АЛЬ БОЛОХ ГААМПААС ӨӨР БАЙХЫГ ХИЧЭЭНЭ
Нэр бол дуртай киноны л нэрийг өгсөн.
Үндэстний Тойм сэтгүүлийн асуулт хариулт буланд өгсөн ярилцлага.
Яагаад Гаамп гэдэг нэрийг сонгох болов. Кибэр ертөнцийн Гаамп ямар хүн бэ?
Нэр бол дуртай киноны л нэрийг өгсөн. Айхтар утга учирсаад байх юм байхгүй ээ. Би бүүр эрт л чааталж барихдаа ийм нэр өөртөө өгчихөөд явдаг байсан юм. Кибер ертөнцөд байдаг Гаамп бол хүн шиг л хүн гэж боддог шүү. Бусад шиг л ууж идэж, өмсөж зүүж явах хүсэлтэй боловч боломж нь байхгүй бүтэлгүйтээд байдаг болохоос биш.
Гаамп бол нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олчихсон бодит хүн гэмээр дүр. Блог ертөнцөд хамгийн алдартай нь. Таны амьдрал Гаампаас өөр үү?
Өөр байх шүү. Танилцсан хүмүүс “Өө худлаа бичээд байдаг юм байна шүү дээ” гээд ахиж уншихаа байчихаад байх шиг байгаа юм. Дэгсдүүлж бичилгүй яахав. Гэхдээ л амьдрал дээр л байдаг дүрүүд, байдаг л үйл явдал гэж боддог шүү. Аль болох л блогчин Гаампаас өөр байхыг л хичээж байна.
Өөр нэрээр бичихэд хялбар байдаг уу?
Нэгдүгээр бие дээр гэх юм уу даа. Би өөрийнхөө тухай бичиж байгаа юм шиг “би тэгээд, би ингээд” гээд бичдэг болохоор юу юугүй өөрийнхөө нэрээр бичээд зургаа тавиад явахыг бодоогүй юм. Харин ч ямар нэг нууц нэр олоод бичвэл хүмүүс өөр өөрийнхөөрөө төсөөлөөд энэ хүн чинь ийм хүн байгаа болов уу гээд уншихад бичлэг илүү амттай юм болов уу гэж бодох болсон. Явцын дунд л ийм ойлголттой болсон болохоос биш анхнаасаа бол бүх л блогчид нууц нэрээр бичиж эхэлдэг шүү дээ. Мэдэхгүй хүн блог бичдэг залуустай уулзвал нэг л их бие биенээ чамин чамин гадаад нэрээр дуудсан залуус шиг харагддаг. Гэхдээ энэ чинь блогчдын дүрэм л дээ, нууц нэр өгөх нь. Учир нь анх блог нээхдээ улстөрчид биш болохоор шууд өөрийнхөө жинхэнэ нэрээр бичихэд зориг зүрх дутагддаг шиг байгаа юм. Гэхдээ ганц нэг нэрээрээ бичээд эхэлдэг зориг зүрхтэй хүмүүс байлгүй яах вэ.
Тухайн үед таны блогт хандалт сайн байсан нь ойлгомжтой. Баннер байрлуулаад мөнгө олдог байв уу?
Хандалтын тоо бол янз бүр л дээ. Сайн бичлэг бол эхний нэг хоёр хоногт л 50 мянга хүрэх нь бий. Муухан болоод хүмүүст таалагдахгүй бол тэгэс хийгээд 20 мянга хүрэхтэй үгүйтэй уншаад мартагдана. Хандалт их байгааг ашиглаад мөнгө олох гэсэн юм байхгүй. Зүгээр сонирхол. Дуртай зүйлээ хийгээд явах нь гоё. Гэхдээ гүүглийн сурталчилгаа байрлуулаад цөөхөн ч гэсэн мөнгө олдог блогчид их байдаг. Миний хувьд тийм юм байхгүй ээ. Энэ нь мөнгөний шуналгүй дээ биш, гүүглийн сурталчилгааны учрыг олохгүй байгаатай илүү холбоотой гэж болно.
Өөрөө яагаад нуугдаад байдаг юм. Багагүй амжилт олчихсон болохоор Гаампаар дамжуулан олонд танигдах боломж танд байна шүү дээ. Одоо цагт хүн болгон сонин сэтгүүлд зураг хөргөө тавиулж, зурагтаар гарах сонирхолтой болчихсон байхад.
Би улстөрч биш болохоор хүмүүст таалагдаад ухаантай үг яриад явах хэрэгцээ байхгүй л дээ. Тэгээд ч уншигчид Гаамп гэж ямархуу “гар” байдаг юм бол гээд төсөөлөөд явж байсан нь хаа хаанаа илүү амар байлгүй дээ. Тэгээд ч бүх хүн таньдгаас болж хаа ч явсан бие хаагаа бариад өөрийхөөрөө байж чадахгүй болно гэдэг тийм ч хүсмээр зүйл биш гэж бодож байна.
Гаампыг бий болгосноороо таны амьдралд ямар өөрчлөлт гарав.
Маш олон өөрчлөлт гарсан шүү. Олон блогчин найзуудтай болохоос эхлээд өөрчлөлт их гарсаан. Одоо энэ ярилцлага өгч байгаа минь хүртэл нэг өөрчлөлт шүү дээ. Блог бичиж Гаамп гэдэг дүр бий болгоогүй бол намайг ер нь хэн тоож яриа авах вэ дээ. Бүүр телевизээр блогчин Гаампын талаар нэвтрүүлэг хийж ч байсан юм байна. Алдаатай бичдэг, ярианы хэлээр бичдэг, монгол хэлний дайсан гэж олон хүн үзэн яддаг ч бариад зодчихсон нь байхгүй л байна. Муу өөрчлөлт нэг их алга, сайн тал руугаа ч гэдэг юмуу өөрчлөлт бол зөндөө л гарч байна.
http://www.toimsetguul.mn/