МАН-ЫН САНАЛ Н.ЭНХБАЯРТ АШИГТАЙ, АН-ЫНХ ЦЭЦ ДЭЭР ХАЛГААТАЙ
Цэцийн тусламжтайгаар “МАХН” нэрээ хадгалж үлдээд амсхийж амжаагүй байтал МАН-ынхан дахиад асуудалтай тулгарлаа.
Цэцийн тусламжтайгаар “МАХН” нэрээ хадгалж үлдээд амсхийж амжаагүй байтал МАН-ынхан дахиад асуудалтай тулгарлаа. Энэ нь сонгуулийн тогтолцоо. Тус намынхан холимог тогтолцоон дотроо мажоритар элемент давамгайлах 24:52 хувилбарыг санал болгосон нь нэг Засгийн газартай хоёр намын дунд зөрчил үүсгэлээ. Үүнээс болж АН-ынхан Сонгуулийн хуулиас бусад асуудлаар УИХ-аас хугацаагүй завсарлага авсан нь цаашдаа МАНАН сарних, улс төрийн тогтоворгүй байдлыг хүсэгчдэд таатай өгөөш болж мэдэх юм. Жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг гурван жилийн хамтын ажиллагаагаа нураачихгүйн тулд хоёр намын аль, аль нь буулт хийхээс өөр замгүй. Учир нь аль алиных нь саналд дутагдал, эрсдэл бий юм.
МАН-ынхан УИХ-ын 76 суудлын 24-ийг пропорционалиар сонгоно гэж байгаа бол АН-ынхан 50-ыг гэв. Хэрвээ гурван жил ярьснаа ажил болгоё, чухам үүнийг хийх гэж засагт хамтарсан Сонгуулийн хуулиа хүчин төгөлдөр хадгалж, 2012 оны сонгуульд мөрдөе л гэвэл 24 ба 50 бол нэгдүгээр асуудал биш. Холимог дотроо пропорциональ нь давамгайлна уу, мажоритар нь илүү юү гэдэг нь хоёрдугаарт тавих асуудал. Хамгийн гол нь пропорционалиар сонгох 24, эсвэл АН-ын санал болгож буй 50 суудлын саналыг сонгогчдоос ямар хэлбэрээр авах вэ гэдэг нь хамгийн чухал. Намын нэрээр авах уу, эсвэл нэр дэвшигчдээр дамжуулж авах уу. МАН-ынхан болохоор нэр дэвшигчдээр дамжуулна гэлээ. Сонгогч нэрсийн жагсаалтад байгаа аль нэгэн нэр дэвшигчийг дугуйлах бөгөөд үүнийг намд өгсөн нэг санал гэж тооцох юм. АН-ынхан болохоор шууд намын нэрээр санал авна гэж байгаа.
Энэ дэлхий дээр ардчиллаас татгалзах, түүнийг үгүйсгэх хүн хуруу дарам цөөхөн. Ялангуяа дөнгөж 20 “настай” залуу ардчилалтай монголчууд энэ тогтолцоонд үнэхээр элэгтэй. Америкууд, англичууд ч өмчилж чаддаггүй, хүн төрөлхтний түүхэнд одоогоор олдсон хамгийн үнэт зүйл болох ардчиллыг Монголд АН-ынхан л өмчилдөг. Тиймээс ардчилал гэхээр олон хүн зөвхөн АН-ыг санаандаа буулгаж, нүдэндээ төсөөлдөг. Монголын нийгмийн энэхүү сонин гэмээр парадоксыг улс төрийн сонгуульд ашиглахын тулд л АН-ынхан 50 суудлыг пропорционалиар хуваарилна, ингэхдээ сонгогчийн саналыг намын нэрээр авна гэж зүтгээд байгаа болов уу. Дарааллын хувьд пропорционалиар хуваарилах саналыг намын нэрээр авах нь АН-д хамгийн чухал л даа. Гэхдээ үүнийх нь төлөө АН-ыг буруутгаж, муу муухайгаар нь дуудах шаардлагагүй. Шинэ нэр нь олон түмэнд төдийлөн хүрэхгүй байгаа учраас МАН-ынхан намын нэрээр санал авахыг дэмжихгүй байна гэж Ардын намыг ч хардаж, буруутгаж болно. Аль аль нь улс төрийн сонгуульд улс төрийн өнцгөөс л хандаж буй байх. Гэхдээ АН-ын, намын төлөө санал өгөх хувилбарыг хуульчилбал Сонгуулийн хууль Цэц дээр унах магадлалтай. Яагаад гэвэл манай Үндсэн хуульд иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгох зарчимтай. Өөрөөр хэлбэл, намаар дамжуулж сонгохгүй, шууд хүний төлөө санал өгөх учиртай юм. Үндсэн хуулийн шууд сонгох энэ зарчим урьд өмнө зөрчигдсөн жишиг байхгүй. Тийм учраас цаашдаа хэн нэгэн иргэн, эсвэл МАН-ынхан дургүйгээ хүрвэл Цэцэд хандахад л намын нэрээр санал авахаар хуульчилсан Сонгуулийн хууль Үндсэн хуулийн шүүх дээр унах магадлал өндөртэй. Тэр цагт 52 суудлыг мажоритараар нь хадгалах сонирхолтой МАН-ынхан бүр 76 суудлыг бүгдийг мажоритараар нь нь авч үлдэх боломжтой болно. Ингэснээр Сонгуулийн хууль хуучнаараа томсгосон 26 тойргоороо үлдэнэ. Үүнийг улс орны хэмжээнд гэж том ярилгүй зөвхөн эрх баригч нам дээр харвал засагт хамтарсны нэг зорилго нь нурж унаж байгаа ч, эцсийн дүндээ АН-д хохиролтой, МАН-д бүр илүү хожоотой.
Нэр дэвшигчийн төлөө санал өгч, түүнийг намынх гэж тооцох МАН-ын хувилбар Үндсэн хуулийн зөрчил маргаан үүсгэхгүй сайн талтай ч, хоёр намд хоёуланд нь хохиролтой. МАН-ын “шүдний өвчин” бол АН-аас илүүтэй, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Түүний үйлдэл, улс төрийн үйл ажиллагаа нийгмийн олонхид муухай, буруу харагдаж байж болох. Гэхдээ Н.Энхбаярт массын дэмжлэг ямар нэгэн хэмжээгээр байгааг, масс гэж УИХ-ын 76 гишүүн юм уу, зөвхөн МАН-ын 160 мянган гишүүн биш гэдэгтэй эрх баригчид эвлэрэх л хэрэгтэй санагдаад байдаг юм. МАН-ынхан Н.Энхбаярт “МАХН” гэдэг брэнд нэрээ өгч сонгуульд амжилт үзүүлүүлэхгүй л гэж энэ хаваржин тэмцсэн. Хэрвээ нэр дэвшигчийн төлөө өгсөн саналаар намд суудал хуваарилна гэвэл Н.Энхбаярт МАХН гэдэг нэр заавал хэрэггүй. Яагаад гэвэл “Н.Энхбаяр” гэдэг нэр дэвшигчийн нэр өөрөө брэнд гэдгийг МАН-ынхан сайн тооцоолсонл баймаар юм. Сүүлийн арав гаруй жил төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан, улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа орсон, хамгийн сүүлд нийт сонгогчдын 40-өөс илүү хувийн саналыг авсан, сайн муугаараа Монгол даяар танигдсан, “топ-10” улстөрчийн жагсаалтаас одоо хэр хасагдаагүй яваа Н.Энхбаяр гэдэг нэрийг брэнд биш гэж хэн ч үгүйсгэж чадахгүй. Нэр дэвшигчийн төлөө өгсөн саналыг нь намд тооцно гэвэл Н.Энхбаяр-брэнд нийт сонгогчдын арваас дээш хувийн л санал авна. Үүн дээр М.Энхсайхан нь Н.Энхбаяртайгаа эвсбэл энэ хоёр нэрээр авах тэдний намын саналын хувь 10-аас өсч ч мэднэ. Жишээ нь, Н.Энхбаяр өөрийнхөө нэрээр нийт сонгогчдын 10 хувийн саналыг авлаа гэхэд л МАН-ын санал болгож байгаа 24 суудлын хоёрыг, АН-ын зүтгүүлж буй 50 суудлыг тавыг намдаа авах нь. Н.Энхбаяраас гадна Д.Энхбат, З.Алтай, С.Оюун, фэнг-шү Ганбаатар гээд МАН, АН-ын лидерүүдээс илүү эерэг брэнд болчихсон нэртэй, эрэлттэй улстөрчид ИЗ-НН-ын өмнөөс орлоо гэхэд тэдний авах санал нийлээд бас л арван хувиас давна. Аягүй бол 20 хувьд хүрнэ. Энэ нь 24 суудлын тав, 50 суудлын 10 нь. МАн-ын энэ хувилбараар явлаа гэхэд ер нь л Н.Энхбаяр нь МАН-ын, ИЗ-НН-ынхан нь АН-ын саналаас тэдний төлөвлөж, төсөөлж байснаас ч илүүтэй хуваалцана даа.
Нэр дэвшигчийн төлөө өгсөн саналыг намд хуваах нь Сантмаралын “топ-10 улстөрч”-ийн рейтингийг намд хуваарилахтай төсөөтэй. Жишээ нь, захиалгатай захиалгагүй, бодитой эсэхийг нь нь мэдэхгүй, зүгээр л жишээ болгож “Сантмарал”-ын өнгөрсөн дөрөвдүгээр сард Өвөрхангай, Сүхбаатар аймаг, хотын зарим хэсэгт хийсэн судалгааны “Топ-10 улстөрч”-ийн рейтингийг намд нь хуваарилж үзье. Жагсаалтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлж, түүний араас Н.Энхбаяр, Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн З.Алтай, С.Оюун, С.Баяр, Д.Энхбат болон Ерөнхийлөгч асан Н.Багабанди, гишүүн З.Энхболд жагсчээ. МАН-ын гурав нийлээд 29, АН-ын З.Энхболд ганцаараа 6.9, ИЗ-НН-ын гурван гишүүн нийлээд 28 хувийн санал авчээ. Харин Н.Энхбаяр 20.4 хувийн санал авсан байна. Эдгээрийг МАН-ын санал болгож буй 24, АН-ын зүгүүлж байгаа 50 суудалд хувилаад үзэхэд аль нам хэдэн суудал авахыг төвөггүй харж болно. Энэ бол зүгээр жишээ гэдгийг давтъя. Эндээс харахад намын саналыг нэр дэвшигчээр дамжуулж авах МАН-ын хувилбар нь Үндсэн хуулийн зөрчилгүй сайн талтай ч, улс орны хэмжээнд брэнд нэртэй, бага ч гэсэн эерэг имижтэй улстөрчдөд илүү ашигтай байх нь. Бүр сохорсон биш завшив гэдэг шиг Н.Энхбаяр болон ИЗ-НН-ынханд илүү ашигтай тусахаар байна. Янз бүрийн судалгааны топ улстөрчдийн жагсаалтад АН-аас хэн хэн, МАН-аас хэдэн улстөрч багтдаг билээ гэдгээр төсөөлж бодоход л энэ хувилбар эрх баригч хоёр намд төдийлөн ашиггүй юм.
Гэхдээ Сонгуулийн хууль аль нэгэн нам, хувь улстөрчид ашигтай, ашиггүй байх нь хамаагүй. Хамгийн гол нь Үндсэн хуулийн зөрчилгүй, хэрэгжих боломжтой, сонгогчдод ойлгомжтой байх нь л чухал. Бас шударга. 24 ба 50-ийн аль нь ч бай пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахад нэр дэвшүүлэх болон суудал хуваарилахад намын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрдөг, намын даргын дарангуйлал тогтдог, ингэснээрээ нам дахь авлигын сүлжээг бий болгож алсдаа нам нь хагарах шалтгаан болдог гэсэн шүүмжлэл байнга дагадаг. Намын даргын, хүчтэй бүлэг фракцын халаасны хүмүүс л нэрсийн жагсаалтын дээгүүрт багтана гэж харддаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд УИХ-ын гишүүнийг шууд сонгохоос гадна засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн зарчмыг ч энд бас хадгалах ёстой. Хэрвээ хадгалаагүй бол бас энэ зарчмаар Үндсэн хуулийн маргаан үүсч ч болно. Үүний тулд, засгийн эрх мэдэл ард түмний гарт гэдэг зарчмыг хадгалахын тулд холимог хувилбараар сонгууль явуулдаг улс орнуудын ихэнхэд нэрсийн жагсаалтыг эхлээд намын удирдах байгууллага гаргаж харин авсан суудлаа хуваарилахдаа тухайн намын нэр дэвшигчдийг ард түмнээс авсан саналынх нь дарааллаар эрэмбэлнэ, тэгээд хамгийн олон санал авсан дарааллаар нь намд ногдох суудалдаа хуваарилдаг байна. Энэ нь ямар нэгэн маргаан хардлага гарахгүйн дээр тухайн намд ногдох УИХ-ын суудалд хэн суух вэ гэдгийг ард түмэн шийдэж байгаа хэлбэр юм байна. Үүнийг ч зөвшилцлийн ажлын хэсгийнхэн анхаарч анзаарч байгаа л байх.

Зочин
baagii
delgermaa
Bek
Зочин
BID
enkhbayartaigaa niileh yum bailgui dee
Зочин
Зочин
Зочин