76 СУУДЛЫН ТӨЛӨӨ 48 ХҮН Л ӨРСӨЛДӨХ НЬ
Сонгуулийн яг ямар хууль батлах гэж буйгаа гишүүдийн нэг хэсэг нь үнэндээ мэдэхгүй сууна.
Сонгуулийн яг ямар хууль батлах гэж буйгаа гишүүдийн нэг хэсэг нь үнэндээ мэдэхгүй сууна. Хэрвээ Сонгуулийн хуулийг энэ чигээр нь баталбал парламент, гүйцэтгэх засаглал хоёр нь холилдсон Үндсэн хуулийн өнөөгийн хямрал хэвээр үлдэх, тус хуульд оруулсан дордохын долоон өөрчлөлтийг буцаах гишүүдийн санал унах, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохыг хуульчлахаа Бага хурлын илтгэлдээ мэдэгдсэн МАН-ын дарга Сү.Батболдын амлалт нурах магадлал өндөртэйг гишүүдийн нэлээд хэсэг нь анзаараа ч үгүй явна. Үүнийг тодотгохын өмнө одоо батлах гэж буй, хоёр намын тохиролцсон сонгуулийн хуулийн тухай өгүүлье.
УИХ-ын 76 мандатын 48-ыг тойрогт нэр дэвшигчдээс, үлдсэн 28-ыг намуудын авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилна. Мажоритор, пропорционалийн аль аль элемент орсон учраас үүнийгээ холимог тогтолцоо гэв. Гадна талаас нь харвал тийм нь тийм юм. Харин намуудын авсан саналд хувь тэнцүүлэн 28 мандатаа хуваарилж байгаа нь “холимог” гэх тогтолцоотойгоо бүрэн нийцэхгүй байна.
Намууд тойрогт нэр дэвшүүлсэн 48 хүнээ намын листээр жагсах 28 хүнийхээ өмнө эрэмбэлнэ. Тойрогт нэр дэвшигч олонхийн санал авбал шууд ялна. Энэ шударга уу, шударга. Харин тойрогт ялж чадаагүй ч, намын листээр авсан саналаар УИХ-д орох боломжийг тойрогт нэр дэвшигчдэд олголоо. Энэ шударга уу, шударга бус. Сонгуульд нэр дэвшигчдэд алтан медалийн тавцанд зогсох ганцхан л боломж бий.Тэр нь бүгдийг ялж байж л ялагч болох. Нэр дэвшигч бүр ийм ижил эрхтэй. Сонгуулийн, сонгогдох эрхийн тэгш эрхийн зарчим гэж энэ. Гэтэл тойрогт нэр дэвшсэн хүмүүс тойрогтоо ялагдсан ч, намын нэрээр авсан саналаар шилжин сонгогдох, бүр листэнд байгаа 28 хүний өмнө эрэмбэлэгдэж сонгогдох боломжтой болов.
Нэг аймаг-нэг тойргоос гарч чадаагүй хүн намын санал ногдох улсын хэмжээний мандатыг УИХ-д төлөөлөх ёс суртахууны эрхгүй баймаар. Гэтэл тойрогт нэр дэвших 48 хүнд тойрогтоо ялж сонгогдох, ялагдвал намын нэрээр сонгогдох хоёр боломжийн аль аль нь байх юм. Үүгээрээ сонгуулийн холимог биш, зөвхөн 48 хүнд сонгогдох хоёр боломжийг зэрэг олгосон мажоритор тогтолцоо юм биш үү. Одоо энэ хуулийг батлах, тойрог тус бүртээ 3.5 тэрбум төгрөг зарцуулчихсан, тойрогт нэр дэвших 48 мандат нь хангалттай хүрэлцэж байгаа хоёр намын УИХ-ын гишүүдэд бүр ч их давуу эрх олгосон ашигтай хууль гарч байна.
Тойрогт ялагдсан нэр дэвшигч намын санал руу шилжихэд 28 хувийн босго тогтоожээ. Тойрогт ялагдсан ч сонгогчдынхоо 28-аас илүү хувийн санал аваагүй нь шилжихгүй болж байгаа юм. Ингэснээр тойрогт ялагдсан бүхэн намын лист рүү шилжихгүй, намын листэнд байгаа 28 хүнээс намын саналаар УИХ-д орох магадлал нэмэгдэх сайн талтай. Гэхдээ ялагдсан боловч авсан санал нь 28 хувьд хүрсэн нь намын авсан саналд шилжих боломж бийг дахин сануулъя. Ингэж шилжих шилжихдээ намын листэд жагсаасан 28 хүний өмнө эрэмбэлэгдэх давуу эрхтэй. Жишээ нь, МАН улсын хэмжээнд нийт сонгогчдын 40 хувийн санал авчээ. Тэгвэл 28 мандатын 40 хувь нь буюу 11 суудал тус намд ногдоно. Энэ 11 суудлаа намын листийн 28 хүнийхээ эхний 11-д хуваарилах ёстой боловч тойрогт 28 хувийн босго давж ялагдсан хүн байвал тэд эхэлж давуу эрх эдэлнэ. Тойрогтоо ялагдсан, тэгэхдээ 28 хувийн босго давсан гурван нэр дэвшигч байлаа гэхэд МАН дээрх 11 суудлынхаа эхний гурвыг тэдгээр ялагдагсдад шууд хуваарилж, үлдсэн наймыг нь намын листийн эхний найман хүнд хуваарилна л гэсэн үг. Ингэснээр 40 хувийн санал ногдох 11 суудалд хуваарилагдах ёстой листийн эхний 11 хүний 9, 10, 11-д жагссан хүмүүс тойрогт ялагдсан гурван шороотой бөхөд жийгдэж байгаа юм.
Ер нь томсгосон тойрогт олон өрсөлдөгч үзэж байхад сонгогчдын 28 хувийн саналыг авсан нэр дэвшигч ялагдах уу. Ялангуяа нэг, хоёр мандаттай тойрогт юм уу, хотод тойргийнхоо сонгогчдын 28-аас илүү хувийн саналыг авчихсан хүн ялна уу гэхээс ялагдах нь их л ховор. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн нийт сонгогчдын гурван хүн тутмын \28 гэдэг бараг 30 хувь гэсэн үг\ нэгийн саналыг авчихсан хүн ялна уу гэхээс ялагдахгүй. Ингэхээр тойрогт 28 хувийн босго давчихаад ялагдах хүн их л цөөхөн гарахаар ч юм шиг. Гэтэл намын листэнд бичигдэх 28 хүн бол тоглоомын нэр дэвшигчид бөгөөд тоглоомонд огт оролцохгүй ч юм шиг. Ингэж нэг талаас тойрогт нэр дэвших 48 хүнд давуу эрх олгож байгаа ч юм шиг, нөгөө талаас 28 хувийн босгыг давж ялагдах нэр дэвшигч их цөөхөн гарах ийм нөхцөлд “шилжих” гэдэг нь огт хэрэггүй, толгой эргүүлэхээс цаашгүй ч юм шиг. Үүний оронд 48 хүн нь тойрогтоо нэр дэвшиж өөрсдөө эрсдэлээ хүлээж, намын нэрээр авсан саналд ногдох суудлыг намын листэнд бичигдсэн 28 хүндээ эрэмбээр хуваарилах нь хамгийн шударга бөгөөд илүү ойлгомжтой санагдах юм. Намын листэд намын дарга нар нь жагсана уу, эсвэл шинэ залуусаа жагсаана уу тухайн намын л дотоод асуудал. Даанч өөрт нь ашиггүй болохоор гишүүд энэ хувилбарыг дэмжихгүй байх л даа. Угаасаа ойлгомжгүй холимог тогтолцоон дээр “шилжих” гэж юм орж ирэхээр муу дээр муухай гэдэг шиг бүр ойлгомжгүй, сайн чанарын гангаар хийсэн халбага ч хутгаж чадахгүй хугармаар бантан шиг боллоо. Одоо байгаа гишүүддээ, ердөө 48 хүнд л давуу эрх олгох гэж Сонгуулийн хуулиар ингэж хонины найр хийх ямар хэрэг байна аа. Сонгуульд нэг намаас 48 биш, 76 хүн өрсөлдөнө, бас 1.5 орчим сая хүн санал өгнө гэдгийг тооцохгүй байна.
Өнөөгийн төр, засгийн төвшинд байгаа засаглалын хямралын гол буруутан хэн бэ. Хамтарсан Засгийн газар уу, УИХ нь Засгийн газартайгаа холилдсоных уу, эсвэл Сонгуулийн хууль уу. Аль аль нь л байх. Хамгийн ноцтой нь аль нь вэ. Миний хувьд УИХ, Засгийн газар хоёр холилдсон, асуудлыг УИХ-ын гишүүдийн ердийн олонхи буюу заримдаа 19-хөн гишүүний саналаар шийдэж байгаа Үндсэн хуулийн хямралыг нэрлэнэ. Дордохын долоон өөрчлөлт нэртэй энэхүү хямралыг засахаар нэр бүхий 15 гишүүн санаачилга гаргасан. Тэд Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгоё гэж байгаа. Үүнийг нь Засгийн газар дэмжсэн. Дэмжсэн учраас Ерөнхий сайд Сү.Батболд намын Бага хурлын улс төрийн илтгэлдээ “манай нам засаглалын хямралыг засч, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох” хууль батална гэдгээ мэдэгдсэн. Энэ бол улс төрийн талаасаа том бөгөөд улс оронд үнэхээр хэрэгтэй, засаглалын хямралыг арилгахад чухал амлалт. Үндсэн хуулийг өөрчлөх замаар л энэ амлалтаа биелүүлнэ. Гэтэл Сонгуулийн хуулийг энэ хэвээр баталбал, МАН-ын даргын амлалт, Үндсэн хуулийг өөрчлөх нэр бүхий 15 гишүүний санаачилга нурах магадлал өндөртэй болно. Жишээ нь, 2012 онд 15 гишүүнтэй Засгийн газар байгууллаа гэхэд гуравны нэг гэхээр \хэрвээ МАН амлалтдаа хүрч, УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал шүү дээ\ тав хүртэлх сайд нь УИХ-ын гишүүний давхар албатай байж болох нь. АН энэ таван суудал дээр сайд тавих боллоо гэж бодъё. Тэгвэл энэ тав дээр тус нам ямар гишүүнээ сайдаар давхар ажиллуулах вэ. Тавуулаа тойргоос сонгогдсон хүмүүс байна гэвэл тухай тойрогт дахин сонгууль явуулах болно. Нөхөн сонгууль явууллаа гэхэд АН-ынхан ялагдвал яах вэ. Ялагдсан ч, тэрхүү нэр дэвшигч нь 28 хувийн босгоо давчихсан байвал яах вэ, лист рүү шилжих үү. Шилжлээ гэхэд намын листээр орж ирсэн бас нэг хүнээ УИХ-аас гаргах уу. Ингэвэл нэг сайдыг томилох гэж УИХ-ын хоёр гишүүний суудал хөндөгдөнө. Эсвэл таван суудлынхаа заримыг листэнд жагсаасан хүмүүсээсээ оруулна гэвэл намын листийн эхэнд сайд болох хэмжээний улстөрчдийг жагсаах хэрэгтэй болно. Гэтэл дарга нар нь бүгд тойрогт нэр дэвших шаардлагагүй болно. Энэ мэтээр хөөвөл Сонгуулийн хуулийг энэ хэвээр нь баталлаа гэхэд Үндсэн хууль дордохын долоон өөрчлөлттэйгөө хэвээр үлдэж, МАН-ын даргын амлалт, 15 гишүүний “эцэг” хуулийг өөрчлөх санал нурж унахаас өөр сайн хувилбар төдийлөн харагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн хямралыг хадгалж үлдэх магадлал өндөртэй боллоо. Тэгдэггүй юмаа гэхэд эдгээр \нэг нэр дэвшигчид хоёр боломж олгосон зэрэг\ эргэлзээ нь зарим хүнийг Сонгуулийн хуулиар Цэцэд өргөдөл бичихэд сайхан далим шалтаг болно.
Уг нь болдогсон бол, улс төрийн эр зориг нь байдаг бол тойрогт нэр дэвшсэн 48 нь ялагдсан ч намын санал руу шилжихгүйгээр, намын саналд ногдох мандатыг зөвхөн листийн 28 хүндээ хуваарилахаар Сонгуулийн хуулиа ойлгомжтой болгож, дээр нь Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болохыг хязгаарласан хууль баталж чадвал улс төрийн хувьд том шинэчлэл болно доо. Засагт хамтарсны ач холбогдол ч гарна. Ядаж л сонгуулийнхаа сурталчилгааны үеэр яриад явж байхад сайхан сонсогдоно.

Зочин
Зочин
ayush
Зочин
МАНАН СӨНӨТҮГЭЙ!
Tsogoo
bold
baya
Зочин
Зочин
Зочин
delgermaa
Зочин
д тэмүүжин
ok