Энэ намрын номын баяр 09.13-09.15-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд  жил жилийн номын баяруудаар хэвлэлийн газрууд, зохиолч, уншигчид, номд хайртай бүхэн нэгдэн олон арга хэмжээнүүдийг зохион хамтдаа 3 өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөдөг. 

Нэпко хэвлэлийн газрын хувьд 180 гаруй нэр төрлийн ном бүтээлүүдээ уншигч олондоо дэлгэж, 20-30 хувь хямдралтай үнээр худалдаална. Өмнө нь хэвлэгдсэн ном бүтээлүүдээс гадна энэ зун шинээр хэвлэгдсэн Пауло Коэльо: Алхимич, Жорж С.Клэйсон: Вавилоны хамгийн баян хүний сургаал,Baabar: The concise history of Mongolia, Кристана Адамс:Тэмээний шид, B.Tsenddoo: Mongolia: Weird, Crazy, Cool, Данзан Гэчой Дайтон:Далай лам зурагт намтар, Хидэр Дарволл-Смит:Нойрны шинжлэх ухаан зэрэг номыг худалдан авах боломжтой. 

Энэ баярт зориулан сүүлийн 30 жил намтар дагнан бичсэн Волтэр Айзэксоны энэ цагийн түүхийг бүтээгч Стив Жобс, Элон Маск-н намтар номууд (Сонирхуулахад Бэнжамин Франклин, Леонардо да Винчи нарын намтрыг хаврын номын баяраар гаргасан), хүүхэд багачууддаа зориулан Роалд Далийн гайхамшигт түүхүүд: Матилда, Жэймс ба Аварга тоор, Аварга Матар, Шидэт хуруу, Жоржийн гайхамшигт бэлдмэл зэрэг 5 ном, Билл Брайсоны бэстсэллэр бүтээлүүд болох Гэр ахуйн түүх, Шинжлэх ухааны товч түүх, Бие эрхтэн мөн хэвлэгдэн ирнэ. 

DK – NEPKO

2008 оноос хойш Нэпко хэвлэлийн газар Английн Dorling kindersley хэвлэлийн газартай хамтран ажиллаж байна. Энэ жил DK-ийн 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Нэпко одоогоор 18 номыг монгол хэл дээр орчуулан уншигчдадаа хүргэлээ. Энэ ойг тохиолдуулан асар засаж, монгол хэл дээр эрхлэн гаргасан номуудаа танилцуулна. 

GS25- NEPKO

GS25 сүлжээ болон Нэпко хэвлэлийн газар хамтран хүүхэд залуучуудад зориулан дэлхийн шилдэг ном бүтээлүүдийг хүргэх зорилгоор PUPPY BOOKS төслийг хэрэгжүүлээд нэг жил болж байна. Энэ удаагийн номын баяраар бид хамтран гаргасан номоо танилцуулахаас гадна, уншигч үйлчлүүлэгч нартаа халуун хүйтэн уух зүйлс, хүнсний бүтээгдэхүүн зэргээр үйлчлэх болно. 


ОНЛАЙН ХУДАЛДАА

Хямдралтай номын худалдаагаа давхар “онлайнаар” зохион байгуулж өгөөч гэдэг саналыг манай уншигчид жил бүрийн номын баяраар тавьдаг. Энэ удаад бид www.nepko.mn сайтаараа дамжуулан 2024.09.13-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Та тус сайтын “Хямдралтай худалдаа” цэсээс манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүх номыг 20%-ийн хямдралтай үнээр худалдан аваарай. 

Харин таны захиалсан номыг 2024.09.16-22-ны хооронд хүргэлтээр хүргэх болно. Хүргэлт үнэгүй 


Та бүхнийг манай Нэпкогийн асраар хүрэлцэн ирэхийг уръя. Сүхбаатарын талбайн зүүн хойд талд буюу Галлериа Улаанбаатар, Соёлын төв өргөө талдаа өмнөх номын баяруудаар гарч байсан газартаа л бид та бүхнийг хүлээж байх болно.