АЮУЛ
…Аварга загас гэж андуурмаар том толгойтой, бараг хоёр метр шахам урт, араа шүд нь ярзайсан могой загас уснаас үсрэн гарч голд шидсэн талхыг бүтнээр нь залгиад буцаад шумбах аж.
…Аварга загас гэж андуурмаар том толгойтой, бараг хоёр метр шахам урт, араа шүд нь ярзайсан могой загас уснаас үсрэн гарч голд шидсэн талхыг бүтнээр нь залгиад буцаад шумбах аж. Ердийн могой загас хамгийн уртдаа 30-50 см байдгийг бодолцвол юуг л бол юуг залгиж, хүн рүү хүртэл дайрах энэхүү урт амьтан энэ голын аймшигт араатан болон хувирчээ. Басхүү хоёр толгойтой чоно, дээд эрүүндээ соёотой, духан дээрээ эвэртэй буга энэ бүс нутагт үзэгдэх болсон гэнэ…
ОХУ-ын НТВ-гийн сувгаар саяхан гаргасан энэхүү аймшиг, түгшүүр төрүүлсэн нэвтрүүлгийг олон хүн үзсэн буй за. 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрснээс хойш 25 жил өнгөрчээ. Гэтэл сүйрсэн станцын эргэн тойрны хорио тогтоосон бүсэд бидний санаанд багтамгүй ямар гээчийн амьдрал бий болсныг тус нэвтрүүлэг анх удаа олон нийтэд дэлгэж сэрэмжийн харанга дэлдсэн нь тэр байсан болов уу.
Нэвтрүүлгийн дараа Украины эрх баригчид үнэн бодит байдлыг өдий болтол нуун дарагдуулсныгаа тайлбарлах гэж ёстой тамаа цайж байна. Атомын цахилгаан станцын сүйрлийн хор хөнөөл өдий олон жил болоход арилсангүй. Харин ч тэр бус нутаг дахь биологийн зүйл, амьтан мутацид орж, Стивен Кингийн зохиолоос хэд дахин илүү аймшигт ертөнц бий болж байгааг эл нэвтрүүлэг харууллаа. Энэ бол зөвхөн украинчуудад хамаатай гай зовлон гэж ойлговол эндүүрэл. 1986 оны тэрхүү гамшгийн дараа Орос болон Украинд гаж ураг ямар их төрөх болсныг тухайн үеийн эрх баригчид олон нийтээс нууж, чандлан байсан ч эдүгээ нэгэнт тодорхой болчихлоо. Одоо ч гэсэн хүн гэхэд хүн биш, амьтан гэхэд амьтан биш “юмнууд” радио идэвхт цацрагт хордсон хүмүүсийн үр удмаас төрсөөр л байна.
Эрдэмтэд энэ эмгэнэлт үйл явц цаашдаа 100 илүү жил үргэлжилнэ хэмээн нотолж байгаа юм. Чернобылийн станцын орчин тойронд 70 км дотор дэлбэрэлтийн дараа тархсан цези-137, цези-134, иод-131 гээд асар хөнөөлтэй элементүүдийн үйлчлэлд өвс ногоо, ургамал, амьтан, агаар ус гээд хордоогүй зүйл үлдсэнгүй.
Оросууд найдвартай “булшилсан” гэж нотлоод байсан цөмийн реакторуудаас (чернобылийн) цацраг идэвхит бодис алдагдсан хэвээр байгааг нэвтрүүлэг бэлтгэсэн НТВ-гийн сэтгүүлч нотлон ярьж байна билээ.
Тийм ээ, цөмийн хор урхаг ийм аюултай. Хүн төрөлхтнийг мөхөөх аюул ямагт ойрхон байгааг өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлтөөс бид ухаарсан. Болдог зүйл болоод л өнгөрлөө гэх байр сууринаас хандаж, тайвширч огт болохгүйг монгол хүн бүрт сануулан сэрэмжлүүлэх ёстой болов уу. Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан осол хор хөнөөлөөрөө Чернобылиэс 10 дахин илүү гарлаа гэдгийг япончууд удтал нууж дарсныхаа эцэст хүлээн зөвшөөрлөө. Бодит аюулыг олон нийтээс нууснаараа улам хэцүү нөхцөл үүсэхийг Японы эрх баригчид ухаарсан хэрэг.
Яс юман дээрээ Ерөнхий сайд Наота Кан Фүкүшимагийн атомын цахилгаан станцын сүйрлийн дараах хор хөнөөлийг нуусныхаа төлөө огцорсон юм.
Одоо тэнд маш ноцтой байдал үүсээд байна. Чернобыльд болж байгаа аймшиг Фүкүшимад эхэлчихэж. Фүкүшимагийн ойр орчмын оршин суугчид дүрвэж, тэнд эзгүйрсэн амьдрал наймхан сарын дотор хэрхэн хувирч байгааг Японы хэвлэлүүд одооноос л бичиж эхэлж байна. Чернобылийн орчмын амьтад мутацид орсон шиг Фүкүшимад мөн тийм байдал үүсчээ. Чихгүй туулай, найман хөлтэй тугал гэх мэт гаж амьтан үзэгдэж эхэлснийг япончууд мэдээлж байна. Фүкүшимад эдүгээ мутацид орсон нохойн сүрэг үүсээд байгааг хэвлэлүүдээр түгшүүрлэн бичиж эхэллээ. Фүкүшимагийн хор хөнөөлийн төвшинг тогтоох судалгаа шинжилгээний тусгай комисс өнгөрсөн сард ажлаа дуусган тайлангаа Засгийн газартаа танилцуулсан юм билээ.
Эл тайланд Фүкүшимагийн атомын цахилгаан станцын орчинд тархсан цөмийн цацраг идэвхит бодисын хэмжээ Чернобылиэс даруй 10 дахин их байна гэдгийг анх дурдсан байж. Эл станц далайн эрэг дээр шахуу байсан учраас орчны далайн ус 60 км радиуст цези, стронцигоор хордсон болохыг тусгай комисс баталсан нь япончуудыг төдийгүй дэлхийн улс орнуудыг айдаст автуулаад байна.
Учир нь Япон хийгээд Зүүн өмнөд Азийн орнуудын загас агнуурын гол бүс нь яг тэр цацраг идэвхит элемент тархаад байгаа орчин билээ. Япончууд далайн бүтээгдэхүүнийхээ 42 хувийг энэ бүс нутгаас бэлтгэдэг. Ийм учраас тусгай комиссын тайлангийн дараа Японы Засгийн газар Агнуурын тэнгист хөвөгч заводуудаа оролцуулаад Курилийн орчмын далайн гаралтай бүтээгдэхүүн олзворлогч 242 үйлдвэрээ хаах шийдвэр гаргалаа. Хорт хавдар үүсгэгч Стронци-90 хэмээх элемент Агнуурын тэнгисийн уснаас илэрсэн бөгөөд үүнийг саармагжуулж, хор хөнөөлийг нь бүрэн арилгахад 30 жил шаардагдах төдийгүй урьдчилсан байдлаар даруй 19 тэрбум ам.доллар зарцуулах ёстой болсныг мөн тайланд дурдсан байлаа. Тусгай комиссын энэхүү тайлангийн дараа АНУ Японоос импортоор авдаг далайн бүтээгдэхүүнээ хязгаарлахаар боллоо. Америкчууд 1350 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн асар том баг ажиллуулж Японоос импортоор оруулдаг хүнсний болон бусад бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэж байгааг бид анзаарах хэрэгтэй болов уу.
Эдүгээ тэд Японы Ивараки, Точиги, Чиба, Фүкүшима мужуудаас хүнсний бүтээгдэхүүн авахыг хориглох шийдвэр гаргаад байна. Тэгвэл яг энэ бүс нутгаас Монголд машин техник, бараа бүтээгдэхүүн саадгүй орж ирж байгаа нь аюултай биш үү. “Сүх далайтал үхэр амар” гэдэг байдлаар бид энэ бүхэнд хандах аваас хожмын хор хөнөөл нь хэмжээлшгүй болох вий.
Бидэнд Фүкүшимагийн аюул Японоос зөөж буй автомашинаар хязгаарлагдахгүй юм. Япон, БНСУ, Хятад улс Агнуурын тэнгис дэх үйлдвэрлэлээ зогсоогоод байхад ганцхан оросууд л загас агнуураа одоо болтол үргэлжлүүлсээр байна.
Агнуурын тэнгис, Курил хавиас оросууд лаазалсан бүтээгдэхүүнийхээ (бидний мэдэх килька, шпрот г.м) 99 хувийг хангадаг. Монголчуудын өдөр тутам хүнсэндээ хэрэглэж буй хойд хөршөөс импортоор оруулж ирдэг (маш хямдхан үнэтэй лаазалсан бүтээгдэхүүнүүд) загасны нөөш тэгэхээр үхлийн аюул агуулсан хор байж мэдэх магадлал ихтэй байна гэсэн үг. Монголын аль ч дэлгүүрт овоолоостой байдаг килька, шпрот хийгээд түрснүүдэд Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас тархсан хор байхгүй гэх баталгаа үгүй. Нэгэнт цөмийн цацраг идэвхит хор тээсэн нь тодорхой болоод байгаа автомашинуудыг Японоос оруулж ирж байгааг хянаж зогсоож чадахгүй байгаа бид жилд 82 мянган тонноор нь оруулж ирж байгаа загас, загасан бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийнэ гэдэг бүтэшгүй. Агнуурын тэнгис орчмоос загас олзворлохыг хориглосноос хойш гэхэд л монголчууд хойд хөршөөс 54 мянган тонн лаазалсан загас, түрс импортоор оруулж ирсэн тоо баримт байна. Өөрөөр хэлбэл, энэ бүхний өртөг болох 246.9 мянган ам.доллараар бид үр удмаараа устаж мэдэх хор хөнөөлийг оруулаад ирсэн байж мэдэх нь.
Манайд мундаг мундаг нэртэй байгууллагууд уг нь бий. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналт, Цөмийн энергийн газар, хил, гааль, энэ тэр гээд...
Хамгийн гол нь тэд хийх ёстой ажлаа мэддэг эсэх нь эргэлзээтэй. “Бороо орж ч магад...” гэдэг шиг “Цацраг идэвхт бодис “тээсэн” машин орж ирсээр байгаа шүү. Ирж шинжлүүлээрэй” хэмээн зарлаад сууж байдаг монголчууд аа! гэж. Үнэнхүү харамсалтай. Эрх баригчид хийгээд холбогдох газрууд үндэсний аюулгүй байдалд яг одоо бодитоор заналхийлж буй хүнсний асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хойд хөршийнхөн Агнуурын тэнгист загас агнуурын үйл ажиллагаагаа зогсоохыг Засгийн газраасаа шаардаж эхэлсэн нь Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан осолтой холбоотой юм. Оросууд Агнуурын тэнгисээс олзворлосон бүтээгдэхүүнээ Калининград руу зөөвөрлөж лаазалдаг юм билээ. Монголчуудын жилд импортоор оруулж ирдэг лаазалсан загас, загасан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг тэгвэл Калининградаас нийлүүлдэг гээд бодвол бид чухам юу иддэг болж таарах нь вэ. Хүн төрөлхтөн цацраг идэвхит хордлогоос аврагдах боломж, арга хайн бачимдаж байхад бид л гэж нэг “амгалан” үндэстэн. Тэр ч бүү хэл бусад улсын цөмийн хаягдал, хог шаарыг нь авна энэ тэр гэсэн солиотой бодлыг толгойдоо тээж явах юм даа.
Бидний байдал ийм л байгаа. Уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж цианитад хордсон гаж ураг сүүлийн жилүүдэд Монголд олноор төрөх болсон. Тэгвэл хэдэн жилийн дараа энэ хариуцлагагүй төр засаг, хэнэггүй араншингийнхаа золиос болох хэд дахин илүү аймшигтай нүүр тулгарч болзошгүйг монгол хүн бүр ухаарах хэрэгтэй болжээ.