Цоорхой эрдэмтэн
Дэлхий дахинд нэр гарсан Си Мэм Мэм телевизийн алдарт хөтлөгч Барри Сингх Монголын цоорхой эрдэмтэн , 368 нээлтийн эзэн, ардын доктор Сэрээдэндэвтэй саяхан ярилцжээ.
-тв фельетон-
Дэлхий дахинд нэр гарсан Си Мэм Мэм телевизийн алдарт хөтлөгч Барри Сингх Монголын цоорхой эрдэмтэн , 368 нээлтийн эзэн, ардын доктор Сэрээдэндэвтэй саяхан ярилцжээ. Түүний хөтөлдөг “ Оох лаа лаа ” ток шоуг манай болон харь гаригийн зургаан сая гаруй хүн үздэг аж.
Барри Сингх (БС): Таныг маш их нээлт хийдэг хүн гэж сонслоо.
Сэрээдэндэв(СВ): Таны зөв. Миний амьдрал нээлтээр дүүрэн байсан, байгаа, байх ч болно. Анхныхаа томоохон нээлтийг бага сургуульд байхдаа хийсэн. Багш маань надад арав хүртэл тоо заасан. Тэгээд хуруугаар жишээ авсан л даа. Би хуруугаа тоолоод байсан чинь арвын цаана нэг тоо байгаа нь мэдэгдсэн. Багш ч намайг их үнэлж арвын цаад талд 11 гэж өөр сайхан тоо байдгийг хэлж өгсөн.Тэгээд “ Чи ирээдүйд цоорно шүү” гэж хэлсэн. Дашрамд сонирхуулахад үнэхээр ч тэгсэн. Ингээд би арваас цааш нэг тоо байгааг нээсэн түүхийн тэр алтан хормоос эхлэн шинжлэхийн ухааны нээлтийн сайханд автсан даа. Тэгээд өдөр бүр л багшийн заасан тооны цаана дахиад нэг тоо байдгийг урьчилан мэдээд байх болсон. Одоогийнхоор бол үзмэрч, зөн билигч л гэсэн үг л дээ. Даанч тэр үеийн коммунистууд ийм юмыг хааж боодог хэцүү цаг байж.
БС: Та дахиад нэг хуруу илүү байвал яахав гээ л төсөөлөөд байж, тийм үү?
СВ: Үгүй юм аа. Би арван нэгэн хуруутай төрсөн юм. Хар даа. янжуур хавчуулж татахад их зүгээр байдаг юм ш дээ.
БС: Таныг монгол даяараа “Цоорхой эрдэмтэн” гэж дууддаг гэсэн. Яаж цоорсноо яриач.
СВ: Холын хараатай багш минь намайг “цоорхой хүн” болно гэж урьдчилан харснаас хойш 13 жилийн дараа энэ явдал тохиосон л доо. Эрдэм номын мөр хөөж яваад л цоорсон л доо. Нэгэн сайхан гил хар шөнөөр хэд хэдэн шинэ нээлтээ давтаад л гудамжаар холхиж явтал дээрээс тоосго унаад миний толгой цоорсон түүхтэй дээ. Ачит багшийн маань айлдвар энэ мөчөөс биелж, хүмүүс намайг жирийн эрдэмтэн биш цоорхой эрдэмтэн хүн гэж дуудах болсон билээ.
БС: Цоорхой толгойгоор бодож сэтгэх ер нь ямар байдаг бол.
СВ: Наанадаж л их хүчтэй юм бодоход халаад байхгүй гэдгээс яриагаа эхлэе. Дээр нь ийм толгой эрдэмтэн хүнд их ашигтай. Бүтэн толгойтой байх үеийнхээсээ хамаагүй их юм орж ирдэг болсон. Энгийн үед толгойд өдөрт 4-6 юм орж ирдэг байсан бол одоо 6-7 болсон. Заримдаа бүр зэрэг зэрэг юм орж ирнэ гээч. Одоо тантай ингээд яриад сууж байхад “та надад хуушуур өгвөл хэдэн ширхэг хуушуур өгөх бол. Хуушуурын тоог гуравт хуваагаад хоёрыг нэмэхээр юуны нас гарах бол” гэж бодогдоод байх жишээтэй.
БС: Ингэхээр нас гардаг нь ямар учиртай юм бол.
СВ: Энэ их учиртай. Энийг ярихаар миний зэрэг хамгаалах сэдэв ба 368 дугаар нээлт рүү орчихоод байна л даа.
БС: Юу яасан олон нээлт вэ?
СВ: Энэ юу ч биш. Би Нийслэлийнхээ 370 жилийн түүхт ойг 370 нээлтээр угтах үүргийг ард түмнийхээ өмнө авсан хүн. Ард түмэн ч нэхээд байгаа. Одоо би ирэх арван сараас наана хоёрхон нээлт хийгээд л амласандаа хүрч ард түмнээ баярлуулна. Монголчууд аа над итгээрэй гэж хэлмээр байна
БС: Оо зо зо. Нээчих юм байна л даа. За ямарч байсан 368 дугаар нээлтээ сонирхуулаач
СВ:Би “нас тоо”-ны онол нээсэн. Энэ нээлтээрээ би Нортландын ерөнхийлөгчийн хадам аавын хүрээлэнгийн тусгай шагнал хүртээд байна л даа. Миний энэ цоорхой толгойг гадаадынхан ингэж үнэлж байхад монголын төр засаг олж харах нүдгүй хэвээр.. аяа сохор төр ажгуу. Энэ ийм учиртай юм... Манай энэ Ньютон болохоор ийм юм нээсэн.
БС: танай Ньютон гэдэг чинь хэнсэн билээ?
СВ: Тэр манай хананд зураг нь байгаа...эргэн тойрноо хар. Эргэн тойрноо хараад байхаар л юм нээмээр болоод байдаг юм ш дээ.
БС: Тэр үү? Английн эрдэмтэн Исаак Ньютон шив дээ..
СВ: Жааз нь минийх юм аа... тэр ч яахав. Манай Ньютон “бүх ертөнцийн таталцлын хууль”-ийг нээсэн. Гэтэл мань нь энд нээлтгүй байж болохгүй яа даа. Ингээд “бүх натурал тоог хуваахад нас гардаг” хууль нээсэн юм. За чи нэг тоо хэл дээ.
БС: За.. 18 гэе.
СВ: За наадахаа хоёрт хуваа.
БС: Та өөрөө хуваа л даа
СВ: Ер нь тоог хэлсэн хүн өөрөө хуваахгүй бол хариу нь буруу гараад болдоггүй юм. Тэгээд ч би сампингаа мар...энэ ч яахав.
БС: Ес. энд 9 гарч байна.
СВ: За тэгүүл энэ жил чинь хэдэн он билээ
ВС: 2009 он.
СВ: Наад тоогоо тэр оноосоо хас даа.
БС: 2000 л биз дээ.
СВ: За тэр шүү. Наад 9-ийн тоо чинь 2000 онд төрсөн хүний нас байгаа биз дээ.
БС: Нээрээ тийм байна. Сонин юм.
СВ: За ийм л байна. Тэгэхэд надад төр засаг орон сууц өгөхгүй л байгаа байхгүй юу. Боловсролын сайд аа, Та шинжлэх ухааныг дэмжиж байгаа чинь хаа байна аа? Нүдээ нээгээч гэж хэлмээр байна аа. Баярлалаа.
БС: Та орон сууцгүй гэж үү. Андуураагүй бол хэдэн жилийн өмнө та мөнхийн хөдөлгүүр хийнэ гээд орон сууц бас багагүй зээл авсан гэсэн мэдээлэл над байгаа.
СВ: За та зарим нэг үл бүтэх хүмүүсийн явууллагаар энэ асуултыг асуух шиг боллоо. Миний амжилтад хорссон хүмүүс янз бүрийн юм ярьдаг юм. Муу үг муу улаатай гэж манайхан утас, факс, и-майл гарахаас өмнө ярьдаг байсан юм шүү.
БС: Тэгээд мөнхийн хөдөлгүүр яасан бэ? Сонин байна.
СВ: Ер нь бол би мөнхийн хөдөлгүүр бүтээсэн юм шүү. Даанч манайхан ажиллуулж чадаагүй л болохоос.
БС: Гол нь та орон сууц авсан юм уу, үгүй юу?
СВ: Авсан ч байсан чамд хамаагүй. Гол нь олон сэдвээр нээлт хийдэг над шиг цоорхой хүнд олон сэдвээр нэг байранд эрдмийн ажил хийх гэхээр сэдвийн шахалдаан үүсээд багтахгүй хэцүү байдаг байхгүй юу. Заримдаа сэдэв санаа холилдоод замбараа алдах ч удаа гарна шүү дээ. Учир иймд надад “Монгол генийг ариунаар хадгалах уламжлал, шинэчлэл. Нэгэнт бохирлосон генийг цэвэрлэх ба хадгалах” нээлтэн дээр ажиллах нэг байр, “Тооны хуваагдлын нас заах хууль”-ийн нээлтээ төгөлдөршүүлэх өөр орон сууц тус тусдаа хэрэгтэй байгааг энэ дашрамд монголын төр засагт дуулгая.
БС: Та бас монгол гений асуудлаар судалгаа хийдэг гэсэн шүү дээ. “Монгол ген үнэхээр сайн” гэсэн яриа гардаг гэсэн.
СВ: Монгол хүний ген үнэхээр сайн. Гадаад хүмүүс 46-хан хромсомтой байдаг бол, монгол хүн бүрэн 46 хромсомтой байх жишээтэй. Дээр нь монгол хүний ген бол маш бөх, ер нь бол барагтай нугалахад хугарахгүй шүү дээ. Тануус өөрснийхээ генийг хөшөөд үзээрэй. Дашрамд нь шинжлэх ухааны ертөнцийн нууцсаас үзэгч олонтой хуваалцахад, эдгээр хромсомууд дотор “Бэлгийн 2 хромсом” байна. Сонин шүү нэг нь бэлгийн амьдрал хариуцаж байхад , нөгөө нь хүн амьтанд өгөх бэлэг сэлт хариуцах жишээтэй. Ухаандаа цагаан сараар ороход зарим айл их бэлэг өгч байхад нөгөө нь хүний гар дээр юм тавихгүй санаатай байдаг аа. Энэ нь тэр бэлэг хариуцсан хромсомтой холбоотой юм шүү дээ.
БС: Монголчууд генээ цэврээр хадгалах тухай их ярьж байгаа гэсэн. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой байна уу?
СВ: Та жаахан дутуу ойлгож. Монгол хүний хувьд ийм цэвэр генээ цэврээр хадгалах нь их чухал болоод байна. Манай судлаачид монгол генээ цэврээр хадгалах асуудлыг хоёр чиглэлээр авч үзэж байна. Нэг талаас өөрт байгаагаа цэвэрлэх замаар генээ цэврээр нь хадгалах. Нөгөө нь элдэв юмтай холихгүй байлгах. Манай санхүүгийн боломжтой зарим хүмүүс генээ цэвэр спиртэнд хадгалж байгаа сайшаалтай эхлэл ч байна. Гэтэл гадаадын хүмүүсийн муу гентэй хольж хутган муутгадаг гашуун сургамж ч байна.. Нэг залуу над дээр ирж байсан л дээ. Солонгост харлаж байхдаа тэндхийн муу гентэй улстай ойртож, нөхөрлөж байгаад хайран сайхан генээ гадаад хүнийхтэй андуураад сольчихсон. Солиогоо гаргаж чадахгүй байж байгаад наашаа ачигдчихсан байгаа юм. Ухаанаа уух нь холгүй л явсан хэрэг шүү дээ. Тэгээд надаар аргалуулсан даа. Аргалуулах юу байхав, би өөрийн нууц авшиг увдисын хүчээр генийг цэвэрлэсэн. Бохирлогдсон генийг бүрэн цэвэрлэх хэцүү л д ээ, зарим нэг хромсом нь бүр шатчихсан байсан. Тэгээд л боломжоороо л тэднийг нь орлуулааад янзлаад өгсөн. Баярлаад л алга болсон. Дахиж гэрэлт хорвоод харагдаагүй...
БС: Хятад хүний гентэй холилдохоос их айдаг гэж дуулдаж байсан
СВ: Тийм тийм, хятад хүний ген чинь их жоохон, төө хүрэхтэй үгүйтэй шүү дээ. Хромсом нь ихэнхдээ хулхи. Эрээний хуурамч хромсом авсан хүн ч мэр сэр байгаа шүү дээ. Ер нь бол хуучин цагийн сайхан, хоёр төө мухар сөөм хэрийн урттай, гучин хоёр угалзтай монгол ген бол үнэхээр ховордож дээ. Одоо хөдөө л хааяа нэг тааралдаж магадгүй. Саяхан говиор явж байгад нэг өвгөнийд нүд хужирламаар сайхан дөрвөн нүдтэй улаан халтар монгол ген харлаа л даа. Ёстой нүнжиг дааварласан цэвэр монгол ген. Гэхдээ манайхан санаа сэтгэлээр уналгүй өөрийн генээ долоо хоногт ядаж нэг удаа угааж, цэвэрлээд байхад цэвэр монгол гентэйгээ яваад л байх боломжтой юм.
БС: Би гайхаад байна. Хүний ген гэж байна. Түүнээс ондоо бол амьтных болдог гэж манай сургуульд заасан санагдах юм. Гэтэл та...
СВ: Барри Сингх гуай та эрдэмтэн хүнтэй шинжлэх ухааны асуудлаар ярихын өмнө жаахан юм хүм уншиж бэлтгэлтэй болоход яана. Дээр нь энд танай сургуульд юу заасан тухай яриагүй, тэр ч байтугаа манайд сургуульд ч заадаггүй юмыг ярьж байна...Хүний ген нэг тусдаа, амьтны ген нэг тусдаа...тэгээд яачихаав. Энэ чинь бидний ярианы сэдэв биш ш дээ. Би нар чинь монгол гений тухай ярьж байна ш дээ. Ярьж байгаа юмаа ойлгож асуугаач... Би цаашдаа монгол хүний генийг сайжруулахын тулд хромсомын тоог нэмэх талаар улсын төсөвт тусгуулах асуудлыг хөөцөлдөж байгаа. Энэ талаар мэргэшсэн компанитай хамтарсан төсөл ч бидэнд бий. Ер нь машинд запас нэг дугуй байдаг даа. Монгол хүн бусдаас нэг их олон биш юмаа гэхэд ядаж эвдэрсэн хромсомоо солиод байх хэд хэдэн запастай байх учиртай юм. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм шүү.
БС: Би саналаа л даа. жишээлэхэд танай монгол адуу 66 хромсомтой.
СВ: Тэр хөөе. Бас ганц нэг ном сөхөөд харчиж, овоо ш дээ.... туучий чинь миний номыг уншсан байх нь.. Үнэхээр адуу 66 хромсомтой. Тэгээд тийм хурдан байдаг юм. Дөрвөн хөл тус бүртээ дөрөв дөрвөн хромсомтой, дээр нь янцгаадаг дөрөв бас байдаг юм. Ер нь бол хүний хромсомыг олшруулснаар зөвхөн морьтой адил болгох ач холбогдолтой төдий юм бас биш. Монгол хүний ганц бахархал бол наадам шүү дээ. Наадамд зодоглож, морио уралдуулахыг хүсдэггүй монгол эр хүн гэж хаа байна аа. Гэтэл бяргүй, морьгүй зэргээс болоод энэ хүслээ биелүүлж чадахгүй хүн олон. Энэнээс болж манай орны ардчиллын индекс ухарсаар байх уу гэсэн асуулт гарч байгаа. Миний сэдээд байгаа нэмэгдэл хромсомтой монгол гентэй хүн энэ асуултын хариу болох юм. Хүн олон хромсомтой болох тусмаа бяртай чадалтай гентэй болдог нь ойлгомжтой. Захын эр 47 хромсомтой болж аваад барилдахад 46 хромсомтой хүнээ дийлдэг юм байгаа биз дээ. Цаашлуулаад 66 хромсомтой болоод авбал наадмаар монгол хүн бүр “морь уяач хоёрын гачлан”-гаас гарна. Морь олдохгүй бол муу янгиагаа тохоод, хүүхдээ үүрээд л тоосоо өргөн шүү дээ.Дээр нь илүү запас хромсомыг олон зүйл ашилаж болно. Ядаж л цэвэр сайхнаар хадгалж байгаад хойч үедээ өвлүүлчихнэ. Тэгэхгүй юмаа гэхэд цагаан сараар амьтан ах дүүдээ бэлэглэж яагаад болохгүй гэж. Оймсоос хамаагүй дээр ш дээ.
БС: Ингээд манай нэвтрүүлгийн цаг дуусч байгаа тул...
СВ: Юу...ийм амархан дуусах гэж үү? Би жаран есийн мотороор хийсэн мөнхийн хөдөлгүүрээ ярих гэсэн юмсан...жаахан сунгачих л даа. тэхүү
БС: Мөнхийн гэнээ... үнэхээр мөнх ажиллах уу? Сонин юм байна.
СВ: Мөнх гэмээ. Бензинийг нь л таслахгүй бол ажиллаа л байна. Би өөрөө туршсан.
СВ: за за. Нэвтрүүлгээ таны хөдөлгүүр шиг “мөнхийн” болчихоогүй дээр нь өндөрлөсөн нь зөв юм шиг байна аа.

Зочин
bagi
ЛоЛ
Tuvsheneee
анти-мол
Zochin
jj
Цоорхой уншигч
Äàðõàíû Óóãàà
aldiin baina
aldiin baina