Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор ”хэлмэгдүүлэх” гэж байгаа бол түүнийг өмөөрнө
-Үнэндээ энэ хоёр хүн юунаас болж маргалдаад байгааг сайн мэдэхгүй байна.
-Та нэгэнтээ хөгшчүүл залуучууддаа байр сууриа тавьж өгөх хэрэгтэй гэдэг санааг цухалзуулсан өнгө аястай үг хэлсэн. Гэтэл манай хөгшчүүл харин ч улстөрд залуучууддаа байр сууриа тавьж өгөхгүй бололтой. Ялангуяа Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хэрүүл үүнийг илтгээд өгөх шиг санагдахгүй байна уу?
-Яг ч тэгж хэлээгүй л дээ. Гурван сарын өмнө телевизээр ярилцлага өгөхдөө залуу үеийнхэн нийгмийн амьдралыг удирдах ажилд идэвхтэй оролцох цаг болжээ гэж хэлсэн.
- Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын тухайд тодруулахгүй юу. Ижил гарааны нэг түвшний улстөрчдийн энэ үйлдэл залуу үеийнхэнд тийм ч таатай санагдахгүй нь ойлгомжтой биз дээ?
-Үнэндээ энэ хоёр хүн юунаас болж маргалдаад байгааг сайн мэдэхгүй байна. Хөндлөнгөөс харахад Н.Энхбаяр нь улстөрийн зорилгоор намайг ингэж байна гэж мэдэгдсэн. Хэрвээ тийм юм бол би Н.Энхбаярыг өмөөрөх ёстой. Энэ 20 жилд баримталж ирсэн зарчим маань хэн нэгэн хүнийг улстөрийн зорилгоор элдвээр хилс хэрэгт татаж болохгүй гэдэг хатуу байр суурь баримталж ирсэнтэй холбоотой. Мэдээж Н.Энхбаярын үйл ажиллагаанд би шүүмжлэлтэй ханддаг. Н.Энхбаярын улстөрийн хариуцлагагүй бодлогыг хамгийн их шүүмжилдэг хүний нэг нь би. Гэхдээ л Н.Энхбаярыг улстөрийн хилс хэрэгт гүтгэж, хийгээгүй хэргийг тохож, гэмт хэрэгтэн болгох гэж байгааг би хувьдаа зөвшөөрөхгүй. Ийм байж таарахгүй. Бүх юм хуулийн үг үсгийн дагуу явна шүү дээ. Монгол Улс хүнийг улстөрийн зорилгоор хэлмэгдүүлдэг явдлаас салаад 20 жил болж байна. Ахиж ийм зүйл Монголын нутаг дэвсгэр дээр гарах ёсгүй. Нөгөө талаар нэг намын, нэг ангийн бие биендээ шадарлаж явсан энэ хоёр хүний хооронд гарсан маргаан надад тийм ч сонин биш.
-Ц.Нямдорж сайдыг улстөрийн гяндангаа байгуулж байна. Н.Энхбаярын дараагийн хүн Э.Бат-Үүл ч гэдэг таамаглал гарах болсонтой холбогдуулж та Ц.Нямдорж сайдыг буруутгаад байгаа юм уу?
-Ер нь улстөрийн зорилгоор хэн нэгнийг хилсдүүлэхийг зөвшөөрч, улстөрийн зорилгоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгодог явдлыг зүгээр хараад өнгөрөөх юм бол дараагийн ээлжинд бүгд л ийм байдалд орно. Яагаад гэвэл улстөрийн зорилгоор хүнийг хэлмэгдүүлдэг хүн зогсдоггүй. Дараа нь өөртэйгөө санал нийлээгүй бүгдийг хэлмэгдүүлэх болно. Тийм учраас л би хэлж, анхааруулаад байна. Улстөрийн зорилгоор хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлэх гэж байгаа бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Энхбаярын тухайд би хамгаална. Бүх юм хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гажиж, асуудлыг улстөрийн зорилгоор ярьж хэрхэвч болохгүй.
-Нөгөө талаар Н.Энхбаяр асуудлыг улстөр болгож харуулах гэж байна. Надад хүн баривчлах эрх байхгүй. Прокурорын мэдлийн асуудал гэж Ц.Нямдорж сайд тайлбарлаад байгаа. Үүнээс үзэхэд Ц.Нямдорж сайдыг буруутгах нь зохисгүй мэт?
-Миний хэлээд байгаа зүйл тэр л дээ. Бүх юм хуулиараа байх ёстой. Үнэндээ Н.Энхбаяр Ц.Нямдорж нарын хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг хэн ч хэлэх боломжгүй. Эртний тооцоо байгаа юм уу, өгөө аваа байгаа юм уу, бүү мэд. Тэгэхээр энэ бүх ойлгомжгүй байдлыг хагалах ганц зүйл нь хуулийн дагуу бүх зүйл явах ёстой. Монгол Улсад хуулийн заалтыг ягштал баримтлаад явахад хэн нэгнийг улстөрийн зорилгоор гэмт хэрэгтэн болгож харуулах тийм боломж байхгүй.
-Идсэн, уусан гэж хамаг булхайгаа дэлгээд л захын ховч авгай нар шиг тулга тойрсон хэрүүл хийх нь хэнд ашигтай юм бол. Нэгэн үе хамтран зүтгэгч байсан нөхдөд эвгүй л юм даа. Танд чухам юу гэж бодогдож байна вэ?
-Идсэн уусны тухайд ярих гэж байгаа бол шүүхээр нотлогдсоны дараа хэн нь идэж, уусан юм бэ гэдгийг хэлж чадна. Одоо бол үнэхээр мэдэх юм алга. Яагаад гэвэл шүүхээр нотлогдсон шүүхийн шийдвэр нь алга. Бид бие биеэ идэж уусан гэж хариуцлагагүйгээр ярьдаг болсон цаг. Дуртай нь дургүйгээ идсэн уусан гэчихдэг. Эцсийн үнэнийг шүүхийн шийдвэр гарч байж хэлэх ёстой. Хүнийг шүүхээр таслан шийдвэрлэхээс нааш гэмт хэрэгт холбогдолтой гэж үзэж болохгүйг Үндсэн хуулинд тов тодорхой бичсэн байгаа.
-Улстөрд байсан туршлагаар энэ хүмүүсийн маргааныг хөндлөнгөөс дүгнэхэд хүн чанарын хувьд?
-Хүн чанарын асуудлыг ярьмааргүй байна. Юм бүхэн хуулийнхаа үг үсгийн дагуу л явах ёстой.
-Гэхдээ тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм шиг санагдчихлаа?
-Ёс суртахууны үнэлэлт дүгнэлт өгөхөөр хүмүүст буруу ойлгогдчихно. Тэгэхээр энэ асуултад хариулахаасаа татгалзаад байна шүү дээ. Ер нь бол ийм юмыг шүүхийн шийдвэр гараагүй байхад үнэлж дүгнэх шаардлагагүй.
-Гэхдээ ямар үед нь улстөрчид тэврэлдээд, хэдийд нь хонь чоно шиг болдог юм бэ гэдэг бодол төрж байна. Жишээ нь та Н.Энхбаярыг байнга л шүүмжилдэг мөртлөө одоо өмгөөлөөд эхэллээ?
-Энэ хоёр хүн ямар байдалтай байгааг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Асуултаас чинь тийм өнгө аяс нь харагдаад байна. Хэзээ болохоор тэврэлдээд, ямар үед нь бие биеийнхээ мууг үздэг юм бэ гэдэг хүн ёсны асуудлыг тавьж л байдаг. Хийх ажилгүй авгай нар шиг яриаг ялангуяа улстөрчид нь ярьмааргүй байна.
-Ингэж хэвлэлээр бие биеийнхээ муу муухайг уудалж байснаас хоорондоо эр хүн шиг зохицож болоогүй юм болов уу гэсэн бодол танд төрж байна уу?
- Хуулийнхаа үг үсгийн дагуу л явцгааг. Асуудлыг битгий улстөржүүл. Тэр битгий хэл улстөрийн зорилгоор хүнийг хилсдүүлэх явдлыг хэрхэвч гаргаж болохгүй.

Ярилцсан: Б.Туяацэцэг