ЦӨМӨӨРӨӨ ҮХЭХЭЭР ГОЁ...
Энэ муусайн баяачууд...харахаар хорсол төрж байна. Тэд л амар тайван амьдралыг минь булааж байна.
Энэ муусайн баяачууд...харахаар хорсол төрж байна. Тэд л амар тайван амьдралыг минь булааж байна. Муусайн баячууд байгаа цагт бид жаргахгүй ээ, жаргахгүй. Хамгийн муухай нь тэд над шиг л байсан байхгүй юу...тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.
Надтай л адилхан цалингаас цалингийн хооронд гол зогоож, сонинд ороосон тамхиа хуваан татаж, автобусны тавин мөнгөн дээр ажиллаж чадвал баярлаж, маханд оочерлоод дан булуу ногдоогүй өдрийг балжинням, дашнямтайд тооцож явсан хэвтэж...тэрийгээ мэдэхгүй баяжсан байгаа юм даа.
Муусайн баячууд ичих нүүргүй дамын наймаа хийсэн. Чи өөрөө наймаа хийхгүй яасан юм бэ, гэж үү? Тэгээд л тэнэг юм шиг эрээнээс гахай зөөх юм уу. Муусайн баячууд өмч хувьчлалаар зөндөөн юм авсан. Би аваагүйдээ гоморхсон юм биш. Өгсөн ч авахгүй байсан. Байр хувьчлал уу, нохойн баас. Хэдхэн өрөө, тэгээд угсармал. Чаддаг юм бол буцаагаад аваач, харах юмсан.
Эх орны хишиг түгээж байгаа, амьдрал сайжрана гэж ирээд л нэг их пиар хийж гэнэ. Бүгдэд нь адилхан өгч байгаа юм чинь, яаж амьдрал сайжрах юм бэ?
Муусайн баячууд миний энэ насны зовлон болоод байна. Намайг гэрт байхад муусайн баячууд өвлийн сууцтай болоод эхэлсэн. Тэхээр нь яахав хүн юм чинь гээд өвлийн сууц барьчихаад харсан чинь муусайн баячууд орон сууцанд орсон байсан. Мачийж байж орон сууцанд ороод хувьчлаад автал нүүгээд явчихсан. Юмыг яаж мэдэхэв, буцаад хашаандаа буугаад гэр барьчихсан юм биш байгаа гээд тандтал муусайн баячууд анхны боловсон апартмент гээчийг бариулаад орчихсон.
Тэд аль ч цагт шаарууд байсан юм. Намайг усны морин тэргэн дээр хааяа дөчийн бидоноо дайдаг байхад тэд унадаг дугуйтай болчихсон. Анхны дугуйгаа авахад муусайн баяачуул мотоциклиэ асааж байсан. Бүр социализмд шүү.
Дараа нь намайг Дамбын ногоон Лиаз-наас зүүгдээд автобустайгаа гуйвж явахад “Москвич”ээ унасан, арай гэж Жигули аваад хартал “эксэл”-ээрээ шунганаад өнгөрсөн. Хүн л юм хойно хичээж байгаад Элентра аваад хартал Ландкрузерээ унаад алга болсон байсан. Ландкрузер аваад ч яах юм билээ, тэд “лексус 570”- аа унах юм чинь. Яагаад...Яасан гэж намайг ингэж байгаа юм бэ?
Ардчилаад л нэг жаргах юм ярьсан, хаа байна? Муусайн баячууд араас нь хөөх тусам цаашлаад байхад хэн жаргах юм бэ? Ер нь Цэ даргын үед тэд их цөөхөн, хүн ядуу байх тусмаа рейтингтэй байсан нь үнэн юм шүү. Сэхээтнүүдийг төөрөгдөлд ордог учраас хатуу хяналтад байлган, үе үе хашраадаг байсныг уншснаа тодхон сананам. Сэхээтэн болоогүй эгэл олноо хайрладаг, нам нь тэдэндээ итгэн тулгуурладаг шударга цаг байгаагүй биш байсан юм гэсэн. Муу Лоохууз, цөллөгөнд байгаагаа мэдэхгүй хурганы арьс элдэх замаар мөлжлөг хийж цулайчихсан байхад нь хоншоорыг нь тас цохисон явдлыг өвөө маань амьд сэрүүндээ бахтай хуучилдагсан. Лоохуузыг шоронд хийсэн нь хурганы арьсаа элдэж чаддаггүй олон ардыг мөлжлөгөөс аварсан үзэл суртлын чухал арга хэмжээ болсон юм гэнэ лээ...за энэ ч яахав.
Арай гэж хүүхэнд тоогдоод гэрлэмэр болоход муусайн баячууд хоёр дахь эхнэрээ авч байсан юм. Ард биднийг авгайгаа шинэчлэх мөчид минь муусайн баячууд мисс нуудгайтай болоод эхэлсэн. Мисс нуудгай олохын цагт, тэр муусайн шаарнууд мисс эхнэртэй болох мэтээр энэ салбарт бараа тасарсан... Ёстой, шударга ёс гэж үнэхээр алга юм байна лээ, мэдсэн.
Хүн хүнтэйгээ адилхан байж болдоггүй хорвоо юм уу? бурхан минь та намайг баян болгох гэж үйлээ үзэж хэрэггүй ээ. Баячуудыг л ядуу болгоод өг. Тэд траншейнд биш юмаа гэхэд гэр хороололд хашаанд сууж, гадаадад сурдаг хүүхдүүд нь тэргэнцрээр ус зөөг. Би баяжих гэсэн юм биш, зүгээр л сэтгэл амар унтах гэсэн юм. Эргэн тойрноо харахаар үхмээр байна. Гэхдээ тэд амьд үлдчихээр би яах юм бэ, аан. Бурхаан...аан. Цөмөөрөө зэрэг үхдэг бол би бэлэн л байна... За даа муусайн баячууд үхэж хатахгүй байгааг бодоход, бурхан гэж байдаг ч юмуу даа??
Би баяжих гэсэн юм биш. Би эдийн шуналгүй шударга ард. Хэзээ ч муусайн баячууд шиг болохгүй, гуйсан ч баяжихгүй, мэд үү? Би хүнтэй адилхан амьдарч үнэхээр дийлэхгүйгээс хойш хүмүүс цөмөөрөө надтай адилхан амьдраг. Болдог гэж байна шүү, болдог гэж байна.
Миний мөрөөдөл товчхон, шударга. Би цалин орлогоо нэмэгдүүлэх гээд байгаа юм биш. Аав ээж минь намайг тийм муухай шуналын микроов болгож хүмүүжүүлээгүй юм шүү...шударга ёсны төлөө л яваа хэрэг. Нийгэмд тэгш шударга амжиргааны түвшин бий болгохын тулд өөртөө юм хурааж үзсэн, бүтэхгүй юм билээ.
Шударга ёсны төлөө өнгөрүүлсэн амьдрал маань нэг л юмыг ойлгуулсан. Би орлогоо яаж ч нэмэгдүүлсэн, муусайн баячууд байсаар л байх юм байна. Тэгээд би өөрийгээ тэдэн шиг болгох гэж үйл тамаа цайхаа болихоор шийдсэн. Оронд нь тэднийг өөр шиг болгох гэж тэмцсэн нь дээр юм байна гэдгийг хатуу ухаарсан даа. Хэрвээ муусайн баячууд хоосроод ирвэл би хөрөнгөжих гэж зүтгэхийн зовлонгоос сална. Маш олон юмыг бий болгох боломж бага, зарим тохиолдолд огт байдаггүй. Харин бүх юм алга болгох, сүйдэх боломжтой байдаг юм билээ.
Би шийдсэн. Одоо тэмцэнэ. Ард түмэн цөхрөнгөө барахаар тэмцдэг юм, угаасаа. Хувьсгал хийнэ. Ялж ч байсан хувьсгалын бэлэн туршлага байна. Самарна даа. Хөрөнгө хураана, нийгэмчилнэ. Ийм тохиолдолд би ч гэсэн модоо барина, яадгийн. Цөмөөрөө ижилхэн ядуу болох юм чинь гоё. Хувьсгал дайснаа алж дуусахдаа цусны амтанд нэгэнт ордог тул үр хүүхдээ залгиж эхэлдэг гэсэн. Намайг ч бас алах байх. Гэхдээ л цөмөөрөө үхэх болохоор гоё.........................?

Зочин
z
Temuulen
ss
Godwin
sak
Зочин
Би
dandi , ug n bainaa
Dundaj
dandi
Зочин
либерал дүлзэнгүүд & мунхарсан ардуудад
zochin
zochin
ha ha ha
ug
hehe
Бат
Иргэн
Зочин
DJ
Baagii
jyg
Гайтай эхэхэх
NB
Зочин
Sukh
Зочин
Зочин
Zorig
Zorig
Zorig
Zorig
bi
bi
Баатарцогтоо
Zochin
kkk
Zorig
Zorig
Çî÷èí
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Tsenddood
Зочин
Bujee
Зочин
irgen
Тамир
hun
Зочин
хэнд зориулав
Зочин
Зочин
Çî÷èí
Zorig
Zorig
Zorig
Муу болжээ
Зочин
Зочин
Зочин
зөгий
Зочин
Зочин
Зочин
Зочин
МАНАН-Д ТӨӨРСӨН ЦЭНДДОО!
Уншигч
Зочин
шударгаар баяжигч
10000000000000000
Цэнддоод
Зочин
Зочин
Зочин
магадтай
Fake bol fake shuu dee
Зочин
lenin
lenin
Ха Ха
д тэмүүжин
зочин
Boldoo
Зочин
Tsenddoo mini
Shutegch2
Зочин
shutegch
Зочин
Зочин
hehe
Зочин
Г Блд
oogii
ganaa
Зочин
Зочин
Зочин
Acel
zochin
Дашнямбалжинням
zochin
Зочин
delgermaa
Блогчин
Зочин
Зочин
Зочин
WOW
Зочин
WOW
Wow
unshigch
Сүрэн
Зочин
Баяраа
sambuu
Partizan
Зочин
Зочин
ASo
Чех
УЛИАСТАЙН ХУЖААГИЙН ЭЛЭГ ЭМТРЭХГҮЙ ЭЭ
maastricht
Зочин
Unshigch
Зочин
Зочин
Зочин
jargalan
Зочин
amra
Baagii