БУХИМДАЖ БӨӨГНӨРСӨН ХҮМҮҮСТ ЯЛГАА БАЙХГҮЙ
Каддафийн үхлийн тухай амтай болгон ярьсан учраас саяхан хэдэн зураг, бичлэг сэлтхэн үзэж амжлаа
Каддафийн үхлийн тухай амтай болгон ярьсан учраас саяхан хэдэн зураг, бичлэг сэлтхэн үзэж амжлаа. Хөөрч хашигчсан хүмүүс бөөнөөрөө дайрч давшлан өвгөн Каддафийг дундаа хийн дэвсэлж байх юм. Үүнийг үзсэн хүмүүс Ливчууд арай л харгис юм, муу ч сайн ч улс орноо олон жил удирдсан хүнээ ингэх гэж дээ, монголчууд байсан бол арай ч ингэхгүй байсан... гэх мэт ярьцгаана
.
Гэхдээ
энэ манай 7 сарын 1-ээс юугаараа ялгаатай гэж?! Талбай дээр улайрч улангассан
хүмүүс бөөнөөрөө намын байр луу дайрч, буруутай буруугүй эсэхээс үл хамааран замдаа
таарсан бүхнээ хэмхчин, галдан шатааж, эвдэж хэмхлэн түйвээсэн. Хэрэв зээ С.Баяр
юм уу Н.Энхбаярын нэг нь яг тэр үеэр золгүй Каддафи шиг гар нүцгэн “олзлогдож”
таарсан бол ижилхэн хувь тохиох байсан... бөөгнөрч улангассан хүмүүс юу
тааралдсанаараа зодож цохиж, магадгүй нэг гаж донтон юуг нь яаж, эцэст нь гудамжаар
чирж хаях байсан.
Энд ливчууд харгис монголчууд өр зөөлөн болохоор ондоо гэсэн үг огт биш. Бухимдал тээн бөөгнөрч хөөрсөн хүмүүс бол аль үндэстнээс үл хамаараад гэмт хэргийн хамгийн өндөр сэдэлтэй нөхдүүд болж хувирдаг. Яагаад гэвэл тэднээс цохоод зөвхөн нэгэнд нь ял тулгах боломжгүй, нийтийн үйлдэл, тиймээс уур хилэн, өс хонзонгоо бусадтай нийлж байгаад дураараа цацаж гаргах боломжтой гэсэн үг. Үүнээс гадна бөөгнөрсөн олны дунд оронгуут тэдний ярьж байгаа бүхэн зөв сонсогдож үнэхээр л өөдгүй дарга нарыг нүдэнд харагддаг л юм бол хүмүүн бусаар ч хамаагүй гэсгээн цээрлүүлэх нь хамгийн зөв санагдахуйц асар хүчтэй ятгалгад автдаг талаар бөөгнөрсөн түмний сэтгэлзүйн судалгаа байдаг.
Тэгэхээр ирэх сонгуульд хамгийн чухал нь иргэдээ хуурч мэхлэн, хардлага төрүүлж, бухимдал тээн бөөгнөрүүлэхгүй байхаар хуулийн дагуу ажиллах л хамгийн зөв гарц билээ (болзошгүй гэдэг утгаар нь хүчний байгууллагууд бэлтгэлтэй байхад буруугүй ч гэлээ). Өөрөөр хэлбэл овоо босгохгүй л байх учиртай юм. Одоо эрх барьж буй хоёр хүчин хоорондоо үгсээд сонгуулийн дүнг тохирлоо ч гэсэн хажуунаас нь өөр хүчнүүд отоод өө гарахыг хүлээж байгаа учраас аливаа хуйвалдаан бүхэн асар осолтой уршиг дагуулна. Иймээс л сонгуулийг бүх талаар ил тод нээлттэй шударга байлгахуйц арга хэмжээ авах ёстой. Эс тэгвэл 2011 онд Каддафийн тавилан давтагдахад холгүй байгааг 2008 он нотолсон.
атилла
ulysses
Зочин
Зочин
Зөв ойлго
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hi
Зочин
boogii
nyamka
Зочин
Зочин
Зочин
0102
haha
Индрад
hehe
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
МАН-АН СӨНӨТҮГЭЙ!
МАНАН ДЭЛБЭ!
МАНАН СӨНӨТҮГЭЙ!
Зочин
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
Bb
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
96780877
kkkk
111111
er n
yes
Батзолбоо
Батзолбоо
хэ хэ
Зочин
айдас
Зочин