүй байх тохиолдол улам ихсэж байна. Наад зах нь зөв хооллолт. Арсэн Вэнгэр Тони Адамс, Ли Диксон гэх мэт ахмад тоглогчдыг хооллолтоор нь илүү олон жил Премьер Лигт тоглуулсан бол, нэг хэсэг формгүй байсан Рүүниг Сэр Алекс хоол, амралтаа зөв тохируул, уух дарсаа зөв сонго гэж хэлсэн нь учиртай. Криштиану Роналдугийн амжилт үүнтэй мөн холбоотой бөгөөд орой үдэш зурагтын суваг эргүүлээд суудаггүй эрт амардаг нь түүний амжилтын жижигхэн хэсэг. Хүүхнүүдтэй их орооцолддог гэх боловч тэр мөн л сайн тохируулдаг. Энэ утгаараа дасгалжуулагч гэдэг ажил мэнэжэр болон өөрчлөгдөж зөвхөн дасгалжуулах биш хоол, унд, сэтгэл зүй, амралт, наймаа гээд бүх зүйлийг хийдэг болсон илүү чадвар шаардсан алба руу шилжжээ. Тэгэхээр хөлбөмбөгийн мэргэжилтэн, боловсон хүчин туйлын чухал. Барсэлонагийн сайн мэргэжилтнүүдийн хүчээр Испани Дэлхийд тэргүүлж байна. Бүх л клуб, улсын сэргэн мандалт сайн мэргэжилтнээс эхтэй болохоос сайн тоглогчоос эхтэй биш. Эдийн засгийн хэлээр бол нэг нь үйлдвэрлэгч нөгөөдөх нь бүтээгдэхүүн. Бид үйлдвэрлэгчээ эхний ээлжинд бэлдээд, дараа нь бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй байх. Хөлбөмбөг гэлтгүй Монголын спортын салбарт энэ л чухал. Олимпын медаль гээд манайх зөвхөн үр дүнгээ хараад байдагдаа, гэтэл тухайн үр дүн ямар шалтгаанаар гарч байгааг хэн ч тоодоггүй. Ийм сул дорой, хүчгүй байх юм бол гаднаас ирсэн санал болгон сайхан сонсогдоно.