АЛБАН ЁСНЫ ЯДУУСЫН ЭГНЭЭНД
Би уг нь их өөдрөг бодолтой явдаг юм. Болж өгвөл хүнээс хоол гуйхгүй амьдарчих санаатай.
Би уг нь их өөдрөг бодолтой явдаг юм. Болж өгвөл хүнээс хоол гуйхгүй
амьдарчих санаатай. Нэг их баян тарган
биш ч гэсэн гэр бүлийнхэн маань эрүүл саруул, инээд хөөртэй явбал болоо гэж боддог.
Ардчиллын замаар явж байгаа улс орныхоо ирээдүйд итгэдэг гээд гээд зөндөө зүйл
бичиж болно. Бас нэг муу нэрэлхүүдээ ч тэр юм уу, эцэг эхийнхээ нэрийг
бодсондоо ч тэрүү, дүүрэг хорооноос судалгаа авахад өрхийн орлогоо болоод л
байна гээд мэдүүлдэг байв. Хань маань дөрвөн хүүхэд төрүүлсэн болохоороо
тэтгэвэрт гарч доод хэмжээгээр ч гэсэн хэдэн төгрөг авна, хүүхдүүд амь амиа
аваад явчихтайгаа болсон, бид хоёр хоёулаа ажил хийдэг, наддаа л болоод байгаа
даа. Гэтэл саяхан манай гэр бүл албан ёсоор ядуусын эгнээнд шилжих нэг үйл явдал
боллоо.
Эхнэр бид хоёр зуны амралтаараа Хужиртын рашаанд биеэ сувилуулсан юм. Рашаан сувиллаас та хоёр хотдоо буцаж очоод тал мөнгөө хороо дүүргийнхээ нийгмийн хамгааллаас авч болно гэж бичиг шийтгэж өглөө. Мөнгөнд дургүй хэн байх вэ. Манай хүн рашаанд явсны зөрүү мөнгөө авах юм боллоо. Мөнгө авах маань бүтэл муутай болжээ. Өрхийн орлого маань ядуусын төвшинд хүрээгүй учраас хурлаар ороод хасагдчихжээ. Зөрүү мөнгөө авахын тулд ядуусын төвшинд хүрэх бөөн ажил ундрав. Олон арга байдаг байна. Хамгийн шилдэг нь өрхийн орлогоо дутуу мэдүүлэх арга гэнэ. Бусад арга нь гэвэл манай эхнэр өрх толгойлсон эмэгтэй болох, эсвэл хэн нэг нь хоёулаа ч байж болно сэтгэцийн гажигтай болох, тэжээгчээ алдсан байж болох, асран хамгаалагч шаардлагатай хэвтрийн өвчтөн болох, хөгжлийн бэрхшээлтэй сохор доглонд тоглох, цэрэгт явсан байж болох, эхнэр хүүхдүүд маань тэжээгчээ алдсанаар бүртгүүлж болно гэнэ. Ийм шилдэг туршлагыг дүүргийн албаны хүн бидэнд зөвлөсөн юм.
Гайтай гэдэг нь
өнгөрсөн хүн амын тооллогоор өрхийн орлого гэсэн хүснэгтийг яг үнэнээр нь
гай ингэж гарав. Мөнгө авмаар байдаг бас сэтгэцийн өвчтэй. Өрх
толгойлсон эмэгтэй, тэжээгчээ алдсан, хэвтрийн өвчтөн, тэтгэврээс өөр орлогогүй
нэгэн, асран хамгаалагчаа алдсан, хөгжлийн
бэрхшээлтэй, эмзэг бүлэг гэдэг бүлэгт
ормооргүй байдаг. Үнэндээ би жаахан сэжиглээд байсан юм. Гэвч мөнгө
гэдэг бол хүчтэй дээ. Албан ёсны ядуусын эгнээнд орохоос яая гэхэв. Албан ёсны
ядуусын эгнээнд орох ашиг тус их байна. Би л тэнэглээд үнэн ч
амьтан яваад байгаа болохоос миний үеийн шүдлэн өвгөд, эмгэд бүгд ухаан сийлээд
тэр эгнээнд орчихжээ. Тэдэнд тэргүүн туршлага их байна. Миний цээрлэсэн бичиг
баримтыг бүрдүүлээд өгдөг эмч нарын зөвлөлгөөнөөр оруулаад тахир дутуугийн групп
сунгуулаад өгдөг жуучлагч хүмүүс нь бэлэн
байна. Автобусанд үнэгүй явдаг
тэтгэврийн зүүлт, намайг хөгжлийн
бэрхшээлтэй болгох бичиг, манай авгайг өрх толгойлсон эмэгтэй болохыг нотолсон
төрийн бичиг тэр ч байтугай, сэтгэцийн гажигтай болгох эмч нарын зөвлөлгөөний
бичиг бүгд л тогтсон ханштай байдаг юм байна. Ядууралд хүрэх хамгийн дөт зам нь өрхийн орлогоо буруу
мэдээлэх байлаа. Эдгээр олон боломжоос манай эхнэрт өрх толгойлсон эмэгтэй гэдгийг нь авъя тэртээ,
тэргүй чи энэ гэрийн ажилд нэмэргүй гээд намайг бас нэг даваад байгаа юмаа. Ер
нь ядууралд хүрэх зам сонголт олонтой. Холбогдох албаны хүмүүст л тогтсон
ханшаар мөнгийг нь өгч найрч чадвал шүү дээ.
Ингээд л манайх гэдэг айл албан ёсоор ядуусын эгнээнд шилжиж 200 мянган төгрөг хүртэх нь тэр. Албан ёсоор ядуусын эгнээнд шилжсэн нь манай ашиг орлогын үүдийг нээв. Хорооны дарга маань манай хүнийг оймс нэхэх курст үнэгүй суу, намайг сандал хийх дамжаанд яв гэв. Жижиг, дунд үйлдвэрийн төслөөс таван сая төгрөг өгч гялайлгав. Хэрэв ийм эгнээнд ороогүй бол ийм зээлийг цусаар уйлаад ч өгөхгүй байсан юм. Их хурлын гишүүнээс гэр авахаас эхлээд улаан загалмайн нийгэмлэгээс хувцаслах хүртэл асар өргөн боломж нээгдлээ. Хэсгийн ахлагч маань таван кг цагаан будаа бариад орж ирж байх шиг. Өрхийн эмч утасдаад танд хяналтын үзлэг хийнэ ирээрэй гэж ч байх шиг ядуусын эгнээ сайхан юмаа. Албан ёсоор ядуусын эгнээнд ингэж шилжихэд шинэ хамт олонтой болно. Манай албан ёсны ядууст янз бүрийн бүлгийн хүмүүс багтана. 300-500 мянган төгрөгийн тэтгэвэртэй насаараа төмөр замын дарга хийсэн буурал. Хоёр гурван ч байртай цэргийн том хурандаа, найман нэрийн барааны дэлгүүрийн эзэн ч бий. Цэл залуу 40 насны нэгэн мөнгөө авнаа хөө гээд халамжийн газар руу таягаа тулаад гарч өгөхийг харж болно. Манайх гэдэг айл одоо бол албан ёсны ядуу өрх, харин манай хань бол өрх толгойлсон эмэгтэй бид бүгдээрээ эмзэг бүлгийнх...
eMkpNdCbTsjcXi
ббб
Зочин
Зочин
Зочин
бар
good
Зочин
Зочин
Зочин
good
Mgl hun
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
um helie
zochin
undsen huuli
Зочин
Сэтгүүлч биш
Зочин
wow
Зочин
IP новш
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
АРЧААГҮЙ СЭТГЭГЧ НАРТ
Үгүй ер
Энэ бишээ
уншигч
Зочин
xaxaxa
ДАШЦЭРЭНД
haha
Зочин