ХҮНЭЭ БАЙЖ ИРГЭН БОЛНО ОО, ХӨӨ
Сая мэдээгээр гарч байхаар нь мэдлээ. Иргэдийг жагсаалд оролцуулахгүй гэж мөнгө тараасан байна. Өмнө нь бас жагсаалд оролцвол мөнгө өгч байгаа гэж дуулдсан
-фельетон-
Сая мэдээгээр гарч байхаар нь мэдлээ. Иргэдийг жагсаалд оролцуулахгүй гэж мөнгө тараасан байна. Өмнө нь бас жагсаалд оролцвол мөнгө өгч байгаа гэж дуулдсан. Ингээд бодохоор иргэдэд “жагсаадах” гэж нэг мөнгө өгөөд, “үгүй ээ, битгий жагс” гэж дахиж өгөөд. Эцсийн эцэст иргэн хожиж байна Ер нь иргэн байх нь хүн байхаас хамаагүй дээр болж байна. Би өөрийгээ хүний нийгэмд төрөөдөхлөө гэж боддог байсан. Гэтэл манай улс чинь иргэний нийгэм байгуулах аятай юм яриад бүр айлгачихлаа.
Ер нь хүн байх нь аюултай биш юмаа гэхэд аюулгүй биш болчихоод байна. Эргэн тойрноо хар. Хүн шиг эмзэг хөөрхий юм алга. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд байгаа. Ан амьтан чинь тэднийг хамгаалахаар бүр цаанаасаа нигууртай төрсөн иргэний хөдөлгөөний хамгаалалтад оршино. Хууль зүйн яаманд зөвхөн газар ба шороог хамгаалахаар 601 ширхэг хөдөлгөөн бүртгүүлсэн байх жишээний. Хүнийг хамгаалах хөдөлгөөн гэхээр... байхгүй.
Таван толгойн хувьцааг иргэн бүрт, бас компани бүрт өгөх боловч хүнд огт хавируулахгүй юм гэсэн. Ингээд харахаар манай төр засаг “иргэнийг бол засгаас амьдруулж өгнө. Харин хүн бол өөрөө өөрийгөө хариуцаж амьдар” гэх гээд байгаа юм биш үү?
Хүний ирээдүй ч нэг их гэрэлтэхгүй байна шүү. Хүнээрээ байгаа хүн Сүхбаатарын талбай дээр нүүгээд ирж болохгүй, наанадаж хууль хяналтынхан бариад авна, цаанадаж амьтан ах дүүс доог тохуу хийнэ. Хүнээрээ байгаа хүн тэнд морио баалгах нь бүү хэл өөрөө бие засч болохгүй.
Харин нэгэнт иргэн болчихсон этгээд бол морио унаж, модоо тохож ирээд буучих төдийгүй, төр засгийг өөрийг нь айлгаа хаячихаж байна. Манай төр ч хүнийг айлгадаг, дарамталдаг атлаа иргэн үзэхээрээ үнхэлцэг нь хагарчих аядаж байна.
Ер нь би ойрын үед хүнээ байх санаатай байна. Тэгээд иргэн болсныхоо маргааш малаа туугаад хотод ирнэ, ёстой жаргаж хаяна аа. Наадмаар Сүхбаатарын талбай дээр гүү барина гэж бодож байгаа. Айргаа зарна. Айраг зарж олсон мөнгөөрөө архиа тааваараа ууна. Гар загатнавал цагдаа л зоддог байгаа даа, хувцас формоор нь танихад амар. Андуураад хүн зодох гээд иргэнд гар хүрчихвэл төвөг. Цагдаа бол иргэн биш юм чинь. Элдэв юм яривал засгийн газрыг огцруулаад, авилгачдыг хөөчих юм чинь.
Өвөл нь Сүхбаатарын хөшөөг нөмөрлөн өвөлжөө бариад зудыг өнтэй давж таарна. Өвөлжөөсөөд байх юм юу байхав. Хөшөөний гинжин дээр хэдэн хуучин эсгий тохоо л хашаа болчихно. Чоно нохой эргэхгүй амар. Өвсөө шугамын автобус, тролллейбусаар зөөчихнө. Хүн байхдаа билет авдаг байсан бол одоо иргэн болчихсон юм чинь кондукторууд айгаад мөнгө нэхэхгүй.
Хүн байсан бол ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй. Хууль дүрэм ч зөвшөөрөхгүй. Харин иргэн болчихсон байхад намайг хэн хэлж, нохойг хэн саахав. Малаа төллөхөөр ишиг хургаа төрийн ордонд бойжуулах нь дамжиггүй.
Уул нь би хүнээрээ байх гэж оролдоогүй биш, оролдсон юм шүү. Бурхан мэднэ. Гэхдээ бурхан тэрийгээ хэлэх бол уу яах бол. Эхлээд би хүнээ бүртгүүлэх, бас өөрийн гэсэн хүний хөдөлгөөн байгуулах гэж үзсэн. Тэгсэн чинь бүртгэх газар олддоггүй ээ. Иргэнийг энд тэндгүй бүртгэдэг, хүлээж авдаг атлаа хүнийг болохоор халгаадаггүй юм билээ.
Иргэдийг хүлээн авах байранд хүн хүлээж авдаггүй аж. Хууль зүйн яаманд хүн бол бүртгэхгүй. Зөвхөн иргэний хөдөлгөөнийг бүртгэнэ гэнэ. Сураг сонсохнээ нэгдүгээр төрөх дээр хүн бүртгэдэг гэх. Очсон чинь шив шинэ төрсөн хүнийг бүртгэдэг тул миний хугацаа хэтэрсэн байх аж. Арай миний хадгалах хугацааг хэтэрсэн юм хэлчихээгүй байгаа.
“Иргэдийг үйлчлэх товчоо руу оч” гэж буян санасан нэг нь зөвлөв. Очоогүй биш биш очсон, тийшээ. Тэгсэн чинь амьд хүнийг бол бүртгэхгүй, харин үхмэгцээ ирээрэй гэж зөвлөв. Хүнийг бүртгэдэг газар байх нь байх боловч нэг бол дөнгөж төрсөн, эсвэл дөнгөж сая үхсэн байх учиртай болчихов.
Тэгтэл Түүхийн археологийн хүрээлэн хүн бүртгэдэг, гэхдээ ясыг нь авдаг болохыг мэдэв. Үнэхээр ч тэгдэг аж. Тэдэнд “Нэгэнт л хүнээрээ бүртгүүлж хүчрэхгүйгээс хойш үхээд бүртгүүлье. Ясыг минь ав” гэж тулгалаа. Тэд үхсэн хүний ясыг аваад бүртгэж өгдөг нь үнэн боловч “наад зах нь 1 000 жилийн өмнө үхсэн” байх учиртай гээд ном журмаа үзүүлж байна. Гэхдээ сайхан хүмүүс байсаан, “Таныг бүртгээд авчихлаа. 1 000 жилийн дараа оочергүй оруулна” гэж амласан. Ингээд цаашдаа баттай оршин тогтноё гэвэл хүнээ больж иргэн болох ч гарцаагүй юм шиг санагдсан.
Иргэн болох санаагаа захиралдаа хэлтэл царай нь хувхайраад явчихаж байгаа юм даа. Муу шаар чинь намайг хүн байхад өдөр бүр л “Хална. Цалинг чинь хасна” гэж дарамталдаг байсан юм. Одоо тэр гөлөгнөж байгааг нь... Би иргэн болмогцоо хөдөлгөөнөө байгуулаад хамаг ажлыг нь сэгсрээд хаячих юм чинь...
Иргэн болох маш амархан, ердөө л хүнээ байчихад хангалттай. Аль эртний үүнийг мэдчихгүй. Өчнөөн жил ажил хийж, амь зуух гэж биеэ зовоогоо л... ць ць!!
Mi
BJ
BJ
BOOK
BOOK
Зочин
Eebii
11111
*****w w w COMPUTERSHOP M N ******АНУ гаас оруулж
Zo
delgermaa
Зочин
galkin
bi
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
BB
Зочин
ГАНАА
Zochin
Zochin
gg
zochin
Zochin
bad
uugii
Зочин
Зочин
хөөрхий дөө болдоо минь
batnyam
sdfs
Зочин
gegee
Бундын хатан
bilgee
Зочин
Ajaa taij
Зочин
ýðêà
Зочин
Зочин
Badman