Эээ... тиййймүү? гэж тэр бүсгүй намайг үнэн сэтгэлээсээ өрөвдөн халаглаж билээ. Тэр Афганаас ирсэн Хазаар үндэстэн эмэгтэй. Манай байранд байдаг байсийн. Нэрий нь мартчиж. Гэхдээ Фатима гэчхэд ер нь болоод явчих байх.  

Мэтроноос гараад иртэл Фатима явж байхаар нь “хөөе юу байна” гэсийн. Тэгсэн мань хүүхэн  “аа юмгүй, чамаар юу байна, юу хийжий мйижийнэ?” гэж хэрэгт дурлаад. Тэхээр нь “Би Монгол руу гаа буцах болсон, 3 хоноод нислээ” гэсэн чинь л тэр над  руу “би ДОХ тусчиж” гэцэн аятай харсан нь тэр. 

-Яанаа, чи тэгээд хөөцөлдөөд, өргөдөл гаргаад яваачээ.

-Айн?  юу ? яах гэж?

-Энд цаашдаа үлдэх....

-Аан, би өөрөө явмаар санагдаад явж байгаамаа.

- Ууууу... н тийм үү?

Тэр над руу нээрэнгээсээ гайхаж харж энэ тэр. Хөөрхий уг нь монголжуу царайтай, тодруулуул манай Тэрхийн голын хүүхнүүдэрхүү харагддийн. Толгойд нь одоо юу эргэлдэж байгаан бол гэж бодоод юу гэхий нь хүлээж хэсэг зогслоо.

-Оон.... гэж тэр байшингуудын орой харж том нүдээ эргэлдүүлснээ:

-тэгээд танай орон.... зүгээр үү тээ?

-Хээ! зүв зүгээр шүү дээ.  Голохгүй юмуу гологдохгүй л бол ажлаас их юм алга даа манайд чинь. Би амьхандаа тэрнээс нь хоцорчих вий гээ л явж байгаа санаатай.

-Аан. Гоё юм. Манай оронд жоохон хэцүү..

-Мэднээ мэднэ. Хазааруудын тухай Монголчууд биднүүс байнга л сураг тавьдийшд .

-Аан.

Тэр мэтро руу гаа орохгүй над руу санаашрангуй хараад байгаа нь намайг сонирхоод биш, харин миний нүднээс юмуу нүдний шилнээс манай утаатай, түгжрэлтэй, оочирлож чададгүй хүмүүстэй ч гэсэн амар амгалан, зугаатай, уйдах завгүй бүтээн байгуулалттай, удахгүй Сингапур шиг болох орныг маань харах гээд байх шиг санагдсий шүү. Тэхээр нь жоохон харамлаад, “за за бака” гээд хурдхан шиг өөр тийшээ хараад салаад явцийм даа.

18.11.2011 УБ