ТАХРИРЫН БОСОГЧИД
ТАХРИРЫН БОСОГЧИД
Өнгөрөгч бямба гаригт би Каирын их сургуулийн оюутан Д.Анандыг дагуулан Тахрирын талбайгаар хөндлөн явж, нөхцөл байдлыг ажиглаж, зарим нэг хүнээс санал бодлыг нь сонслоо. Өглөө эрт Тахрирын талбайд зүүн талаас нь нэвтрэн ороход машины зам хаалттай, хашлага татсан, сайн дурын эргүүлүүд жижүүрлэж хүмүүсийг шалгаж оруулж байв. Цэрэг цагдаа, танк, хуягт, цагдаагийн машин ганц ч харагдсангүй.
Талбай нэлдээ босогчдын мэдэлд, “хугацаагүй суулт” хэмээн тэд үүнийгээ нэрлэж байв. Цэргийнхнийг засгийн эрхнээс явтал суух юм гэнэ. Хөлхсөн, хүлээзнэсэн, унтсан, амарсан байдалтай суулт зарлагсад биднийг угтав. Майхан дотор ихэнхи нь унтаж байлаа. Зарим нь гадаа зүлгэн дээр ингэж тухалжээ. Хэдхэн хоногийн өмнө 42 нөхрөө алуулсан, цус урсаж, үхэл тулгарч байсан гэх шинжгүй л хоёр хуруугаа гозойлгон ялна гэж байгаа бололтой, малилзтал инээж харагдав.
Талбай хогонд дарагдаж, майхан платка, оромжийг энд тэндгүй зүлгэн дээр барьжээ. Энэ нөхөр эртлэн босоод сонин уншиж байна. Хүмүүс дөнгөж нойрноосоо сэрж байв. Үүрээр мөргөлөө үйлдчихээд ихэнхи нь унтацгааж байлаа.
Босогчдын дунд маш олон хүүхэд (хөвгүүд) байгаа нь анхаарал татаж байлаа. Ийм амь дүйсэн тэмцэлд хүүхдүүдийг оролцуулна гэдэг байж боломгүй юм.
Хээрийн эмнэлэг энэ майханд ажиллаж байна. Эмч жижүүрлэж байна. Цаана нь ганц нэг шархтан хэвтэж байгаа юм уу, эсвэл эмч нар нь унтаж байгаа юм уу, бид ч лавласангүй.
Хээрийн эмнэлэг холоос ингэж харагдав. Шархтай залуус олон харагдана лээ.
Гадаадын хүн хармагц л “Чи ямар шашинтан бэ?” гэх юм. “Бид монголчууд буддистууд даа” гэхлээр “Тэгвэл асуудал байхгүй ээ” гээд цааш нэвтрүүлэх юм. Энэ нөхөр Д.Ананд бид хоёрыг бүр ээрч байгаад “Та нар ямар шашинтан бэ?” гэж шалаад байв. “Лалын ахан дүүс”-ийн нам, лалын салафистуудын Аль-Нуур (“Хонгилын үзүүр дэх гэрэл” гэж буулгав) нам Ардын хурлын сонгуулийн эхний шатанд итгэлтэй ялсан болохоор лалын шашинтан мөн үү, мөн байгаасай, мөн бол мөн гоё оо гэсэн санаагаар, нөгөө талаасаа христиан байх юм бол дэмий шүү гэсэн санаагаар тэд ингэж лавлаж байгаа юм болов уу.
Эргэн тойрон самбар, уриа лоозонг зах замбараагүй өлгөжээ. Сонгуулийн сурталчилгаа ч харагдаж байв. Каирт дахин сонгууль болохгүй. Саяхан 11/28-29-нд шуураад өнгөрсөн. Харин Тахрирын босогчдын хувьд сонгууль болоогүй, тэд оролцоогүй.
Хээрийн эмнэлэгийн гадна зааварчилгааг битүү өлгөжээ. Цэрэг цагдаатай зодолдоод шархадвал ингэж тэгж анхан шатны тусламж үзүүлээрэй гэсэн болхидуу зааварчилгаа энд харагдаж байна. Гэхдээ уйгагүй зуржээ.

frederic