Ерөнхий сайдаа “БАГА НУУР БАС Л НОХОЙН ЗАМААР ОРЛОО”
“Бага нуурын уурхай” уул нь стратегийн орд төдийгүй,зах зээлийн хүнд үед нийслэлийн таван цахилгаан станцыг хангаж
“Бага нуурын уурхай” уул нь стратегийн орд төдийгүй,зах зээлийн хүнд үед нийслэлийн таван цахилгаан станцыг хангаж Улаанбаатар хотоо хөлдөөлгүй, төр дээрэлхэн үнийг нь бариад байсан учраас уурхай өөрөө алдагдалтай ажиллаж өдий хүрсэн юмсан. Стратегийн орд газрыг хувьчлах, дүрмийн санд нь өөрчлөлт оруулах, удирдлагыг өөрчлөх зэрэг томоохон асуудал шийдхэд заавал ч үгүй засгийн газар салбарын Яам оролцдог. Багануурын уурхайн өмчийн одоогийн харьцаа 75 хувь нь төрийн өмч үлдсэн 25 хувь нь хэдэн америк иргэний нэр дээр байгаа юм. Хэдийд ямар ид шидээр 25 хувийг авчихсныг хэн ч мэдэдгүй. Монголд ирээдүйдээ хэрэгтэй өнгөтэй өөдтэй ашигаа өгөх уул уурхай ашигт малтмалын орд л байвал дотоод гадаадын хэдэн луйварчин нийлж байгаад хувьчлаад авчихдаг уламжлалтай болсоныг бид сайн мэднэ. Үүнийг уул уурхайн ашигт ордууд нохойн замаар орох гэдэг. Оюутолгой ,Таван толгой, Хөшөөт, Шарын гол бүгд л нохойн замаар орсон. Засгийн газар Оюу толгойгоос зээлэх мөнгөндөө бялуурч, УИХ сонгуулийн хуультайгаа ид үзэлцэж байх хойгуур Багануурын уурхайг нохойн замаар оруулах хуйвалдаан явагдаж байна.
Ер нь уул уурхай ашигт малтмалын ордуудыг луйвардаж мэрэгшиж гаршсан “том сүлжээ” байдаг гэдэгт бид аль хэдийнээ эргэлзхээ больж хүлээн зөвшөөрдөг болсон юм. Багануурыг бас л нохойн замаар оруулах опирацыг УИХ-ын гишүүн Дамба-Очир толгойлж төрийн өмчийн хорооны мэргэжилтэнгүүд гүйцэтгэж байна гэнэ. Өнгөрсөн жил засгийн газар Улаанбаатар хотыг нүүрсээр тогтмол хангадаг ганц уурхайгаа харж үзэж байгаа нь энэ гэж 12, 5 тэрбум төгрөгийг тус уурхайд хөрөнгө оруулалт болгон өгч сайн дүр тоглосон нь уурхайг нэг л мэдхэд өөрийн болгож авах авах шуналын урхи байсан гэж хэн мэдэх вэ. Уурхайг авахын тулд тогтсон арга бий. Эхлээд удирдлагыг нь өөрийн хүнээр тавих ёстой. Өөрийн хүнээр тавихдаа Эрдэнэтийн уурхайн элдэв хог новшийг шахаж байхад мэрэгшсэн гаршсан хүн байх ёстой.
Багануурын уурхайн даргаар Эрдэнэтийн хүнд гаруудын нэг Мэргэнбаатар гэдэг хүнийг тавина гэж эрэхм гишүүн Ерөнхий сайдад мэдэгдэж, төрийн өмчийн хороонд санал гаргажээ. Хуучин дарга Дамбапэлжээг тэтгэвэрт нь гаргаад хаячих хэрэгтэй гэдэг дээр тохирсон байна. Тэгээд л иргэдэд байгаа 25 хувь дээр 12,5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт биш мэтээр бичилт хийгээд төрийн мэдлийн хувьцаанд сууж үлдэх сонгодог луйвар явагдаж байна. Энэ мэхийг Төрийн өмчийн хороо гарамгай хийдэг. “Шарын голын уурхай” г нэг л мэдхэд 100 хувь гадны хүнийх болсоны нэгэн адилаар... Төрийн өмчийн хороон дээр хувьцааны болон ашигт малтмалын ордуудыг бужигнуулхаараа нэрд гарсан мэргэжилтэн амжилттай ажиллана.
Тэр хүн нь ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаад цөөнгүй леценз хувьцаа бужигнуулсан туршлагатай одоо төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын даргаар ажиллаж байгаа Хэрлэн гэдэг нөхөр юм гэнэ. Иргэдээс нууж уул уурхайн зохих хувийг чимээгүй цувчуулдаг үе өнгөрсөн. Таван толгойгоос иргэд 10 хувиа авсан, жижиг таван толгойг Өинөговийнхон өөрсдөө ашиглаад хувиа хүртэж эхэлсэн. За яахав олон жил манаж суугаа Багануурын уурхайн өвгөн даргыг тэтгэвэрт гаргаж гэж бодоё. Харин Багануурын уурхай бол 200 гаран дээд мэргэжлийн инженер техникийн ажилтантай боловсон хүчин хангалттай байгууллагын хувьд Эрдэнэтээс нэг шахааны бизнесчин авах шаардлагагүй л байхгүй юу. Эдэн дотроос уурхайг удирдаад явчих хүн олон доо олон. Даанч шахааны бизнесийг нь цэцэглүүлж, хувьцааны луйварчдад нь таалагдаж чадахгүй байна.
Төрийн өмчийн хорооныхон Эрдэнэтээс Багануурт шахсан олон зуун саяын шахааны мөнгийг иргэд хуулийнхан мэдээгүй өнгөрсөн гэж бодоогүй байгаа. Бүгдийг мэдэж байгаа шүү. Багануурын уурхайн 10 хувийг нийслэлийн иргэд горьдож байгаа. Ерөнхий сайд Сү. Батболд, Уул уурхайг эрхэлсэн сайд Зоригт нар УИХ, төрийн өмчийн хорооноос эхтэй том луйварчдын хуйвалдааныг таслаад Багануурын уурхайн асуудлыг УИХ-аар оруулаад л 10 хувийг нь ард иргэддээ өгөөд л 51 хувийг нь төрд үлдээгээд “Монгол 999”өөр удирдуулчихвал мөн их буян болно. Эсвэл Ерөнхий сайд эрхэлсэн сайд хоёр дээрх сүлжээнд орчихсон хувь эзэмшчихээд цохиж яваа юм билүү бүү мэддээ. Наадам ойртож төр засгийн анхаарал сарниж энэ хооронд луйварчид амжуулж байна. Төр иргэд наадамдаж байх хойгуур хормой доогуур чинь Багануурын уурхайг бас л нохойн замаар оруулхаар суйлж байна. Бага нуур гэдэг нэртэй ч нийтийн анхаарал хандуулам том асуудал. Даан ч Багануур дүүргээс сонгогдсон үүнийг хөөцөлдөх УИХ-ын гишүүн гэж байдаггүй юм гэнэ.
Багануурын уурхайн хувь заяаг шийдэх ТӨХороо хувьцааны сүлжээчингүүдийн хурал тун удахгүй болно гэнэ. Бага нуурын уурхай гэдэг нүүрсний их бассейны орд яг тэнд төрсөн Дашдоржийн Нацагдоржийн шүлгэлснээр.--- Уурхай баялагийн орд болсон ,” Миний төрсөн нутаг Монголын сайхан орон “юмсан. Харахын заяа байна уу гэхээс хазахын заяа байхгүй хамаг байдагаа нэг л мэдхэд алддаг ард түмэн хөөрхий. Багануурын уурхайн ажилчдын надад явуулсан захидлаас сэдэвлэв.

Зочин
23
Зочин
Бат
bb
MGL
Дашрэнцэнд
Дашрэнцэнд
зочин
зочин
Зочин
bid
Зочин
ж
ж
Зочин
Зочин
Зочин
Зочин