ЧИ КОММУНИСТ!
Коммунист хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Бид заримдаа хэн нэгнийг “Чи чинь одоо ямар коммунист амьтан бэ?” гээд гоочилдог.
Коммунист хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Бид заримдаа хэн нэгнийг “Чи чинь одоо ямар коммунист амьтан бэ?” гээд гоочилдог. Гэвч нөгөөх нь ямар юмны коммунист байхав, архи уудаггүй, араар тавьдаггүй, харин ч бусдаас илүү зарчимч, хариуцлагатай нэгэн байдаг. Эсвэл нас нь нэлээд явчихсан, хоцрогдсон гэмээр хүмүүсийг манай залуучууд коммунист хэмээх ангилалд оруулж байгаа нь хааяа харагддаг. Мөн эднээсээ залуу зарим нэг мэнгэтэй, мэнгэгүй улс төрчдийг ч дээрх ангилалд багтаах нь бий. Тэдгээр нь ихэнхдээ МАН-ын гишүүн байдаг ч гэдэг юм уу. Байж болох л юм.
Хуучин коммунист угшлыг нь бодоод л МАН-ынхныг дээрх ангилалд оруулдаг байх. Саяхан зурагтаар гарч байх юм. МАН-ын эрх бүхий хэдэн нөхөд Хойд Солонгост зочлоод “манай хоёр эрх баригч нам” ч гэх шиг, “ер нь бидний явсан зам одоо зөв болох нь батлагдаж байна” гээд байгаа цаадуулаа зөвтгөөд ч байгаа юм шиг ярих нь одоо цагт нэг л сонин санагдсан шүү. “Манай зам зөв” гэсэн ганц өгүүлбэрийн цаана хичнээн олон хүний эрх зөрчигдөж, хичнээн иргэд нь зовж зүдэрч байгаа бол? Удирдагчийнх нь хүү баруунд супер оддын тоглолт үзээд тансаглаж явахад ард түмэн нь идэх хоолгүй турж үхэх шахаж байгааг манай нөхөд мэдэж л байгаа байх. Гээд ямар эднийг учиргүй коммунистууд гээд байлтай биш.
Хойд Солонгосыг сайн мэдэхгүй юм, мэдээж дүүрэн коммунистууд л байгаа байлгүй, харин Монголын хувьд учиргүй улайрсан коммунист гээд хэлчихээр хүн одоо байхгүй. Харин нөгөө Марксын “Коммунизмын хий үзэгдэл Европоор тэнэж явна” хэмээсэнчлэн коммунист үзэл санаа л заримын маань ааш араншин, зүрх сэтгэл, үйл хөдлөлд нь Улаанбаатар зочид буудлын өмнөх Лениний хөшөө шиг гозойсон хэвээр байна.
Хөгшин л бол, хоцрогдсон л бол, аль эсвэл МАН-ын гишүүн л бол коммунист гэж юу байхав. Шинэ цагийн коммунист сэтгэлгээ харин ч улам залуухан, аятайхан, цагаан цамцтай, мэргэжил боловсрол өндөр хүмүүсийн шинэ дүрээр зүсээ хувилган амь бөхтэй оршсоор байх шиг. Аргаа барахдаа “Харвардын коммунист”, “Ленинградын коммунист” гэх мэтийн нэршлийг хүмүүс гаргахав дээ. Ийнхүү нэрлэгдэж байгаа хүмүүс нь мэдээж коммунист биш, харин коммунист араншин үзүүлээд л байгаа хэрэг.
Монголчууд бидний нэгэн үеийнхэн коммунизм гэдэг зүйлд итгэж явлаа, Ленин багшийг шүтэж явлаа, түүний төлөө амь амьдралаа зориулж явлаа. Коммунист тогтолцоо маань нуран унаад урьдын сайхан гэгдэж байсан зүйлсээ эргээд хартал коммунизм гэдэг маань фашизмын л өрөөсөн дугуй байх аж, хайрт Ленин багш маань нөгөө айхтар Бин Ладенаас дээргүй нөхөр байсан байгаа юм даа.
Коммунизмын алдаа дутагдлыг ярьвал олон л зүйлийг ярьж болох биз ээ. Төр бол хамгийн чухал нь, хувь хүн бол юу ч биш, аугаа мөрөөдлийг гүйцэлдүүлэхэд хэрэглэгдэх ердөө л нэг эрэг шураг төдий юм гэсэн коммунизмын үзэл суртал бий. Өөрийн төрсөн эцэг нударганыг коммунистуудад барьж өгсөн пионер Павел Морозовоор бид бахархдаг байлаа. Ийм өөдгүй хүний үнэргүй байх нь жинхэнэ коммунист хүний үлгэр жишээ байсан. Ингэж л хүнийг үнэгүйдүүлэхийг уриалдаг байлаа. Гэтэл ад үзээд байсан нөгөө нийгэм маань яаж байлаа, “Цэрэг Райныг аварна” ч гэдэг юм уу. Ийм л өдөр шөнө шиг хоёр өөр үзэл суртал.
Энэ халдвар биднийг одоо ч өвчлүүлсээр. Төрийг хэт шүтэх үзэлтэй бол тэр хүнийг би коммунист л гэх гээд байгаа юм. Төр бол мундаг, чи бол юу ч биш гэдэг хандлага энд тэнд цөөнгүй харагддаг. Хичнээн адгийн муу амьтан ч гэлээ гэмт хэрэгтнийг цагдаа нар яаж гөлөлзүүлж амьтан болгодгийг бид мэднэ. Өөрийгөө өмгөөлөөд хэдэн үг хэлчихэд л төрийн өөдөөс, төрийн цагдаагийн өөдөөс томорсон болчихно. Эцсийн эцэст цагдаа хүнийг саатуулна гэдэг маань ч өөрөө нөгөө хүнийхээ төлөө л үйлчилгээ баймаар.
Төрд ажилладаг хүн байлаа гээд төрийн нэр барьж энгийн иргэддээ томроод байх ч шаардлагагүй юм. Яам тамгын газруудаар бичиг цаас барьсан, хүсэлт гуйлт болсон ядарсан ард түмний маань нэг хэсэг их харагддаг. Хөөрхий ядарсан хүмүүс мэдээж хувцас хунар муутай, боловсрол нимгэн болохоор нөгөө янз бүрийн хуулийг нь ойлгохдоо ч муу байдаг байх. Жаахан цаг гаргаад л хэдхэн үгээр тайлбарлаад явуулчих байтал улам л төвөг удсан, улам л ойлгомжгүй байлгасан манай төрийн ажилтнууд. Хүнийг хүн гэж үздэггүй бол, нохой шиг л доорд үзэж байвал, ядуу хүнийг дээрэлхдэг бол чи шинэ цагийн коммунист мөнөөсөө мөн.
Зарим нэг бизнесмэнийг харахаар овоо юм хийж эхэлж байснаа төр л жаахан дэмжээд өгвөл болох гээд байна гээд хөлөө жийгээд суучихдаг. Төр бизнест нь саад болоод байвал мэдээж эсэргүүцэлгүй яахав, саад хийгээгүй тохиолдолд ингэх нь ямар хэрэгтэй юм бол гэж бодогдоно. Төр гэдэг бол хүн төрөлхтөний бодож олсон зохиомол зүйл. Улс эх орон маань хүн бүрийн зүтгэл дээр л хөгжихөөс түүнийг ямар нэг төр хөгжүүлэхгүй. Улаанбаатараар дүүрэн энэ олон сайхан барилгыг хувийнхан л барьлаа, багтаж ядсан энэ олон машиныг хувийнхан л зөөлөө шүү дээ.
За тэгээд бааруудыг 12 цагаас хойш ажиллуулахгүй хаана гээд бидний өмнөөс юмыг шийдэх гэдэг, орон сууцтай тулгаад нэг л өдөр байшин барьчих болчихсон байдаг, үүнийгээ оршин суугчдаас асуулгүй дээр хэн нэгэн дарга бидний өмнөөс шийдчихсэн байдаг, ажлаа хийхдээ өөрийнхөө төлөө биш төрийн төлөө гэж бодож ажилладаг, цалин аваад үнэлүүлсэн ажлынхаа төлөөнөө одон тэмдэг горьддог, хуучин цагийнхаа ахан дүүсийн дууг дуулж хөөрөлдөцгөөх энэ тэр маань өөрийн мэдэлгүй нөгөө л хуучнаа, коммунизмаа битүүхэн санагалзаад байгаа хэрэг шүү дээ.
Төр бол чухал биш, “төрийн сүлд өршөө” гэдэг хэллэг одоо цагт таарахгүй гээд бодоод үз л дээ. За бүүр новш гээд бодоод үзсэн ч яадаг юм. Яагаад гэвэл та бол төр гэдэг энэ зохиомол зүйлээс хамаагүй илүү чухал, эрхэм, үнэ цэнэтэй шүү дээ. Хүн төвтэй ардчилсан нийгмийг л байгуулъя гэж зорьж байгаа бол... Харин өөр нийгэм байгуулахыг хүсэж байгаа бол харин хамаагүй байх л даа.
Түүх намтраа харсан ч тэр, монголчууд бид угаасаа ч ийм өөдгүй, нэгнийгээ хайрладаггүй хүмүүс байгаагүй байх аа. Хүн байтугай хорхой шавьжийг ч хайрладаг их л аятайхан хүмүүс байсан гэдэггүй бил үү. Үүнд бурхны шашны нөлөө мэдээж бий. Энэ мэт зүйл бидний уг суурь биш, коммунизмтай нөхөрлөсөн хэсэгхэн үед л бидэнд наалдаад хоцорчихсон хаяж гээгдүүлэх ёстой дэмий зүйлийн маань нэг байх. Нийгмийн оюун санаа ийм хурдан өөрчлөгдөж байгаа энэ цагт хэдхэн жилийн дараа, магадгүй нэгэн үе солигдоход л коммунист үзэл санааны энэ хандлага биднээс улгүй арилан алга болох нь дамжиггүй.
Төрийг шүтэх бус харин хүндэтгэлтэй хандах ёстой, улс үндэстэн, тусгаар тогтнол, өвөг дээдсээрээ бахархах ч ёстой. Хэт мушгиж буруугаар мугуйдлан ойлгохгүй гэдэгт найдна. Эцсийн эцэст аяндаа алга болох коммунист үзэл санааг, цаанаасаа тэгээд төрчихсөн хэн нэгний үзэл бодол, үнэт зүйлийг нь шүүмжилж суугаа маань коммунист үзлийн хэлтэрхий надаас ч бас салан одтол хэсэгхэн хугацаа шаардлагатайн илрэл биз ээ.

Зоччин
Зочин
Bi
Bi
zochin
Зочин
67
182. 160. 54. 8-д
sanal
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Зочин
Зочин
Какаду
Какаду
ýðõàðä
Академик Сахар
Зочин
Какаду
õýëãèé
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Зочин
Зочин
Какаду
Какаду
coolboy
unshigch
davaa
Зочин
Зочин
Зочин
Д.Ламжав
Коммунист
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
dino
Зочин
Bataa
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
зочин
gadaadad surj bui mongol
Зочин
borolzoi
Зочин
Зочин
Тэнэгт зориулав-д
AA
AA
Тэнэгт зориулав